| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0332/И |
| Дугаар | 328 |
| Огноо | 2017-11-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, 1*******-ны өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй ******* овогт *******ын ******* /РД:*******/-гийн
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний ээж намайг бага байхад *******т *******н саальчнаар ажилладаг байсан. Бага байхаасаа л ээждээ туслаад сааль саадаг байсан болохоор насанд хүрмэгц тушаал гаргаж цалин өгдөг болсон. Тухайн үедээ би 25 үнээ саадаг, нэг саамандаа 1*******-160 литр сүү авдаг, сарын 200-800 төгрөгний цалин авдаг байсан. Улс орон зах зээлд шилжиж хувьчлал явагдах тэр үед л уурхайн аж ахуй дагаж бужигнаад саах үнээ ч үгүй болоод ажлаасаа халагдсан. Тэр нь дэвтэрт бичсэнээр -ны өдөр. 1995 онд манай хэлтсийн дарга Ч. байсан. Хөдөлмөрийн дэвтэр бичиг баримтыг бидэнд өгөхөд дотор нь ажилд орсон тушаалыг хийсэн байсан. Түүнийг нь хадгалаад л яваад байсан нь одоо хэрэг болж байна. Түүнээс биш архиваас хайвал олдохгүй юм байна лээ. Одоо ******* нас хүрч олон хүүхэдтэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаа. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрийн нээсэн он, сар өдөр, ажилд анх орсон он сар өдөртэй зөрсөн шалтгаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж нийгмийн даатгалын байгууллага шаардсан учраас холбогдох баримт, гэрчийн мэдүүлгийг үндэслэж -ний өдрөөс -ны өдрийг хүртэл *******н т саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* 1*******-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр ******* нас хүрч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа шалтгаанаар ын -ний өдрийн 163 тоот тушаалаар батлагдсан Тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын 3.1.5-д заасан ... “ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэрийн он, сар өдөр, дугаар засвартай бөгөөд энэ нь архивын үндсэн баримтаар нотлогдоогүй тохиолдолд уг хугацааг шүүхээр сэргээн тогтоолгосон шийдвэрийг хавсаргана” гэснийг үндэслэн -ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл т саальчнаар ажиллаж байсныг тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлт гаргажээ.
Налайхын Нүүрсний Уурхайн ажилтныг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тухай баримтуудыг Нийслэлийн Архивын газар, Налайх дүүргийн архивт шилжүүлж өгөөгүйгээс нэхэмжлэгч О.*******гийн ажиллаж байсан байдал нь архивын үндсэн баримтаар нотлогдохгүй байгаа нь Нийслэлийн Архивын газрын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1587 дугаар, Үндэсний төв архивын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1268 дугаар тодорхойлолтуудаар тус тус тогтоогджээ.
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Ажилласан хугацааг тооцох журмын 6-д зааснаар шүүхээр ажилласан хугацааг тогтоолгох шаардлага гаргах эрх нэхэмжлэгч О.*******д үүснэ.
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Ажилласан хугацааг тооцох журмын 5-д “...хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно” гэж заасан.
Нэхэмжлэгч О.*******д 1986 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн 057795 дугаартай хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч уг дэвтэрийг нээсэн огноо анх ажилд орсон огноотой зөрсөн учраас зайлшгүй шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй нь хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч О.******* нэхэмжлэлд дурьдсан үйл баримтыг нотолж 057795 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн. Энэхүү дэвтэрийн 4-5 дугаар хуудсанд “1.-ний өдөр т саальчнаар авч ажиллуулав. Хэлтсийн даргын 1983 оны 06-р сарын 25-ны өдрийн 14-н тоот тушаалаар, 2.1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын багц хууль мөрдөж эхэлсэн тул тус хэлтсийн саальчнаас чөлөөлж хөдөлмөрийн дэвтрийг хаав. Мөн хэлтсийн даргын 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаал” гэж бичигджээ.
Мөн “Налайхын уурхайн хөдөө аж ахуйн хангамжийн хэлтсийн даргын 1983-06-25-ны өдрийн 14 дугаартай ажилд авах тухай “******* овогтой *******г 1983-06-01-нээс Хөдөө аж ахуйн хэлтэст саальчинаар авч ажиллуулсугай. Дарга Ц. Хуулбар үнэн -н хэлтсийн дарга Ч. ” гэсэн тушаалын хуулбарыг, мөн -ийн -ны өдрийн 124/56 тогтоолоор “VIII таван жилийн гавшгайч” цол тэмдэгээр шагнуулсан үнэмлэхний хуулбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаж ирүүлснийг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хамт ажиллаж байсан Ч., Ц., Д.д нараас гэрчийн мэдүүлэг авахад “О.******* т -ний өдрөөс хүртэл Налайхын нүүрсний уурхайн хөдөө аж ахуйн хэлтэст саальчнаар орж ажиллан -ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн” гэж мэдүүлсэн.
Эдгээр баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотлосон үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үзсэний үндсэн дээр О.*******г -ний өдрөөс -ны өдрийг хүртэл Налайхын Нүүрсний уурхайн Хөдөө аж ахуй хангамжийн хэлтсийн саальчнаар ажиллаж байсныг тогтоох нь зөв гэж үзсэн.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар ******* овогт *******ын ******* /РД:*******/-г -ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Налайхын Нүүрсний уурхайн Хөдөө аж ахуй хангамжийн хэлтсийн саальчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ