Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/334

 

 

                                        ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Õýðãèéí инäåêñ: 166/2017/0327/Э

 

Äàðõàí-Óóë àéìàã äàõü Ñóì äóíäûí Эð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíûã Ерөнхий ø¿¿ã÷ ß.Òóóë äàðãàëæ,

Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Шүрэнчимэг,  

Улñûí ÿëëàãчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Ш¿¿ãäýã÷ Н.М нарыг оролцуулан òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä íýýëòòýé õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 äóãààð ç¿éëèéí 1 дэх гэмт хэрэгт Э.М холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí 1718001240116 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2017 îíû 11 äүгээð ñàðûí 8-íû ºäºð õ¿ëýýí àâ÷,  õÿíàí õýëýëöëýý.

 

Ø¿¿ãäýã÷ийí биеийн áàéöààëò:

 

Ìîíãîë Óëñûí èðãýí, Э.М /,  төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Улаанбаатар оршин суудаг, óëñààñ àâñàí ãàâüÿà øàãíàëã¿é, óðüä ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Ø¿¿ãäýã÷ Э.М И íü 2017 оны 5 дугаар сарын 11-ны өдөр иргэн Б.Т банкны зээл хааж, дахин зээл аваад өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулан 1500000 төгрөгийг өөрийн  тоот дансанд шилжүүлэн авч, залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /ÿëëàõ ä¿ãíýëòýä áè÷èãäñýí áàéäëààð/

 

ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

1.Гэм буруугийн талаар:

                                            

Ø¿¿ãäýã÷ Э.М íü 2017 оны 5 дугаар сарын 11-ны өдөр иргэн Б.Т банкны зээл хааж, дахин зээл аваад өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулан 1500000 төгрөгийг өөрийн  банкны  тоот дансанд

 

 

D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\7.3\Hyalbar\shiitgeh togtool-Munhbuyan-17.3-1.docx

шилжүүлэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

 

-Ø¿¿ãäýã÷ Э.М ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ºãñºí: “…2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэн Төмөрчөдөрөөс банкны зээл хааж,  дахин зээл аваад өгнө гээд 1500000 төгрөгийг өөрийн х дансанд шилжүүлэн авсан нь үнэн. Миний буруу гэхдээ би эргүүлж төлнө гэсэн санаа зорилготой байсан.” ãýõ ìýä¿¿ëýã,

 

-Шүүгдэгч Э.М тоот дансанд хохирогч Б.Т 1500000 төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн 4/,

 

-Хохирогч Б.Т Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 5/,

 

   -Хохирогч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр өдөр цалингийн зээл хаах гэж байгаа, зээлээ хаагаад өдөртөө буцаагаад өгнө гэж хэлж мөнгө авсан.

...үдээс хойш нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум ороод мөнгөө авах гэхэд одоо зээлээ хаах гэж байна гээд өгөөгүй. Тэрнээс хойш худлаа яриад гар утсаа салгаад алга болсон. Тэгээд би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас асуусан чинь ажлаасаа гарчихсан гэсэн." гэх мэдүүлэг /хэргийн 8/,

 

-Шүүгдэгч Э.М цалингийн зээлийн дансны хуулга /хэргийн 34-35/,

-Шүүгдэгч Э.М тоот дансанд хохирогч Б.Т 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1500000 төгрөг шилжиж орсон талаарх дансны хуулга /хэргийн 43/,

-Хохирол төлж барагдуулсан тухай баримт /хэргийн 51/ áолон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Э.М нь хохирогч Б.Т “цалингийн зээл хаагаад өдөрт нь буцааж өгнө” гэж хэлж 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1500000 төгрөг авсан бөгөөд тухайн үед тэрээр 13253982 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй байсан болох нь  банкны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/608 дугаар тодорхойлолт, дансны хуулгаар /хэргийн 34-35/ нотлогдож байгаа бөгөөд цалингийн зээл хааж, дахин зээл авах нөхцөл бүрдээгүй байхад зээл хааж, дахин зээл авч өгнө гэж хохирогч Б.Т итгүүлэн 1500000 төгрөг авсан байх тул шүүгдэгч Э.М энэхүү үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж байгаа илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орсон өөрчлөлт, хүний эрх зүйн байдлыг ямар нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн бусад зохицуулалтууд мөн адил багтдаг.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т “..хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд оногдуулах ял өнгөрсөн тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Э.М 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан “бусдын эд хөрөнгө залилан мэхлэж авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хохирогч Б.Т хохирол төлж барагдуулсан тухай баримт /хэргийн 51/ ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Э.М хохирогч Б.Т залилан мэхлэж, 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь ш¿¿ãäýã÷ Э.Мө ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ºãñºí: “…2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэн Т банкны зээл хааж,  дахин зээл аваад өгнө гээд 1500000 төгрөгийг өөрийн хаан банкны  дансанд шилжүүлэн авсан нь үнэн.” ãýõ ìýä¿¿ëýã, шүүгдэгч Э.М тоот дансанд хохирогч Б.Т 1500000 төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн 4/, хохирогч Б.Т Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 5/, хохирогч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр өдөр цалингийн зээл хаах гэж байгаа, зээлээ хаагаад өдөртөө буцаагаад өгнө гэж хэлж мөнгө авсан." гэх мэдүүлэг /хэргийн 8/, шүүгдэгч Э.М цалингийн зээлийн дансны хуулга /хэргийн 34-35/, шүүгдэгч Э.М тоот дансанд хохирогч Б.Т 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1500000 төгрөг шилжиж орсон талаарх дансны хуулга /хэргийн 43/, хохирол төлж барагдуулсан тухай баримт /хэргийн 51/ зэргээр нотлогдож байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Э.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх íºõöºë áàéäàëä òîîöîх үндэслэлтэй байх ба  хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Э.М үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан эрүүгийн хариуцлагад татаж болох зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Э.М эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасíыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.М хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө залилан мэхлэж авч, бага бус хэмжээний хохирол учруулж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т заасан “бусдын эд хөрөнгө залилан мэхлэж авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 148 дугаар зүйлийн 148.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Э.М холбогдох 1718001240116 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Э.М эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ