| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0343/И |
| Дугаар | 329 |
| Огноо | 2017-11-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, *******-ны өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, *******-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 30 гаруй жил *******т ажиллаж амьдарч байна. 1 дугаар тогтоолоор г татан буулгаж ******* болгосон. 1991 онд ны Өндөртолгойд ганцхан улсын дэлгүүр байсан бөгөөд би худалдагчаар нь ажиллаж картын бараа зардаг байсан. Хувьчлал явагдаад дэлгүүрийг Говь-Алтай аймгийн Баатар гэж хүн авч “” гэж нэр өгсөн. Уг дэлгүүр он хүртэл үйл ажиллагаа явуулсан бөгөөд би “” дэлгүүрийг татан буугдах хүртэл худалдагчаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт бичилт байгаа боловч архиваас ажилд орсон, ажлаас халагдсан тушаал олдохгүй байна. Одоо ******* нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бичиг баримтын зөрчилтэй байгаа тул -ний өдрөөс оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “” компани-д худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* *******-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр ******* нас хүрч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа шалтгаанаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 163 тоот тушаалаар батлагдсан Тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын 3.1.5-д заасан ... “ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шийдвэрийн он, сар өдөр, дугаар засвартай бөгөөд энэ нь архивын үндсэн баримтаар нотлогдоогүй тохиолдолд уг хугацааг шүүхээр сэргээн тогтоолгосон шийдвэрийг хавсаргана” гэснийг үндэслэн -ний өдрөөс оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “” компани-д худалдагчаар ажиллаж байсныг тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлт гаргажээ.
“” компани ажилтныг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тухай баримтуудыг Нийслэлийн Архивын газар, Багахангай дүүргийн архивт шилжүүлж өгөөгүйгээс нэхэмжлэгч М.*******ийн ажиллаж байсан байдал нь архивын үндсэн баримтаар нотлогдохгүй байгаа нь Нийслэлийн Архивын газрын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар, ын тамгын газрын 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 4/905 дугаар тодорхойлолтуудаар тогтоогдсон байна.
Иймд нэхэмжлэгч М.******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6., Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Ажилласан хугацааг тооцох журмын 6-д зааснаар шүүхээр ажилласан хугацааг тогтоолгох шаардлага гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлд дурьдсан үйл баримтыг нотолж хэзээ нээлгэсэн огноо мэдэгдэхгүй 127934 дугаартай үзэгдэх байдлаар усанд автаж, норж, хатсан шинжтэй хөдөлмөрийн дэвтэрийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Ажилласан хугацааг тооцох журмын 5-д “...хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно” гэж заасан тул шүүх уг баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Хөдөлмөрийн дэвтэрийн 12-13 дугаар хуудсанд “1.-ний өдөр Гэр хороололд дэлгүүрийн худалдагчаар авч ажиллуулав. Захирлын 1991 оны 06-р сарын 01-ний өдрийн 11-н тоот тушаалаар, 2. оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Багахангай ХК-ны компани дампуурсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Захирлын оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаалаар Л.Рэнцэндорж гэж бичигдсэн үйл баримтыг хамт ажиллаж байсан Ц., Л., Д. нар гэрчлэн мэдүүлсэн.
Нэхэмжлэгч М.*******т ажиллаж байсан байдлаа шүүхийн журмаар тогтоолгож өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх бөгөөд үүнээс өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй нь дээр дурьдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч М.*******ийг -ний өдрөөс оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл “” компани-д худалдагчаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар ******* овогт *******ын *******ийг -ний өдрөөс оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл “” компани-д худалдагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ