Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1027

 

                      

 

 

                             

 

 

      2020       12          14                                        2020/ШЦТ/1027

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч *******-  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 2005017420944 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

*******- нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын орчимд Зүүн салаа чиглэлийн автобусан дотор хохирогч Д.Н-ийн халааснаас “хуавэй вайя 6” загварын 447.200 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь: 

       Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

        Шүүх хуралдаанд шүүгдэгч *******- мэдүүлэхдээ “Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэх зүйлгүй.  Дахин ийм үйлдэл хийхгүй. Гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.  

        Xавтаст хэргээс хохирогч Д.Н- мөрдөн байцаалтанд: “2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр баруун дөрвөн замын хойд талын автобусны буудал дээр өдрийн 16 цагийн орчимд ганцаараа зогсож байгаад зүүн салаа чиглэлийн автобус ирэхээр нь орж суусан.  Автобусанд явж байхад миний хажуу талд 35-40 орчим насны туранхай өндөр бор царайтай залуу намайг налаад зогсоод байсан тэр залуугийн хажууд  бөгтгөр нуруутай 45-50 орчим насны 160-165 см өндөртэй эрэгтэй зогсож байсан туранхай залуу нь намайг шахах шиг болсон. Тэгэхээр нь халаасаа шууд ухаад үзтэл миний хуавэй вая 6 маркийн гар утас байхгүй байхаар нь  шууд нөгөө залуу руу очоод чи миний утсыг авчихлаа хурдан өг гэхэд нөгөө залуу би аваагүй гэж хэлсэн. Миний хажууд чамаас өөр хүн зогсоогүй чи сая автобус гэнэт хөдлөх үед миний халаас руу гараа хийгээд утас авсан, би мэдээд чамайг татсан, хурдан утас өг гэж хэлэхэд нөгөө залуу аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь нэг хүний утас гуйж байгаад утас руугаа залгахад дуудаад байсан бөгөөд дуудлага авахгүй байсан. Тэр үед би цагдаа дуудна хурдан өг, чи хамт явж байсан нөгөө настай эрэгтэйд дамжуулсан байна. Утсаа авъя гэхэд нөгөө залууг дагуулаад 3-р эмнэлэг дээр буухаар нь тэр үед би цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд өөрийнхөө утас руу залгахад нэг эрэгтэй би утсыг чинь олсон ирээд ав, одоо андууд дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаагийн машинд суугаад андуудын урд талд очиход анх автобусанд намайг шахаад зогсож байсан залуутай хамт зогсож байсан настай хүн миний утсыг барьсан зогсож байсан. Тэр үед цагдаа нар очоод нөгөө залууг нэгжиж үзэхэд биеэс нь миний гар утас гарч ирсэн...175-180 см өндөртэй, бор царайтай, халимаг үстэй, 40-45 орчим насны эрэгтэй автобус дотор хүн их байгаагүй үед албаар намайг шахаад, автобус гэнэт хөдлөх үед миний зүүн талын халаасыг ухаад гар утас авсан, тэр үед би халаасаа ухаад үзтэл миний гар утас байхгүй байсан. Тэгэхээр нөгөө залууг шууд авчихлаа гэж мэдээд утсаа асуусан. Тэр үед нөгөө сэжигтэй залуу миний утсыг хулгайлсан тэр хооронд нөгөө настай эрэгтэйд утас дамжуулаад намайг утсаа авъя гэж ярилцаж байх хооронд автобуснаас буусан байх ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

        Гэрч М.Тайванбаатар мөрдөн байцаалтанд: “2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр найзтайгаа уулзахаар хүнсний 20-ын автобусны буудал дээр ганцаараа зогсож байхад зүүн салаа чиглэлийн автобус ирэхээр нь уг автобусанд орж суусан тэр үед дөрвөн замын автобусны буудал дээрээс 35-40 орчим насны бор царайтай намхан нуруутай нэг эмэгтэй урд талын хаалгаар орж ирээд миний хажуу талд бариулан дээрээс бариад явж байсан. 10-р хорооллын автобусны буудлын ойролцоо автобус явж байх үед олон жилийн өмнө манай байранд байдаг байсан *******-автобус хүчтэй тооромслох үед уг эмэгтэйгийн гар утсыг халаас руу нь гараа хийгээд авсан. Би тэр үед гайхаад үг дуугарч чадалгүй Анхбаярыг араас нь хартал хурдан алхаад 10-р хорооллын автобуснаас буусан. Тэр үед нөгөө эмэгтэй халаас руугаа гараа хийгээд намайг чи шахаад байсан муу хулгайч утас өг гэж хэлээд намайг бариад авсан. Би хэлэх үг олдохгүй зогсож байгаад санаа зовоод нөгөө эмэгтэйг дагуулаад автобуснаас буусан. Тэр үед би автобусны буудлын түц рүү орж хэсэг яахаа мэдэхгүй зогсож байгаад нөгөө эмэгтэйд туслахаар шийдээд эгчээ таны утсыг миний багын танил *******-гэх залуу аваад автобуснаас буух шиг боллоо. Би болохгүй бол яриад өгье. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй, болохгүй бол цуг очоод Анхбаяртай нүүрэлдээд өгье гэж хэлсэн. Тэгээд нөгөө эмэгтэйг дагуулаад цагдаа нарын хамт Андууд дээр очоод Анхбаярыг чи одоо намайг мэдсээр байж албаар миний хажууд зогсоод байсан эмэгтэйгийн утсыг авч, намайг хэрэгт хутгалаа новш минь хүний утсыг өг гэж хэлээд утсыг нь гаргуулаад нөгөө эмэгтэйд утсыг нь өгч мэдүүлэг өгч байна...Миний хажууд зогсож явсан эмэгтэй халааснаасаа утсаа алдсан, уг утсыг үл таних 160-165 см өндөртэй, бөгтгөр нуруутай залуу аваад буусан. Эхэндээ уг эрэгтэйг би мэдээгүй, нэг залуу гэнэт намайг болон уг утсаа алддаг эмэгтэйг би мэдээгүй, нэг залуу гэнэт намайг болон уг утсаа алддаг эмэгтэй бид хоёрыг шахаж орж ирээд халаасанд байсан утсыг аваад буцаад харах үедээ надтай харц тулгарсан, уг хулгайч эрэгтэйг би танина. Бид хоёр нэг байранд өссөн *******-гэх залуу мөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

       Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд: “Би 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах баруун 4 замын хойд талын автобус дотор явж байтал миний хажуу талд зогсож байсан үл таних 40 орчим насны эмэгтэй хүн өмсөж явсан куртикнийхнээ зүүн талын халаасандаа утсаа хийж байхыг харсан юм. Ингээд уг утсыг хулгайлж авах санаа төрөөд улмаар куртикнийх нь зүүн талын халааснаас гар утсыг аваад шууд 10-р хорооллын замын хойд талын автобусны буудал дээр буусан. Тэгээд буугаад шууд зам хөндлөн гарч замын урд талаас такси бариад явсан. Ингэхдээ би хулгайлсан гар утсаа хартал хар өнгийн резинэн гэртэй хуавей вайя 6 загварын гар утас байсан. Ингээд утсыг заръя гэж бодоод явж байтал хохирогчийн гар утас дугарахаар нь аваад ярьтал чамайг гар утас хулгайлж авч явж байгааг мэдсэн. Наад утсаа авчраад өг гэж ярьсан. Тэгэхээр нь би гар утсыг чинь олсон ТБД андуудын автобусны буудал дээр ирээд аваа гэж хэлсэн. Ингээд би хүлээгээд байж байхад хохирогч эмэгтэй хөдөлгөөнт эргүүлийн машинтай ирээд надаас утсаа аваад, улмаар хохирогч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/,

        Гэрч Ж.Төгөлдөр мөрдөн байцаалтанд: 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Бугат-116 чиглэлийн эргүүлийн автомашинтай цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Энхбатын хамт /үүрэг гүйцэтгэх хугацаанд 15 цагийн орчимд 3-р эмнэлгийн автобусны буудал дээр нэг эмэгтэй хүн миний гар утсыг хүн аваад явчихлаа гэх дуудлага мэдээлэл ирснийг хүлээн авч газар дээр нь очиход Наранцэцэг гэх эмэгтэй автобусанд явж байсан чинь нэг залуу миний гар утсыг аваад буучихсан энэ залуутай хамт явж байсан гэж нэг залууг заасан тэр залуутай уулзахад надад хамаагүй, наад эмэгтэй чинь гар утсаа алдчихдаа гээд гар утсаараа залгаад өгөөч гэхээр нь утсаар яриулсан гэж хэлхээр нь уг залууг машинд суулгаад шалгахад уг залуу нь халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан этгээд байсан. Тэгээд шууд гар утсаа алдсан гэх эмэгтэй гар утас руу нөгөө залуугийн утсаар залгахад нэг залуу утсыг нь аваад андуудын автобусны буудал дээр байна хүрч ирээд гар утсаа ав гэж ярьсан. Нөгөө залуу утсаа алдсан гэх эмэгтэй хоёрыг машинд суулгаад андууд ороод нөгөө алдсан гэх гар утас руу залгаад яриулсан утсаар ярьж байх хооронд нь сэжигтэй хүн ойр хавьд нь харахад нэг хар хувцастай залуу утсаар яриад зогсоод байсан болохоор тэр залууг сэжиглээд шууд очиж түр саатуулаад гар утсыг нь түр хураан авч утсаа алдсан гэх эмэгтэйд үзүүлэхэд миний гар утас мөн байна. Миний хажууд зогсоод явж байсан залуу ч мөн байна гэж таньж заасан. Уг залууг асап сангаар шүүж үзэхэд *******- гэх залуу байсан халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдож сэжиглэдэг байсан этгээд байсан. Сүүлдээ гар утсаар яриулсан гэж дагуулж явсан Энхтайван гэх залуу бие биеэ таньдаг байж таарсан. Тэгээд *******- гэх залуугаас гар утсыг нь хурааж аван хохирогч эмэгтэй Наранцэцэгт хүлээлгэн өгч ажилласан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/,

       Дамно хөрөнгийн үнэлгээний  2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн БГ2-20-503 дугаартай “...2019 онд худалдан авсан эвдрэлгүй шинээрээ хуавэй вайя 6 маркийн гар утас 447.000 төгрөг...” гэсэн тайлан /хх-ийн 23-24/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсныг тэмдэглэсэн  ял шалгах хуудас /хх-ийн 27/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Шүүгдэгч *******- 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын орчимд Зүүн салаа чиглэлийн автобусанд зорчиж явсан  Д.Н-ийн халааснаас “хуавэй вайя 6” загварын 447.200 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

үйлдсэн хэргээ *******- хүлээн зөвшөөрч мэдүүлсэн“...уг утсыг хулгайлж авах санаа төрөөд куртикных нь зүүн талын халааснаас гар утсыг аваад шууд 10-р хорооллын замын хойд талын автобусны буудал дээр буусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/, хохирогч Д.Н-ийн “...тэр залуугийн хажууд  бөгтгөр нуруутай 45-50 орчим насны 160-165 см өндөртэй эрэгтэй зогсож байсан туранхай залуу нь намайг шахах шиг болсон, тэгэхээр нь халаасаа шууд ухаад үзтэл миний хуавэй вая 6 маркийн гар утас байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,  гэрч М.Тайванбаярын “ *******-автобус хүчтэй тооромслох үед уг эмэгтэйгийн гар утсыг халаас руу нь гараа хийгээд авсан. Би тэр үед гайхаад үг дуугарч чадалгүй Анхбаярыг араас нь хартал хурдан алхаад 10-р хорооллын автобуснаас буусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Ж.Төгөлдөрийн“...*******- гэх залуугаас гар утсыг нь хурааж аван хохирогч эмэгтэй Наранцэцэгт хүлээлгэн өгч ажилласан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

       Шүүгдэгч *******-ын шууд санаатай, шунахай сэдэлтээр, бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан дээрхи үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

       Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд шүүх тооцов.

       Шүүхээс хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын хэр хэмжээ буюу /автобусанд зорчиж явсан Д.Н-ийн хувцасны халаас руу гар дүрж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдан  “хуавэй вайя 6” загварын 447.200 төгрөгийн үнэтэй гар утсыг нь хулгайлан авч, хохирогч цагдаагийн байгууллагад мэдээлсэнээр шүүгдэгч *******- хохирогч Д.Н-ийн гар утсыг  биет байдлаар буцаан өгсөн/  *******- урьд нь хулгайлах гэмт хэрэгт шүүхээр удаа дараа ял шийтгэгдсэн түүний хувийн байдал зэргийг харгалзаж эрүүгийн хуулийн  шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

        Шүүхээс оногдуулсан хорих ялыг үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа түүний хувийн байдлыг нь харгалзаж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

         Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж байна.   

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. *******- бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 3. *******-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. *******-ын цагдан хоригдсон 30 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцсугай

 

         5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ