Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 331

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух,  ам бүл  2,, 1*******-ны өдөр төрсөн, эмэгтэй ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын

Хариуцагч: *******, тоотод оршин суух, газарт хамгаалалтын цагдаа ажилтай, -ны өдөр төрсөн, овогт гийн /РД:/-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг -ны өдөр хүлээн авч, -ний  өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр 2011 онд танилцаж, нэг гэрт ханилан суусан. Хамт амьдрах хугацаанд -ны өдөр охин ын төрсөн. Бид дүгээр сараас хувийн таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул охин З.д эцэг З.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч З. ажилтай гэсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч З. шүүхэд гаргасан тайлбартаа: Охин З.д тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Би ээлжийн ажилтай тул миний эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* хариуцагч З.аас хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийг шаардсан.

Хариуцагч З.  2011 оноос хойш нэхэмжлэгч С.*******тэй эр эмийн харьцаатай байсан бөгөөд нэг гэрт ханилан сууж -ны өдөр охин З. төрсөн байна.

Энэ үйл баримтад хариуцагч З.Заяабазр маргаагүй бөгөөд өөрийн охин З.д хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн. 

Нэхэмжлэгч С.******* Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч З.аас хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Зохигчдын тайлбар, Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар охин З.гийн эцгийг тогтоож төрсний гэрчилгээ олгодсон байна. 

*******ны Засаг даргын тодорхойлолтоор эцэг З. охин З.гаас тусдаа амьдарч байгаа нь тогтоогдсон. Тэрээр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан  хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Иймд энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан хэмжээгээр тэтгэлэгийг тогтоож охин З.г эцэг З.аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Эх С.******* энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна. Хэрэв тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон нөхцөл тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулахыг шаардах эрхтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32.000 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч З.Заяабазраас 32.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгож шийдвэрлэв. 

Хариуцагч З. шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул хариуцагчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай адилтган үзэж хэргийг шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 100 дугаар зүйлийн 100.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан -ны өдөр төрсөн охин ын г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг овогт гийн /РД:/-аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх С.*******т даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.000 /гучин хоёр мянга/ төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагч З.аас 32.000 /гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т  олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч З.аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч З. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

8. Шүүх хуралдаанд ирээгүй хариуцагч З.т энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг гардуулж өгөхийг шүүгчийн туслах О.Даваажаргалд даалгасугай.

           

                                     ДАРГАЛАГЧ                             Л.ЭНХБИЛЭГ