Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 017/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0369 |
Огноо | 2014-09-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2014/0369
“А х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Д.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын гаргасан давж заалдах гомдлоор “А х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг дарга болон тус аймгийн Б сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
* Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Говь-Алтай аймгийн Засаг
даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/129 дүгээр захирамж, тус аймгийн Б сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/90 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Б сумын Засаг даргын 2013 оны А/58 дугаар захирамжаар “А х” ХХК-д ус ашиглах эрх олгосон нь Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь заалтыг зөрчсөн байна. Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоо метрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоо метр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 500 шоо метрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож,
|
усны мэдээллийн санд бүртгэнэ” гэж заасан байна. Гэтэл сумын Засаг дарга зөвшөөрөл олгохдоо аймгийн Байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэлгүйгээр ус ашиглах шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийг 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан. Байгаль орчны газар ус ашиглуулах дүгнэлтээ 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан байгаа нь хууль зөрчигдөж байна.
Б сумын Засаг дарга зөвшөөрөл олгосон захирамжаа 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар хүчингүй болгосон нь хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/44 дүгээр захирамжаар сумын Засаг даргын А/90 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан нь Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь заалт зөрчигдөж байна. Иймд аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/44 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Б сумын Засаг даргын 2014 оны А/90 дүгээр захирамжийг сэргээх нь хууль зүйн үндэслэлтэй, мөн Байгаль орчны мэргэжлийн байгууллагаар Уртын голд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тооцуулах нь зүйтэй байна.
Говьд байдаг маш ховор ургамал, ус тэнд байдаг байтал “Алтайн хүдэр" ХХК нь Б сумын Уртын гол дээр маш зэрлэг хандсан. Гол асуудал бол 2012 онд Я.М-аас авсан зөвшөөрөл хууль зүйн үндэслэлгүй” гэжээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Б сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ““А х” ХХК 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр нэр бүхий 2 талбайд хайгуул хийх хүсэлт ирүүлснийг хүлээн авч 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар захирамжаар хайгуул хийх зөвшөөрөл олгосон. 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ус ашиглах зөвшөөрөл хүсэхдээ холбогдох байгууллагын дүгнэлт гаргуулаагүй байсан. Ус ашиглуулах дүгнэлт 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гарсан. Машинууд нь дээрээ буутай, зориулалт нь үйлдвэрлэлд ашиглах ёстой машин байгаа. Ийм машинаар худгаас ус зөөдөг. Тийм учраас бид нар зориулалтын бусаар ашиглаж байна гэж үзсэн. Мөн хаднаас бууж байгаа хүрхрээний ёроолд маш том цооног гаргасан. Хаалт тавьсан. Маш том цооног гаргах явцад бургасыг угаар нь булгалж авсан. 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/58 дугаар захирамж Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтыг зөрчиж гаргасан тул 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар уг захирамжийг хүчингүй болгосон. А/90 дүгээр захирамжийг аймгийн
Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/44 дүгээр захирамж, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн аймгийн Засаг даргын А/129 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Голыг хуурай сайр болгоод худаг ухсан.
Усны газраас гаргасан үнэлгээг үндэслэх юм бол миний захирамж буруу байсан нь харагдаж байгаа тул би хүчингүй болгосон” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: “Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8, 28 дугаар зүйлийн 28.4, 28.6, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “А х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Б сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/90 дүгээр захирамж, аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04- ний А/129 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нэхэмжлэгч “А х” ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Усны тухай хуулийн холбогдох заалтууд зөрчигдсөөр байна.
Тус аймгийн Б сумын Засаг даргын 2013 оны А/58 дугаар захирамжаар “А х” ХХК-д ус ашиглуулах зөвшөөрөл олгохдоо Усны тухай хуулийн дараах зүйл,заалтуудыг зөрчсөн.
Хоногт 50 шоометр хүртэл Ус ашиглуулах зөвшөөрлийг сумын Засаг дарга олгох хуулийн зохицуулалттай. Ингэхдээ аймгийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэхгүйгээр ус ашиглах зөвшөөрлийг олгосон нь Усны тухай хуулийн дээрх заалтууд зөрчигдсөн. “А х” ХХК-ийн аймгийн Байгаль орчны газраас авсан дүгнэлт нь сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/58 дугаар захирамж гарсны дараа буюу 2013 оны 12 дугаар сард буюу 5 сарын дараа гарсан байна.
Усны хэрэг эрхлэх газраас ус ашиглах дүгнэлт авсан гэж байгаа боловч уг дүгнэлтээр “А х” ХХК нь хоногт 150 шоометр ус ашиглахаар байгаа нь сумын Засаг дарга ус ашиглах зөвшөөрөл олгох эрхгүй байна. Хоногт 150 шоометр ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаанаас ус ашиглах зөвшөөрлийг олгох хуулийн зохицуулалттай. Гэтэл Б сумын Засаг дарга ус ашиглах зөвшөөрөл олгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн хуулийн дагуу ус ашиглах зөвшөөрөл олгогдоогүй “А х” ХХК нь Усны тухай хуулиар хориглосон зүйл, заалтуудыг зөрчсөн байна. Тухайлбал: Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8 дахь хэсэг /Гол, мөрний байгалийн үндсэн голдирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр өөрчлөхийг хориглоно./ 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг /Ус хэрэглэгч ашиглалтын зориулалтыг өөрчлөх, зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөх, худаг гаргах, суваг шуудуу татахыг хориглоно/, 28 дугаар зүйлийн 28.18 дахь хэсэг /Ус ашиглуулах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглах, дур мэдэн цооног гаргахыг хориглоно/.
Ундны усыг зориулалтын бус тээврийн хэрэгсэл буюу шороо, тоосжилтыг чийглэх зориулалтын усан буутай тээврийн хэрэгслээр ус зөөвөрлөж байгаа нь, усны урсгалыг өөрчилж, суваг шуудуу татах, цөөрөм, цүнхээл үүсгэсэн нь орчны бургас модыг устгаж байгаль орчныг сүйтгэж, байгаль орчинд нөхөшгүй хохирол учруулаад байгаа нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон зурган нотлох баримтуудаар нотлогдож байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан байдаг.
|
Дээрх хуулийн заалтын дагуу Усны тухай хууль зөрчигдсөн, хуульд нийцээгүй Б сумын Засаг даргын 2013 оны 58 дугаар захирамжийг 2013 оны 90 дүгээр захирамжаар, аймгийн Засаг даргын 2014 оны А/44 дүгээр захирамжийг 2014 оны А/129 дүгээр захирамжаар тус тус хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
% ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.
Нэг. Говь-Алтай аймгийн Б сумын Засаг даргын 2013 оны А/90 дүгээр захирамжийн талаар:
Говь-Алтай аймгийн Б сумын Засаг дарга 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 37-А дугаар захирамжаар тус сумын нутаг Алаг нуур, Майхан толгой орчимд газрын доорх усны хайгуулын ажил явуулахыг Усны тухай хуулийн /2004 оны/ 16 дугаар зүйлийн 16.1.7-д заасны дагуу зөвшөөрснөөр “А х” ХХК хайгуулын ажил гүйцэтгэж, ЦБ11/03 дугаартай хайгуул, ашиглалтын цооногийг гаргасан, улмаар мөн сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/58 дугаар захирамжаар Усны тухай хуулийн /2012 оны/13 дугаар зүйлийн 13.1.5-д заасны дагуу худгаас ахуйн зориулалтаар ус ашиглахыг зөвшөөрч, Ус ашиглах гэрээг сумын байгаль хамгаалагчтай хийснээр тухайн цооногоос өдөрт 40 м.куб усыг унд, ахуйн хэрэгцээнд ашиглаж ирсэн байна.
Ийнхүү хуулийн дагуу ус ашиглах зөвшөөрлийг олгож, үйл ажиллагааг нь эхлүүлснийхээ дараа хариуцагч Говь-Алтай аймгийн Б сумын Засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/90 дүгээр захирамжаараа Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр урьд гаргасан захирамжаа хүчингүй болсонд тооцсон нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Нэгдүгээрт, тухайн Засаг дарга голын голдирлыг өөрчилсөн гэдгийг нотлолгүйгээр шийдвэр гаргажээ. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “А х” ХХК өвлийн улиралд усны халиа гүйдэгтэй холбогдуулж тухайн Засаг даргын өөрийнх нь болон
|
сумын Байгаль орчны байцаагчийн оролцоо, зөвшөөрөлтэйгөөр барьсан худгийг тойруулж хамгаалалтын далан босгосон, тэрхүү далан нь голын урсгал, голдирол, чиглэлийг өөрчилсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд хэрвээ өөрчлөгдсөн гэж үзсэн бол тэр талаар зохих мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулсны эцэст шийдвэрээ гаргах байжээ.
Хоёрдугаарт, Усны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.9-д хуулийн 22.8 буюу “Гол, мөрний байгалийн үндсэн голдирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн
{
төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр өөрчлөхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар торгууль ногдуулж, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тусгаснаас бус ус ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгохоор заагаагүйг хариуцагч анхаараагүй байна.
Хоёр. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/129 дүгээр захирамжийн талаар:
Говь-Алтай аймгийн Засаг дарга 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/129 дүгээр захирамжаар Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь заалт буюу мөн хуулийн 28.4-т заасан дүгнэлт гараагүй байхад ус ашиглуулах зөвшөөрлийг сумын Засаг дарга олгосон гэж үзэн өмнө гаргасан 2014 оны А/44 дүгээр захирамжаа хүчингүй болгожээ.
Аймгийн Засаг дарга ийнхүү шийдвэрлэхдээ Б сумын Засаг даргын 2013 оны А/90 дүгээр захирамж зөвхөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8-д заасан үндэслэлээр гарсан байхад тухайн захирамжийг хуульд нийцсэн эсэхийг хянаж шийдвэр гаргахдаа уг захирамжид тусгагдаагүй үндэслэлийг зааж хүчингүй болгох агуулгатай шийдвэр гаргасан нь буруу байна.
Үүнээс гадна аймгийн Засаг дарга дээрх захирамжийг гаргахдаа Б сумын Засаг даргыг тийнхүү зөвшөөрөл олгох үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ЦБ11/03 цооногоос хоногт 150 м.куб усыг ашиглаж болох дүгнэлтийг гаргасан байсныг,
мөн “А х” ХХК тухайн дүгнэлтээ үндэслэн ЦБ11/03 цооногоос хоногт 150 м.куб бус 40 м.куб ус ашиглах гэж байгаатайгаа холбогдуулан Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д заасны дагуу сумын Засаг даргаас зөвшөөрөл авсныг,
хэдийгээр зөвшөөрөл авсны дараа маргаан бүхий актыг гаргахаас буюу 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл хариуцагч Говь-Алтай аймгийн болон мөн аймгийн Б сумын Засаг даргын маргаан бүхий захиргааны актууд нь хууль тогтоомжид нийцээгүй тохиолдолд өөрөө буюу дээд шатны Засаг дарга хүчингүй болгох тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалттай нийцээгүй байх бөгөөд тэдгээрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
|
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.