Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/02931

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

        хэрэгсэхгүй болгох тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Ш.Б-д холбогдох,

 

  Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байр, 163 тоот хаягт байрших 35 м.кв 2 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А, хариуцагч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:”Иргэн Б.А би өөрийн эмээ болох Ц.Өн хамт Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 19 дүгээр хороо, 57 дугаар байр, 163 тоот 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль ёсны дагуу өмчилж, эзэмшдэг байсан. Би АНУ-д 2001 оноос хойш суралцаж өөрийн мэргэжлийн дагуу ажиллаж амьдарч байгаа болно. Миний эмээ Ц.Ө нь 2010 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нас барсан. Миний хувь АНУ болон Монгол улсын хооронд ирэн очин байдаг. Миний өмчлөлийн орон сууцанд Ш.Б гэх хүн эмээг маань нас барснаас хойш одоог хүртэл амьдарч байгаа. Ш.Б нь 1999 оны сүүлээр манайд ирж, түүнээс хойш явалгүй амьдарсаар өнөөдрийг хүрсэн. Эцэс сүүлд нь миний орон сууцнаас гарахгүй, миний амьдрах болон эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчиж байна. Миний өмчлөлийн тус байранд хариуцагч нь өөрийн гэр бүлийн хамт амьдарсаар байна. Хариуцагчид орон сууцыг чөлөөлөх тухай хүсэлт гаргахад явдаг газраараа яваад аваарай гэж хэлсэн. Иймд иргэн Ш.Б-ийг миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 19 дүгээр хороо, 57 дугаар байр, 163 тоот 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Иргэн Б.А би өөрийн эмээ болох Ц.Өн хамт Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 19 дүгээр хороо, 57 дугаар байр, 163 тоот 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль ёсны өмчилж, эзэмшдэг байсан. Миний эмээ Ц.Ө нь 2010 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нас барсан. Миний хувьд АНУ болон Монгол улсын хооронд ирэн очин байдаг. Миний өмчлөлийн орон сууцанд Ш.Б эмээг маань нас барснаас хойш одоог хүртэл амьдарч байгаа. Хариуцагч нь миний үеэл ба 1999 оны сүүлээр манайд ирж, түүнээс хойш явалгүй амьдарсаар өнөөдрийг хүрсэн. Одоо маргаж буй тус байранд өөрийн гэр бүлийн хамт амьдарсаар байна. Хариуцагч нь гэрээслэл бичигдсэн, тус гэрээслэл нь өөрийн нэр дээр байгаа гэдгийг нэхэмжлэгчид огт хэлээгүй. Орон сууцнаас гарах тухай хүсэлт тавихад явдаг газраар нь яваад гаргаарай л гэдэг болсон. Хариуцагчийг тус орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмлэлийг тус шүүхэд 2017.06.23-ны өдөр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай эмээгийн зүгээс маргаан бүхий орон сууцны өөрт ногдох хэсгийг Ш.Бд гэрээслэсэн гэрээслэл гарч ирсэн байдаг. Хэдийгээр гэрээслэл байгаа ч нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өөрт ногдох хэгийг хуулийн дагуу өмчлөх, эзэмших, өөрийн дураар захиран зарцуулах эрхтэй боловч, хариуцагч нь энэхүү орон сууцанд гэр бүлээрээ амьдарч байгаа зэргээс шалтгаалан өмчлөх, эзэмших эрхээ эдэлж чадахгүй хохирч байна. Маргаан бүхий орон сууцыг хуулийн дагуу хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй этгээд нь Б.А гэдэг нь баримтаар нотлогдож байгаа. Мөн Иргэний хуулийн 108.1-д зааснаар Б.А нь тухайн орон сууцны тал хувийн хууль ёсны хамтран өмчлөгч юм.  Иргэний хуулийн 108.8-д зааснаар дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй. Иймд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байр, 163 тоот хаягт байрших 35 м.кв 2 өрөө орон сууцнаас Б.Аын өмчлөлийн ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

Зохигч шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Б.А нь Ш.Бд 32,500,000 төгрөг төлөх, Ш.Б нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байр, 163 тоот хаягт байрших 35 м.кв 2 өрөө орон сууцнаас /Б.А, Ц.Ө нарын хувь хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчилж байсан/ иргэн Ц.Өгийн ногдох хувийг гэрээслэлийн дагуу өвлөсөнтэй холбогдуулан уг орон сууцны 50 хувь буюу өөрт ногдох хэсгийг Б.Аын өмчлөл, эзэмшилд бүрэн шилжүүлэх, гэрээслэлийн дагуу өвлөсөн орон сууцны ногдох хэсгийг Б.Аын нэр дээр шилжүүлэх, орог сууцны өмчлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн газарт Б.Аын нэр дээр бүртгүүлэхэд зохих баримт, бичгийг бүрдүүлэх, туслалцаа үзүүлэх, орон сууцыг бүрэн чөлөөлөх, Б.А эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид орон сууцыг бүрэн хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцов. Ш.Б гэрээслэлийн дагуу өвлөсөн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байр, 163 тоот хаягт байрших 35 м.кв 2 өрөө орон сууцны ногдох хэсгийг Б.Аын нэр дээр шилжүүлэх, Б.Аын нэр дээр уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар 28,000,000 төгрөгийг, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэдийн гэрчилгээг бүртгэлийн байгууллагаас Б.А хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Ш.Б уг орон сууцыгбүрэн суллах ба орон сууцыг бүрэн чөлөөлснөөр Б.А нь Ш.Бд гэрээний үлдэгдэл төлбөр 4,500,000 төгрөгийг нэн даруй бэлнээр барагдуулна. Энэхүү гэрээний дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг шилжүүлэх, эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбогдуулан төрийн байгууллага болон нотариатын байгууллагад гарах аливаа зардлыг тухай бүрт нь тэнцүү хуваан төлөхөөр харилцан тохиролцож, хэрэв гэрээний 2.1.3-2.1.7-д дурдсан үүргээ биелүүлээгүй нөхцөлд хэн аль нь хуульд заасан эрхийнхээ дагуу шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: 

           

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ш.Бд холбогдуулан Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байр, 163 тоот хаягт байрших 35 м.кв 2 өрөө орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрчилж Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байр, 163 тоот хаягт байрших 35 м.кв 2 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд Б.А нь Ш.Бд 32,500,000 төгрөг төлөх, Ш.Б нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байр, 163 тоот хаягт байрших 35 м.кв 2 өрөө орон сууцнаас /Б.А, Ц.Ө нарын хувь хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчилж байсан/ иргэн Ц.Өгийн ногдох хувийг гэрээслэлийн дагуу өвлөсөнтэй холбогдуулан уг орон сууцны 50 хувь буюу өөрт ногдох хэсгийг Б.Аын өмчлөл, эзэмшилд бүрэн шилжүүлэх, гэрээслэлийн дагуу өвлөсөн орон сууцны ногдох хэсгийг Б.Аын нэр дээр шилжүүлэх, орог сууцны өмчлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн газарт Б.Аын нэр дээр бүртгүүлэхэд зохих баримт, бичгийг бүрдүүлэх, туслалцаа үзүүлэх, орон сууцыг бүрэн чөлөөлөх, орон сууцыг хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож, Ш.Б гэрээслэлийн дагуу өвлөсөн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байр, 163 тоот хаягт байрших 35 м.кв 2 өрөө орон сууцны ногдох хэсгийг Б.Аын нэр дээр шилжүүлэх, Б.Аын нэр дээр уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар 28,000,000 төгрөгийг, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг бүртгэлийн байгууллагаас Б.А хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Ш.Б уг орон сууцыг бүрэн суллах ба орон сууцыг бүрэн чөлөөлснөөр Б.А нь Ш.Бд гэрээний үлдэгдэл төлбөр 4,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан  байна.

 

Зохигчийн эвэлэрэл нь хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.А нь Ш.Бд 32,500,000 төгрөг төлөх, Ш.Б нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байр, 163 тоот хаягт байрших 35 м.кв 2 өрөө орон сууцнаас /Б.А, Ц.Ө нарын хувь хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчилж байсан/ иргэн Ц.Өгийн ногдох хувийг гэрээслэлийн дагуу өвлөсөнтэй холбогдуулан уг орон сууцны 50 хувь буюу өөрт ногдох хэсгийг Б.Аын өмчлөл, эзэмшилд бүрэн шилжүүлэх, гэрээслэлийн дагуу өвлөсөн орон сууцны ногдох хэсгийг Б.Аын нэр дээр шилжүүлэх, орог сууцны өмчлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн газарт Б.Аын нэр дээр бүртгүүлэхэд зохих баримт, бичгийг бүрдүүлэх, туслалцаа үзүүлэх, орон сууцыг бүрэн чөлөөлөх, орон сууцыг хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож, Ш.Б гэрээслэлийн дагуу өвлөсөн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байр, 163 тоот хаягт байрших 35 м.кв 2 өрөө орон сууцны ногдох хэсгийг Б.Аын нэр дээр шилжүүлэх, Б.Аын нэр дээр уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар 28,000,000 төгрөгийг, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг бүртгэлийн байгууллагаас Б.А хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Ш.Б уг орон сууцыг бүрэн суллах ба орон сууцыг бүрэн чөлөөлснөөр Б.А нь Ш.Бд гэрээний үлдэгдэл төлбөр 4,500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Бэс 214,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

        

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР