Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/298

 

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөрөнг суулган улсын яллагч Ч.Мөнхзул, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүгдэгч ..............Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..............овогт ..............Эод холбогдох эрүүгийн 1821005200323 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11ий өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн  Матад суманд 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 0-2 насны 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн ..............гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .............. регистрийн дугаартай, ..............овогт ..............Э.

 

Шүүгдэгч ..............Энь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар баг “Муу усны хөндий” гэх газраас Э-ийнхонин сүргээс тасарсан 31 тооны хонь, 1 тооны ямаа нийт 32 тооны малыг өөрийн хоньтой нийлүүлэн авч завшиж бусдад 2390000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõь ÿëëàõ áîëîí õºíãºð¿¿ëýõ òàëûí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:

Шүүгдэгч ..............Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч ..............Э мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэр Матад сумын ..............Э  гэх газарт байдаг юм. Би 2018 оны 08 дугаар сарын 25-ны үдээс хойш 17 цагийн үед манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн хойш байдаг “Мурий хөв” гэх газарт бэлчээрт явж байсан хониноос 26 тооны хонь, 1 тооны ямааг мотоциклтой хөөж тасдаж аваад гэрийн наана байсан хониндоо нийлүүлсэн юм. Тэгээд өөрийнхөө хонинд байлгаж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 02-ны үдээс хойш ...өөрийн эзэмшлийн “Porter” маркийн ..............ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж аймаг руу зарж борлуулах гэж яваад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Матад сумын 6 дугаар багийн нутагт хувийн малаа маллан амьдардаг юм. Малтайгаа сумын төвөөс зүүн урагш 25 км зайтай “Галбирт” гэх газарт зуссан. Малчин ******* мал дээр байнга байдаг. ...2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн төвд байхад сумын захиргаанд ажилладаг дүү Э утсаар ярьж танай имтэй хонь цагдаа дээр байна. Ирээд сумын цагдаатай уулз гэж хэлсэн. Улмаар сумын төвд яваад очиход миний эзэмшлийн имтэй 22 толгой хонь цагаан өнгийн “Porter” машин дээр ачаатай цагдаагийн газрын гадна саатуулагдсан байсан. ...түүнээс яаж байгаа юм бэ гэхэд уучлаарай ахаа дүү нь танай хонийг авсан явдал үнэн. 5 хоног өөрийн хониндоо байлгаж байгаад ачаад явахдаа баригдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 02-ны үдээс хойш бүрий тасрахаас өмнө Э ахын гэрт очсон. Тэгэхэд ах хонио хашаанд хийсэн хонь ачиж явлаа гэхэд нь би хонь ачиж яах гэж байгаа юм бэ гэхэд Э-д ах ачаад өгчих гэхээр нь ганц хоёрыг ачиж өгөөд яваад өгсөн... хэний хонь байсныг нь мэдээгүй өөрийнх нь юм болов уу гэж харсан. Мөн өөрийнхөө цагаан өнгийн “Porter” машинд ачиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

 Гэрч З-оо мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...сумын цагдаа утсаар яриад Э олон хонь, ямаа явж байна хэнийх юм бэ гэж асуусан. Би мэдэхгүй учраас Э руу залгаад чи юун хонь, ямаа ачиж явсан юм бэ гэхэд, алдуул мал юмаа хониндоо 4-5 хоног байлгаж байгаад ачиж явсан юм гэж хэлсэн. Сүүлд тэр хонь, ямаа нь ******* гэдэг хүнийх байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 11-12/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14/

-Шүүгдэгч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Э нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар баг “Муу усны хөндий” гэх газраас Э-ийн хонин сүргээс тасарсан 31 толгой хонь, 1 толгой ямаа нийт 32 толгой малыг өөрийн хоньтой нийлүүлэн авч завшиж бусдад 2390000 /хоёр сая гурван зуун ерөн мянга/ төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42/ түүнийг давхар нотолсон хохирогч Э /хх-ийн 17-20/, гэрч З-оо /хх-ийн 28-29/, гэрч М /хх-ийн 25/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ..............Э нь хохирогчийн хонин сүргээс тасарсан 31 толгой хонь, 1 толгой ямаа нийт 32 толгой алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой  байна гэж үзлээ.

 Иймд шүүгдэгч Э-од холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байх тул түүний эзэмшлээс “Dayun” маркийн улсын дугааргүй ногоон өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 800,000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклийг эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч ..............овогт ..............Э-ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..............Эыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байх тул түүний эзэмшлээс “Dayun” маркийн улсын дугааргүй ногоон өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 800,000 төгрөгийн үнэ бүхий мотоцикл битүүмжилсэн Прокурорын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклийн эзэмшигчид нь буцаан олгосугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР