Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2014/0482

 

2014 оны 12 сарын 11 өдөр                    Дугаар 482                               Улаанбаатар хот

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 408 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, “Б*** к***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаар захирамжаар манай компанид тус дүүргийн 3 дугаар хороо, “Х” ХК-ийн хойно орших 0.7 га газрыг аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар 5 жилийн хугацаатай олгосон. Манай газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжийн “Э” ХХК-нд давхардуулан олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн. Компанийн зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 01/11 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргад тавьж байсан

Хан-Уул дүүргийн Газрын албанаас газрын төлбөрийн нэхэмжлэх ирүүлсэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгагдсан гэж үзэж, хууль болон гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг төлж ирсэн. 2009 онд З*** банкнаас хөрөнгө оруулалтын зээл авч, бетон зуурмагийн үйлдвэр болон түүний оршин байгаа газрын газар эзэмших эрхийг барьцаалсан бөгөөд тус зээлийг барагдуулах боломжгүй болж

 

“З***” банкны эрх хүлээн авагчаас уг хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн... Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжийн “Э” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т*** шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 732 дугаар захирамжаар “З***” банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй “М " ХХК-д холбогдох хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Уг захирамжаар “Б” ХХК-ийн 7000 м.кв газар эзэмших эрхийг албадан худалдах гэсэн нь “Э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хэлэлцээд, дээрх захирамжийн Захирамжлах хэсгийн 4 дэх заалтын “Б” ХХК-ийн нэгж талбарын 8014/021 дугаар бүхий 7000 м.кв газар эзэмших эрхийг албадан худалдах” гэснийг хүчингүй болгож шийдвэрлэн, 2705 тоот шүүгчийн захирамж гаргасан байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул “Б” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

/                          Гуравдагч этгээд “Э” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ...“Б” ХХК нь 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2011 оны 02 дугаар сарын 08-ны хооронд 5 жилийн хугацаатай газар эзэмшиж, улмаар 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмших эрх дуусгавар болсон, . . .2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтээ гаргаагүй, мөн газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт тухайн шатны Засаг даргад гаргахдаа хуульд зохих ёсоор гаргаагүй болох нь тогтоогдож байна. Газрын төлбөрийн нэхэмжлэл нь дангаараа захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй бөгөөд “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгасан эрх бүхий

I               байгууллагын шийдвэр гэж үзэх боломжгүй... Нийслэлийн Засаг дарга Газрын тухай

хуулийн дагуу дээрх газрыг өөрийн мэдэлдээ шилжүүлэн авч, 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар хуулиар олгосон эрх хэмжээний дотор “Э’ ХХК-д эзэмшүүлсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд З*** банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч “М” ХХК нь тус банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2008 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 750,000,000.00 төгрөг, 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1,250,000,000.00 төгрөгийг тус тус зээлэн авч, зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр-1, үйлдвэрийн гудамж 12-т байрлах бетон зуурмагийн суурилуулсан цогцолбор тоног төхөөрөмж, үйлдвэр, “Б” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 7000 м.кв талбайтай газар эзэмших эрхийг барьцаалсан. Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны

  1. дугаар сарын 26-ны өдрийн 732 дугаар захирамжаар хариуцагч “М” ХХК-аас зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 2,824,551,996.41 төгрөгийг гаргуулан З*** банкинд олгох, үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгө, газар эзэмших эрхээр хангуулахаар шийдвэрлэж, уг захирамжийг албадан биелүүлэхээр гүйцэтгэлийн ажиллагаа хийж байгаа.

Захирамжийг хангуулах зорилгоор З*** банкны эрх хүлээн авагч нь 2011 оны

  1. дугаар сарын 13-ны өдрийн 1319 албан тоотоор Нийслэлийн болон Хан-Уул дүүргийн Газрын албанд “газар эзэмших эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу бусдад шилжүүлэх, аливаа шилжилт хөдөлгөөн хийхгүй байх" хүсэлтийг, захирамжийн хамт хүргүүлсэн... З*** банкны барьцаанд буй бетон зуурмагийн суурилуулсан цогцолбор тоног төхөөрөмж, үйлдвэр нь төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах хэмжээгээр үнэлэгдээгүй, газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох... үл хөдлөх эд хөрөнгө байх тул газар эзэмших эрхтэй салшгүй холбоотой, түүнтэй хамтаар үнэлэгдэн албадан дуудлага худалдаанд оруулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй. Нийслэлийн Засаг дарга дээрх газрыг дуудлага худалдаа, төсөл, тендер шалгаруулалгүйгээр “Э” ХХК-нд эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэжээ.

Гуравдагч этгээд “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани 2006 онд БНХАУ-ын “Сань И” хүнд машин механизмын үйлдвэрээс бетон, зуурмагийн үйлдвэрлэлийн зориулалттай. Н28-120 загварын суурилуулсан цогцолбор тоног төхөөрөмжийг худалдан авч, “Б” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах 7000 м.кв газарт үйл ажиллагаа явуулж байгаад 2008, 2009 онд З*** банкнаас зээл авсан. Барьцааны гэрээгээр тус компанийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах тус бетон зуурмагийн үйлдвэр. “Б " ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7000 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус барьцаалан холбогдох хууль журмын дагуу Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. З*** банкны эрх хүлээн авагчаас Нийслэлийн Хан- Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган, 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 732 дугаар шүүгчийн захирамжаар тус компаниас зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 2,824,551,996.41 төгрөгийг гаргуулж, З*** банкинд олгох, барьцаа хөрөнгө, газар эзэмших эрхийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар

 

шийдвэрлэсэн.. Зээлийн болон барьцааны гэрээ өнөөдрийг хүртэл 3 хүчин төгөлдөр бөгөөд тус гэрээг ямар нэгэн шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус гэж үзээгүй... ‘Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ‘М” ХХК-ийн эрх ашигт бүрэн нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 408 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35 1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжийн "Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК давж заалдах гомдолдоо: 1. ...”Б” ХХК-ийн зүгээс Хан-Уул дүүргийн Засаг даргад хандан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг холбогдох баримтын хамт 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 01/11 тоот албан бичгээр гаргасан. Хан-Уул дүүргийн Газрын албанаас тухайн газрын төлбөрийн нэхэмжлэлийг ирүүлсний дагуу бид газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгагдсан гэж ойлгож, хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлж, мөн тооцоо нийлсэн актыг хүртэл үйлдсэн байдаг. /Газар эзэмших эрх дуусгавар болсон талаар эрх бүхий байгууллагаас ямар нэгэн мэдэгдэл ирээгүй/

Шүүх нэхэмжлэгчийн хугацаа сунгуулах хүсэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргасан эсэх, түүнийг нь эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч шийдвэрлэсэн эсэхийг шалгаж тогтоолгүйгээр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг өөрөө цуглуулах, бүрдүүлэх, үнэлэх гэсэн мөрдөн шалгах зарчмыг ноцтой зөрчиж үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Захиргааны хэргийг хуульд нийцүүлэн, зөв шийдвэрлэх үндсэн нөхцөл нь шүүх тухайн хэргийн нотлогдвол зохих байдлыг зөв тодорхойлж, нотолгооны хэрэгслүүд болон хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, түүндээ үндэслэлтэй дүгнэлт хийх явдал байдаг. Харин шүүх хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдол бүхий газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан эсэх талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Газрын албаны өргөдөл, хүсэлтийн дэвтэрт үзлэг хийж тогтоох шаардлагатай байсан.

  1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ хэрэгт ач холбогдолгүй Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2705 дугаар захирамжийг үндэслэл болгосон. Мөн “Б” ХХК газар эзэмших эрхээ З*** банкинд барьцаалахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байна. Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 732 дугаар захирамжаар зээлийн барьцаанд барьцаалсан улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй бетон зуурмагийн үйлдвэр, “Б” ХХК-ийн нэгж талбарын 8014-021 дугаартай 7000 м.кв газрыг албадан худалдахаар шийдвэрлэсэн Харин 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2705 дугаар захирамжаар албадан дуудлагаар худалдахаар шийдвэрлэсэн “Б” ХХК-ийн нэгж талбарын 8014-021 дугаартай 7000 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар “Э” ХХК-нд олгогдсон гэх үндэслэлээр дээрх газрыг албадан дуудлага худалдаанаас чөлөөлж шийдвэрлэсэн байдаг

Захиргааны хэргийн шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ ердийн харьяаллын шүүхийн 2012 оны 2705 дугаар шийдвэрийг үндэслэлээ болгох боломжгүй. Учир нь ердийн харьяаллын шүүх 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2705 дугаар шийдвэр гаргахдаа “Э” ХХК-нд газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжийг үндэслэсэн байдаг. Гэтэл дээрх маргаан бүхий захиргааны акт болох 523 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлэж буй Захиргааны хэргийн шүүх нь ердийн харьяаллын шүүхийн 2705 дугаар шийдвэрийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна.

  1. Гуравдагч этгээд “М” ХХК болон З*** банкны хооронд 2008 он, 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 10 тоот зээлийн гэрээ байгуулан, түүний үүргийн биелэлтийг хангахтай холбогдуулан 2008 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 247 дугаар “Барьцааны гэрээ” байгуулж, “М " ХХК-ийн Ү-  дугаарт бүртгэлтэй бетон зуурмагийн үйлдвэр болон “Б” ХХК-ийн нэгж талбарын 8014-021 дугаартай 7000 м.кв газрыг барьцаалан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүний дагуу З*** банкнаас 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1319 тоот албан бичгээр Нийслэлийн Газрын алба, Хан-Уул дүүргийн Газрын алба, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт “Б*** к***” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 8014-021 дугаар газар эзэмших эрхийг шилжилт хөдөлгөөн хийхгүй байх тухай хүсэлтийг хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг “Э” ХХК-д олгохоос өмнө дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хийгдсэн бөгөөд уг гэрээ нь одоог хүртэл хүчин төгөлдөр юм.
 

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлэхдээ тухайн газар дээр бусдын өмчлөлийн зүйл байгаа эсэх, барьцаанд байгаа эсэх, бусдын эзэмшил ашиглалттай давхцаж байгаа эсэх, гуравдагч этгээдүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа эсэхийг шалгаж тогтоолгүйгээр Иргэний болон Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин газар олголт хийсэн нь нэхэмжлэгч “Б” ХХК, гуравдагч этгээд “М” ХХК, З*** банкны эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл болсон Мөн нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болох Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий газрыг “Э” ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг зөрчин дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар газрын асуудлыг шийдвэрлэлгүй, нэг этгээдэд давуу эрх олгон шийдвэрлэсэн тухайд шүүх дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцсэнгүй. Учир нь, маргааны үйл баримт бүрд дүгнэлт хийж, нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан шалгаж, үндэслэлтэй дүгнэж шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

“Б” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжийн “Э” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчээс “...Хан-Уул дүүргийн Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтээ албан бичгээр тавьсан, тус дүүргийн Газрын албанаас газрын төлбөрөө төлөөд асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн, газрын төлбөрийн нэхэмжлэх ирүүлсэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгагдсан гэж үзэж, газрын төлбөрийг төлсөн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, манай газар эзэмших эрхийг “Э” ХХК-нд давхардуулан олгосон” гэж,

Хариуцагчаас “...Хан-Уул дүүргийн шүүхийн “Б " ХХК-ийн 7000 м.кв газар эзэмших эрхийг албадан худалдах гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Хан-Уул дүүргийн Газрын албанаас “Б” ХХК-ийн газар эзэмших хугацаа дуусгавар болсон гэх хариуг судалгааны хамт ирүүлсний дагуу Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд газрыг олгосон” гэж.

 

///

Гуравдагч этгээд “Э” ХХК-иас “...газрын төлбөр нь дангаараа захиргааны актын шинжийг агуулахгүй, “Б” ХХК-ийн газар эзэмших эрх нь газрын төлбөрийг төлснөөрөө сунгагдсан гэж үзэхгүй, тухайн шатны Засаг дарга захирамж гаргаж сунгах ёстой” гэж,

Гуравдагч этгээд “М” ХХК-иас “...Нийслэлийн Засаг дарга тус газрын газар эзэмших эрхийн ямар ч дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр “” ХХК-нд давхардуулан олгосон нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн” гэж,

Гуравдагч этгээд З*** банк “...манай барьцаанд буй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах ...бетон зуурмагийн суурилуулсан цогцолбор тоног төхөөрөмж, үйлдвэр нь төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах хэмжээгээр үнэлэгдээгүй. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т зааснаар газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох...” үл хөдлөх эд хөрөнгө байх тул газар эзэмших эрхтэй салшгүй холбоотой, түүнтэй хамтаар үнэлэгдэн албадан дуудлага худалдаанд оруулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй” гэж тус тус тайлбар гарган маргаж байна.

1. “Б” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаар захирамжаар тус дүүргийн 3 дугаар хороо, “Х” ХК-ийн хойд талд байрлах 7000 м.кв /0.7 га/ газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшиж байсан ба тухайн газрын эзэмших эрхийн хугацаа 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр хугацаа сунгуулах тухай хүсэлтээ, холбогдох баримтын хамт гаргасан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй, эрх бүхий этгээд болох Хан-Уул дүүргийн Засаг дарга уг хүсэлтийг мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шийдвэрлээгүй байна.

Хэрэв өргөдлөө албан бичгээр өгсөн гэж маргаж байгаа бол тухайн үедээ шүүхэд гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой байсан. Энэхүү нэхэмжлэгчийн тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байгаа тул ‘Б” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн Газрын албанаас газрын төлбөрийн нэхэмжлэх ирүүлснийг газар эзэмших эрхийг сунгасан шийдвэр гэж үзэхгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна

Хавтаст хэргийн 73-76, 133-134, 196-203 дугаар талд авагдсан баримтуудаас үзвэл “Э” ХХК-иас 2009 онд Нийслэлийн Газрын албанд хандаж “Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 03 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар тоггоолоор “Г” ХХК-ийн хөрөнгийн дуудлага худалдаанд оруулахад оролцож, тус компанийг худалдан авсан ба, 1994 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн актад “Х” ХК-ийн хойд талд байрлах керамзитын агуулах, 12 салаа төмөр зам багтаж байдаг. Манай эзэмшил газар нь нефть бааз, керамзитын агуулахыг оролцуулаад 188.786 м.кв юм. Энэ эзэмшил талбай дээр керамзитын агуулахын газар 5.544 м.кв, тус агуулахыг манай хашаатай холбосон авто замын хэсгийн газрын 4.767.6 м.кв, нийт 10.311.7 м.кв газрыг нэмж, 199.097.7 м.кв болгон баталгаажуулж өгнө үү" гэсэн хүсэлтийг гаргажээ.

Улмаар маргаан бүхий газартай холбоотой асуудлаар Нийслэлийн Газрын албанаас 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/729 дугаар албан бичгээр “Э” ХХК-ийн эзэмшил газартай давхцуулан ‘Б” ХХК-нд үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгосон нь Газрын тухай хууль зөрчсөн байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 25 дугаар захирамжийг хүчингүй болгох арга хэмжээ авна уу” гэж Хан-Уул дүүргийн Газрын албанд хандаж байсан бөгөөд тухайн албан бичгийн хариуд Хан-Уул дүүргийн Газрын албаны 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 09/225 дугаар албан бичгээр “...дүүргийн Засаг даргын 2006 оны 25 дугаар захирамжаар “Б” ХХК-нд тус дүүргийн 3 дугаар хороо, “Х” ХК-ийн хойно байршуулан аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар газар эзэмшүүлсэн байна. Тус компанийн газар эзэмших эрх нь хуулийн дагуу дуусгавар болсон, газар эзэмшүүлэх хугацаа сунгах албан хүсэлтээ гаргаагүй" гэсэн хариуг хүргүүлсэн байна.

Мөн 1996 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн өмч хувьчлалын комиссоос Нийслэлийн Газрын албанд гаргаж өгсөн тодорхойлолтод “Г” ХХК-ийн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахад түүний үндсэн хөрөнгөд 2.94 м.кв урттай төмөр зам орсон талаар дурдсанаас гадна 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Э” ХХК-ийн 2.94 м.кв талбайтай, төмөр замын зориулалттай, 12 салаа төмөр замын үл хөдлөх хөрөнгийн 000293923 дугаар гэрчилгээ олгогдсон байна.

Нэгэнт нэхэмжлэгчийн газрын эзэмших эрхийн хугацаа дууссан, тухайн газар нь <  хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлийн Засаг дарга

2009 оны 527 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт “Э” ХХК-нд 199739 м.кв газрыг эзэмшүүлэхээр захирамж гаргаж, улмаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,2.3, 21.2.4 дэх хэсэгт зааснаар “Э” ХХК-ийн хүсэлтээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөн 194673 м.кв талбайд 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар газар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасантай нийцсэн байна.

Дээрх байдлаас дүгнэхэд Нийслэлийн Засаг даргын 2009 оны 527 дугаар

 

т

захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.

1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, гуравдагч этгээд “М” ХХК нь Н25-120 загварын бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай иж бүрдэл тоног төхөөрөмж болон “Б” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 7000 м.кв газрын эрхийг барьцаалан, З*** банкнаас 2008 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 750.000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар, 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1.250.000.000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 8 сарын хугацаагаар зээлж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эрхийг барьцаалахдаа Хан-Уул дүүргийн Газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгээгүй нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь заалтыг зөрчсөн байна.

“Б” ХХК, “М” ХХК-иуд нь тухайн үед тогтоосон хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 732 дугаар захирамжаар барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэснийг тус шүүхийн шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2705 дугаар захирамжаар “...“Б" ХХК-ийн 7.000 м.кв газар эзэмших эрх” гэснийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Тухайлбал, “Б” ХХК-ийн эзэмшлийн 7000 м.кв газартай холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон учраас Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд “Э” ХХК-нд дээрх газрыг эзэмшүүлснийг буруутгах үндэслэлгүй.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч. хариуцагч, гуравдагч этгээд. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.