Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/130

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 О.Нандинцэцэг

                         Шүүгдэгч                                          Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Чинзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.*******т холбогдох 0000000337 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, 1975 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар *******, ******* дугаар гудамж № тоотод амьдардаг, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын дугаар шүүхийн 010 оны 4 дүгээр сарын 1- ны өдрийн №46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99. дахь хэсэгт зааснаар 60 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан. Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЗ:*******/ ******* ******* ******* *******.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Д.******* нь 00 оны 08 дугаар сарын 8-ны өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 71 дүгээр галт тэрэгний 7 дугаар воганд зорчин явах үедээ иргэн Ж.гийн итгэмжлэн хариуцуулсан түүний хүү Б.гийн нэр дээрх Хаан банкны 504937744 дугаартай виза картнаас 86000 төгрөгийг гарган авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: ... 00 оны 08 дугаар сарын 8-ны өдөр Түнхэлээс хүүхэддээ хувцасыг нь бэлдэхээр наашаа гарсан юм. 46-р точик өнгөрөөд явж байхад нэг эгч согтуу намайг дуудаад эгчийнхээ утсыг олоод өг гэхээр нь цүнх гар утсыг нь авч өгсөн. Зүүнхараагаас эгчдээ жижиг архи аваад өгчих гэхээр нь амжихгүй дээ гэхэд эгч нь баахан  бараатай явж байгаа болохоор бууж чадахгүй байна гэсэн. Тэгээд тэр эгч картаа бидэнд өгч явуулсан. Манай *******а хүүгийн гар нь татанхай болохоор эгч нь тус болно оо дуртай юмыг нь аваад өгчихөөрэй гэсэн. Би буугаад цаад талын дэлгүүрээс архи асуухад зарахгүй гээд байж байтал воган хөдлөөд явчихсан. Ингээд үлдэгдэл мөнгийг нь хэрэглэчихсэн. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 00 оны 8 дугаар сарын 8-ны өдөр би Мобиком дээр ажил дээрээ байсан. Манайх ажлын цагаар утсаар ярихыг хориглодог, утсаар ярих боломжгүй байдаг. 16 цаг өнгөрч байхад манай ээж гийн 99377055 дугаараас дуудлага ирсэн боловч ажлын цагаар утсаар ярих боломж байгаагүй тул утсаа аваагүй.Тэгээд орой манай ээжийн найз Оюунгэрэл эгчээс “ээж чинь картаа алдчихсан байна банкинд хэлээд яаралтай хаалгаарай” гэсэн мессеж ирсэн байсан тул Хаан банкны лавлах руу залгаад картаа хаалгасан. Намайг ажлаа тараад гэртээ ирсний дараа ээж над руу залгаад воганд явж байгаад ачаатай болохоор бууж чадалгүй вагонд хамт явсан эмэгтэйд картаа өгөөд юм захисан чинь тэр чигтээ аваад явчихлаа, картнаас чинь эхлээд 36000 төгрөг, дараа нь 50000 төгрөг нийт 86000 төгрөгний зарлага гарчихсан гэж хэлэхээр нь би картаа хаалгачихсан гэж хэлсэн. ... /Манай ээж Хаан банкны дансаар хүнээс мөнгө шилжүүлж авах ёстой байсан тул би өөрийнхөө виза картыг ээжид түр өгсөн байсан. Яагаад гэхээр манай ээж Хаан банкинд данс бүртгэлгүй байдаг юмаа. Би Хаан банкны дансаа еөрөө ашигладаг гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-11 дүгээр хуудас/

 

Гэрч Ж. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … би 00 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Ням гарагт Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан юм. Би хувиараа *******ахан хэмжээний хүүхдийн хувцас зардаг. Тэрнийгээ хотоос цуглуулах санаатай Улаанбаатар хотод очсон. Тэгээд хотод ажлаа амжуулчихаад 00 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Дархан явах гээд Улаанбаатар хотоос Сүхбаатар чиглэлийн суудлын 71-р галт тэргэнд билет авсан. ... Миний сууж байсан местний урд талын сандал дээр эмэгтэй, эрэгтэй хүүхэд дагуулсан эмэгтэй ирж суусан. Хүүхдүүдийн ээж нь юм шиг байсан. Надаас бол насаар дүү байх. Их тохитой, томоотой хүн шиг харагдсан. ... Тэгээд галт тэрэг Зүүнхараа өртөөнд 15 цаг 00 минутын үед зогсоход нөгөө эмэгтэйд Хаан банкны виза картыг 7055 дугаарын пин кодын хамт өгөөд эгчдээ Зүүнхараа өртөөн дээр галт тэрэг хэдэн минут зогсох юм шиг байна дэлгүүрээс жижиг шилтэй архи, рашааны хамт аваад ирээч. Тэгэх үү” гэж хэлэхэд тухайн эмэгтэй “за” гэж миний виза картыг авч, хүүхдүүдийн хамт вагоноос буугаад явсан. Вагон Зүүнхараа өртөөнөөс хөдлөхөд нөгөөх эмэгтэй орж ирэхгүй болохоор нь гайхаад байж байтал миний гар утсанд “Аригун шоп” гэх нэртэй дэлгүүрээс 36000 төгрөгийн гүйлгээ хийгдэж, удалгүй АТМ-1 гэх нэртэй бэлэн мөнгөний машинаас 50000 төгрөгийн зарлага миний данснаас гарсан гэж мессеж ирсэн. Би тэр эмэгтэйг ийм зүйл хийчихнэ гэж ер бодсонгүй. ... Тэр карт нь миний хүү Б.гийн нэр дээр байдаг юм. Мобайл банк нь миний 9937868 гэсэн дугаартай бүртгэлтэй байдаг. Тухайн үед буюу тэр эмэгтэйд виза картыг өгөх үед 0000 төгрөг байсан. Нийт миний данснаас 86000 төгрөгийн зарлага гарахаар нь хүү рүүгээ утсаар ярьж дансыг нь хаалгуулахад 100 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-15 дугаар хуудас/

 

Гэрч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Тэр өдөр 36000 төгрөгийн бараа зарсан 1 тохиолдол байсан. Өдөр 15 цаг 46 минутын үед саарал өнгийн цамцтай эмэгтэй хүн, эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийн хамт манай дэлгүүрт орж ирээд хамт явж байсан эрэгтэй хүүхдэдээ 36000 төгрөгийн үнэтэй улаан, цагаан өнгө хосолсон Жордон 1 маркийн пүүз аваад явсан. Манай дэлгүүрт орж ирсэн цаг, гарсан цаг нь камерын бичлэг дээр байгаа. Тухайн өдөр 36000 төгрөгийн картын гүйлгээ 1 хийгдсэн болохоор би сайн санаж байна. Хүүхдэдээ шинэ пүүзийг нь өмсүүлээд гарсан. ... Тухайн 36000 төгрөгийн гүйлгээ хийсэн картын дугаар нь энэ баримтан дээр 63458******3505 гэсэн байна. ... Саарал цамцтай, махлаг биетэй эмэгтэй байсан. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэдтэй байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-0 дугаар хуудас/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 8-9 дүгээр хуудас/

 

Хохирогч Б.гийн Хаан банкны 504937744 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-ийн 47 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Д.*******ийн талаар ял шийтгэл шалгах хуудас /ХХ-ийн 46 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 53-55 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл *******ийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 61 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.******* нь 00 оны 08 дугаар сарын 8-ны өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 71 дүгээр галт тэрэгний 7 дугаар воганд зорчин явах үедээ иргэн Ж.гийн итгэмжлэн хариуцуулсан түүний хүү Б.гийн нэр дээрх Хаан банкны 504937744 дугаартай виза картнаас 86000 төгрөгийг гарган авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 9-11 дүгээр хуудас/, Гэрч Ж.гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13-15 дугаар хуудас/, Гэрч Б.ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-0 дугаар хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 8-9 дүгээр хуудас/, Хохирогч Б.гийн Хаан банкны 504937744 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-ийн 47 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.******* нь 00 оны 08 дугаар сарын 8-ны өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 71 дүгээр галт тэрэгний 7 дугаар воганд зорчин явах үедээ иргэн Ж.гийн итгэмжлэн хариуцуулсан түүний хүү Б.гийн нэр дээрх Хаан банкны 504937744 дугаартай виза картнаас 86000 төгрөгийг гарган авч завшсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Иймд энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36., 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ******* ******* *******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” буюу 86000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.А