Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/419

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх

хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

 нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

 улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй

хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн

11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уваши овогт

Жаргалсайханы Төрбатад холбогдох 1808007330290 дугаартай эрүүгийн хэргийг 2018

оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

**************************

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4

дүгээр хороо, Их нарангийн 8-01 тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл

хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр насанд хүрээгүй /17 настай/ Г.Сын

толгойн тус газар нь шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан

гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Г.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр сурагчдын амралтын үед Бат-Эрдэнэ,

Төгөлдөр 2-ын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 8-01

тоотод амьдардаг найз У гэрт очсон. Бид 3-ыг очиход аав нь архи уусан

байдалтай байсан. Аав нь Ж.У-ыг тамхи татлаа гэж загнаж байснаа алгадаад

авсан. Тэгснээ манай найз Бат-Эрдэнийг загнаад цохих гээд дайрах үед У

хамгаалаад гараад гүйсэн. Аав нь буцаж орж ирээд бид нарыг загнаад байхаар нь

хувцсаа өмсөөд гарах гэж байтал шилэн аягаар миний толгой руу цохиод хагалчихсан.

Тэгээд би тэндээс гараад хамаатны ахындаа очоод толгойгоо боочихоод буцаад

У гэрт очиход цагдаа нар ирчихсэн байсан. Төрбат ах надаас уучлалт

гуйсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14х/

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2141 дүгнэлтэд:

“...Сүлдбаатарын биед тархи доргилт, зулай дагз хэсгийн зааг хэсэгт шарх гэмтэл

тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх

эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр

хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд

хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 16х/

Гэрч Н.Мөнхтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 01

дүгээр сарын 31-ний өглөө ажилдаа явсан. Намайг гэрээс гарахад хүү У , нөхөр

Төрбат нар унтаад үлдсэн. Үдээс хойш 16 цагийн үед хүү У  залгаад “ээжээ, би

ангийнхаа хүүхдүүдтэй хамт тоглоод сууж байтал аав гаднаас согтуу орж ирээд та нар

тамхи татлаа” гэж хэлээд загнаад байхаар нь би өөдөөс нь “юу яриад байгаа юм бэ”

гээд хэлсэн чинь намайг алгадаад авахаар нь би гэрээсээ гараад ирсэн чинь найз

Сүлдбаатарын толгойг аягаар цохиод хагалчихлаа, би цагдаа дуудчихсан” гэж хэлсэн.

Орой гэртээ ирсэн чинь хүүгийн найз Сүлдбаатар толгойгоо боолгуулчихсан байж

байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23х/

Насанд хүрээгүй гэрч Т.Умөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны

01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ байж байтал ангийн найзууд болох Сүлдбаатар,

Батаа 2 манайд ирсэн. Бид 3 компьютер дээр тоглоод сууж байтал аав гаднаас согтуу

нэг хүнтэй орж ирэхээр нь би хамт ирсэн хүнийг нь хөөгөөд явуулсан чинь аав намайг

тамхи татлаа гэж загнасан. Найзуудыг бас загнаад байхаар нь би татаагүй ш дээ гээд

өөдөөс нь үг сөрсөн чинь аав намайг алгадаад авахаар нь би гэрээсээ гүйж гараад ээж

рүүгээ утсаар ярьчихаад буцаад орж ирсэн чинь намайг загнаж байгаад ширээн дээр

байсан сэнжтэй цайны аяга аваад манай найз Сүлдбаатарын толгойг цохиод

хагалчихсан. Сүлдбаатарын толгойноос цус гараад түүнийг нь тогтоож байхдаа цагдаа

дуудсан. Аавыг эрүүлжүүлсэн. Аав намайг загнаж байгаад нэг удаа алгадсан. Тэрнээс

гэмтэл бэртэл гэмтэл учиртал цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24х/

Шүүгдэгч Ж.Тын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт

өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр гэртээ байж байтал хуурай дүү

Баясаа нэг шил архитай орж ирээд түүнийг нь гэртээ хувааж уугаад хамт гэрээс гарсан.

Намайг гарахад хүү У  ангийн найз нэрийг нь мэдэхгүй байна нэг хүүгийн хамт

хоёулаа үлдсэн би Баясаагийн хамт гараад ахин нэг шил архи хувааж уугаад гэртээ

буцаад орсон чинь хүү У  ангийнхаа 2-3 хүүхдийн хамт гэртээ компютер тоглож

байхаар нь хүү У ыг дуудаад “чи урьд өдөр тамхи татсан байсан, ахиж татаж

болохгүй шүү” гэж хэлсэн чинь хүү миний өөдөөс үг сөрөөд байхаар нь найзуудынх нь

дэргэд 1 удаа алгадсан чинь хүү гараад зугтаачихсан би тэр үед хүүтэй хамт тоглож

байсан нэг найзынх нь толгой руу нь гартаа байсан шаазан аягаар нэг удаа цохисон,

аяга хагарсан тэр хүүгийн толгойноос цус гарах үед гэрээс гараад явчихсан. Удалгүй

цагдаа нар ирээд намайг саатуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/

Ж.Т-ын хувийн байдлын талаар:

Гэрч Н.Мөнхтуулын мэдүүлэг /хх-ийн 23х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33, 56х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59х/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн үйл баримтын талаар дүгнэсэн дүгнэлт, талуудын гаргасан санал,

дүгнэлтэд хийсэн тайлбар:

1.Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Ж.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01

дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 8-01

тоотод байх гэртээ насанд хүрээгүй Г.С-ын толгойн тус газар нь шилэн аягаар

цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь:

 Насанд хүрээгүй хохирогч Г.С-ын: “...2018 оны 01 дүгээр сарын 31-ний

өдөр Бат-Эрдэнэ, Төгөлдөр 2-ын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их

нарангийн 8-01 тоотод амьдардаг найз У гэрт очиход аав нь архи уусан

байдалтай байсан ба аав нь “Т.У ыг тамхи татлаа” гэж загнаж байснаа алгадаад

авсан. Тэгснээ манай найз Бат-Эрдэнийг загнаад цохих гээд дайрах үед У

хамгаалаад гараад гүйсэн. Аав нь буцаж орж ирээд бид нарыг загнаад байхаар нь

хувцсаа өмсөөд гарах гэж байтал шилэн аягаар миний толгой руу цохиод хагалчихсан.”

гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14х/

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн: “...Сүлдбаатарын биед тархи доргилт,

зулай дагз хэсгийн зааг хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй

зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1

дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн

зэрэг болно. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн

№2141 дүгнэлт. /хх-ийн 16х/

Гэрч Н.Мөнхтуулын: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө ажилдаа

явсан. Үдээс хойш 16 цагийн үед хүү У  залгаад “ээжээ, би ангийнхаа хүүхдүүдтэй

хамт тоглоод сууж байтал аав гаднаас согтуу орж ирээд та нар тамхи татлаа” гэж

хэлээд загнаад байхаар нь би өөдөөс нь “юу яриад байгаа юм бэ” гээд хэлсэн чинь

намайг алгадаад авахаар нь би гэрээсээ гараад ирсэн чинь найз Сүлдбаатарын толгойг

аягаар цохиод хагалчихлаа, би цагдаа дуудчихсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн

22-23х/

Насанд хүрээгүй гэрч Т.У ын: “...аав намайг алгадаад авахаар нь би гэрээсээ

гүйж гараад ээж рүүгээ утсаар ярьчихаад буцаад орж ирсэн чинь намайг загнаж байгаад

ширээн дээр байсан сэнжтэй цайны аяга аваад манай найз Сүлдбаатарын толгойг

цохиод хагалчихсан. Сүлдбаатарын толгойноос цус гараад түүнийг нь тогтоож байхдаа

цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24х/

Шүүгдэгч Ж.Т-ын: “...би Баясаагийн хамт гараад ахин нэг шил архи хувааж

уугаад гэртээ буцаад орсон чинь хүү У  ангийнхаа 2-3 хүүхдийн хамт гэртээ

компютер тоглож байхаар нь хүү У ыг дуудаад “чи урьд өдөр тамхи татсан

байсан, ахиж татаж болохгүй шүү” гэж хэлсэн чинь хүү миний өөдөөс үг сөрөөд байхаар

нь найзуудынх нь дэргэд 1 удаа алгадсан чинь хүү гараад зугтаачихсан, би тэр үед

хүүтэй хамт тоглож байсан нэг найзынх нь толгой руу нь гартаа байсан шаазан аягаар

нэг удаа цохисон, аяга хагарсан тэр хүүгийн толгойноос цус гарах үед гэрээс гараад

явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон

болно.

Хууль зүйн дүгнэлт: Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудад шүүгдэгч

Ж.Т нь насанд хүрээгүй хохирогч Г.Сыг шалтгаангүйгээр аягаар толгойн

тус газар цохисон үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Сын эрүүл

мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон, Ж.Тын дээрх үйлдэл нь Монгол

улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний

эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул

шүүгдэгч Ж.Тыг тус хэргийг үйлдсэн субьект гэж үзэх үндэстэй бөгөөд энэ нь

түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм

буруутайд тооцох үндэслэл болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч Ж.Т-ыг Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг гэм буруутайд тооцуулах

талаарх дүгнэлтийг, шүүгдэгч Ж.Т нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн асуудал

дээр маргахгүй гэсэн байр суурьтайгаар талуудын мэтгэлцээн өрнөсөн болно.

Ж.Т урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах

хуудас /хх-ийн 59х/-аар тогтоогдлоо.

Хохирол төлбөрийн тухайд:

Насанд хүрээгүй хохирогч Г.С нь эрүүл мэндийн хохирол, төлбөр

нэхэмжлэхээсээ татгалзсан бөгөөд хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх

тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 13-14х/

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Т хүүхэд Г.Сын эсрэг чиглэсэн хүч хэрэглэсэн

үйлдэл хийсэн нь насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ

хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр, мөн шүүгдэгчийн үйлдлээс үүдэн хохирогчид

учирсан гэмтэл нь хөнгөн хохиролд хамаарагдсан нь шинжээчийн дүгнэлт зэргээр тус

тус тогтоогдсон, дээрх үйл баримт, түүний нотолсон нотлох баримтууд нь шүүгдэгчийг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн

үйлдсэн гэж гэм буруутайд тооцох үндэслэл болсон тул Ж.Тад тус зүйл хэсэгт

зааснаар ял халдаах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Тын шүүхийн хэлэлцүүлэгт “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн

хүсэлтийг гаргасан боловч шүүгдэгч Ж.Т нь ажил хөдөлмөр, тогтвортой

эрхэлдэггүй, орлогын эрх үүсвэртэй эсэхийг тодорхойлсон бусад баримтуудаар

“орлого”-гүй болох нь тогтоогдсон тул түүнд торгох ял оногдуулах үндэслэлгүй,

биелэгдэх боломжгүй гэж үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Тын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн

баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан

хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,

38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Ж Төрбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Ж.Тыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил

хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Ж.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил

хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг

мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан

зүйлгүй Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус

тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2

дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч

шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн

хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг

дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь

хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын

биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Тад авсан

хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ