| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2017/01064/и |
| Дугаар | 142/шш2017/01034 |
| Огноо | 2017-10-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 142/шш2017/01034
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулут багийн ........ тоотод Б.Гын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум .... тоотод оршин суух Ц.Г-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Миний бие Гэрэлтуяатай 2007 онд танилцаж гэр бүл болоод 2008 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2008 онд хүү Төгсбаяр төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохоо больж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийг өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна ... гэжээ.
Хариуцагч Ц.Г шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Ганбаатар бид хоёр ярилцаж тохиролцсоны үндсэн дээр гэрлэлтийг цуцлуулж байгаа бөгөөд хүү Төгсбаярыг аавынх нь асрамжинд үлдээж байгаа. Бид хоёр ер нь таарамж муутай олон жил амьдарсан, ярилцаж тохиролцоод ийм шийдвэр гаргасан. Хүүхдийнхээ өөрийнх нь саналыг харгалзан үзэж аавд нь үлдээхээр шийдсэн. Цаашид хамтран амьдрах боломжгүй ... гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь Ц.Гд холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамт тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.Г, Ц.Г нар нь 2007 оноос танилцаж 2008 оны 02 дугаар сарын 19-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2008 оны 09 дүгээр сарын 14-нд хүү Г.Т төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.
Гэрлэгчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа, хоорондоо таарч тохирохгүй байгаа байдал болон хэн аль нь ярилцаж тохиролцоод гэр бүлээ цуцлуулах шийдвэр гаргасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хүүхдийн асрамжийн талаар зохигчид эцэг Б.Гт өгөхөөр тохиролцсон байх ба, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн.
Иймд Б.Г, Ц.Г нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Г.Төгсбаярыг эцэг Б.Гын асрамжинд үлдээж, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.Г, Ц.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Г.Т-г эцэг Б.Гын асрамжинд үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Эрдэнэбатад даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА