Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/22

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч Б.О-, Д.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А- нарт холбогдох эрүүгийн 1938005060284 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.О.

Монгол Улсын иргэн, Д.А. 

Шүүгдэгч Б.О- нь 2019 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ...тоотод байрлах “Волтам” ХХК-ны тамхины бөөний цэгийн байранд нэвтрэн эд хөрөнгө хулгайлсан,

Шүүгдэгч Д.А- нь яллагдагч Б.О-ын 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ...тоот хашаанд байрлах “Волтам” ХХК-ны тамхины бөөний цэгийн байранд нэвтэрч хулгайлсан тамхийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч зарж борлуулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Б.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ...тоотод байрлах “Волтам” ХХК-ны тамхины бөөний цэгийн цонхоор нэвтэрч, улмаар дотор хаалгыг эвдлэн орж, Mevius sky Blue LSS тамхи 1290 ширхэг, Mevius Compact LSS тамхи 2310 ширхэг, Caster Red 5 тамхи 1840 ширхэг, Winston XStyle Blue тамхи 500 ширхэг, LD Lmpulse LSS Purple тамхи 250 ширхэг, LD Lmpulse Compact Purple тамхи 50 ширхэг, Samsung I5 нөүтбүүк 1 ширхэг, NVR бичигч төхөөрөмж 1 ширхэг, хард диск 1 ширхэг, компьютерийн хулгана 1 ширхэг, бэлнээр 472.000 төгрөгийг хууль бусаар авч, 26.263.000 төгрөгийн хохирол учруулан “хулгайлах гэмт хэргийг хүн ..үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын схем зураг /хх-ийн 7-16 дугаар хуудас/,
  • Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
  • Эд мөрийн баримтаар Mevius бичигтэй цаасан хайрцагтай 3 авдар Mevius Compact LSS нэртэй 150 блок тамхи, Winston XStyle бичигтэй 20 блок тамхи, хар өнгийн Самсунг бичигтэй I5 үзүүлэлттэй зөөврийн компьютер, бэлэн 5.380.200 төгрөг зэргийг Д.А-гээс хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/,
  • ... улсын дугаартай Х-Тrail маркын саарал өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-27 дугаар хуудас/,
  • Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Энхтөгсийн илтгэх хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/,
  • Хохирогч Э.А-д Д.А-гээс Mevius Compact нэртэй тамхи 1370 ширхэг /1370x3200=4.384.000/, Winston XStyle Blue тамхи 330 ширхэг /330x2900=957.000/, Samsung I5Notebook 1 ширхэг, 150x20.000=3.000.000 төгрөг, 136x10.000=1.360.000 төгрөг, 204x5000=1.020.000 төгрөг нийт 5.380.000 төгрөг, иргэн Д.А- гарган өгсөн 117x20.000=2.340.000 төгрөг, 46x10.000=460.000 төгрөг, нийт 2.800.000 төгрөг, нийт бэлэн мөнгө 8.180.200 төгрөг, 5.341.000 төгрөгийн тамхи, 935.972  төгрөгийн өртөгтэй Samsung Notebook, нийт 14.457.172 төгрөгийн хохирол бэлэн мөнгө, бараа, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 32 дугаар хуудас/,
  • Хохирогч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 сарын 21-ний өглөө 09 цагийн орчим тухайн цэгт хулгай орсон байна гэж надад мэдэгдсэн. Компаниас нэхэмжлэх зүйлсийн жагсаалтыг гаргаж үнэлгээг албан бичгээр гаргаж ирүүлсэн. Алдагдсан тамхины хувьд 624 блок буюу 6240 хайрцаг тамхи, төрлөөрөө өөр өөр үнэлгээтэй, 6 төрлийн 24.071.000 төгрөгийн тамхи байсан. Өмнө нь ашиглаж байсан хуучин Самсунг брэндийн I5 үзүүлэлттэй хар өнгийн зөөврийн компьютер, 935.972 төгрөгийн дансны үнэлгээтэй, 8 сувагтай N\/R бичигч төхөөрөмж, хард дискний хамт 405.000 төгрөг зэрэг нийтдээ 25.900.472 төгрөгийн хохирол учирсан. LD, Mevius, Caster, Winston зэрэг төрлийн тамхинууд байсан. Эдгээр тамхинууд нь зөвхөн манай компаний гэрээт борлуулагчдаар дамжиж зарж борлуулагддаг. Иргэдийн гар дээр их хэмжээгээр зарагдах боломжгүй. ...Манай тамхины цэгт хулгай орохын өдөр үл таних эрэгтэй хүн ирээд “танайх Хатгал руу тамхи явуулах юм уу” гэж асуухад нь “манай хүргэж өгнө, тамхи нийлүүлнэ” гэж хэлсэн. Гарч явахад нь миний дугаарыг манай борлуулагч өгсөн боловч тэр эрэгтэй бичиж тэмдэглэж аваагүй гараад явсан. Одоо бодохоор манай тамхины бөөний цэгт орж ирж тамхи асуусан хүн нь Д.А- гэж эрэгтэй болж таараад байгаа юм. ...Алдагдсан эд зүйлстэй хамт байсан 472.000 төгрөг нь хохиролд орох бөгөөд нийт алдагдсан тамхи бусад эд зүйл эвдэрсэн хаалга, цонхны хаалтын хохирол 25.791.000 төгрөг болсон. Үүн дээр бэлнээр алдагдсан 472.000 төгрөгийг оролцуулах юм бол 26.263.000 төгрөгийн хохирол учирснаас буцааж өгсөн бэлэн мөнгө болон эд зүйлээр төлсөн нь 25.791.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Одоо 472.000 төгрөгийн хохирол үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 202 дугаар хуудас/,
  • Гэрч П.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнөө өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад айрагны гэр рүүгээ явж байтал Шунхлай ШТС-ын хажууд байрлах хашааны модон хаалга нь нээгдсэн байсан. Тэгэхээр нь очоод хашаан дотор нь байсан хэдэн банз байна уу үгүй юу гэж харахад манай дүүгийн ажилладаг тамхины бөөний цэгийн ард талын цонх нь нээлттэй байсан. Тэгэхээр нь цагдаа руу залгаж яриад, мөн Б-руу залгаж хэлсэн юм. Тэр бөөний цэг байрлаж байгаа хашаа нь манай дүү болон бид хоёрын хувааж авсан газар байсан юм. Одоо хашаанд эзгүй байгаа бөгөөд, тамхины цэг түрээслэх гэж хэд хоногийн өмнөөс байрлуулсан байсан юм. Хэзээ хулгай орж, ямар эд зүйл алдагдсан болохыг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
  • Гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...... улсын дугаартай Х-Трайл маркын тээврийн хэрэгслийг Б-гэх хүнээс 5.700.000 төгрөгөөр худалдан аваад урьдчилгаанд 2.000.000 төгрөг шилжүүлээд үлдэгдлийг нь 8 сарын 15-нд өгөхөөр тохирсон байсан юм. Машиныг баярын хэд хоногийн өмнө аваад гэр бүлийнхэн, хамаатан садангаараа Цэцэрлэг сумаар хэд хоног явсан юм. Машиныг аваад ганц нэг хонож байхад О-той таарахад машиныг хараад надад зарчих гэж сонирхоод байсан юм. Зөв талдаа рультэй, механик машин байсан юм. Цэцэрлэгт хэд хонож байгаад орж ирэхэд миний ... утас руу эгчийнхээ утаснаас залгасан байсан юм. Тэгэхээр нь би буцааж залгаад О-той очиж уулзсан юм. Тэгээд машиныг тэр өдөр унаж үзсэн. Үдээс хойш би машинаа буцааж аваад хэсэг болсны дараа орой нь дахиж уулзаад машиныг чинь авъя гээд миний машиныг аваад явсан юм. Би тэр үед Эрдэнэт рүү явж ажил хийх гээд эд зүйлээ бэлдсэн байсан юм. Тэгээд байж байтал О- хүрч ирээд “Машины чинь худалдаж авахаар боллоо, хот оруулж зарах тамхи байна, тэд нарыг бөөндөж зараад мөнгийг чинь гаргаж өгье, өглөө эрт хот орох байх хэрэг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эрдэнэт орох ажилтай байсан болохоор зөвшөөрөөд хот оруулж өгч мөнгөө аваад буцаад Эрдэнэт орж болох юм байна гэж бодоод хамт явахаар шийдсэн юм. О- товчооны ойролцоогоос ачих юм бий гэж хэлсэн юм. Тэгээд бид товчооны ертөнцийн зүгээр зүүн талд хашааны урд талд товчоо руу хараад зогсоход хашааны цаанаас хайрцагтай тамхинууд гаргаж ирж өгсөн. Би машиныхаа суудлыг хэвтүүлж засаад 10 орчим хайрцаг тамхи ачсан. Тэгээд тэр шөнөдөө Тэс петролум ШТС-аас шатахуун хийгээд Улаанбаатар хот орсон. Би О-гоос энэ ямар учиртай тамхинууд юм бэ гэхэд хотод аваачиж хүнд өгөх ёстой юм, өглөө эрт аваачиж өгөх ёстой юм, чиний машины үнийг энэ тамхинаас гаргаж өгнө, чи айх зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд тамхийг нь хот оруулж өгөөд машинаа ч бэлэн мөнгөөр зарчих юм байна гэж бодсон юм. Хот орж 3-4 дэлгүүрт тамхи зараад хотод нэг хоносон. Тэгээд Өвөрхангай аймаг ороод ганц нэг газраар ороод заръя, машины чинь мөнгийг гаргаж өгье, бас өдрийн хөлсийг нь өгье гэсэн юм. Өмнө нь би гэрэлтүүлгийн ажилд өдрийн 40.000 төгрөгийн хөлстэй ажил олж өгч байсан юм, тэрнээс чинь гайгүй хөлс өгнө гэхээр би зөвшөөрөөд Өвөрхангай аймаг руу явсан юм. Мөн тэгж явж байж л машиныхаа төлбөрийг гаргаж авахаар байсан юм. Тэгээд бид хоёр Өвөрхангай аймаг ороод цаашаа Баянхонгор аймаг ороод буцаж Өвөрхангайгаар дайраад Лүн сум орж яваад цагдаад саатуулагдсан. ...Нилээд орой болсон үед О- манайд ирээд машиныг чинь авъя, гэхдээ одоо яаралтай хот руу оруулж өгөх зүйл байна, маргааш өглөө эрт хот оруулж өгөх зүйл байна гээд тээврийн товчооны зүүн талд байх хашаанаас хайрцагтай тамхи гаргаж ирж ачсан юм. ...Өвөрхангай, Баянхонгор аймгийн дэлгүүрүүдэд жижиглэн пачикаар нь зарсан. О-гийн нүүр нь дундаа сорвитой болохоор намайг ороод зарчих, надаас яаж хүн худалдаж авах вэ гээд намайг дэлгүүрүүдэд оруулж заруулсан. Маш олон дэлгүүрээр орж зарсан. Тамхи бүр нь тусдаа өөр өөр үнээр зарагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
  • Хөрөнгийн үнэлгээчний Mevius sky Blue LSS тамхи 1290 ширхэгийг 5.418.000 төгрөгөөр, Mevius Compact LSS тамхи 2310 ширхэгийг 7.392.000 төгрөгөөр, Caster Red 5 тамхи 1840 ширхэгийг 9.016.000 төгрөгөөр, Winston XStyle Blue тамхи 500 ширхэгийг 1.450.000 төгрөгөөр, LD Lmpulse LSS Purple тамхи 250 ширхэгийг 650.000 төгрөгөөр, LD Lmpulse Compact Purple тамхи 50 ширхэгийг 130.000 төгрөгөөр, Samsung I5 нөүтбүүк 1 ширхэгийг 800.000 төгрөгөөр, NVR бичигч төхөөрөмж 1 ширхэгийг 240.000 төгрөгөөр, хард диск 1 ширхэгийг 180.000 төгрөгөөр, компьютерийн хулгана 1 ширхэгийг 15.000 төгрөгөөр, төмөр хаалга 1 ширхэгийг 450.000 төгрөгөөр, вакум цонхны төмөр хаалт 1 ширхэгийг 50.000 төгрөгөөр, нийт 25.791.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 58 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 123 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас илрүүлж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн Зураг №44 дугаартай тээврийн хэрэгслийн мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцсэн тээврийн хэрэгслийн мөр нь ...тээврийн хэрэгслийн дугуйны мөртэй адил байна. 3. Дугуйны хээний зураглал, хэлбэр, хэмжээ, давтамж зэрэг шинж тэмдгээрээ адил байна” гэх дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.А- надтай хамт гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд намайг Д.А- гэмт хэрэг үйлдэж байгаа талаар мэдээгүй. Би Д.А-гийн машиныг худалдаж авна, хамт явалцаад өгөөч гэж хэлээд дагуулж явсан. Түүнээс биш намайг хулгай хийж байгаа талаар Д.А- мэдээгүй. ...Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. ...Би тэр үед Д.А-д хорссондоо тэгж мэдүүлсэн. ...Би өмнө нь худал мэдүүлэг өгсөн юм. ...472.000 төгрөгийн хохирол үлдсэн. Төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 152, 202 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
  • Шүүгдэгч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тамхи ачих үед тамхины бөөний цэгийн хашааны урд талд дутуу баригдаж байсан байшингийн орчим хашааны гадна хэсэгт зогсоосон. ...би тэр үед хашааны гадна машинтайгаа зогсоод машиныхаа дотор байсан юмнуудыг янзалж байсан болохоор мэдээгүй. ...Өдөр нь Б.О- тамхины бөөний төвийн зүүн талд байдаг биллиардны тэнд машинтай зогсоод надад “чи ийшээ ороод нэг тамхи аваад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиныхаа хажууд зогсож байгаад үүдэнд нь зогсож байсан эмэгтэйгээс тамхи асуусан. ...хайрцагтай тамхинууд, нэг нөүтбүүк, станц шиг дөрвөлжин хар юм байсан. ...хашааны гаднаас ач гэсэн зүйлийг ачсан” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126, 187 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугийн хувьд маргах зүйлгүй” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар,

1.2. Шүүгдэгч Д.А- нь шунахайн сэдэлтээр шүүгдэгч Б.О-ын 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ...тоот хашаанд байрлах “Волтам” ХХК-ны тамхины бөөний цэгийн байранд нэвтэрч хулгайлсан тамхийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдад зарж борлуулан, хулгайн гэмт хэрэг үйлдсэн Б.О-ыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад шилжүүлэн “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын схем зураг /хх-ийн 7-16 дугаар хуудас/,
  • Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
  • Эд мөрийн баримтаар Mevius бичигтэй цаасан хайрцагтай 3 авдар Mevius Compact LSS нэртэй 150 блок тамхи, Winston XStyle бичигтэй 20 блок тамхи, хар өнгийн Самсунг бичигтэй I5 үзүүлэлттэй зөөврийн компьютер, бэлэн 5.380.200 төгрөг зэргийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/,
  • ... улсын дугаартай Х-Тrail маркын саарал өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-27 дугаар хуудас/,
  • Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Энхтөгсийн илтгэх хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/,
  • Хохирогч Э.А-д Д.А-гээс Mevius Compact нэртэй тамхи 1370 ширхэг /1370x3200=4.384.000/, Winston XStyle Blue тамхи 330 ширхэг /330x2900=957.000/, Samsung I5Notebook 1 ширхэг, 150x20.000=3.000.000 төгрөг, 136x10.000=1.360.000 төгрөг, 204x5000=1.020.000 төгрөг нийт 5.380.000 төгрөг, иргэн Д.А- гарган өгсөн 117x20.000=2.340.000 төгрөг, 46x10.000=460.000 төгрөг, нийт 2.800.000 төгрөг, нийт бэлэн мөнгө 8.180.200 төгрөг, 5.341.000 төгрөгийн тамхи, 935.972  төгрөгийн өртөгтэй Samsung Notebook, нийт 14.457.172 төгрөгийн хохирол бэлэн мөнгө, бараа, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 32 дугаар хуудас/,
  • Хохирогч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 сарын 21-ний өглөө 09 цагийн орчим тухайн цэгт хулгай орсон байна гэж надад мэдэгдсэн. Компаниас нэхэмжлэх зүйлсийн жагсаалтыг гаргаж үнэлгээг албан бичгээр гаргаж ирүүлсэн. Алдагдсан тамхины хувьд 624 блок буюу 6240 хайрцаг тамхи, төрлөөрөө өөр өөр үнэлгээтэй, 6 төрлийн 24.071.000 төгрөгийн тамхи байсан. Өмнө нь ашиглаж байсан хуучин Самсунг брэндийн I5 үзүүлэлттэй хар өнгийн зөөврийн компьютер, 935.972 төгрөгийн дансны үнэлгээтэй, 8 сувагтай N\/R бичигч төхөөрөмж, хард дискний хамт 405.000 төгрөг зэрэг нийтдээ 25.900.472 төгрөгийн хохирол учирсан. LD, Mevius, Caster, Winston зэрэг төрлийн тамхинууд байсан. Эдгээр тамхинууд нь зөвхөн манай компаний гэрээт борлуулагчдаар дамжиж зарж борлуулагддаг. Иргэдийн гар дээр их хэмжээгээр зарагдах боломжгүй. ...Манай тамхины цэгт хулгай орохын өдөр үл таних эрэгтэй хүн ирээд “танайх Хатгал руу тамхи явуулах юм уу” гэж асуухад нь “манай хүргэж өгнө, тамхи нийлүүлнэ” гэж хэлсэн. Гарч явахад нь миний дугаарыг манай борлуулагч өгсөн боловч тэр эрэгтэй бичиж тэмдэглэж аваагүй гараад явсан. Одоо бодохоор манай тамхины бөөний цэгт орж ирж тамхи асуусан хүн нь Д.А- гэж эрэгтэй болж таараад байгаа юм. ... Алдагдсан эд зүйлстэй хамт байсан 472.000 төгрөг нь хохиролд орох бөгөөд нийт алдагдсан тамхи бусад эд зүйл эвдэрсэн хаалга, цонхны хаалтын хохирол 25.791.000 төгрөг болсон. Үүн дээр бэлнээр алдагдсан 472.000 төгрөгийг оролцуулах юм бол 26.263.000 төгрөгийн хохирол учирснаас буцааж өгсөн бэлэн мөнгө болон эд зүйлээр төлсөн нь 25.791.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Одоо 472.000 төгрөгийн хохирол үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 202 дугаар хуудас/,
  • Гэрч П.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнөө өглөө 09 цагийн үед гэрээсээ гараад айрагны гэр рүүгээ явж байтал Шунхлай ШТС-ын хажууд байрлах хашааны модон хаалга нь нээгдсэн байсан. Тэгэхээр нь очоод хашаан дотор нь байсан хэдэн банз байна уу үгүй юу гэж харахад манай дүүгийн ажилладаг тамхины бөөний цэгийн ард талын цонх нь нээлттэй байсан. Тэгэхээр нь цагдаа руу залгаж яриад, мөн Б-руу залгаж хэлсэн юм. Тэр бөөний цэг байрлаж байгаа хашаа нь манай дүү болон бид хоёрын хувааж авсан газар байсан юм. Одоо хашаанд эзгүй байгаа бөгөөд, тамхины цэг түрээслэх гэж хэд хоногийн өмнөөс байрлуулсан байсан юм. Хэзээ хулгай орж, ямар эд зүйл алдагдсан болохыг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
  • Хөрөнгийн үнэлгээчний Mevius sky Blue LSS тамхи 1290 ширхэгийг 5.418.000 төгрөгөөр, Mevius Compact LSS тамхи 2310 ширхэгийг 7.392.000 төгрөгөөр, Caster Red 5 тамхи 1840 ширхэгийг 9.016.000 төгрөгөөр, Winston XStyle Blue тамхи 500 ширхэгийг 1.450.000 төгрөгөөр, LD Lmpulse LSS Purple тамхи 250 ширхэгийг 650.000 төгрөгөөр, LD Lmpulse Compact Purple тамхи 50 ширхэгийг 130.000 төгрөгөөр, Samsung I5 нөүтбүүк 1 ширхэгийг 800.000 төгрөгөөр, NVR бичигч төхөөрөмж 1 ширхэгийг 240.000 төгрөгөөр, хард диск 1 ширхэгийг 180.000 төгрөгөөр, компьютерийн хулгана 1 ширхэгийг 15.000 төгрөгөөр, төмөр хаалга 1 ширхэгийг 450.000 төгрөгөөр, вакум цонхны төмөр хаалт 1 ширхэгийг 50.000 төгрөгөөр, нийт 25.791.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 58 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 123 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас илрүүлж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн Зураг №44 дугаартай тээврийн хэрэгслийн мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцсэн тээврийн хэрэгслийн мөр нь ...тээврийн хэрэгслийн дугуйны мөртэй адил байна. 3. Дугуйны хээний зураглал, хэлбэр, хэмжээ, давтамж зэрэг шинж тэмдгээрээ адил байна” гэх дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.А- надтай хамт гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд намайг Д.А- гэмт хэрэг үйлдэж байгаа талаар мэдээгүй. Би Д.А-гийн машиныг худалдаж авна, хамт явалцаад өгөөч гэж хэлээд дагуулж явсан. Түүнээс биш намайг хулгай хийж байгаа талаар Д.А- мэдээгүй. ...Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. ...Би тэр үед Д.А-д хорссондоо тэгж мэдүүлсэн. ...Би өмнө нь худал мэдүүлэг өгсөн юм. ...472.000 төгрөгийн хохирол үлдсэн. Төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 152, 202 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тамхи ачих үед тамхины бөөний цэгийн хашааны урд талд дутуу баригдаж байсан байшингийн орчим хашааны гадна хэсэгт зогсоосон. ...би тэр үед хашааны гадна машинтайгаа зогсоод машиныхаа дотор байсан юмнуудыг янзалж байсан болохоор мэдээгүй. ...Өдөр нь Б.О- тамхины бөөний төвийн зүүн талд байдаг биллиардны тэнд машинтай зогсоод надад “чи ийшээ ороод нэг тамхи аваад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиныхаа хажууд зогсож байгаад үүдэнд нь зогсож байсан эмэгтэйгээс тамхи асуусан. ...хайрцагтай тамхинууд, нэг нөүтбүүк, станц шиг дөрвөлжин хар юм байсан. ...хашааны гаднаас ач гэсэн зүйлийг ачсан” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126, 187 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугийн хувьд маргах зүйлгүй” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.О-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Гэрч Б.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ах маань их зөөлөн, хүнд тусархуу, архинд сүүлийн жилүүдэд дуртай болоод байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 82-83 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Б.О-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 85 дугаар хуудас/ зэргийг,

Шүүгдэгч Д.А-гийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 87 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.А-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 88 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олох санаа зорилго, хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч нь өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Дээрх гэмт хэргүүдийг шүүгдэгч Б.О-, Д.А- нар үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

  1. Шүүгдэгч Б.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ...тоотод байрлах “Волтам” ХХК-ны тамхины бөөний цэгийн цонхоор нэвтэрч, улмаар дотор хаалгыг эвдлэн орж, Mevius sky Blue LSS тамхи 1290 ширхэг, Mevius Compact LSS тамхи 2310 ширхэг, Caster Red 5 тамхи 1840 ширхэг, Winston XStyle Blue тамхи 500 ширхэг, LD Lmpulse LSS Purple тамхи 250 ширхэг, LD Lmpulse Compact Purple тамхи 50 ширхэг, Samsung I5 нөүтбүүк 1 ширхэг, NVR бичигч төхөөрөмж 1 ширхэг, хард диск 1 ширхэг, компьютерийн хулгана 1 ширхэг, бэлнээр 472.000 төгрөгийг хууль бусаар авч, 26.263.000 төгрөгийн хохирол учруулан “хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын схем зураг /хх-ийн 7-16 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/, ... улсын дугаартай Х-Тrail маркын саарал өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-27 дугаар хуудас/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Энхтөгсийн илтгэх хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/, Хохирогч Э.А-д Д.А-гээс бэлэн мөнгө, бараа, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 32 дугаар хуудас/, хохирогч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39, 202 дугаар хуудас/, гэрч П.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/, Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 58 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 123 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 152, 202 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
  2. Шүүгдэгч Д.А- нь шунахайн сэдэлтээр шүүгдэгч Б.О-ын 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ...тоот хашаанд байрлах “Волтам” ХХК-ны тамхины бөөний цэгийн байранд нэвтэрч хулгайлсан тамхийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдад зарж борлуулан, хулгайн гэмт хэрэг үйлдсэн Б.О-ыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бусдад шилжүүлэн “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын схем зураг /хх-ийн 7-16 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар Mevius бичигтэй цаасан хайрцагтай 3 авдар Mevius Compact LSS нэртэй 150 блок тамхи, Winston XStyle бичигтэй 20 блок тамхи, хар өнгийн Самсунг бичигтэй I5 үзүүлэлттэй зөөврийн компьютер, бэлэн 5.380.200 төгрөг зэргийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/, ... улсын дугаартай Х-Тrail маркын саарал өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-27 дугаар хуудас/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Энхтөгсийн илтгэх хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/, хохирогч Э.А-д Д.А-гээс бэлэн мөнгө, бараа, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 32 дугаар хуудас/, хохирогч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39, 202 дугаар хуудас/, гэрч П.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 58 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 123 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 152, 202 дугаар хуудас/, шүүгдэгч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 125-126, 187 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугийн хувьд маргах зүйлгүй” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.О-ын үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн байна. Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа “хүн ...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”-нд цонхыг эвдэлж нэвтрэн дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг шүүгдэгч Б.О- нь “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж” бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн ...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Д.А- нь хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж тамхийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдсэн Б.О-ыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалж “Мөнгө угаах” гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Д.А-гээс хураан авсан Mevius бичигтэй цаасан хайрцагтай 3 авдар Mevius Compact LSS нэртэй 150 блок тамхи, Winston XStyle бичигтэй 20 блок тамхи, хар өнгийн Самсунг бичигтэй I5 үзүүлэлттэй зөөврийн компьютер зэрэг нь хохирогч Э.А-гийн тамхины бөөний цэгээс алдагдсан тамхи, эд зүйлүүд болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэдэг нь нотлогдоно. Шүүгдэгч Б.О-ын хувийн байдлын хувьд урьд хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, өмнөх шийтгэх тогтоолуудад дурдсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн арга барил нь давтагдаж байгаагаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О- нь өмнөх гэмт хэргүүдээ үйлдэхдээ мөн адил бусдын орон байранд  нэвтэрч үйлдсэнээс харагдана. 

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:                

Шүүгдэгч Б.О-, Д.А- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол нь бусдын эд хөрөнгөд 26.263.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Э.А-д шүүгдэгч Д.А-гээс бэлнээр 8.180.200 төгрөг, 6.276.972 төгрөгийн бараа, нийт 14.457.172 төгрөгийн бэлэн мөнгө, барааг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 32/ хэрэгт авагдсан, шүүгдэгч Б.О-аас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогчид 11.513.830 төгрөгийг шилжүүлсэн ХААН банкны орлогын мэдүүлгийн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн. Хохирогч Э.А- бэлнээр хулгайд алдагдсан гэх 472.000 төгрөгийн талаарх нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй хэдий ч шүүгдэгч Б.О-ын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Б.О-аас 472.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.А-д олгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.О-, Д.А- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ...тоотод байрлах “Волтам” ХХК-ны тамхины бөөний цэгийн цонхоор нэвтэрч, улмаар дотор хаалгыг эвдлэн орж, Mevius sky Blue LSS тамхи 1290 ширхэг, Mevius Compact LSS тамхи 2310 ширхэг, Caster Red 5 тамхи 1840 ширхэг, Winston XStyle Blue тамхи 500 ширхэг, LD Lmpulse LSS Purple тамхи 250 ширхэг, LD Lmpulse Compact Purple тамхи 50 ширхэг, Samsung I5 нөүтбүүк 1 ширхэг, NVR бичигч төхөөрөмж 1 ширхэг, хард диск 1 ширхэг, компьютерийн хулгана 1 ширхэг, бэлнээр 472.000 төгрөгийг хууль бусаар авч, нийт 26.263.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шунахайн сэдэлтээр шүүгдэгч Б.О-ын 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ...тоот хашаанд байрлах “Волтам” ХХК-ны тамхины бөөний цэгийн байранд нэвтэрч хулгайлсан тамхийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдад зарж борлуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу шүүгдэгч Б.О-т хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувьд хохирол төлбөрийг төлөх талаар санаачлагатай хандаж байгаа байдал болон гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.О- нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулсан болно.

Шүүгдэгч Д.А-гийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын олоход тусалсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.О- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “Хулгайлах гэмт хэргийг хүн ..үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” үйлдэлд нь шүүгдэгч Б.О-т Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгэж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.А-гийн шүүгдэгч Б.О-ын 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ...тоот хашаанд байрлах “Волтам” ХХК-ны тамхины бөөний цэгийн байранд нэвтэрч хулгайлсан тамхийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдад зарж борлуулан мөнгө угаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.А-г 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Д.А-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.О-, Д.А- нарт ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан санал, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.О- нь 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 60 хоног, 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 14-ний өдрийг хүртэл 3 хоног, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 33 хоног, нийт 96 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.О-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 96 хоногийг хорих ялын 96 хоногоор тооцож эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А- нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалж, “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.О-ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.А-г 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 96 /ерэн зургаа/ хоногийг хорих ялын 96 /ерэн зургаа/ хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.А-д тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

8. Шүүгдэгч Д.А-д оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-аас 472.000 /дөрвөн зуун далан хоёр мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Сартуул овогт Эрдэнэчулууны Э.А- /РА89071908/-д олгосугай.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А- нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ