| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2021/0159/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/1173 |
| Огноо | 2019-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2019/ШЦТ/1173
______
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Х.Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0498 91670 дугаартай, 1 хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шуугдэгчийн биеийн байиаалт:
Х.Д.Г Монгол Улсын иргэн, .......-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурнин мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 8-809 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД............).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 8-809 тоотод оршин суух гэртээ 2019 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө эхнэр Г.Ариунзаяагийн толгой, нүүр болон мөр, сарвуун тус газруудад олон удаагийн цохих үйлдлээр түүний биед “зулайн хуйх, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн мөр даланд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, хамар, баруун хацар, баруун сарвуунд зулгаралт, зүүн шуу, баруун шагайнд зулгаралт, цус хуралт” гэмтэл буюу энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь;Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г: Мөрдөн шалгах ажиллагаанд болсон хэргийн талаар мэдүүлэг гаргасан. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.Хоёр. Эрүүгийн 1908 0498 91670 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:ХохирогчГ.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"... Би Д.Гтэй хамтран амьдраад 7 жил болж байна. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 8-809 тоотын хашаа байшинг худалдан аваад 2 жил амьдарсан. 2019 оны 9 дүгээр сарын 19-нд гэртээ унтаж байхад шөнийн 01 цагийн орчим Ган-Илд согтуу ирээд өмсөж явсан куртикээрээ ороолгож сэрээсэн. Би “яаж байгаа юм бэ” гэхэд “чи ажлынхаа хүнтэй унтаж хэвтдэг, мөн цалингийн зээл авч эгчдээ нууцаар мөнгө өгсөн байна” гэж уурлаад над руу дайрсан. Гаднаас тоосго авч орж ирээд дал руу цохиод, гар хөл рүү нэг удаа өшиглөж, үснээс зулгааж доош дарсан. Тоосго шидэхэд нь шагай шүргээд оносон. Би айгаад гэрээс гарч зугтахад араас ирээд үснээс зулгааж газар чирч зүүн өвдөг шалбарсан. Би нагац эгчдээ цалингийн зээл авч өгснөө Ган-Илдэд хэлээгүй учраас уурлаад намайг зодсон. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),Гэрч Б.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Ган-Илд миний төрсөн дүү юм. Ган-Илд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 8-809 тоотод оршин суудаг. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа гэж хэлэхээр нь юу болсон талаар асуухад эхнэр Г.Ариунзаяа нь хашаа байшин худалдаж авах гэж байсан мөнгөөр нь цалингийн зээл аваад нөхөртөө хэлэлгүй өөрийн эгчдээ өгчихсөн гэж уурлаад, пиво уугаад эхнэр Г.Ариунзаяад гэмтэл учруулсан гэж сонссон. Ган-Илд өмнө нь эхнэрээ зодож байсан асуудал байхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),Шүүгдэгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:Би Ариунзаяатай хамтран амьдраад7жил болжбайна. ...2019оны9дүгээр сарын 19-ний шөнө 01 цагийн үед гадаа хоёр лааз пиво уусан. Гэртээ ороход эхнэр Ариунзаяа унтаж байхаар нь куртикээр ороолгож босгосон. Айлгах санаатай зүүн дал руу нь тоосгоор цохисон. Эхнэр Ариунзаяа боль гэхээр нь зүүн гар, хөл рүү нь өшиглөөд, зугтаах гэхээр нь толгойноос нь үсдэж зулгаагаад доош нь дарсан. Гэрээс зугтаагаад гарахаар нь үснээс нь зулгааж газар чирсэн, зүүн өвдгийг нь шалбалсан. ...Би тоосгыг айлгах санаатай авсан. Зээл авснаа хэлэхгүй гүрийгээд байсан. Тоосго одоо байхгүй, тухайн үед цагдаа ирэхээс өмнө хашаа давуулаад хаясан. ...Цалингийн зээлээс болж зодсон. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийгби эхнэр Ариунзаяад учруулсан....” гэх мэдүүлэг(хавтастхэргийн44 дүгээр тал),Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 11410 дугаартай дүгнэлтэд:“...Хэсэг газрын үзлэгт: Зулайн зүүн ар хэсэгт 1.2 см голчтой бага зэрэг хавдсан, хуйх улайсан. Зүүн мөрний ар хэсэгт 6x2 см талбайд бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдсан, эмзэглэлтэй, ...зүүн мөрний шонтонд 1x1 см, зүүн даланд 4x0.2 см, 3x0.8 см бүдэг хөх хүрэн улаан өнгийн цус хуралттай, зүүн өвдөгт 1.8х1.5см, 0.3х0.2 см, 1.5x1.5 см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Хамрын нуруунд 0.9x0.2 см, баруун хацарт 1.7x0x1 см, 1x0.1 см, баруун сарвуу ядам хурууны дунд үенд 0.4х0хЗ см, 0.2х0.1 см хүрэн улаан өнгийн зулгаралттай, зүүн шуу урд доод хэсэгт 2x1.8 см талбайд бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, гол хэсэгт 0.8x0.1 см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Баруун шагайн гадна хэсэгт 4x3 см талбайд бүдэг хөх өнгийн цус хуралттай, гол хэсэгт 1x0.2 см зулгаралттай.ДҮГНЭЛТ:-Г.Ариунзаяагийн биед зулайн хуйх, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн даланд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, хамар, баруун хацар, баруун сарвуунд зулгаралт, зүүн шуу, баруун шагайд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Б.Ганзориг/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22 дугаар тал),
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Г нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор шийдвэрлэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар түүнд танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Д.Г нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд хамтран амьдрагчаа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгг цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт гаргасан, шүүгдэгч Д.Г нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Д.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно" гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн
“өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Гийн ^ холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль
ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч Д.Г, хохирогч Г.Ариунзаяа нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч 2013 оноос эхлэн хамтран амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 8-809 тоот өөрийн гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “нагац эгчдээ цалингаа зээл авч өглөө, цалингийн зээл авснаа хэлэлгүй, нуулаа гэх шалтгаанаар хамтран амьдрагч Г.Ариунзаяаг толгой, нүүр болон мөр, сарвуун тус газруудад нь гараараа, дал орчим болон хөл рүү нь тоосгоор цохих, хөлөөрөө өшиглөх үснээс зулгааж, улмаар газар чирэх зэргээр олон удаагийн цохих, чирэх зэрэг үйлдлээр зодож, биед нь “зулайн хуйх, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн мөр даланд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, хамар, баруун хацар, баруун сарвуунд зулгаралт, зүүн шуу, баруун шагайнд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь: -хохирогч Г.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Ган-Илд согтуу ирээд куртикээрээ ороолгож сэрээсэн, ...”яаж байгаа юм бэ” гэхэд “чи ажлынхаа хүнтэй унтаж хэвтдэг, мөн цалингийн зээл авч эгчдээ нууцаар мөнгө өгсөн байна" гэж уурлан над руу дайрч, гаднаас тоосго авч орж ирээд дал руу цохиод, гар хөл рүү нэг удаа өшиглөж, үснээс зулгааж доош нь дарсан. ...гарч зугтахад араас ирж үснээс зулгааж газар чирсэн, зүүн өвдөг орчим шалбарсан. ... нагац эгчдээ цапингийн зээл авч өгснөө Ган-Илдэд хэлээгүй учраасуурлаад намайгзодсон....” гэх мэдүүлэг (хавтастхэргийн 14 дүгээр тал),
-гэрч Б.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Ган-Илдээс юу болсон талаар асуухад эхнэр Г.Ариунзаяа нь ...цалингийн зээл авч, өөрийн эгчдээ өгчихсөн гэжуурлаад, пивоуугаад эхнэр Г.Ариунзаяад гэмтэл учруулсан гэж сонссон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),
-шүүгдэгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө 01 цагийн үед гадаа 2 лааз пиво уугаад гэртээ ороход эхнэр Ариунзаяаг унтаж байхаар нь куртикээр ороолгож босгосон. Айлгах санаатай зүүн дал руу тоосгоор цохисон. ...зүүн гар, хөл рүү нь өшиглөөд, зуггаах гэхээр нь толгойноос нь үсдэж зулгаагаад доош нь дарсан. ...үснээс нь зулгааж чирээд зүүн өвдгийг
нь шалбалсан. ...Би тоосгыг айлгах санаатай авса. Зээл авснаа хэлэхгүй гүрийгээд байсан. ...Цалингийн зээлээс болж зодсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр тал),
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11410 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 22 дугаар тал), аюулын зэргийн үнэлгээ /эрсдэл өндөр/ (хавтаст хэргийн 25-26 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 27- 33 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны хамтарсан багийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 34-35 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Гэд холбогдох хэрэгт хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Д.Г нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Г.Ариунзаяагийн бие махбодийн халдашгүй байдалд халдаж, түүнийгзодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Мөн шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг судалж үзвэл хохирогч Г.Ариунзаяа, шүүгдэгч Д.Г нарын гэр бүлийн таарамжгүй харилцаа, үйл ойлголцлын улмаас тус гэмт хэрэг гарсан байна.
Иймд шүүгдэгч Д.Г нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Ариунзаяаг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдсэн
хэргийн зүйлчлэл зөв байх ба, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Ган- Илдийг дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
I эмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.Г нь хохирогч Г.Ариунзаяагийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Г.Ариунзаяа нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.
Улсын яллагчаас дүгнэлтдээ шүүгдэгч Д.Гтэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан, шүүгдэгч Д.Г нь өөрийн өмгөөлөлдөө улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Д.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас баримтад ял шийтгэгдэж байгаагүй бүртгэлтэй байна.
Шүүгдэгч Д.Гэд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Д.Г нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурор түүнд 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагыг танилцуулахад зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч Д.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон бөгөөд шүүгдэгч нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагыг маргаагүй боловч түүний согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, мөн гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн үснээс зулгааж, газар чирсэн, тоосго хэрэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан шүүгдэгч Д.Гэд 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзсэн ба, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр зэрэгт үндэслэн түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
З.Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
|
|