Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/97

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Номинчимэг,

Улсын яллагч: Н.Алтантүлхүүр,

Шүүгдэгч Г.З, Г.А, өмгөөлөгч Ч.Ням,

Гэрч З.С, И.И, О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.З, Г.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 0000 0000 0000 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол улсын иргэн, 1959 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “*******” төрийн бус байгууллагын тэргүүн ажилтай, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Моносын дүгээр гудамж 00 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө Сэлэнгэ аймгийн ардын хэсгийн 5 дугаар шүүхээр 1983 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жилийн хорих ялаар шийтгүүлж хугацаа дуусч суллагдсан, Олхонууд овогт Г.З / РД:........................................./,

 

2. Монгол улсын иргэн, 1965 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “*******” төрийн бус байгууллагын менежер ажилтай, ам бүл 8 нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Моносын дүгээр гудамж 00 тоотод оршин суух хаягтай, улаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй гэх Боржигон овогт Г.А /РД:....................................................../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.З, Г.А нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүрэг 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын тамгын газрын төв байрны гадна болон дотор талд "Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга Э.Б уулзуулсангүй" гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн ажилтан, төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан нарыг танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэснийг эсэргүүцэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.З мэдүүлэхдээ: “Би улсын яллагчийн яллах дүгнэлтийг гайхаж байна. Гэрчийн мэдүүлэгт нэрлэгдээд байгаа Т, Д, О нар энэ хэргийг үүсгэн байгуулсан хүмүүс. Яагаад эдгээр хүмүүс хохирогч болдог юм бэ. Миний цусанд шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Надад ямар ч судас алга, ийм судаснаас цус аваад цацаж болох уу. Энэ бол гүтгэлэг байна. 60 хүн гадаа байна. Эдгээр хүмүүсийн асуудал ялихгүй зүйл юм уу. Би үүнийг гайхаж байна. Би ямар ч Эрүүгийн хууль зөрчөөгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: “Би өмнөх шүүх хуралд хэлсэн. Ундааны саванд хийж авсан цус нь хаана байгаа юм бэ. Тэр нь юугаар баталгаажиж байна вэ. Згийн эхнэр гээд жижиг биетэй эмэгтэй бичлэг хийсэн гэж байсан. Надад бичлэг хийдэг утас байдаггүй. Ялихгүй зүйлээр шалтаглаж Б даргатай уулзуулаагүй гэж байна. Ялихгүй зүйл биш. Төрийн ямар албан хаагч нэг орон гэргүй иргэнийг нийгэмшүүлсэн байна вэ. Бид төрөөс цалин авдаггүй, төсөв мөнгө иддэггүй. Гэхдээ бид 130 иргэнийг гэр бүлтэй нь хамт нийгэмшүүлж байна. Бид хоёр 11 жил энэ ажлыг хийж байна. Би өнөөдрийн байдлаар 60 иргэнийг тэжээснийхээ төлөө 200-300 сая төгрөгөөр хохироод явж байна. Үүнийгээ нэхсэний төлөө худал зүйл бүрдүүлээд байна. Би хэнийг ч цохиогүй, маажаагүй. Цагдаа ирэхэд би өөрөө машинд орж суусан. Хүн гүтгэх хуультай байдаг. Би шүүгчид итгэж байна. Би шүүгчээ хүндэтгээд шүүхэд ирсэн түүнээс биш би энэ хэргийг хийгээгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч З.С мэдүүлэхдээ: “Би ******* ТББ-д цэцэрлэгийн багшаар ажилладаг. Тухайн үед ээж над руу залгаад би Нийслэлийн засаг даргын тамгын газар 13 цагийн үед санхүүжилтын асуудлаараа очсон. Намайг очиход аавын хувцас урагдаад гар нь халцарсан байсан. Мөн төрийн тусгай албан хаагчтай муудалцсан байсан. Цагдаа нар манай жирэмсэн дүү рүү дайрч цохиж зодож байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч И.И мэдүүлэхдээ: “2003 онд шоронгоос суллагдаж, орон гэргүй байхдаа энэ байгууллагад орж нийгэмшээд өдий хүрсэн. Энэ буянтай хүмүүсийн ачаар өдий зэрэгтэй амьдарч байна. Манай байгууллагад надаас гадна архины хамааралтай, гэр оронгүй, шоронгоос гарсан гээд 124 хүн бүртгэлтэй байна. Тухайн өдөр манай даргыг Нийслэлийн засаг даргын тамгын газраас утсаар дуудаад хүмүүсээ аваад ир, тоолох гэж байна гэж дуудсан. Нийслэлийн засаг даргын тамгын газраас манай байгууллагад санхүүжилт ороогүй удсан тул манай дарга санхүүжилтээ асуухаар очсон байсан. З ах Нийслэлийн засаг даргын тамгын газрын коридорт байсан. Албан хаагч нар хүмүүсийг хорьж байсан. З ахын хувцас урагдсан байсан. Тэгээд бид нарыг тоолоогүй. А эгч цонх тогшиход цонх нь хагарсан. З ах гараа шилэнд зүссэнээс болж цус гарсан байсан. Гэхдээ ундааны саванд хийгээд цацсан асуудал болоогүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Б: “Би ******* ТББ-д 8 жил амьдарч, нийгэмшиж байна. Манай байгууллагад Нийслэлийн засаг даргын тамгын газраас 2015 оноос хойш санхүүжилт огт хийгдээгүй. Ийм учраас 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манай дарга Г.З Нийслэлийн засаг даргын тамгын газар дээрх асуудлаар очсон. Намайг Нийслэлийн засаг даргын тамгын газар очиход Г.З ахын хувцас урагдаж бие нь цус болсон байсан. Тухайн үед биднийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас тоолно гээд бүгдийг нь цуглуулсан. Бид зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийгээгүй” гэв.

 

Хохирогч Н.О-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... ******* төрийн бус байгууллагын тэргүүн Г.З нь 2015 оноос хойш Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг Захиргааны 1 дүгээр байранд удаа дараа ирж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн халамжийн мөнгийг нэхэж хэрүүл маргаан хийж олон нийтийн аюулгүй байдлыг алдагдуулж харуул хамгаалалтанд гарч үүрэг гүйцэтгэж байгаа төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчдыг зодож танхайран дайрч давшлан хэл амаараа доромжлон нулимах зэрэг үйлдэл хийдэг юм. Г.З нь шаардлага тавих болгондоо удирдлагатай уулзана, хотын даргыг дууд хүсэлт өгнө гэдэг бөгөөд гаргасан хүсэлтийг нь хуульд заасан журмын дагуу авч үндэслэлтэй хариуг өгч ажилладаг байсан. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчим Г.З нь хотын дарга Б уулзаж өмнө нь өгсөн хүсэлтийн хариуг авна гэж ирсэн тэгтэл Б дарга Г.Зтай уулзахгүй гэсэн хариуг өгсөн юм шиг байна лээ энэ асуудлаас болоод Г.З нь хөгжлийн бэрхшээлтэй болон жирэмсэн хүмүүсийг дуудаж цуглуулаад зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан хийж хотын даргатай уулзуулахыг шаардаж эхэлсэн ... энэ үед төрийн тусгай хамгаалалтын албаны харуулын үүрэг гүйцэтгэдэг хамгаалагч нар болон цагдаагийн байгууллагын алба хаагчид ирж хамгаалан ажиллаж байсан бөгөөд тэнд ирсэн цуглагчид төрийн алба хаагч нар луу дайрч хэл амаар доромжилон зодож эхэлсэн. Энэ үед Г.Згийн эхнэр гээд жижиг биетэй махлаг эмэгтэй тухайн хүмүүс дээр нэмж орилж, хашгиран гар утсаар бичлэг хийж бусдыг уриалж эхэлсэн. Тэгтэл гэнэт тухайн эмэгтэй Нийслэлийн Засаг Захиргааны байр луу орох гэж дайрч байхдаа төв хаалганы баруун талын давхар цонхны гадна талд байсан цонхыг гараараа цохиж хагалсан ба дараа нь Г.З нь дотор талын цонхыг мөн гараараа цохиж хагалсан...байрны хаалганы гадаа эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшин, залуу хөгжлийн бэрхшээлтэй нийлсэн хүмүүс луйварчид минь орьё, дарга нараа дууд гэж байсан. Тэр дундаас Г.З болон түүний эхнэр нь бусдыг уриалан турхирч та нар хөдлөөчээ, алив гээд цагдаа болон хамгаалалтын албаны ажилчид руу дайрч байсан. Энэ үед хаалга хаалттай байсан боловч хаалга руу таягтай хүмүүс таягаараа цохиж нүдэн түлхэж дайрч цонх цохиж байсан. Г.З нь гарынхаа цусыг дуслуулан ууж байсан ундааныхаа саванд хийж төрийн алба хаагч нар луу цацаж танхайрч дайрч байсан...Г.Зтай манай ажилчид болон хамгаалагч нарын зүгээс хэрэлдэж муудалцсан хүн байхгүй. Г.З нь зохион байгуулалттайгаар бусдыг уриалан хууль бусаар жагсаал цуглаан хийж, үймээн самуун дэгдээх үйлдэл гаргаж олон нийтийг хамруулан төрийн хамгаалттай байр луу орохоор хүч хэрэглэн танхайрч дайрч давшилж эд зүйлсийг устгаж, гэмтээж үүрэг гүйцэтгэж байгаа харуулууд болон цагдаагийн байгууллагын алба хаагч нар луу дайрч хувцас хунарт нь гарынхаа цусыг арчиж хувцаснаас нь зуурч төрийн алба хаагчийн эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж дуссан цусаа ууж байгаа ундаандаа хольж харуул болон цагдаа нар, байрны шал, хана хаалга руу цацаж увиагүй аашилж бусдыг өдөөн хатгасан үйлдэл хийсэн ... хаалганы гадна талын хүрээ мод хөндийрсөн, шилнүүд давхараараа хагарсан. Шилний хохирлоо нэхэмжилнэ. Хаалганы нугас, хуулганд учирсан хохирол гэж байхгүй болохоор нэхэмжлэх зүйл байхгүй …” гэх мэдүүлэг /1хх-44-47, 2-р хх-28х/,

 

Хохирогч Г.Ч-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр албан үүргээ гүйцэтгээд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байх үед Нийслэлийн засаг даргын тамгын газрын үүдэнд жагсаал цуглаан болоод байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн...тамгын газрын үүдэнд ирэхэд ******* нэртэй төрийн бус байгууллагынхан гэх З тэргүүнтэй хүмүүс үүд рүү нь орох гээд дайраад зогсоцгоож байсан. Энэ үед хууль бус үйл ажиллагааг зогсооход Г.З миний нүүрэн тус газар буюу хамрын хэсэгт гараараа 1 удаа цохиж гэмтэл учруулсан. Мөн та нар дарга нарын гар, хөл болж ажиллалаа гэж хэлээд байсан. Эдгээр танхайрсан хүмүүсийг хуулийн дагуу шалгаж өгнө үү, мөн албан үүргээ гүйцэтгэж яваад зодуулсандаа гомдолтой байна...миний өмсөж хэрэглэж байсан цагдаагийн хувцас хэрэгсэлд ямар нэг гэмтэл учирч бохирдсон зүйлгүй нэхэмжлэх зүйл байхгүй …” гэх мэдүүлэг /1хх-51-53, 2хх-29-30х/,

 

Хохирогч А.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ... Нийслэлийн засаг даргын тамгын газрын үүдэнд очиход.тамгын газар руу орох гээд төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж байсан. Ингээд тамгын газрын үүдийг хамгаалалтанд авч зогсож байхад З гэгч хүн эхнэр болон бусад хүмүүсийн хамт шаардлага биелүүлэхгүй түлхэж, дүрэмт хувцаснаас татаж, миний цээж рүү 2 удаа цохиж, өшиглөн миний зүүн гарын шууны хэсэгт хэд хэд маажсан. Мөн миний хантаазыг урсан. Тэгээд З Нийслэлийн засаг даргын тамгын газрын цонхыг гараараа хагалсан ба хэлтсээс хүч ирж маргааныг таслан зогсоосон. З гэгч хүн миний цээж рүү гараараа 2 удаа тохойлдсон, эхнэр нь гараараа миний цээж рүү 2-3 удаа цохиж зүүн гарын шууны хэсэгт 2-3 газар маажсан өөр хүн намайг цохиж зодож миний биед гэмтэл учруулаагүй. Та нар дайрч орж болохгүй гэж шаардлага тавихад хувцас хантаазнаас татаад биед халдаж хүчээр орсон... миний өмсөж хэрэглэж байсан цагдаагийн хувцас хэрэгсэлд ямар нэг гэмтэл учирч бохирдсон зүйлгүй нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1хх-54-58, 2-р хх-31-32х/,

 

Хохирогч Р.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн засаг даргын тамгын газар дээр иргэн Г.З гэгч нь танхайраад байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу очиход Г.З нь тамгын газрын байрны дотор талд орсон засаг дарга Б уулзана гэсэн шаардлага тавьж чангаар орилж байсан ... асуудлын талаар тодруулахад засаг дарга Зтай уулзах боломжгүй гэсэн хариу өгөөд байхад заавал уулзана гэж танхайраад байна гэж ярьж байсан. Тухайн үед иргэн Г.Зд Засаг дарга таньтай уулзах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Та төрийн байгууллага дотор танхайрч болохгүй шүү гэж шаардлага тавихад та нар муу сайнууд юу юм бэ би 130 гаруй хүнийг тэжээж байна битгий хуц солиор гэж доромжилж шаардлага биелүүлээгүй юм. Бүгдээрээ дайраад ор гэж турхирсан тэр үед тамгын газрын цонхийг Згийн эхнэр гэх эмэгтэй хаалганы баруун талын цонхыг гадна талаас нь гараараа цохиж нэг дангийг нь хагалсан. Гэтэл З нь араас нь очоод цаад талын давхар цонхыг нь дахин гараараа цохиж хагалсан. Тэгэхээр нь Зд та уг үйлдлээ зогсоо та хууль зөрчсөн үйлдэл хийж байна гэж өөрт нь дахин дахин анхааруулж хэлсэн гэтэл яадаг юм пизда минь та нараас болж ингэлээ гээд цонх хагалахдаа гараа зүсчихсэн байсан бөгөөд гарнаас нь цус гарч байсныгаа яадаг юм гээд над руу цацаж миний албаны дүрэмт хувцас руу цус цацсан ... З болон түүний эхнэрийг албадан саатуулах үед Згийн эхнэр нь миний зүүн гарын бугуй хэсгийг хумсаараа маажсан. Цагдаагийн албан хаагч болон төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчдын бие эрх чөлөөнд халдаж байсан...” гэх мэдүүлэг /1хх-59-61х/,

 

Хохирогч Д.Т-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ... Нийслэлийн засаг даргын тамгын газрын байранд үүрэг гүйцэтгэж байсан төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч ******* төрийн бус байгууллагын тэргүүн З нь ирчихсэн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй хэл амаар доромжлоод төрийн алба хаагчийн ажил явуулах хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад байсан гэсэн ... тамгын газрын байранд хамгаалалт зохион байгуулахаар хүч нэмэгдүүлэн хамгаалалт зохион байгуулсан. Ингээд хамгаалалт зохион байгуулж байхдаа Зтай өөрийн биеэр уулзаж Нийслэлийн засаг даргаас гаргасан Улаанбаатар хотол асемын үйл ажиллагаа дуустал жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон захирамжийг гардуулж өгсөн. Уг захирамжийг З нь базаад шидчихсэн юм. Ингээд миний нүүр хэсэг рүү шууд л нулимчихсан хэрүүл хийгээд байж байтал Нийслэлийн Засаг дарга Э.Б Б заалнаас гарч ирээд алхаж байхад З нь Бээ би чамтай уулзья гэхэд Б дарга З та хууль дүрмийнх нь дагуу яваарай гэж хэлэхэд танай хуулийн хэлтэс намайг Авлигатай тэмцэх газар шалгуулж байна гээд бичиг үзүүлээд байсан. Зг арын хаалгаар дагуулаад гарсан. Тэр үед бид нар урд талын хаалгыг барьчихсан хүмүүс оруулахгүй хамгаалалт авсан байсан. Тэгтэл 30 минутын дараа З нь буцаад урд талын хаалгаар ирсэн төв хаалганы үүд нүдээд л бусдыгаа уриалаад л байсан. Тэр үед Згийн эхнэр тамгын газрын байрны төв хаалганы зүүн талын цонхны гадна талыг нь гараараа цохиж хагалсан, түүний дараа З гүйж ирээд дотор талынх нь дахиж цохиж хагалаад хагарсан шилэнд гараа зүсчихсэн. Тэгээд ундааны саванд цус хийж байгаад цацаж байсан. Тэрүүгээр дүүрэн цусаа гоожуулаад л байсан. Тухайн үед эхлээд Г.Зд төрийн тусгай хамгаалалтын бүсэд жагсаал цуглаан хийх болон уриалж болохгүй талаар шаардлага тавьж урьд хүртэл энэ талаар удаа дараа шаардлага тавьж байсан. Өөрийн биеэр шаардах хуудас гардуулж өгч байсан. Бид нарын шаардлагыг биелүүлэхгүй байсан бөгөөд хамгийн гол нь бид нарын биед халдахгүй хэрнээ хэл амаар доромжилж шүлсээ нулимж өөрийнхөө хувцас хунарыг тайлж эсэргүүцлээ үзүүлдэг. Орсныхоо дараа хэрүүл маргаан хийж бусадтай хэрэлдэж төрийн албаны үйл ажиллагаанд саад учруулдаг ...” гэх мэдүүлэг /1хх-62-64х/,

 

Хохирогч С.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ... тусгай хамгаалалтын үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан ... Нийслэлийн засаг даргын тамгын газрын төв байран дээр очиход үүд хэсэгт хашгираад Т- дэд хурандаа руу орилж хэл амаар доромжилсон байдалтай зогсож байсан. Г.З нь гадна гарчихсан байхдаа утсаар яриад хүмүүс дуудаад би өөрөө орно гээд дайрсан бөгөөд бид нар оруулахгүй гэхэд хаалга үүд өшиглөөд нугасыг нь гажуулчихсан. Тэгтэл машинтай хүмүүс мөн түүний эхнэр гээд нэг тарган эмэгтэй нар нэлээн олуулаа ирсэн юм ... дотогш нэвтэрнэ гээд орох гээд байсан. Тэгснээ гэнэт Г.Згийн эхнэр нь хаалганы хажуу талын давхар цонхны гадна талын дан хэсгийг гараараа цохиод хагалсан. Түүний дараа Г.З нэмж давхар цонхийг нь гараараа цохиж хагалаад гараа зүсчихсэн ... цагдаагийн дэд хурандаа цолтой хүний цагаан цамцанд цусаа наагаад хэл амаар доромжлоод л байсан. Тэгээд нэг кола ундаа ууж байсан бөгөөд тэгэхдээ цус нь гоожихоор нь ундаандаа гоожуулж байгаад цагдаа нар болон төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нар луу болон Нийслэлийн Засаг Даргын тамгын газрын байрны хаалга руу нь цацаад байсан. Нийслэлийн Засаг Даргын тамгын газар нь төрийн тусгай хамгаалалтын обьектод бид нар үүрэг гүйцэтгэж аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй ажлаа хийж байсан. Цагдаагийн алба хаагч нар Г.Зд удаа дараа шаардлага тавьж хууль бус үйлдлээ таслан зогсоох талаар удаа дараа сануулахад уг шаардлагыг хүлээж авахгүй эсэргүүцээд л байсан. Түүнчлэн цустай гараараа цагдаагийн алба хаагч нарт зориуд наасан, мөн саванд цусаа гоожуулж байгаад цагдаа болон төрийн тусгай хамгаалалтын алба хаагч болон Нийслэлийн Засаг Даргын тамгын газрын байр руу цацаж байсан юм. Г.З болон түүний эхнэр бусдыгаа уриалаад байсан. Тэгэхээс тэр хүмүүс Згийн үгээр хөдөл гэвэл хөдлөөд тэд нарыг хараад л зогсоод байсан. Г.З нь дайраарай гээд орилохоор бүгдээрээ дайрч тулж ирээд л цаашлаад явчихаж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-66-67х/,

 

Хохирогч В.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... мэдээллийг газар дээр нь очиж танилцахад ... иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байдалтай замбараагүй байдал үүсгээд байж байсан. Зд иргэний журмаар орж уулзах хууль зөрчихгүй байх, цуглуулсан иргэдийг тараах талаар шаардлага тавихад шаардлага үл биелүүлж төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нартай маргалдаж дотогш орно гэж эхэлсэн. Ингээд маргаан болж төрийн тусгай хамгаалалтын алба хаагч болон цагдаагийн алба хаагч нарын бие эрх чөлөөнд халдаж Нийслэлийн Засаг Даргын тамгын газрын төв хаалганы урд талын эхний цонхийг эхнэр нь, гадна талын цонхыг дараа нь З нэмж хагалсан. Ингээд үйлдлийг таслан зогсоох явцад Т болон миний өмсөж явсан албан дүрэмт хувцас руу цустай гараа арчих болон өшиглөх бие эрх чөлөөнд халдах үйлдэл гаргасан. З болон түүнтэй хамт явсан хүмүүс нь төрийн тусгай хамгаалалтын бүсэд нэвтрэхгүй байх, төрийн алба хаагч нарын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх шаардлагатай болон жагсаал цуглааны тухай хуулийг сануулж хууль бус үйлдлээ таслан зогсоох хэрэгтэй та цугларсан иргэдийг тарааж өөрийн биеэр иргэний журмаа албан байгууллагад нэвтэрч уулзах хүнтэйгээ уулзах хэрэгтэй талаар сануулж албан ёсоор удаа дараа шаардлага тавьж байсан... гэх мэдүүлэг /1хх-69-70х/,

 

Гэрч С.Ж-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... тэдгээр хүмүүсийн дунд З гэх орилж олон нийтийн газар хашигчаад байсан. Тэгээд ахлах ахлагч Э- нь хууль ёсны шаардлагыг тавихад төрийн хувцас өмссөн гээд нэг муухай үг хэлээд байсан Э-ын биед халдаж хувцас формоос нь татаж чангаагаад эсэргүүцэл үзүүлсэн. Хоёр ч удаа цээж болон хөл хэсэг рүү цохиод байсан. Э- нь З болон түүнтэй хамт явсан хүмүүст олон нийтийн газар эмх замбраагүй байдал үүсгэж хэрүүл маргаан хийж болохгүй, Нийслэлийн Засаг Даргын тамгын газар руу нэвтэрч болохгүй бид нар хамгаалалт авсан байна гэж хэлсэн. Тэгэхэд З нь би энэ байранд ормоор байна гээд хаалгыг нь хүчтэй татаад Э-ын биед халдаж байсан. Тухайн үед Нийслэлийн Засаг Даргын тамгын газрын байранд орж болохгүй гэхэд л зөрүүлээд дайраад Б уулзмаар байна гээд байсан ...” гэх мэдүүлэг /1хх-71-72х/,

 

Гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... З гэгч нь хэсэг бүлэг хүмүүс цуглуулсан байдалтай Б даргатай уулзаж мөнгө авна гээд суугаад байсан. Б даргаас бичгийнхээ хариуг өнөөдөр заавал авч байж сална гээд тамгын газрын ордны дотор талаас гарахгүй байсан. Цагдаагийн алба хаагч нар та албан бичгийнхээ хариуг хугацаанд нь авч болохгүй юм уу, энд жагсаал цуглаан хийж болохгүй та алба ёсны зөвшөөрөл авсаны дараа жагсаал цуглаан хийх эрхтэй гэж хэлэхэд үгүй заавал өнөөдөр л энд байна гээд байсан…” гэх мэдүүлэг /1хх-73-74х/,

 

Гэрч Д.М-ы мөрдөн байцаалтанд өгсөн: “... уг газар очиход нэлээд олон хүмүүс бөөгнөрсөн байдалтай засаг даргын тамгын газар орно гээд байсан ... “гэх мэдүүлэг /1хх-75х/,

 

Гэрч Ц.Д-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...уг газар очиход хэсэг бөөгнөрсөн хүмүүсийг тарааж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-76х/,

 

Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Зд хууль ёсны шаардлага тавьж уг газарт нэвтэрч болохгүй гэхэд хамт явсан хүмүүсээ бүгдийг нь уриалаад дайрч орно хүнтэй уулзана гэсэн шаардлага тавьж байсан. З болон түүнтэй хамт явсан хүмүүст энэ талаар ойлгуулах гэж оролдсон боловч хүний яриаг огт сонсохгүй дайрч давшилж байсан. З болон түүнтэй хамт явсан иргэдэд төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч нар болон төрийн тусгай хамгаалалттай обьектод нэвтэрч болохгүй гэсэн шаардлага тавьсан, харин цагдаагийн албан хаагч нар бол зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийж болохгүй, төрийн тусгай хамгаалалтын газарт зөвшөөрөлгүй нэвтэрч болохгүй хууль бус үйлдлээ таслан зогсоох талаар шаардлага тавьсан боловч эрс эсэргүүцсэн үйлдэл гаргаж байсан. Цагдаагийн болон төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагч нарыг хэл амаар доромжилсон үг хэллэг хэлж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-78-79х/,

 

Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... цагдаагийн болон төрийн тусгай хамгаалалтын албан хаагч нар шаардлага тавьж байсан. Тэгэхдээ Асемын уулзалттай холбогдуулан Нийслэлийн Засаг Даргын тамгын газраас жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон заалтыг хүртэл танилцуулж байсан боловч З нь үл тоож тавьсан шаардлагыг эсэргүүцэж байсан. Хууль бус жагсаалаа зогсоох шаардлагатай хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулвал хүлээх хариуцлагатай талаар удаа дараа сануулж энэ үйлдлээ зогсоохыг шаардсан юм ...”гэх мэдүүлэг /1хх-81-82х/,

           

Гэрч Б.Т-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...тухайн үед төрийн тусгай хамгаалалтын газарт орилж танхайрч болохгүй жагсаал цуглаан зохион байгуулж болохгүй хориглосон, төрийн байгууллагын үйл ажиллагааг санаатай доголдуулсан зэрэг зөрчил гаргаж болохгүй хууль зөрчсөн үйлдэл хийж байна гэж удаа дараа шаардаж байсан боловч тавьсан шаардлагыг үл биелүүлээгүй ...” гэх мэдүүлэг /1хх-84-85х/,

 

Гэрч Т.О-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... дарга Згийн дуудснаар төрийн бус байгууллагын иргэдийг дагуулаад санхүүжилтийн мөнгөө авах гэж л очсон. Бид нар хаалганы үүдэнд хаалгыг нүдэж хүн дуудаж байхад хаалга эвдэллээ холд гээд байсан. Тэгтэл А дарга цонхоор нь хүн дуудна гээд цонхийг нь хоёр удаа тогшиход л цонх нь хагарчихсан … “гэх мэдүүлэг /1хх-86-87х/,

 

Гэрч М.Оын мөрдөн байцаалтан өгсөн: “... Г.Згийн төрийн байгууллагад дарамт шахалт өгч байгаа байдлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж албан бичиг явуулсан...хариу ирсний дараа танд албан ёсны хариу хэлнэ гэж хэлсэн.санхүүжилт олгох талаар хэлээгүй ...” гэх мэдүүлэг /1хх-90-91х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9475 тоот шинжээчийн дүгнэлтэд: 

“1. Ч-гийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын дээд хэсэг, зүүн хацрын зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /1хх-95-96х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9441 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Э-ын биед зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /1хх-97-98х/,

 

Мөн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-8, 9-12х/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-37, 39-41х/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх-38х/, техникийн комиссын акт /1хх-48х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-49х/, Нийслэлийн засаг даргын А/531 тоот захирамж /1хх-145х/, ял шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол /1хх-146, 158-160х/, албан бичгүүд /1хх-208-213, 219, 2-р хх-23-26х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Г.З, Г.А нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүрэг 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын тамгын газрын төв байрны гадна болон дотор талд "Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга Э.Б уулзуулсангүй" гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн ажилтан, төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан нарыг танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэснийг эсэргүүцэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Н.О-гийн өгсөн: “... энэ үед төрийн тусгай хамгаалалтын албаны харуулын үүрэг гүйцэтгэдэг хамгаалагч нар болон цагдаагийн байгууллагын алба хаагчид ирж хамгаалан ажиллаж байсан бөгөөд тэнд ирсэн цуглагчид төрийн алба хаагч нар луу дайрч хэл амаар доромжилон зодож эхэлсэн. Энэ үед Г.Згийн эхнэр гээд жижиг биетэй махлаг эмэгтэй тухайн хүмүүс дээр нэмж орилж, хашгиран гар утсаар бичлэг хийж бусдыг уриалж эхэлсэн. Тэгтэл гэнэт тухайн эмэгтэй Нийслэлийн Засаг Захиргааны байр луу орох гэж дайрч байхдаа төв хаалганы баруун талын давхар цонхны гадна талд байсан цонхыг гараараа цохиж хагалсан ба дараа нь Г.З нь дотор талын цонхыг мөн гараараа цохиж хагалсан...байрны хаалганы гадаа эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшин, залуу хөгжлийн бэрхшээлтэй нийлсэн хүмүүс луйварчид минь орьё, дарга нараа дууд гэж байсан. Тэр дундаас Г.З болон түүний эхнэр нь бусдыг уриалан турхирч та нар хөдлөөчээ, алив гээд цагдаа болон хамгаалалтын албаны ажилчид руу дайрч байсан. Энэ үед хаалга хаалттай байсан боловч хаалга руу таягтай хүмүүс таягаараа цохиж нүдэн түлхэж дайрч цонх цохиж байсан. Г.З нь гарынхаа цусыг дуслуулан ууж байсан ундааныхаа саванд хийж төрийн алба хаагч нар луу цацаж танхайрч дайрч байсан...Г.Зтай манай ажилчид болон хамгаалагч нарын зүгээс хэрэлдэж муудалцсан хүн байхгүй ... хаалганы гадна талын хүрээ мод хөндийрсөн, шилнүүд давхараараа хагарсан. Шилний хохирлоо нэхэмжилнэ. Хаалганы нугас, хуулганд учирсан хохирол гэж байхгүй болохоор нэхэмжлэх зүйл байхгүй …” гэх мэдүүлэг,

хохирогч Г.Ч-гийн өгсөн: “... тамгын газрын үүдэнд ирэхэд ******* нэртэй төрийн бус байгууллагынхан гэх З тэргүүнтэй хүмүүс үүд рүү нь орох гээд дайраад зогсоцгоож байсан. Энэ үед хууль бус үйл ажиллагааг зогсооход Г.З миний нүүрэн тус газар буюу хамрын хэсэгт гараараа 1 удаа цохиж гэмтэл учруулсан. Мөн та нар дарга нарын гар, хөл болж ажиллалаа гэж хэлээд байсан. Эдгээр танхайрсан хүмүүсийг хуулийн дагуу шалгаж өгнө үү, мөн албан үүргээ гүйцэтгэж яваад зодуулсандаа гомдолтой байна...миний өмсөж хэрэглэж байсан цагдаагийн хувцас хэрэгсэлд ямар нэг гэмтэл учирч бохирдсон зүйлгүй нэхэмжлэх зүйл байхгүй …” гэх мэдүүлэг,

хохирогч А.Э-ын өгсөн: “...Ингээд тамгын газрын үүдийг хамгаалалтанд авч зогсож байхад З гэгч хүн эхнэр болон бусад хүмүүсийн хамт шаардлага биелүүлэхгүй түлхэж, дүрэмт хувцаснаас татаж, миний цээж рүү 2 удаа цохиж, өшиглөн миний зүүн гарын шууны хэсэгт хэд хэд маажсан. Мөн миний хантаазыг урсан. Тэгээд З Нийслэлийн засаг даргын тамгын газрын цонхыг гараараа хагалсан ба хэлтсээс хүч ирж маргааныг таслан зогсоосон. З гэгч хүн миний цээж рүү гараараа 2 удаа тохойлдсон, эхнэр нь гараараа миний цээж рүү 2-3 удаа цохиж зүүн гарын шууны хэсэгт 2-3 газар маажсан өөр хүн намайг цохиж зодож миний биед гэмтэл учруулаагүй. Та нар дайрч орж болохгүй гэж шаардлага тавихад хувцас хантаазнаас татаад биед халдаж хүчээр орсон... миний өмсөж хэрэглэж байсан цагдаагийн хувцас хэрэгсэлд ямар нэг гэмтэл учирч бохирдсон зүйлгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

хохирогч Р.Тын өгсөн: “... Бүгдээрээ дайраад ор гэж турхирсан тэр үед тамгын газрын цонхийг Згийн эхнэр гэх эмэгтэй хаалганы баруун талын цонхыг гадна талаас нь гараараа цохиж нэг дангийг нь хагалсан. Гэтэл З нь араас нь очоод цаад талын давхар цонхыг нь дахин гараараа цохиж хагалсан. Тэгэхээр нь Зд та уг үйлдлээ зогсоо та хууль зөрчсөн үйлдэл хийж байна гэж өөрт нь дахин дахин анхааруулж хэлсэн гэтэл яадаг юм пизда минь та нараас болж ингэлээ гээд цонх хагалахдаа гараа зүсчихсэн байсан бөгөөд гарнаас нь цус гарч байсныгаа яадаг юм гээд над руу цацаж миний албаны дүрэмт хувцас руу цус цацсан...З болон түүний эхнэрийг албадан саатуулах үед Згийн эхнэр нь миний зүүн гарын бугуй хэсгийг хумсаараа маажсан. Цагдаагийн албан хаагч болон төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчдын бие эрх чөлөөнд халдаж байсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Т-ын өгсөн: “...Тэр үед Згийн эхнэр тамгын газрын байрны төв хаалганы зүүн талын цонхны гадна талыг нь гараараа цохиж хагалсан, түүний дараа З гүйж ирээд дотор талынх нь дахиж цохиж хагалаад хагарсан шилэнд гараа зүсчихсэн. Тэгээд ундааны саванд цус хийж байгаад цацаж байсан. Тэрүүгээр дүүрэн цусаа гоожуулаад л байсан ...” гэх мэдүүлэг,

хохирогч С.Тын өгсөн: “... Тэгтэл машинтай хүмүүс мөн түүний эхнэр гээд нэг тарган эмэгтэй нар нэлээн олуулаа ирсэн юм ... дотогш нэвтэрнэ гээд орох гээд байсан. Тэгснээ гэнэт Г.Згийн эхнэр нь хаалганы хажуу талын давхар цонхны гадна талын дан хэсгийг гараараа цохиод хагалсан. Түүний дараа Г.З нэмж давхар цонхийг нь гараараа цохиж хагалаад гараа зүсчихсэн ... цагдаагийн дэд хурандаа цолтой хүний цагаан цамцанд цусаа наагаад хэл амаар доромжлоод л байсан. Тэгээд нэг кола ундаа ууж байсан бөгөөд тэгэхдээ цус нь гоожихоор нь ундаандаа гоожуулж байгаад цагдаа нар болон төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нар луу болон Нийслэлийн Засаг Даргын тамгын газрын байрны хаалга руу нь цацаад байсан ...” гэх мэдүүлэг,

Хохирогч В.Дийн өгсөн: “... Ингээд маргаан болж төрийн тусгай хамгаалалтын алба хаагч болон цагдаагийн алба хаагч нарын бие эрх чөлөөнд халдаж Нийслэлийн Засаг Даргын тамгын газрын төв хаалганы урд талын эхний цонхийг эхнэр нь, гадна талын цонхыг дараа нь З нэмж хагалсан. Ингээд үйлдлийг таслан зогсоох явцад Т болон миний өмсөж явсан албан дүрэмт хувцас руу цустай гараа арчих болон өшиглөх бие эрх чөлөөнд халдах үйлдэл гаргасан ... гэх мэдүүлэг,

Гэрч С.Ж-ийн өгсөн: “... тэдгээр хүмүүсийн дунд З гэх орилж олон нийтийн газар хашигчаад байсан. Тэгээд ахлах ахлагч Э- нь хууль ёсны шаардлагыг тавихад төрийн хувцас өмссөн гээд нэг муухай үг хэлээд байсан Э-ын биед халдаж хувцас формоос нь татаж чангаагаад эсэргүүцэл үзүүлсэн. Хоёр ч удаа цээж болон хөл хэсэг рүү цохиод байсан ...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.М-ын өгсөн: “... З гэгч нь хэсэг бүлэг хүмүүс цуглуулсан байдалтай Б даргатай уулзаж мөнгө авна гээд суугаад байсан. Б даргаас бичгийнхээ хариуг өнөөдөр заавал авч байж сална гээд тамгын газрын ордны дотор талаас гарахгүй байсан. Цагдаагийн алба хаагч нар та албан бичгийнхээ хариуг хугацаанд нь авч болохгүй юм уу, энд жагсаал цуглаан хийж болохгүй та алба ёсны зөвшөөрөл авсаны дараа жагсаал цуглаан хийх эрхтэй гэж хэлэхэд үгүй заавал өнөөдөр л энд байна гээд байсан…” гэх мэдүүлэг,

Гэрч Д.М-ы өгсөн: “... уг газар очиход нэлээд олон хүмүүс бөөгнөрсөн байдалтай засаг даргын тамгын газар орно гээд байсан ... “гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Д-гийн өгсөн: “...уг газар очиход хэсэг бөөгнөрсөн хүмүүсийг тарааж байсан ...” гэх мэдүүлэг,

Гэрч Т.Б-ийн өгсөн: “... Зд хууль ёсны шаардлага тавьж уг газарт нэвтэрч болохгүй гэхэд хамт явсан хүмүүсээ бүгдийг нь уриалаад дайрч орно хүнтэй уулзана гэсэн шаардлага тавьж байсан. З болон түүнтэй хамт явсан хүмүүст энэ талаар ойлгуулах гэж оролдсон боловч хүний яриаг огт сонсохгүй дайрч давшилж байсан. З болон түүнтэй хамт явсан иргэдэд төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч нар болон төрийн тусгай хамгаалалттай обьектод нэвтэрч болохгүй гэсэн шаардлага тавьсан, харин цагдаагийн албан хаагч нар бол зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийж болохгүй, төрийн тусгай хамгаалалтын газарт зөвшөөрөлгүй нэвтэрч болохгүй хууль бус үйлдлээ таслан зогсоох талаар шаардлага тавьсан боловч эрс эсэргүүцсэн үйлдэл гаргаж байсан. Цагдаагийн болон төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагч нарыг хэл амаар доромжилсон үг хэллэг хэлж байсан ...” гэх мэдүүлэг,

Гэрч А.Б-ийн өгсөн: “... цагдаагийн болон төрийн тусгай хамгаалалтын албан хаагч нар шаардлага тавьж байсан. Тэгэхдээ Асемын уулзалттай холбогдуулан Нийслэлийн Засаг Даргын тамгын газраас жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон заалтыг хүртэл танилцуулж байсан боловч З нь үл тоож тавьсан шаардлагыг эсэргүүцэж байсан. Хууль бус жагсаалаа зогсоох шаардлагатай хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулвал хүлээх хариуцлагатай талаар удаа дараа сануулж энэ үйлдлээ зогсоохыг шаардсан юм ...”гэх мэдүүлэг,

Гэрч Б.Т-гийн өгсөн: “...тухайн үед төрийн тусгай хамгаалалтын газарт орилж танхайрч болохгүй жагсаал цуглаан зохион байгуулж болохгүй хориглосон, төрийн байгууллагын үйл ажиллагааг санаатай доголдуулсан зэрэг зөрчил гаргаж болохгүй хууль зөрчсөн үйлдэл хийж байна гэж удаа дараа шаардаж байсан боловч тавьсан шаардлагыг үл биелүүлээгүй ...” гэх мэдүүлэг,

Гэрч Т.О-гийн өгсөн: “... дарга Згийн дуудснаар төрийн бус байгууллагын иргэдийг дагуулаад санхүүжилтийн мөнгөө авах гэж л очсон. Бид нар хаалганы үүдэнд хаалгыг нүдэж хүн дуудаж байхад хаалга эвдэллээ холд гээд байсан. Тэгтэл А дарга цонхоор нь хүн дуудна гээд цонхийг нь хоёр удаа тогшиход л цонх нь хагарчихсан … “гэх мэдүүлэг,

Гэрч М.Оын өгсөн: “... Г.Згийн төрийн байгууллагад дарамт шахалт өгч байгаа байдлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж албан бичиг явуулсан...хариу ирсний дараа танд албан ёсны хариу хэлнэ гэж хэлсэн.санхүүжилт олгох талаар хэлээгүй ...” гэх мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9475 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-95-96х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9441 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-97-98х/, Мөн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-8, 9-12х/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-37, 39-41х/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх-38х/, техникийн комиссын акт /1хх-48х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-49х/, Нийслэлийн засаг даргын А/531 тоот захирамж /1хх-145х/, ял шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол /1хх-146, 158-160х/, албан бичгүүд /1хх-208-213, 219, 2-р хх-23-26х/ зэрэг болно.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.З, Г.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

           

Шүүх шүүгдэгч Г.З, Г.А нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж  дүгнэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СиДи-г хэрэгт нь хавсаргаж, уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч Г.З, Г.А нар нь 1 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Олхонууд овогт Г.З, Боржигон овогт Г.А нарыг бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн ажилтан төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан нарыг танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэснийг эсэргүүцэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Зд 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, Г.Ад 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Зд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Г.Ад оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

            4. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.З, Г.А нар нь 1 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Зд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Г.Ад оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэрэгт нь хавсаргаж, уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй. 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.З, Г.А нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ё.ЦОГТЗАНДАН