| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2018/0079/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/04 |
| Огноо | 2018-12-25 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч овогт Зоригоогийн Нандинцэцэг алж Нарийн бичгийн а Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч овогт гийн Шүүгдэгч овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.*******д холбогдох 1823001230101 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл-2, ахын хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч Р.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч овогт *******ын ******* 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “*******” шугуй гэх газраас өөрийн өмчлөлийн моторт хөрөөгөөр 10 ширхэг бургас модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн хэргийн үйл баримт нь Р.г мод бэлтгэж байгаа талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдээлсэн талаараа мэдүүлсэн гэрч Д.*******ийн “...Намайг очиход ******* гэх залуу моторт хөрөөгөөр мод унагаж хөрөөдөж, тайрч, бэлтгэж байсан. ...Унагасан моднуудыг Р.******* ганцаараа унагаж бэлтгэсэн.. ...Бор голтой, бага зэрэг нахиатай босоо бургас байсан. Хэдэн тоо, ширхэгтэй мод унагасныг би сайн тоолоогүй... гэсэн мэдүүлгээр, Д.*******ийн мэдээллийн дагуу газар дээр нь очиж шалгасан талаараа мэдүүлсэн гэрч Завхан аймгийн сумын байгаль хамгаалагч З.*******гийн “...2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэний мэдээллийн дагуу сумын багийн нутаг ийн “Хар хясаа” гэх газар хууль бусаар мод, бургас бэлтгэсэн байна гэсэн мэдээллийн дагуу газар дээр нь очиж шалгахад 10 орчим тооны хар бургас огтлон авсан байсан. Тэгээд 2018 оны 09 дүгэр сарын 24-ний өдөр байгаль орчны хяналтын улсын байцаагчид зөрчил гарсан талаар мэдэгдэж, холбогдох зургийг байцаагчид өгсөн. Би газар дээр нь очиж үзээд уулзахад ******* гэх залуу нь би өвлийн модоо бэлтгэж байна гэж байсан. ...******* хөрөөдөж унагасан гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлгээр болон гэрч Х., Д. нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Р.******* нь ийнхүү мод бэлтгэхдээ зөвшөөрөл аваагүй болох нь гэрч Завхан аймгийн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.*******ы “******* нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй... Хар хясаа гэх газар мод бургас бэлтгэдэггүй..” гэсэн мэдүүлгээр, гэрч Д.ийн “...*******. ...Надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй бэлтгэсэн байсан” гэсэн мэдүүлгээр болон Р.*******гийн зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн талаараа мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгчийн ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд нийт 205200 төгрөгийн шууд хохирол учирсан нь шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн “...Эд мөрийн баримтаар хураагдсан мод нь дан бургас мод Энэ бургас мод /түлш/ бөгөөд /тайрсан/, бургасан шугуйн нөөцийг тодорхойлох “нэг га талбай дахь бургасан шугуйн битүүрэл 0,50” гэж үзээд тухайн шугуйн нэг га-аас гарах бургасны нөөцийн 9 хувьтай тэнцэх бургасыг бэлтгэсэн буюу 38м3х0,09=3,42м3 бургас, цаашид амьдрах чадвартай босоо нойтон бургас мод байсан байна. БОАЖСайдын 2009 оны 394-р тушаалд ойн сангийн нэг шоо метр бургас модны экологи эдийн засгийн үнэлгээ нь нойтон бургас модонд 60.000 төгрөг, мод бэлтгэсэн газар нь БОНХСайдын 2013 оны 325-р тушаалаар 2-р мужлалд орно. Энэ бургас мод нь залуу, нойтон, хэрэглээний 3,42 метр куб, экологи эдийн засгийн үнэлгээ нь 3,42х60.000 төгрөгөөр үржүүлэн 205.200 төгрөгийн хохирол ойн санд учруулсан. Бургас модны бэлтгэсэн хэмжээг тодорхойлохдоо бургасан шугуйн битүүрлээс хамаарсан бургасан шугуйн нөөцөөс үндэслэн гаргана. Бургасан шугуйн битүүрэл гэдэг нь энгийнээр /титэм/ тухайн бургасан шугуйн нэг га-ийн хэдэн хувийг бургас эзлэж байгаа хэмжээ юм. Бургасан шугуйн нөөцийг тодорхойлсон “Монгол орны ойн таксаци” номын 25-р хүснэгт, хураагдсан бургас мод, тухайн газрын бургасан шугуйн битүүрэл /0,50/-тай гэж үзээд гарах бургасны нөөц 38м3 /Монгол орны ойн таксаци ном хүснэгт 25/. Энэ бургасыг бэлтгэсэн газрын хэмжээг нь нэг га-д дахь бургасны 9% буюу 900м2 талбайд дахь бургасыг бэлтгэсэн /жижиг бургас үлдсэн/ гэж үзээд 1га-100%, Хга- 9%, Хга=0.09 буюу 0,09х10000м2=900м2 , 0,50-гэсэн битүүрэлтэй бургасан шугуйн 1га---38м2 гарах нөөц 0,09га---Хм3 , Хм3=(0.09га-г х38м3)га=3.42м3 бургас, з. Хар хясаа гэх газар очиж бургасан шугуйн битүүрлийг тодорхойлсон /0,50/, бэлтгэсэн газрыг хэмжсэн /0,09га/. Бургасны жижгийг орхин бэлтгэсэн байна. Хэмжээг /3,42м3/ тодорхойлсон тул БОАЖСайдын 2009 оны 394- р тушаалд ойн сангийн нэг шоо метр бургас модны экологи эдийн засгийн үнэлгээ нь нойтон бургас модонд 60.000 төгрөг, экологи эдийн засгийн үнэлгээ, 42х60.000 төгрөгөөр үржүүлж 205.200 төгрөгийн хохиролыг ойн санд учруулсан” гэсэн дүгнэлтээр, дээрх дүгнэлтээ тайлбарласан шинжээч Э.ийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Р.гийн Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсэг болон Ойд мод бэлтгэх журмыг зөрчин эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдсан шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. Иймд Р.*******г Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч Завхан аймгийн сумын ын ын газрын дансанд нийт 615000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч Р.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хэрэгт битүүмжлэгдсэн байгаа мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан моторт хөрөөг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Р.*******г Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 / дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Р.*******д оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Р.******* нь 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Р.*******д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн, таган дээрээ Jin shiwanj гэсэн бичигтэй, тод хөх өнгийн маниул бүхий хажуу бөөрөндөө тагтай, хар өнгийн шугам төмөртэй, ир нь мөлийж жижгэрсэн цебтэй, иж бүрэн ажиллагаатай моторт хөрөө 1 ширхэгийг, 3,42 метр куб бургас модыг улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгчийн өмчлөлийн ******* ******* улсын дугаартай, CHASER маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5/77 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 3.42 м3 модыг бургас модыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй,шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ