Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2014/0370

 

 

 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал С.Ж нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор “Б” ХХК- ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “Б” ХХК нь “И м” ХХК-ийн үйлчилгээний барилгыг худалдан авахдаа аймгийн Засаг даргын 2000 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн 33 тоот захирамж, 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар тоот захирамж, байршлын зураг бүхий 706 м.кв газрыг 2008 оны 7 дугаар сарын 23-ны 263 тоот Засаг даргын захирамжаар 706 м.кв газар гэж зориулалтаар нь хүлээн авсан билээ. Гэтэл 2011 оны 7 дугаар сард иргэн Бат- Оргил манай 86.3 м.кв газарт давхцуулан барилга барьсан. Энэ тухай Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/1473 тоотын хавсралтаар газрыг “Хөрх булаг” ХХК-ийн барилгын зүүн хойд өнцгөөс зүүн тийш 10.3 метр шилжүүлэн зураглал үйлдэж иргэн Б.Бат- Оргилд манай зөвшөөрөлгүй хуурамчаар газар олгосон байна гэж дүгнэлт гаргасан билээ.

Ингэж газрыг давхцуулан олгосноор “Б” ХХК-ийн бараа борлуулалтад муугаар нөлөөлж 3.750.000 төгрөг, мөн давхацсан 86.3 м.кв талбайд 2 давхар барилга баривал цэвэр талбай нь 80 м.кв, ашигтай талбай 14 м.кв-ийг сард 200.000 төгрөгөөр түрээсэлнэ гэж тооцвол 1 давхартаа 5 ийм өрөө түрээсэлнэ гэсэн үг 2 давхраар тооцвол 10 өрөөг сар бүр 2.000.000 төгрөгөөр түрээсэлнэ гэсэн үг. 2008

 

оны 11 дүгээр сарын 1-ээс 2014 оны 3 дугаар сарын 1 хүртэл ажиллуулсан бол 64 сар ажиллуулна гэж тооцоолж үзэхэд 128.000.000 төгрөгийн орлого олох боломж алдсан гэсэн үг юм. Иймд аймгийн Засаг даргын 2007 оны 2 дугаар сарын 22-ны 45 тоот захирамжийн “Ундрам Мандал” ХХК-ийн уурын зуухны зүүн талд байршилтай 180 м.кв газрыг иргэн Б.Бд үйлчилгээний зориулалтаар олгосон хэсгийг хүчингүйд тооцож, худалдааны борлуулалт буурснаас хохирсон хохирол 3.750.000 төгрөг, талбайгаа ашигласнаас олох байсан орлого 128.000.000 төгрөг бүгд 131.750.000 төгрөгөөр хохироод байна.

Мөн 2007 оны 2 дугаар сарын 7-ны өдөр давхардуулан олгосон 180 м.кв газрыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Дундговь аймгийн Засаг дарга нь газар давхардуулан олгосноос болж манай “Б” худалдааны төвийн орлого эрс муудсан. 2004 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн захирамжаар газрын зураглалыг зааж өгсөн байгаа юм. “И м” ХХК-иас “Б” ХХК худалдан авсан. Энэ газрыг анх олгохдоо огт зураггүй байсан мэтээр ярьдаг. Зөвхөн манай газар зураглалд ороогүй юм уу. Бусад аймгийн төв дээрх газрууд зураглалд орсон уу. Би өөрийн газраа хэмжиж бодоход давхцаад байгаа юм. Манай газраас 10,3 метрийг ямар ч хүсэлтгүй шилжүүлсэн нь газрын албаны хариуцлагагүй ажил гэж бодож байна.

Би шинжээчийн дүгнэлтээр манай газар Бат-Оргилын газартай давхацсан зураглал гарсан байна гэж харж байна. Би нэхэмжлэлдээ нэгдүгээрт: аймгийн Засаг даргын 2007 оны 2 сарын 22-ны өдрийн 45-р захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хоёрдугаарт: гурилын дэлгүүр ажиллахад 2011.7.01-ээс 2013 оны 07 дугаар сар хүртэл зөвхөн борлуулалтаас ашиг олох боломжийг алдсан хохирлоо гаргуулах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хэргийн талаар Бат- Оргил болоод газрын албаныхан надтай уулзаж ярилцаагүй. Хэрвээ уулзаж ярилцсан бол бас хүн юм чинь эвлэрч болох байсан. Одоо эвлэрэх боломжгүй. Би энэ газрыг “И м” ХХК-ий захирал Мөнхтөрөөс авч охин Ганчимэгт шилжүүлсэн. Би анх авахдаа 706 м.кв газрыг Итгэлт мандлаас авсан. Авсан газраа охиндоо өгөхөд 706 м.кв байсан, үүнийгээ энэ чигээр нь шилжүүлсэн. Газар эзэмших эрхээ шилжүүлэх гэрээг бид нотариатаар гэрчлүүлж хийсэн. Гэрчлүүлэх үед 706 м.кв байхад Газрын албан дээр гэрээ минь очихдоо 706+144 гэж бичээд нийт 860 м.кв газар гэж өөрчлөгдөж "Бөхт" худалдаа ХХК-д 860 м.кв газартай гэрчилгээ олгогдсон байсан. Яагаад ингэж нэмэгдсэнийг би мэдэхгүй. Шинжээчид дүгнэлтээ манай газрыг мэдээллийн санд ороогүй, координат байхгүй учраас давхацсан давхцалыг тодорхойлох боломжгүй гэсэн байна. Ер нь газрыг би анх "Итгэл мандал" ХХК-д өгсөн. Хэсэг хугацааны дараа энэ газрыг "Бөхт" ХХК буцааж авсан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

 

.

 

 

Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 45 тоот захирамжаар иргэн Бямбаа овогтой Бат-Оргилд 180 м2 газрыг “Ундрам мандал” ХХК-ийн уурхайн зуухны зүүн талд үйлчилгээний зориулалтаар мөн Монтоон овогтой Т-д “Ундрам мандал” ХХК-ийн уурын зуухны урд талд байршилтай 300 м2 газрыг тус тус үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын архивд хадгалагдсан хувийн хэргийг тулгаж үзэхэд иргэн Б.Бын газар “Б” ХХК-ийн газартай давхцаагүй байна.

  1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь худалдааны борлуулалт муудсанаас болж хохирсон хохирол болох 131.750.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. “Б” ХХК-ийн газар иргэн Б.Бын газартай давхцаагүй тул нэхэмжилж буй төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Аймгийн Засаг даргын захирамжийн хувьд “И м” ХХК-иас “Бөхт ХХК”-д тухайн газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж байдаг. Харин “Б” ХХК-иас “Бөхт худалдаа” ХХК-д шилжүүлсэн албан ёсны Засаг даргын захирамж байхгүй. Энэ газар дээр 2003 онд байршлын схем зургийг хийсэн байдаг. 2008 оноос аймгийн хэмжээнд шинээр кадастрын зураг хийгдэж эхэлсэн. Нэхэмжлэгч нь 2008 оноос хойш манай дээр ирээд газрын кадастрын зургаа шинэчлээгүй. Манай дээр ирж хандаагүйгээс болоод 2008 оноос хойш кадастрын мэдээллийн санд байхгүй, хийгдээгүй байна. Иргэд өөрсдөө ирж кадастрын зургаа шинэчлүүлэх үүрэгтэй. Эдгээр хүмүүс 2008 онд газар эзэмших эрхээ шилжүүлсэн гэрээ хийсэн. Ганчимэг 2008 онд над дээр ирж байршлын схем зураг хийлгэсэн. Үл хөдлөхийн гэрчилгээ авах гэсэн юм зураг хэрэгтэй гэж байсан. “Б” ХХК-ийн захирал С.Жийн нэхэмжпэл хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 45 тоот аймгийн Засаг даргын захирамжаар Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ундрам Мандал” ХХК-ийн уурын зуухны зүүн талд 180 м.кв талбай бүхий газрыг 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Би анх уг газар дээр 2005 оноос эхэлж агуулах байрлуулан хоёрдогч түүхий эд авах зэргээр үйл ажиллагаа явуулж ирсэн ба 2007 онд уг газрыг албан ёсоор хүсэлтээ зохих газарт гарган шийдвэрлүүлэн холбогдох, хууль журмын дагуу эзэмшиж буй газар юм. Улмаар өөрийн эзэмшлийн газартаа үйлчилгээний зориулалттай барилга барих гэтэл миний өөрийн биеийн байдал муудаж Бүгд Найрамдах Хятад ард улсад эмчилгээнд 2 удаа явж эмчлүүлсэн.

 

Ингээд 2011 оны 6 дугаар сарын 15-ны үеэр дээрх газартаа газрын албаны мэргэжилтнээр улаан шугам тавиулж барилгын ажлаа эхэлтэл “Б” ХХК-иас аймгийн Засаг даргад намайг эзэмшлийнх нь газарт барилга барилаа гэсэн өргөдөл гаргасан байсан. Тухайн үед өргөдлийг үндэслэн миний эхлүүлсэн барилгын ажлыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоосон ба Засаг даргаас ажлын хэсэг гаргаж шалгалт, хэмжилт хийлгэсэн юм. Тухайн үед өргөдлийн үеийн газрын албаны дарга А.Ө, мэргэжлийн хяналтын улсын байцаагч Н.Цэрэндорж нарын бүрэлдэхүүнтэй комисс шалгаад уг газар нь “Б” ХХК-ийн газар биш харин миний хууль ёсны эзэмшлийн газар гэдэг нь нотлогдсон. Шалгалтын үеэр манай газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэргийг авч “Б” ХХК-ийн кадастрын зурагтай харьцуулж үзэж байсан. Шалгалт хийгээд манай барилгын ажлыг зогсоох шаардлагагүй цааш нь үргэлжлүүлж болно гэсэн зөвшөөрөл өгсний дагуу барилгын ажил хийгдэж 2011 оны 8 дугаар сарын 10-ны үед эзэмшил 120 м.кв газарт үйлчилгээний зориулалттай барилга барьж бүрэн ашиглалтад оруулсан. Одоо манай барилгын сул талбай 35 м.кв ба үлдсэн 25 м.кв нь “Б” ХХК-ийн барилгын өргөтгөлд орсон байгаа.

Иймд Сайнцагаан сумын Эр багт байх “Ундрам Мандал” ХХК-ийн зүүн талын 180 м.кв газар нь миний хууль ёсны эзэмшлийн газар бөгөөд бусдын эзэмшлийн газарт давхцуулан барилга байгууламж барьсан асуудал байхгүй. Ямар үндэслэлээр Дэжид гуайн худалдааны төвийн орлогыг нь манайх хааж байна гэж байгаа юм бол. Манайх гэр ахуйн тавилга зардаг дэлгүүр учраас Дэжид гуайн дэлгүүрийг хаах үндэслэл байхгүй. Мөн анх Дэжид гуай бид хоёрыг байшингаа барихдаа Дэжид гуай бид хоёрыг хоёр талаасаа нэг, нэг метрийн зай гаргаж барилгаа бариарай гэсэн боловч Дэжид гуай өөрөө 1 метрийн зай авч бариагүй шахаад барьчихсан учраас нэг талынх нь цонх нар үзэхгүй байх нь аргагүй” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК- ийн “Дундговь аймгийн Засаг даргын 2007 оны 2 дугаар сарын 22-ний өдрийн 45 тоот захирамжийн Б.Бд 0.018 га газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулж, уг актын улмаас олох ёстой байсан орлого гэх хохирол 131.750.000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал С.Ж давж заалдах гомдолдоо: "... Дундговь аймгийн ГХБХБ газрын мэргэжилтэн Б.Туул хуурамч зураглалыг “Бөхт- Худалдаа” ХХК-ийн газрын байршлын кадастрын зураглал үйлдэж газрын мэдээллийн санд суулгасан.

Одоо ч энэ байдлаар газрын мэдээллийн санд байгаа. Үүнийгээ булзааруулахын тулд “Бөхт-Худалдаа” ХХК-ийн захиалгаар өргөтгөл хийхэд шаардлагатай зураг хэрэгтэй байна үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах гэсэн юм гэж байршлын схем зураг хийлгэсэн гэж шүүх хуралдаан дээр худлаа ярьж байна. “Бөхт-Худалдаа” ХХК-д 860 м.кв газрыг хуурамчаар олгож улмаар гэрчилгээ бичиж өгсөн. Үүнийг Дундговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүх тогтоол гаргаж “Бөхт-Худалдаа” ХХК-ийг нэхэмжлэгч биш гэж тогтоосон. Мэргэжилтэн Б.Туулын үйлдсэн зураглал нь газрын албаны даргаар хянуулж гарын үсэг зуруулж албажаагүй, хугацааны хувьд 2008 оны 10 дугаар сарын 28-нд хуурамчаар үйлдсэн координаттай зургаа газрын мэдээллийн санд суулгасан байна, Мөн “Б” ХХК, “Бөхт-Худалдаа” ХХК-ийн хооронд 706 м.кв газар шилжүүлэх тухай гэрээг байгуулсан байхад 860 м.кв болгож зураглал үйлдсэн нь өгөөмөр сэтгэлтний хишиг үү? эсвэл Б.Б-д өгсөн газраа зөрчилгүй гэсэн хуурамч дүр зураг байна уу? гэдэгт эргэлзээтэй байна. Энэ хуурамч мэдээлэлдээ тохируулсан хэмжилт хийж үе үеийн аймгийн засаг дарга нарт танилцуулж үнэнийг ойлгуулахгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Дундговь аймгийн ГХБХБ газрын томилсон шинжээчдийн дүгнэлт нь мэргэжилтэн Б.Туулын хуурамч зураглалтай тохирч байгааг хавсралт зураг №1 ээс харна уу

2. ГХГЗЗГ-ын 2013 оны 1/1473 тоотын “Бөхт-Худалдаа” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт шинжилгээ хийсэн шинжээчдийн дүгнэлтийн асуулт 2-ын хариултад ...”“И м”” ХХК-д 706 м.кв /0,07га/ талбай бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр 2005 оны 5-р сарын 17-ны өдөр “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил ашиглалтад хүлээлгэн өгсөн акт” үйлдэн хүлээлгэж өгсөн зураглал “Б” ХХК-ийн эзэмшлийн зураг болон иргэн Б.Б-ын эзэмшиж байгаа газрын байршлын схем зургуудыг харьцуулан харахад “Б” ХХК-ийн эзэмшлийн зураг болон иргэн Б.Б-ын эзэмшиж байгаа газрын байршлын схем зураг дээр “Б” ХХК-д эзэмшүүлсэн газрын хэмжээ өөрчлөгдөөгүй боловч “Хөрх булаг” ХХК-ийн эзэмшлийн гэх 3 давхар бүхий үйлчилгээний барилгын зүүн хойд өнцгөөс зүүн тийш 10.3 метрээр шилжүүлэн зураглал үйлдсэн байна гэж тодорхой дүгнэлт гаргасан зураг №1-д тодорхой байгаа. Ямар ч зөвшөөрөлгүй хуурамч зураг үйлдсэн юм. “И м” ХХК-ийн газрын зураглалд байхгүй газар луу 10,3 метрээр сунгаж зурсан зураг юм. Анх “И м” ХХК-иас авсан газрын зураг нь зураг №2, зураг №3, зураг №4-д тодорхой харагдана. “Хөрх булаг” ХХК-ийн гэх барилгын зүүн хойд өнцгөөс баруун тийш зураг схем байгаа болно. Үүнийг гуйвуулж хүнд газар олгохын тулд хуурамч ажиллагаа явуулж Б.Туул зураглал үйлдсэн нь ямар ч солиотой хүнд ойлгогдохоор хуурамч үйлдлийг тангараг өргөсөн төрийн албан хаагч хүн хийсэн нь тодорхой юм.

 

 

 

 

  1. Зураг №5-д 86.25 м.кв газрыг давхцуулан олгосныг шинжээчдийн дүгнэлтийн зурган дээр тайлал болгон харуулав. Уг зураг нь 1 сантиметрт=5м байна гэж тодорхой заасан тул см-ийн хуваарьтай шугам ашиглан зурав.
  2. Хэргийн материалд тулгуурлан асуудлыг бодит байдлаар шийдэж миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгчийн "... Дундговь аймгийн газрын мэргэжилтэн Б.Туулын хуурамчаар үйлдсэн зураглалд үндэслэсэн шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулан дүгнэлт гаргуулсан байхад шаардлага хангаагүй дээрх дүгнэлтийг үндэс болгож хэргийг шийдвэрлэсэн нь жирийн хүнийг хохироосон бодит биш шийдвэр болсон ...” гэх гомдлын тухайд:

Дундговь аймгийн Засаг даргын 2008 оны 263 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Б” ХХК нь “И м” ХХК-ийн 706 м.кв газрын эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу шилжүүлэн авчээ.

Тухайн үед уг 706 м.кв газрын нэгж талбарын дугаар, хэмжээ байршил, хил хязгаарыг харуулсан кадастрын зураглал газрын кадастрын мэдээллийн санд “И м” ХХК болон “Б” ХХК-ийн нэр дээр /газар эзэмших эрхийг шилжүүлэн авсны дараа ч/ бүртгэгдээгүй байна.

Үүний улмаас анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдагдсан, “Бөхт худалдаа” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргын Б.Бат- Оргилд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гарсан шинжээчийн дүгнэлтэд “... эргэлтийн цэгүүд, координатгүй зурагдсан тул байршлыг газар дээр нь тодорхойлох боломжгүй байна ...” гэжээ.

Харин уг шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан шинжээчийн ажлын хэсгийн гишүүдийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн “Б” ХХК-ийн худалдааны төвийн барилга, хашааны газрын хэмжилтийн зураглал болон гуравдагч этгээд Б.Б-ын эзэмшиж буй газрын кадастрын зургийг харьцуулсан /хх-ийн 31-р хуудас Зураг1/ зураглалд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар давхцаагүй байх бөгөөд уг дүгнэлтийн агуулга нь урьд нь мөн аймгийн Захиргааны хэргийн шүүхийн /тухайн үеийн нэрээр/ 2013 оны 49 дүгээр захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтийн агуулгаас өөр биш байх тул уг 2

 

шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт нотлох баримтаар үнэлснийг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, дахин шинжээч томилсон хэдий ч уг дүгнэлтээр урьд нь хийсэн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгээгүй байна.

2. Нэхэмжлэгчийн “... шинжээчийн дүгнэлтэд ... “Б” ХХК-ийн эзэмшүүлсэн газрын хэмжээ өөрчлөгдөөгүй боловч “Хөрх булаг” ХХК-ийн эзэмшлийн гэх 3 давхар үйлчилгээний барилгын зүүн хойд өнцгөөс зүүн тийш 10,3 м-ээр шилжүүлэн зураглал үйлдсэн гэж тодорхойлсон. ‘‘Хөрх булаг” ХХК-ийн гэх барилгын зүүн хойд өнцгөөс баруун тийш зураг схем нь байгаа болно. Хүнд өгөхийн тулд зориуд төрийн алба хаагч хуурамч зураг үйлдсэн. Иймд 1 сантиметрт 5 м байна гэж зурагт заасан учраас см-ийн хуваарьтай шугам ашиглан зурахад Б.Б-ын газартай давхцаж байгаа нь харагдана" гэх гомдлын тухайд:

Гомдолд үндэслэсэн шинжээчийн дүгнэлтэд “... “Хөрх булаг” ХХК-ийн эзэмшлийн гэх 3 давхар үйлчилгээний барилгын зүүн хойд өнцгөөс зүүн тийш 10,3 м-ээр шилжүүлэн зураглал үйлдсэн” гэж дүгнэсэн нь талбайн хэмжээ биш байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлээ болгон тайлбарлаж буй зургуудад тусгасан хэлбэр, хэмжээ, байршлаар “Б” ХХК-ийн эзэмшлийн 706 м.кв газрын байршлыг тогтоож “Б.Б-ын эзэмшлийн газартай 86,4 м.кв талбай давхацсан...” гэх үндэслэл болохгүй.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 34.5-д “Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээ олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх бөгөөд эрхийн гэрчилгээтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна”, 34.6.3-д "... газар эзэмших гэрээнд газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураглалыг хавсаргах”-аар тус тус заасан бөгөөд уг үүргээ газрын алба биелүүлээгүй, тухайн үед газар эзэмшигч “И м” ХХК болон “Б” ХХК нь захиргааны байгууллагаас уг үүргээ биелүүлэхийг шаардаж эзэмшиж буй газрын мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн дээрх "... 86,4 м.кв талбай давхацсан...” гэх тайлбар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “Б” ХХК-д Дундговь аймгийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 263 дугаар захирамжаар газар эзэмших эрх үүсэхээс өмнө гуравдагч этгээд Б.Б-д тус аймгийн Засаг даргын 2007 оны

 

захирамжаар газар эзэмших эрх үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, 34.6-д заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэн авах үедээ “И м” ХХК-ийн нэр дээр уг газар нь улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, газар эзэмших гэрээнд нь тухайн газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураглал байгаа эсэх, шилжүүлэн авч буй газар нь бусдын газартай давхацсан эсэх, маргаантай эсэхийг тодруулах боломжтой байжээ.

Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд ”... Анх манай компани эзэмшиж байгаад “И м” ХХК-д шилжүүлэн өгсөн, түүнийгээ буцааж авсан учраас би сайн мэднэ. Миний шилжүүлэх үеийн байдал өөрчлөгдөөгүй байсан ...” гэж тайлбарлах боловч Газрын тухай хуулийн дээрх заалтуудын дагуу 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар захирамжаар “И м” ХХК-д уг 706 м.кв газрыг эзэмшүүлэхээс өмнө “Б” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зураглал байхгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “... шүүхийн шийдвэрээр Төв аймгийн Засаг даргад холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийг буруу тодорхойлсон. Би Төв аймгийн Засаг даргыг хариуцагчаар татаагүй учраас анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү. Ер нь тухайн газрын талаар мэдэхгүй Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх шийдсэн нь буруу. Анхны нэхэмжлэл гаргасан Дундговь аймгийн Захиргааны шүүх рүү нь буцааж өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар шийдвэрийн Тодорхойлох хэсэгт “... Хариуцагч Төв аймгийн Засаг дарга тайлбартаа: ...” гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 52 дугаар зүйлийн 52.1.2-т[1] аймгийн Засаг даргын гаргасан захиргааны акттай холбоотой маргааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр заасан бөгөөд Захиргааны хэргийн 9 дүгээр шүүхийн шүүгч хүрэлцэхгүйгээс мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т заасны дагуу шилжүүлснээр Захиргааны хэргийн 15 дугаар шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал С.Жийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б” ХХК- ийн захирал С.Жийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

[1] Хэрэг шилжүүлэх үед хүчин төгөлдөр байсан боловч 14.05.16-ны хуулиар хүчингүй болж, 26-ны өдрөөс