Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1644

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр, Улсын яллагч Г.Эрдэнэ,

 

Шүүгдэгч Ж.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Ө-д холбогдох эрүүгийн 1806 08982 1987 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч, багш мэргэжилтэй, “ххххх”-д багш ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, 2015 онд Хөдөлмөрийн Хүндэт медалиар шагнуулж байсан, регистрийн дугаар хх000000 хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж-ийн.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Ө нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино урлагийн дээд сургуулийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг цайны газарт байхдаа аяга шидсэний улмаас хохирогч Б.С-ын духанд онож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол

 

учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ө мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.С-ын өгсөн мэдүүлэг /хх-5-6/, гэрч Г.Үүрцайхын өгсөн мэдүүлэг /хх-16-17/, гэрч Д.Баттулгын өгсөн мэдүүлэг /хх-18-19/, гэрч Г.Хүрэл-Очирын өгсөн мэдүүлэг /хх-20-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 13250 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-13/, шүүгдэгч Ж.Ө-ын иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан лавлагаа баримт /хх-/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Ө нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино урлагийн дээд сургуулийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг цайны газарт байхдаа аяга шидсэний улмаас хохирогч Б.С-ын духанд онож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол

 

учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.С-ын өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 14:40 цагийн орчим өөрийн ажил болох Кино Урлагийн дээд сургуулийн хажууд байх цайны газарт ажилаа хийж байхад гаднаас 3 залуу орж ирээд хоол захиалж ширээн дээр суусан юм. Тэгээд би текний ард байж байхад нэг залуу нь ширээн дээр байсан аяганы цайг асгаад над руу шидэж миний толгойн тус газар гэмтэл учруулсан юм...Би ямар шалтгааны улмаас над руу аяга шидсэнийг мэдэхгүй байна... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тийм их согтолттой байгаагүй... Би гомдолтой байна...” /хх-5-6/ гэх мэдүүлэг,

 

Мөн түүний дахин Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан: “...Миний бие одоо ямар нэгэн гомдол саналгүй. Намайг эмнэлэгт эмчилгээ хийлгэж өгсөн. Мөн гарсан бүх зардлыг төлж барагдуулсан учир хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” /хх-32/ гэх хүсэлт,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Үүрцайхын өгсөн: “...3 залуу согтуу орж ирээд тэр гурван залуугийн нэг сахалтай махлаг биетэй өндөр залуу нь “зөөгч байна уу” гэж хэлээд орилоод байсан. Тухайн үед Б.С- өөр үйлчлүүлэгчид мөнгө хариулж өгөөд тэр 3 залуу дээр очиж захиалга авах гэтэл тэр 3 залуугийн нэг сахалтай махлаг биетэй орилоод байсан залуу нь хажуугийн ширээн дээр байсан шаазан аягийг аваад Б.С- руу шидсэн..” /хх-16-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Баттулгын өгсөн: “...Гурвуулаа нийлээд Кино урлагийн дээд сургуулийн хажуу талд 1 давхарт байрлах нэг цайны газар орсон. Тэгээд бид 3 тус цайны газар ороод хоол захиалаад байж байтал Г.Хүрэл-Очир босоод тооцоогоо урьдчилж хийх гээд кассан дээр зогсож байтал Ж.Ө бид хоёрын сууж байсан ширээг цэвэрлээгүй дээр нь цайтай аяга байхаар нь Ж.Ө уурлаад тус цайны газрын ажлын газрын хүмүүст хандан “энэ ширээгээ цэвэрлээч дээ” гэж хэлээд тус ширээн дээр байсан цайтай аяганы цайг нь асгаад аягийг нь мөрөн дээгүүрээ давуулаад шидтэл тус цайны газрын ажилтан эмэгтэйгийн толгойг нь оноод хагалчих шиг болсон..” /хх-18-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Хүрэл-Очирын өгсөн: “...Тооцоо хийх гээд байж байтал кассан дээр зогсож байсан цайны газрын ажилтан эмэгтэй “ёоё толгой” гэж орилсон. Тэгээд би гайхаад хартал тэр кассан дээр зогсож байсан цайны газрын ажилтан эмэгтэйгийн толгойноос цус гарч байсан. ”Юу болов” гэж асуутал “чамтай хамт явж байсан эрэгтэй над руу аяга шидчихлээ” гэж хэлсэн..” /хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13250 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

    1. Б.С-ын биед духанд шарх, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  1. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна.
      1. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
      2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-13/ гэх дүгнэлт,
 

3

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3, 10-11/, Шүүгдэгч Ж.Ө-ын иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан лавлагаа баримт

 

/хх-24-25/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Ө-ын согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино урлагийн дээд сургуулийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг цайны газарт байхдаа аяга шидсэний улмаас хохирогч Б.С-ын духанд онож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Б.С нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн ба үүнийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Ө-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

 

Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялын хугацааг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Ж.Ө нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Ж-ийн Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

      1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ж.Ө-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ж.Ө нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ж.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Ө-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

 

                                                ШҮҮГЧ                    Э.ЧИНГИС