| Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч Ж.Энхжаргал, шүүгдэгч Х.Э.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас: Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1971 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын жолооч иэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Уярал трейд" ХХК-ийн харуул ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, охин, зээ, хүргэний хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 60 дугаар гудамж, 902 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.Б Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б Э.Бэд холбогдох эрүүгийн 1806 0746 50393 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь: Холбогдсон хэргийн талаар: Х.Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 14:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Өгөөмөр худалдааны төвийн баруун хойд замд Хьюндай Соната-2 маркийн 66-64 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн жэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг эөрчсөний улмаас Б.Болорчулууны хөлийг нь дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр юхирол учруулсан гэмт хэрэгт, дээрх гэмт хэргийг үйлдээд мөн дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн | тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э.Б мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Өгөөмөр” зах ороод машиндаа юм хийлгэчихээд гарах гэтэл хураамж авдаг хүн 500 төгрөг нэхсэн. Би надад 300 төгрөг байна би шатахуун түгээгүүр рүү машинаа чиглүүлчихээд 200 төгрөг гаргаад өгье 300 төгрөг өгсөн чинь чиний өмнөөс би 500 төгрөг төлөх юм уу? гээд буцаагаад шидсэн. Тэгээд араас машин сигналдаад байсан. Би ийшээ гараад зогсчихъё гэхэд нэг хамгаалагч залуу зогсож байсан. Тэгээд наад машинаа битгий гаргаарай гэхээр нь би хөгшин нь машинаа ийшээ гаргаад 200 төгрөг гаргаад өгье гэж хэлсэн чинь намайг гаргахгүй байсан. Би урагшаа бага багаар хөдөлгөөндөө оролцоод явж байгаад гарсан. Гэртээ очоод байж байсан чинь Замын цагдаагаа манайх руу залгаад наад хүн чинь хүн дайраад зугтаасан байна гэж хэлсэн байсан. Би тэгээд гайхаад Замын цагдаа дээр өөрөө буруугаа хүлээгээд явж очсон. Би хохирогчид нэхэмжилсэн баримтаар - төгрөг төлсөн байгаа. Өөр баримтаар төлөх төлбөр байхгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд: - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 дүгээр тал/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Болорчулууны өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Өгөөмөр “ жудалдааны төвийн баруун талын гарах хаалган дээр хамгаалагчаар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тэгтэл 14 цаг 10 минутын орчим нэг “Соната-2” маркийн автомашин гарах гээд хаалган дээр хүрээд ирсэн. Тэгтэл мөнгө хураадаг байцаагч бмтгий гарга мөнгө өгөөгүй гэсэн. Тэгэхээр нь би машины урд хаагаад зогссон чинь чягээрээ гарах гээд хаазлаад дайраад байсан. Тэгэхээр нь би машин зүүн урд заалган дээр очоод цонх нь онгорхой байхаар зүүн гараа цонхоор нь оруулаад хаалгыг онгойлгох гээд түгжээнээс нь татах гэтэл тэр машин хөдлөөд тэр чигээрээ эогсолгүй явсан, миний гар цонхны завсраар нь тээгэлдээд чирэгдээд газар унахад үг автомашин хойд дугуйгаараа миний зүүн гар зүүн хөлийг дайраад явчихсан. Тэр машин зогсолгүй тэр чигээрээ явсан. Тэгээд манай ажлын хүмүүс 102 руу дуудлага егч замын цагдаагаас хүмүүс ирж ослын газар үзлэг хийсний дараа би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Зүүн хөлийн тавхайн 3 дугаар шаант ясны зөрүүгүй хутарал, баруун мөр, хэвлий, нуруу, зүүн хөлийн өвдөг орчимд зулгаралттай байсан. Одоо гипс авчихсан зүүн хөл өвдөөд байгаа, байнга өвчин намдаах эм ууж байгаа. Бм одоогийн байдлаар баримтаар 75.100 төгрөг зарцуулсан. Мөн хувь хүнээс 3000 | | төгрөгийн үнэтэй эмтэй наалт 10 ширхэгийг авсан байгаа...гэх мэдүүлэг/хх-ийн 25- 27 дугаар тал/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Ягаанцэцэгийн өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн орой 14 цаг 00 минутын орчимд би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Өгөөмөр” захын баруун талын хаалган дээр зогсоолын төлбөр 500 төгрөг хураагаад ажил үүргээ гүйцэтгээд байж байсан. Тэгтэл захаас гарах гээд нэг “Соната-2” маркийн автомашин ирэхээр нь зогсоолын төлбөр 500 төгрөгөө өг гэсэн чинь жолооч болох 50 орчим насны эрэгтэй хүн 200 төгрөгнөөс өөр мөнгө алга гэхээр нь болохгүй мөнгөө гүйцээгээд гар гэсэн чинь байхгүй гээд шууд хөдлөөд явчихсан. Тэгсэн чинь манай хамгаалагч тэр машины урдуур ороод мөнгөө өгөөд гар гэсэн чинь тэр жолооч урагшлаад яваад байсан ба манай хамгаалагч тэр машины жолооч талын хаалгыг нь онгойлгох гээд гараа цонхоор нь оруулсан чинь тэр жолооч шууд хөдөлж яваад манай хамгаалагчийг чирч яваад манай хамгаалагчийг зам дээр унагаагаад зогсолгүй цааш явчихсан. Тэгээд тэр хавьд явж байсан хүмүүс тэр машины улсын дугаарыг нь тэмдэглэж бид хоёрт өгсөн. Бид хоёр ! тэр машины улсын дугаарыг нь харж амжаагүй байсан. Тэгээд 102 руу дуудлага өгч I замын цагдаагаас хүмүүс ирж үзлэг хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Мөнхцэцэгийн өгсөн: ...Би тэр | өдөр хамт ажилладаг Бямбажаргалын хамт “Нарантуул” зах орох гээд Микро I автобус дотор урд суудалд суугаад явж байсан ба зам түгжрээд ачаалалтай байсан микро автобус” Өгөөмөр” захын баруун хаалга руу ойртоод дөхөж явтал” Өгөөмөр” захаас нэг хар ногоон өнгийн “Соната-2” маркийн автомашин гарч ирэх гэж зогссон ба хураамж мөнгөө өгөхгүй байгаа бололтой “Өгөөмөр” захын хамгаалагч нь уг машины урд зогсчихсон мөнгөө өг гээд зогсож байсан. Тэгтэл тэр машин бага багаар урагшлаад тэр хүнийг дагаад гүйж байтал тэр машин хаазаа нэмээд тэр хүн чирэгдэж унах үед автомашин зүүн хойд дугуйгаараа тэр хамгаалагчийн хөлийг дайраад цааш зогсолгүй явсан. Машин хүнийг дайрах үед хойд хэсэг нь оволзоод явчихсан, харин машинд дайруулсан хүн зам дээр хэвтэж байсан ба бид хоёр тэр ; машиныг бариад авъя гэж бодоод микро автобуснаас буугаад тэр машины араас гүйгээд явж байтал тэр машин “Нарантуул” захын уулзвараар буцаж эргээд явахад нь би гар утсаараа зургийг нь аваад машины улсын дугаарыг нь хараад үлдсэн. Тэгээд би өөрийн гар утсаар 102, 103 руу дуудлага өгөөд тэр машины улсын дугаар болон гар утсаараа авсан зургаа үлдээгээд цааш явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/, Батлан хамгаалахын Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн 2018 оны I Шдүгээр сарын 17-ны өдрийн 425 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд: - Б.Болорчулуунд зүүн тавхайн 3 дугаар шаант ясны далд зөрүүгүй хугарал, I эвөлөн эдийн няцрал, баруун мөр, хэвлий, нуруу, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл
-огтоогдлоо. - Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр Вдцсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.3.1-д заасан
«'• НДЭВТЭР” зэргийн гэмтэл болно. | - Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй. Шинжээч эмч Д. Бааасансүрэн гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар тал/,
Мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 дугаартай магадлагаанд: - 66-34 УБМ улсын дугаартай Х.Соната-2 маркийн автомашиныг жолоодож явсан Хомоолын Э.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 2.5а,б,в-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
- Явган зорчигч Батдүгэрийн Болорчулуун нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Шинжээч, цагдаагийн хошууч Ж.Бямбадорж гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар тал/, - Цагдаагийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 42- 43 дугаар тал/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Х.Э.Бийн: ...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Өгөөмөр зах дотор өөрийн эзэмшлийн 66-34 УБМ улсын дугаартай Х.Соната-2 маркийн автомашинтай ороод зогсоол дээр нь зогсож цахилгаанчнаар машиныхаа гэрлийг янзлуулаад 14 цаг 00 минутын үед Өгөөмөр захаас гарах гээд баруун талын хаалган дээр машинтайгаа ирээд зогстол мөнгө хураадаг хүн 500 төгрөг өг гээд нэхсэн. Тэгтэл миний мөнгө хүрдэггүй 300 төгрөг л байна гээд өгсөн чинь 500 төгрөг болгож өг, битгий гаргаарай гээд хамгаалагчид хэлсэн. Тэгтэл араас машинууд сигналдаад байсан ба хамгаалагчид би ийшээ гарч зогсоод 200 төгрөг олоод мөнгөө гүйцээгээд өгье гэсэн чинь хамгаалагч гаргахгүй машины урд зогсоод байсан. Тэгэхээр нь би бага багаар урагшилж байгаад хамгаалагч машины зүүн тал руу холдонгуут хаалгаар гараад зам руу ороод цааш хөдөлгөөнд оролцоод явсан. Тэгээд гэртээ байж байтал цагдаагаас хүн дайраад зугтаасан гээд намайг цагдаа дээр дуудаж миний машиныг журамласан. Би аль хэсгээр мөргөснөө мэдээгүй би бага багаар урагшилж хамгаалагчийг түрж байгаад автомашины зүүн талд гараад ирэхэд нь хөдлөөд явсан. Тэр хүнийг чирч унагаад дайрснаа мэдээгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 55-56 дугаар тал/, | - Шүүгдэгч Х.Э.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, техникийн тодорхойлолт, хувийн байдалтай холбоотой баримт/хх-ийн 57, 58, 59, 60, 61, 66 дугаар тал/,
- Хохирлын баримт /хх-ийн 29, 30-35 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд: Х.Э.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 14:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Өгөөмөр худалдааны төвийн баруун хойд замд” Хьюндай- Соната-2 “маркийн 66-64 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас Б.Болорчулууны хөлийг нь дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг, Дээрх гэмт хэргийг үйлдээд мөн дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт болж, гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Батлан хамгаалахын Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэстэй байна. Тээврийн Прокурорын газраас Х.Э.Бийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна. | | Шүүгдэгч Х.Э.Бийн гэм буруугийн болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Х.Э.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх үзэв Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Хохирогч Б.Болорчулуун нь баримтаар 673.150 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Х.Э.Б нь шүүхийн шатанд 605.000 төгрөгийг хохирогч Б.Болорчулуунд хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 33-35, 88 дугаар тал/ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алддаг тул хохирогч Б.Болорчулууны эрүүл мэндэд хүндэвтэр учирсан, “Өгөөмөр” ТХТөвд харуулын ажилтай, 550.000 төгрөгийн сарын цалин орлоготой болох нь түүний цалингийн тодорхойлолт, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул хохирогчийн нэг сарын цалин орлогыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. /хх-н 29 дүгээр тал/ Хохирогч Б.Болорчулуун нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжпэх эрхтэй болно. Шүүгдэгч Х.Э.Б нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 57 дугаар тал/ Шүүгдэгч Х.Э.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Х.Э.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэж заасан тул Х.Э.Бэд оногдуулсан торгох ялыг нэмж нийт эдлэх торгох ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв. | | Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: - Э.Б Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. - Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хомоолын Э.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Х.Э.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх
! хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу - /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх торгох ялыг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тогтоосугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Э.Бэд оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэн ирсэн хөрөнгөгүй, Х.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Х.Э.Б 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Батдүгэрийн Болорчулуунд /РД:ЧА78101613/ олгосугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн Х.Э.Бийн 409881 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Х.Э.Бэд буцаан олгосугай.
- Хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
| - Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
- Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Э.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
| |