| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/1193/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1227 |
| Огноо | 2020-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1227
| 2020 12 15 2020/ШЦТ/1227 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн, улсын яллагч Ж.Сувданчимэг, шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны "А-Г танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар; Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0232 01386 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв. Г.Б нь Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн анги 1 дүгээр гудамжны .......тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:.....................). Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, .................тоотод согтуурсан үедээ П.М тай хувийн таарамжгуй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруу тус газар нь 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “нурууны зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. |
|
|
| 2 |
| Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: П.М над руу М ахын гэрийн найрыг хийх гэж байна, хүрээд ир гэхээр нь тэднийд очсон. Очоод 2-3 шил архи уугаад, тэгээд П.М тай маргалдаад мах идэж байсан хутгыг аваад П.М ын араас хутгалсан юм шиг байна лээ гэв.
|
| 3 |
| Би хэн нэгэнтэй маргалдсан зүйл байхгүй. Би их согтоод тасарсан байсан болохоор хэн, юугаар, хэрхэн гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна. Дараа нь М ах, Төмөрбаатар ах нараас асуухад Г.Б чамайг ширээн дээр байсан хар иштэй хутгаар хутгалсан гэж хэлсэн. Миний биед нуруунд 2 газар хутгалуулсан зүсэгдсэн шарх үүссэн байгаа. Түүнээс өөр зүүн гарын шуу болон зүүн хөлийн өвдөг хэсэгт хөхөрсөн байна. Би тухайн үед архи их уусан учир юу ч санахгүй байгаа бөгөөд бусад хүмүүс хэр согтолттой байсан талаар мэдэхгүй байна. Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн болон эмчлүүлсэн төлбөрийн баримт байхгүй тул нэхэмжлэх зүйлгүй. Би ухаангүй согтуу байсан болохоор надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-29 дүгээр тал), -хохирогчоор 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дахин өгсөн: “...Миний биед учирсан нуруунд шарх гэмтлийг Г.Б хутгаар зүсэж гэмтээсэн. Харин дух, хамрын нуруунд үүссэн шарх гэмтлийг би өмнөх өдөр нь согтуу явж байгаад учруулсан гэмтэл байгаа юм. Г.Б намайг ална гэж сүрдүүлж, миний биед халдаж байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 131 дүгээр тал),
“...2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед өөрийн нутгийн хүн болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 17-16 тоотод амьдардаг Ц.М гэх ахтайгаа уулзахаар тэдний гэрт очиход Ц.М ахын дүү нар гэх Болор-Эрдэнэ, П.М нар архи уусан согтсон байдалтай, П.М нь гэрийн хоймор хэсэгт зассан цагаан өнгийн гудсан дээр бие нүцгэн нурууны гол хэсгээс нь цус гарсан байдалтай “зүгээр ээ, зүгээр” гээд хэвтэж байсан. Г.Б нь “би наад хулгайчийг чинь энэ хар иштэй хутгаар хутгалчихсан юм, одоо энийг алахад яадаг юм" гэж хэлээд сууж байсан. Тэгэхээр нь би гараад цагдаад дуудлага өгөөд өөрөө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж энэ талаар хэлсэн. Мөн Болор-Эрдэнийг би намайг бас хутгалчих гэсэн чинь үгүй, юу гэж таныг хутгалах юм бэ гэхээр нь ах нь энийг чинь цагдаад очиж хэллээ шүү гэж хэлээд цагдаагийн газар очсон. Намайг орох үед П.М ын нуруунаас цус гарсан, шарх нь харагдаж байсан. Хэн хутгалсан гэдгийг нь би өөрийн нүдээр хараагүй. Г.Б нь “би хутгалсан” гэж хэлсэн. Намайг орох үед гэрт дөрвөн хүн байсан. Гэрийн баруун талын ор дээр М ах наад талаар нь хэвтэж, Даваа гэх эмэгтэй нь цаана нь хамт хэвтэж, газарт хоймор хэсэгт цагаан өнгийн гудас дээр П.М цаашаа хараад нүцгэн хэвтсэн, наад талд нь Г.Б нь хувцастайгаа сууж байсан. Мөн намайг очиход хаалга түгжээтэй байсан. Тогшсон чинь Г.Б хаалга онгойлгож өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-дугаар тал), |
| 4 |
| -2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дахин өгсөн “...Би 2020 оны 7 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 17-17 тоотод танил ах М ын гэрт ирсэн чинь өөрийн гэрээ шинэчлээд барьсан байсан. Түүний хуурай дүү гэх П.М , Д нар байсан. Бид шинэ гэрт орсон М ахад баяр хүргээд түүний гэрийг мялааж архи авч уухаар болоод бүгдээрээ Ханын материалын автобусны буудлын хажуугийн дэлгүүр орохоор явж байхад П.М ын хамтран амьдардаг Болор-Эрдэнэтэй тааралдсан. Тэгээд бид дэлгүүрээс 0.75 литрийн 2 шил архи худалдан аваад М ахын гэрт очиж уусан. Эхний шилтэй архийг хувааж ууж дуусах үед гэр рүүгээ харихаар гарсан. Тэгээд гудамжинд хэдэн найзуудтайгаа уулзаж байгаад буцаад М ахтай уулзахаар гэрт нь 19 цаг өнгөрч байхад иртэл хаалга нь дотроосоо түгжээтэй байсан. Хаалгыг олон удаа тогшиж байхад Г.Б гэх эмэгтэй хаалга онгойлгож өгсөн. П.М гэрийн хойморт зассан цагаан өнгийн гудас дээр нуруунаас нь цус гарсан “би зүгээр ээ” гээд хэвтэж байсан. Тэгэхээр нь баруун ор дээр хэвтэж байсан М ах, Даваа нарыг дуудах үед сэрэхгүй байсан учир Болор-Эрдэнээс юу болсон талаар асуухад би наад хулгайчийг чинь хутгалсан байхад яадаг юм гэж хэлсэн. Би түүнийг загнаад чи яасан дүүрсэн хүн бэ, хүн аллаа шүү дээ, би одоо цагдаад мэдэгдлээ гэж хэлэхэд би өөрөө тэр цагдаад чинь хэлж чадна, угаасаа би хутгалсан юм гээд миний дэргэд өөрийн гар утсаараа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байгаа бололтой яриад байсан. Тэгэхээр нь би түүнийг цагдаад дуудлага өгөөгүй худлаа яриад байна гэж бодоод чи одоо намайг бас хутгалах уу гэхэд би таныг яасан гэж хутгалах билээ гэж хэлэхээр нь би түүнд хандан би цагдаад хэллээ шүү гэж хэлэхэд тэгээд тэр цагдаадаа хэлээч гээд орилохоор нь шууд гарч гүйгээд цагдаагийн байгууллагад өөрийн биеэр хүрч ирээд мэдээлэл өгч, цагдаагийн алба хаагч нартай хамт буцаж ирэхэд М ах, Д нар сэрсэн. Д надаас юу болсон талаар асуухаар нь би “М.Б П.М ыг хутгалсан байна” гэж хэлсэн. Тэгэхэд цагдаа нар намайг буцаагаад цагдаагийн газар дагуулан ирж мэдүүлэг авсан. Намайг тэдэнтэй хамт нэг шил архи хувааж уугаад гарах үед тэд нилээн халамцуу болж эхэлсэн. Тэгээд орой буцаад орж ирэх үед Г.Б их согтуу байдалтай байсан. П.М өөрийн ухаангүй согтуу бололтой “би зүгээр ээ” гээд амандаа үглээд хэвтээд байсан. ...” гэх мэдүүлэг {хавтаст хэргийн 114-115 дугаар тал), -2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дахин өгсөн“...Миний санаж байгаагаар П.М ын дух бага зэрэг зулгарч, хавдсан байсан. Гэмтэл нь хэзээ үүссэн талаар би мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 136 дугаар тал),
“...2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед хуурай дүү Д ын хамт гэртээ байж байтал зүс таних Г.Б нь хамтран амьдрапч П.М болон |
| 5 |
| нутгийн залуу Төмөрбаатартай хамт архи авч орж ирсэн. Нэг мэдэхэд би тасраад унтсан байсан. Орой 19 цагийн үед сэрэхэд П.М нуруундаа хутгалуулсан байдалтай байсан. Би юу болсон талаар Д аас асуухад Г.Б нь П.М ыг хутгалсан гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар тал), -2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 03- ны өдөр П.М ын нүүр бага зэрэг хавдартай байсан. Тухайн үед нуруундаа хутгалуулахаас өмнө нүүр нь бага зэрэг гэмтэлтэй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 140 дүгээр тал),
“...Би М ын гэрт 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн үед ирэхэд М ах хашаандаа шинэ гэр барьсан гээд Төмөрбаатар ах, танил П.М нартай хамт байсан. Тэгээд бид шинэ гэрт нь найр хийж архи уухаар болоод Ханын материалын эцэс рүү явж байхад П.М ын хамтран амьдрагч гээд эмэгтэйтэй тааралдсан. Тэгээд бид 0.75 литрийн Шим, Хараа нэртэй 2 шил архи аваад М ахын гэрт орсон. Бид тухайн архийг хувааж уугаад сууж байхад П.М , Г.Б 2 урьд орцны жижүүр байсан үеэ ярилцаад маргалдаад байсан. Тухайн үед Төмөрбаатар ах гэрээс орж гараад яваад байсан. М ах согтоод баруун талын орон дээр унтаад өгсөн. Би бас нилээн согтоод байхаар нь М ахын хажуугаар ороод хэвтэж байсан чинь унтчихсан байсан. Хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд М ах бид хоёрыг сэрэхэд П.М хойморт газар засан орон дээр хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. ...П.М ын нуруу хэсэгт 2 газарт хутгалсан шарх үүссэн. Цус гараад хэвтэж байсан. Тухайн үед би өөрөө хараагүй боловч Г.Б гэгч эмэгтэй би хутгалсан юм гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110 дугаар тал),
“...Би 2018 онд П.М тай танилцаад 6 сар гаруй хугацаанд хамт амьдарсан юм. Түүнээс хойш зарим үед хамт амьдраад, зарим үед тусдаа байх болсон. 2020 оны 7 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн үед өөрийн гэртээ байж байхад хамтран амьдрагч П.М миний гар утас руу залгаад ...Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 17-16 тоот М ахын гэрт хүрээд ир гэхээр нь автобусанд суугаад очиход автобусны буудал дээр П.М , Төмөрбаатар, М ах, Даваа нар архи авахаар Ханын материалын эцэст явж байсан. Бид 0.75 литрийн Шим, Хараа нэртэй архи худалдан аваад М ахын гэрт очиж хувааж уусан. Тэгтэл П.М согтчихоод намайг элдвээр хэлээд, би өөдөөс нь маргалдаад байсан санагдаж байна. Түүнээс хойш би их согтоод ямар нэгэн зүйл мэдэхгүй болсон байсан. Сэргэж ухаан орох үед П.М гэрийн зүүн талын орны |
| 6 |
| урд доод хэсэгт шалан дээр хутгалуулсан байдалтай доош хараад хэвтчихсэн, уйлаад “надад чамд гомдох зүйл байхгүй” гэж хэлээд байсан. Харин би П.М ын нурууны цусыг цэвэрлээд сууж байсан. Тэгээд ухаан ороод дотуур хувцас, өмдийг нь тайлаад угаагаад, гэрийн хулдаас дээрх цусыг цэвэрлээд сууж байхад гаднаас цагдаа нар орж ирсэн. Би нуруунд зүсэгдсэн шарх гэмтлийг согтуурсан байх үедээ учруулсан байх боломжтой бөгөөд хэрхэн, яаж учруулсан талаар санахгүй байна. Харин толгой руу нь цагаан өнгийн сандлаар хоёр удаа цохиж, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, цус хуралт гэмтлийг учруулсан. Дух, хамрын нурууны цус хуралт, зулгаралт гэмтлийг надтай уулзах үедээ учруулсан байсан. Миний бие зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иадад П.М ыг алах санаа зорилго байгаагүй. Харин хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 124-125 дугаар тал),
Хэсэг газрын үзлэгг: Нурууны зүүн доод хэсэгт 0.5x3.5 см, 0.4x4 см хүрэн улаан өнгийн босоо байрлалтай зах ирмэг тэгш шарханд мэс заслын оёдол тавигдсан шархтай, духны гол хэсэгт 0.5x2 см хүрэн улаан өнгийн тав тогтсон зулгаралттай, хамрын нуруунд 2x3 см хөх ягаан өнгийн цус хуралттай. ГССҮТ-ийн 24992 тоот өвчний түүхийн хуулбарт: Эмнэлэгт хэвтсэн: 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр, хэвлийн эход, хэвлийн хөндийд сул шингэнгүй. Үндсэн онош: Нурууны зүүн хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, архины хордлого гэжээ. Дүгнэлтэд “...-П.М ын биед нурууны зүсэгдсэн шарх, дух, хамрын нурууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. - Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ/..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),
|
| 7 |
шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 3156 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 43-46 дугаар тал),
шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 3157 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 47-50 дугаар тал),
Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Даавуу 1 ширхэг. Дүгнэлт: “...-Шинжилгээнд ирүүлсэн даавуун дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. /Шинжээч Ж.Оюунаа/..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 51 дүгээр тал), Шуугдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. |
| 8 |
| 1 .Гэм буруугийн талаар. Улсын яллагчаас “Шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ П.М тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруу тус газар нь 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “нурууны зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогч нь иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь “өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх’’ байр суурьтай оролцохоо илэрхийлж, гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй болно. Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34,14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Болор- Эрдэнийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, .................тоотод согтуурсан үедээ иргэн П.М тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруу тус газар нь 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “нурууны зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт {хавтаст хэргийн 10- 16 дугаар тал), хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 19 дүгээр тал), -Хохирогч П.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бид М ахын гэрт архи хувааж уугаад 2 дахь шилтэй архийг ууж байхад согтоод тасарсан байсан. Намайг сэрэхэд миний бие их цус болсон, Г.Б миний цусыг арчаад сууж |
| 9 |
| байсан. ...Түргэн тусламжийн эмч намайг гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Тэнд намайг шууд хэвтүүлсэн. ...Дараа нь М ах, Төмөрбаатар ах нараас асуухад Г.Б чамайг ширээн дээр байсан хар иштэй хутгаар хутгалсан гэж хэлсэн. Миний биед нуруунд 2 газар хутгалуулсан зүсэгдсэн шарх үүссэн байгаа. Түүнээс өөр зүүн гарын шуу болон зүүн хөлийн өвдөг хэсэгт хөхөрсөн байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26- 29 дүгээр тал) болон түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 131 дүгээр тал), -Гэрч Г.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П.М нь гэрийн хоймор хэсэгт зассан цагаан өнгийн гудсан дээр бие нүцгэн нурууны гол хэсгээс нь цус гарсан байдалтай “зүгээр ээ, зүгээр” гээд хэвтэж байсан. Г.Б нь “би наад хулгайчийг чинь энэ хар иштэй хутгаар хутгалчихсан юм, одоо энийг алахад яадаг юм” гэж хэлээд сууж байсан. ...Намайг орох үед П.М ын нуруунаас цус гарсан, шарх нь харагдаж байсан. ...Г.Б нь “би хутгалсан” гэж хэлсэн. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-дугаар тал) болон түүний дахин өгсөн “...Болор-Эрдэнээс юу болсон талаар асуухад би наад хулгайчийг чинь хутгалсан байхад яадаг юм гэж хэлсэн. ...Д надаас юу болсон талаар асуухаар нь би “Г.Б П.М ыг хутгалсан байна" гэж хэлсэн. ...Г.Б их согтуу байдалтай байсан. П.М өөрийн ухаангүй согтуу бололтой “би зүгээр ээ” гээд амандаа үглээд хэвтээд байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 114-115 дугаар тал), дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 136 дугаар тал), -Гэрч Ц.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Орой 19 цагийн үед сэрэхэд П.М нуруундаа хутгалуулсан байдалтай байсан. Би юу болсон талаар Д аас асуухад Г.Б нь П.М ыг хутгалсан гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар тал) болон түүний дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 140 дүгээр тал), -Гэрч Ч.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...сэрэхэд П.М хойморт газар засан ор дээр хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. ...П.М ын нуруу хэсэгт 2 газарт хутгалсан шарх үүссэн. Цус гараад хэвтэж байсан. Тухайн үед би өөрөө хараагүй боловч Г.Б гэгч эмэгтэй би хутгалсан юм гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109-110 дугаар тал), -Шүүгдэгч Г.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...П.М согтчихоод намайг элдвээр хэлээд, би өөдөөс нь маргалдаад байсан санагдаж байна. ...сэргэж ухаан орох үед П.М гэрийн зүүн талын орны урд доод хэсэгт шалан дээр хутгалуулсан байдалтай доош хараад хэвтчихсэн, уйлаад "надад чамд гомдох зүйл байхгүй” гэж хэлээд байсан. ...би П.М ын нурууны цусыг цэвэрлээд сууж байсан. ...Би нуруунд зүсэгдсэн шарх гэмтлийг согтуурсан байх үедээ учруулсан байх боломжтой. ...толгой руу нь цагаан өнгийн сандлаар хоёр удаа цохиж, зүүн чамархайн |
| 10 |
| хуйханд няцарсан шарх, цус хуралт гэмтлийг учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 124-125 дугаар тал), -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7983 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар тал), Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 141-142 дугаар тал), хохирогч П.М ын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн 24992 дугаартай өвчний түүх (хавтаст хэргийн 35-41 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Г.Б нь хохирогч П.М ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Болор- Эрдэнийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. Шүүгдэгч Г.Б нь хохирогч П.М ын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч П.М нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн “нэхэмжлэх зүйлгүй" гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хутгыг устгах” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Г.Б нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй. Шүүгдэгч Г.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, |
| 11 |
| түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүхээс шүүгдэгч Г.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин, хөлс орлогогүй зэргийг харгалзан түүнийг дээрх зүйл хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж; хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
|
| 12 |
үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА |