Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 01085

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хас банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 11-14 тоотод оршин суух Хариад овогт Нармандахын Бат-Өлзий /РУ82111619,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 11-14 тоотод оршин суух Жаргалант овогт Сүхбаатарын Энхзаяа /РЭ84072504/ нарт холбогдох,

Зээлийн үлдэгдэл 19.637.624 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантулга, хариуцагч Н.Бат-Өлзий, С.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Н.Бат-Өлзий, С.Энхзаяа нар нь тус банкнаас 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1170011794 тоот зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийн зээлийг хашаа байшин худалдаж авах зориулалттай, 120 сарын хугацаатай, 365 хоногт 20,28 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч энэхүү хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Н.Бат-Өлзий, С.Энхзаяа нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрч 6 сар буюу 199 хоног хугацаа хэтрүүлж, гэрээг зөрчсөөр байна. Цаашид зээлийн 1170011794 дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж, зээлдэгч Н.Бат-Өлзий, С.Энхзаяа нар нь зээлийн 1170011794 дугаар гэрээний 3.2.2-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс зайлсхийж зээлээ тохирсны дагуу төлөхгүй байна.

Зээлдэгч Н.Бат-Өлзий, С.Энхзаяа нарын зээлийн үлдэгдэл 2017.07.20-ний өдрийн байдлаар 1170011794 дугаартай гэрээний зээлийн үндсэн төлбөр 16.946.573 төгрөг, хүү 2.140.966 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.407 төгрөг. Нийт 19.096.946 төгрөг болоод байна. Зээлдэгч Н.Бат-Өлзий, С.Энхзаяа нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа тул зээлийн гэрээний 5.1.1 дэх заалтын дагуу банкны санаачлагаар 1170011486 тоот зээлийн гэрээг цуцлаж байна...Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн нийт төлбөр болох 19.637.624 төгрөгийг Н.Бат-Өлзий, С.Энхзаяа нараас гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Н.Бат-Өлзий, С.Энхзаяа нар нь манай банкнаас 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 20.00.000 төгрөгийн зээлийг хашаа байшин худалдан авах зориулалтаар, 120 сарын хугацаатай, 365 хоногт 2.28 хувийн хүүтэйгээр зээлсэн юм. Уг зээлийг хуваарийн дагуу төлж яваад, 2016 оны 12 дугаар сарын 28-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд огт төлөөгүй. Үүнийг төлөх талаар 2 хариуцагчтай удаа дараа холбогдож, бичгээр болон очиж уулзаж байсан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг шаардаж, манай банкны зүгээс шүүхэд хандсан юм. Нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 16.946.573 төгрөг, хүү 2.675.828 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.223 төгрөг, нийт 19.637.624 төгрөгийг төлөөгүй байгаа юм. Хариуцагч Н.Бат-Өлзий, С.Энхзаяа нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан заалтын дагуу банкны санаачилгаар уг зээлийн гэрээг цуцлах саналтай байна. Иймд 19.637.624 төгрөгийг Н.Бат-Өлзий, С.Энхзаяа нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Бат-Өлзий, С.Энхзаяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Хас банкнаас хашаа байшингийн 20 сая, Жижиг биенесийн 40 сая төгрөгний зээл авч, одоогийн амьдарч байгаа хашаа байшингаа худалдаж авсан. Зээлийн төлөлтийг сард 2.200.000 төгрөгнөөс эхлэн төлөлт хийж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд иргэдийн орлого буурууч, эдийн засгийн хямралд өртсөн, шалтгаалаад дэлгүүрийн орлого буурсан, гэр бүлийн 1 гишүүний орлого байхгүй болсноос шалтгаалаад зээлийн төлөлтийг хийхэд хүндрэлтэй болж ирсэн. Улмаар 2016 оны 11 дүгээр сард Мөрөн сумын Сум хөгжүүлэх сангаас бага хүүтэй зээл авч, төлөлтийн график алдагдсан байсан жижиг бизнесийн зээлийг хааж, хашаа байшингийн зээлийг хэвийн болгосон боловч орлогын хүрэлцээгүй байдлаас шатгаалаад зээлийн төлөлтийг хийх боломжгүй нөхцөлд хүрсэн.

2013 оны 8 дугаар сараас эхлэн 2016 оны 12 сар хүртэл нийт 40 сарын 15 сая гаруй төгрөгийг хашаа байшингийн зээлэнд төлсөн. Банк зээлийн үндсэн зээл бага төлөгдөж дийлэнх нь хүү байсан. Өөрөөр хэлбэл өндөр зээлээс тогтмол хүү төлөгдсөн гэсэн үг. Тиймээс зээлийн үндсэн төлбөр 16.946.573 төгрөг байгаа болно гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Н.Бат-Өлзий, С.Энхзаяа нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 16.946.573 төгрөг, хүү 2.675.828 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.223 төгрөг, нийт 19.637.624 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Н.Бат-Өлзий, С.Энхзаяа нар нь Хас банкны Хөвсгөл салбараас 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр №1170011794 дугаартай зээлийн болон барьцаат зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг жилийн 20.28 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна./хавтаст хэргийн 3-10 дугаар хуудас/,

 Хариуцагч нар нь 20.000.000 төгрөгийн зээлээс 16.946.573 төгрөг, хүү 2.675.828 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.223 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.3-д “...зээлийн жилийн хүүгийн хувь, хэмжээ 20.28 хувь байна”, 4.1-д “зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн үндсэн төлбөр болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ төлөгдөөгүй үлдсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү...” байхаар заасан байх ба нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилж буй 15.233 төгрөг нь төлөгдөөгүй зээлийн үндсэн хүү болох 2.675.828 төгрөгийн 20 хувиас хэтрээгүй байна.

Хариуцагч нар нь “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Харин хүүнд банкнаас нэхэмжилж байгаа 2.675.828 төгрөгийг  багасгаж өгөөч. Учир нь бид дэлгүүр ажиллуулж байсан боловч бизнесийн үйл ажиллагаа хямралд орсон. Мөн Н.Бат-Өлзий ажиллаасаа гарснаар бид зээлээ төлөх боломжгүй болсон” гэх тайлбарыг гаргаж байх боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.  

Иймд хариуцагч Н.Бат-Өлзий, С.Энхзаяа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 19.637.624 төгрөгийг гаргуулж Хас банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256.138 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бат-Өлзий, С.Энхзаяа нараас 256.138  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон