Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 01107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр  багийн 09-15 тоотод оршин суух Бөхчүүд овогт Цэрэнбатын Мөнгөнтуяа /РУ86010601/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 07-08 тоотод оршин суух Мануустай овогт Даваагийн Очирбат/РЕ80031379/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ц.Мөнгөнтуяа, хариуцагч Д.Очирбат  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Мөнгөнтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Д.Очирбаттай 2010 онд танилцаж үерхэж байгаад 2012 онд албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан билээ. Тэгээд 2013 онд хүү О.Ренчинжүгдэр мэндэлсэн. Одоо 4 настай миний асрамжинд эсэн мэнд бойжиж байгаа. Д.Очирбат нь архи уудаг ба намайг хэл амаар доромжилж зодож, нүдсэн асуудлаар нь би цагдаад хандаж байсан. Би цагдаад өргөдөл өгөхөд “эвлэрсэн гээд хэлчих” гэсээр байгаад л би өргөдлөө авдаг байсан. Д.Очирбат бид хоёр 2013 оноос эхлэн тусдаа амьдарч байна. Цаашид бид хамтран амьдрах ямар ч боломжгүй болно.   

Иймд Д.Очирбат бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүү О.Ренчинжүгдэрийг миний асрамжинд үлдээж, эцэг Д.Очирбатаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

Хариуцагч Д.Очирбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 онд төрсөн, 37 настай. 2012 онд Ц.Мөнгөнтуяатай гэр бүл болж 2013 онд хүү Ренчинжүгдэр гарсан. Ам бүл 3 болж сайн сайхан амьдарч байсан бөгөөд 2014 оноос гэр бүлийн таарамжгүй байдал үүсч намайг ядуу хоосноор байнга дуудаж доромжилж байсаар 2015 онд хоёулаа тус тусдаа амьдарсаар өдийг хүрсэн. Намайг архи дарс ууж, зодож нүддэг байсан гэж нэхэмжлэлдээ бичсэн нь худлаа зүйл юм. Бид ажил төрөлгүй, өрхийн орлогогүй учраас хэрүүл маргаан байнга гардаг байсан нь үнэн юм. Өөрийн гэр орон болон эд зүйлийг бүгдийг өгөөд өмссөн хувцастайгаа гарсан. Би өөрийнхөө боломжоор хүүхдийнхээ нэр дээр данс нээж мөнгө хийнэ гэж бодож байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Мөнгөнтуяа нь хариуцагч Д.Очирбатад холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр гэр бүл болж, мөн өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгосон №115/000098 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүү О.Ренчинжүгдэр төрсөн болох нь 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №0000915637 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Хариуцагч Д.Очирбат нь шүүхэд гаргасан тайлбартаа хүү О.Ренчинжүгдэрийг эхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгсөн, хүү О.Ренчинжүгдэр нь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан, 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү О.Ренчинжүгдэрийг эх Ц.Мөнгөнтуяагийн асрамжид үлдээж, эцэг Д.Очирбатаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.

Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлөх 29.534 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон, 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү О.Ренчинжүгдэрт Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн 50 хувь буюу 86.750 төгрөгийн тэтгэлгийг сар бүр хариуцагч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.041.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг ба хариуцагчаас нийт 99.734 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнгөнтуяад олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон