| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/02508/И |
| Дугаар | 102/ШШ2017/02716 |
| Огноо | 2017-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2017/02716
| 2017 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2017/02716 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ү-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Б.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б-Ү-гийн хүсэлтээр 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусан Б.Бөртэ-Үжингээс мөнгөө шаардахад өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Утсаар залгахад авахгүй, өөр дугаараас ярихаар авдаг, энэ байдал нь түүнийг залилж байна гэж бодоход хүргэсэн. Иймээс Б.Б-Үээс 1 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Эын нэхэмжилсэн 1 300 000 төгрөгийг хариуцагч Б.Үнь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 160 000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 160 000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 160 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 160 000 төгрөг, мөн оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 160 000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 30-ны өдөр 160 000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 30-ны өдөр 160 000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 160 000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 30-ны өдөр 180 000 төгрөгөөр тус тус төлөхөөр талууд тохиролцов гэв.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Б.Б-Ү-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд талууд харилцан тохиролцож нэхэмжлэгч Д.Эын нэхэмжилсэн 1 300 000 төгрөгийг хариуцагч Б.Үнь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 160 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 160 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 160 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 160 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 160 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 160 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 160 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 160 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 180 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Эын нэхэмжлэлтэй, Б.Б-Ү-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Үнэхэмжлэлийн шаардлага 1 300 000 төгрөгийн 160 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 160 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 160 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 160 000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 160 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 30-ны өдөр, 160 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, 160 000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, 180 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН