Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 642

 

 

 

 

 

   

2019 оны 10 сарын 03 өдөр          Дугаар 128/ШШ2019/0642                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Ө” ХХК,

Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц,

Гомдлын шаардлага: “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1453119 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Ө” ХХК гомдлын шаардлагадаа: “...Манай компанийн эрхлэн гаргадаг “Ө”-ыг Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-т заасан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 5 сая төгрөгөөр торгосон 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1453119 дугаартай шийтгэлийн хуудсыг дараах үндслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

  1. Уг хэсэгт “хуулийн этгээд”-ийг торгоно гэжээ.

“Ө” нь хуулийн этгээд биш тул эрх зүйн чадамжгүй этгээдийг торгож, хууль зөрчсөн байх ба шийтгэлийн хуудаст холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд хууль бус байдлаас ангижирч, хууль ёсны болсноор түүнийг албадан гүйцэтгэх шаардлага гарч ирэх бөгөөд энэ тохиолдолд сонины санхүүгийн үйл ажиллагаанд хохирол учрах болно. 

   2. Уг хэсэгт “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн” гэжээ. Аль хуулийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн талаар шийтгэлийн хуудаст бичээгүй байх тул гаргасан гэх зөрчлөө зөвшөөрөх эсхүл татгалзах боломж хууль зүйн талаас огт байхгүй байна.

   3. Уг хэсэгт “...зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж” гэжээ. Юу ч хураагаагүй, үйл ажиллагааг зогсоогоогүй, хохирол, нөхөн төлбөр гаргуулаагүй.  

   4. Шийтгэлийн хуудаст “Ө дээрх нийтэлсэн болох нь зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна” гэжээ.

   Ө хэзээ, ямар материалыг хэрхэн нийтэлсэн талаар бичээгүй байх тул нотлох баримтыг хууль зүйн талаас зөвшөөрөх эсхүл татгалзах боломжгүй байна. Тэгэхээр эрх бүхий албан тушаалтны зүгээс цугларсан нотлох баримтыг зөрчилд хамааралтай талаас нь үнэлж чадаагүйгээс гадна, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүйгээр торгосон байна.

   Иймд хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрх зөрчигдөж байх тул түүнийг сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

   Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хууль хэрэглээ болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд гэх хоёр үндэслэлээр гомдол гаргасан. Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлд зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн гэж заасан. Зохиогчийн эрхийн тухай хуулийн аль заалтыг хэрхэн зөрчсөн гэдгийг зөрчил шалган шийдвэрлэхдээ заавал тогтоох ёстой. Аль хуулийн ямар заалтыг зөрчсөн талаар шалгаж тогтоогоогүй. Тиймээс хууль хэрэглээний хувьд алдаа гарсан. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн зөрчил гаргасан. Хэрэгт хохирогчоор Б*******ыг тогтоосон. Энэ хэрэгт Б******* хохирогчоор тогтоогдох боломжгүй. Холбогдогчоор Б.Нийг тогтоосон. Холбогдогчоор Б.Н тогтоогдох боломжгүй.

Төлөөлөгчөөр тогтоох байсан. Хохирогчийн төлөөлөгчөөр тогтоох талаар хуульд тусгайлан зохицуулсан зохицуулалт байгаа. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Мөн материаллаг хуулийн хэрэглээний хувьд зөрчиж шийтгэлийн хуудас гаргасан.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д аливаа санаа, үйл ажиллагааны арга, үйл ажиллагаа, шинжлэх ухааны нээлт, математикийн үзэл баримтлал нь зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй гэж заасан. Л.Тбол математикч хүн. Өөрөөр хэлбэл энэ зүйлийг тоо бодож гаргадаг. Тиймээс зурхай нь оюуны өмчөөр хамгаалагддаггүй. Зохиогчийн эрхийг зөрчсөн бол нөгөө этгээдэд ямар нэг хохирол учрах ёстой. Гэтэл ямар ч хохирол учраагүй. Тиймээс ямар нэг эд зүйл хурааж аваагүй. Шийтгэл оногдуулахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Шүүхэд ирсэн баримтаас үзэхэд 2019 оны 04 дүгээр сарын 05, 08-ны өдрийн зурхай зохиогчийн эрхээр хамгаалагдаагүй. Иймд үндэслэлгүйгээр торгосон торгуулийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Иргэн Л-Т-ийнгаргасан өргөдлийн дагуу 1902000223 тоот зөрчлийн хэрэг үүсгэн иргэн Л-Т-ийнМонгол зурхайн билгийн жилийн төөрөг бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хэсэгчлэн авч сонин, сонины цахим хэлбэрээр нийтэд түгээсэн “Ө”-д холбогдуулан хяналт шалгалт явуулсан бөгөөд уг хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч томилохдоо Ө гэсэн толгой бүхий албан бланкан дээр үйлдэн Монголын өдөр тутмын хэвлэл Ө тэмдэг дарж ерөнхий эрхлэгч Ж.Мгарын үсэг зурсан байна.

Харин нэхэмжлэлдээ “Ө” ХХК гэсэн толгой бүхий албан бланкан дээр нэхэмжлэгч “Ө”, хавсаргасан материалд “Ө” ХХК-ийн гэрчилгээ, дүрмийн хуулбар .... гээд “Ө” ХХК-ийн тамга дарж ерөнхий эрхлэгч Ж.Ммөн гарын үсэг зурсан байна.

Дээрх байдлаас үзвэл “Ө” ХХК нь “Ө”-г эрхлэн гаргадаг бөгөөд эрхлэн гаргаж буй сонины хууль зөрчсөн үйлдэлд “Ө” ХХК хариуцлага хүлээх нь тодорхой ба улсын байцаагч миний “Ө”-ы нэр дээр бичсэн шийтгэлийн  хуудсыг буруу ташаа ойлгох зүйлгүй харин өдөр тутам эрхлэн гаргаж буй сонин, компанийн нэрийг хольж сольж хэрэглэдэг нь “Ө” ХХК-ийн өөрийнх нь нэхэмжлэлээс тодорхой харагдаж байна.

2. Зөрчлийн тэмдэглэлд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12.2.1, 12.2.2 дугаар заалтуудыг зөрчсөн тухай тэмдэглэснийг “Ө”-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н хэрэгтэй танилцаж гарын үсэг зурахдаа танилцсан байх учиртай, мөн шийтгэлийн хуудсанд бичсэн Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 хэсэгт гэсэн заалт нь Зохиогчийн эрхийн зөрчилд оногдуулдаг хариуцлагын заалт гэдэг нь тодорхой байна.

3. Иргэн Л-Т-ийнгомдол нь хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар гаргасан бөгөөд зөрчлийг тогтоосны дагуу иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой.

4. Шийтгэлийн хуудсан зөрчлийн талаар дэлгэрэнгүй бичдэггүй, харин Зөрчлийн тэмдэглэлд энэ талаар тодорхой бичсэн болно.

Иймд “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож зөрчлийг таслан зогсоож хяналтын улсын байцаагч Өминий 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1453119 тоот шийтгэврийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Л-Т-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Монгол зурхайн билгийн жилийн төөрөг гэх зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг “Ө” ХХК нь эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтэлсэн гэх гомдол ирсэн. Уг гомдлыг шалгаад Нийслэлийн прокурорын газар 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 1902000293 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн. Прокурорын хяналтад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж холбогдогч “Ө” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлд зааснаар 5,000,000 төгрөгөөр торгосон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгаж арга хэмжээ авсан. Зөрчлийн хэргийн 10-11 дүгээр хуудаст Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасан үндэслэж Зөрчлийн тухай хуулийн 8.3 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулсан. Холбогдогчоор Ө ХХК-ийн эрхлэгч Ж.Мгэх хүний гарын үсэгтэй, Ө ХХК гэсэн тамга тэмдэгтэй хуудсыг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ө ХХК-ийн менежер гэх гэх хүн манайд авч ирж өгсөн. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12.2.2 дахь хэсгийг бичиж тайлбарласан. Б.Н гэх хүн танилцаж гарын үсгээ зурсан. Шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн заалтыг бичих ёстой. Тиймээс зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийг дурдсан. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ө ХХК-ийн ерөнхий менежер Ж.Мгэх хүн Б.Б.Нийг томил сугай гэх албан бичгийг Оюуны өмчийн газарт хүргүүлсэн. Мөн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр гомдол гаргагч эрх эзэмшигч Л.Тнь Ө.Б*******т 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байсан тул хохирогч, холбогдогчийн төлөөлөгчөөр тогтоосон.   “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад манай нотлох баримтаар 2019 оны 04 дүгээр сарын 5, 8-ны өдрийг тогтоосон. Энэ талаарх баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргасан. “Ө” ХХК нь хэвлэлийн газарт хэвлэсэн. Үүнийг нотлох баримтаар тогтоосныг хэрэгт хавсаргасан. Л.Тгуайн зурхайг авч хэрэглэсэн шүү гэдгийг өөрсдөө тавиад бичсэн байгаа. Зөвшөөрөлгүй учраас энэ нь оюуны өмч мөн. Зохиогчийн эрхийн зөрчил мөн.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

“Ө” ХХК нь Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1453119 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан бөгөөд энэ хэрэгт цугларсан баримтын хүрээнд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Шийтгэлийн хуудсын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч нь зурхайч Л-Т-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б*******аас гаргасан “ ... “Монгол зурхайн билгийн жилийн төөрөг” бүтээлийг зохиогч, зурайч Л-Т-ийнзөвшөөрөлгүй “Ө” хэвлэн нийтэлсэн” тухай гомдлыг шалгаж, зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1453119 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Оюуны өмчийн газраас шүүхэд ирүүлсэн зохиогчийн эрхийн эх бүтээлийн хувийн хэргээс үзвэл зурхайч Л.Тнь Арга билиг хосолсон билгийн жилийн цаг тооны бичиг бүтээлийн төрөлд хамаарах “Монгол зурхайн цаг тооны бичиг” бүтээлийг зохиогчийн эрхэд хамаарах бүтээлээр бүртгүүлэхээр 1998 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Оюуны өмчийн газарт хандаж өргөдөл гаргаж, Хууль зүйн сайдын 1998 оны 23 дугаар тушаалаар Монгол зурхайн билгийн жилийн төөрөг бүтээлийн зохиогч Л.Тэрбишэд 829 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ олгож, энэ бүтээл зохиогчийн эрхийн гэрчилгээгээр хамгаалагджээ.

Монгол зурхайн билгийн жилийн төөрөг буюу “Монгол зурхайн цаг тооны бичиг” бүтээлийг Монгол Улсын Их сургуулийн Монгол судлалын дээд сургууль 1998 онд “Монгол зурхай нь монголчуудын мэдлэг ухааны хамгийн өвгөн салбарын нэгэн бөгөөд Монгол судлалын чухал бүрэлдэхүүн хэсгийн нэгэн болно. Төвдөч зурхайч, судлаач Лхасран овогтой Тэрбиш нь монгол зурхайн ухааныг 20 гаруй жил дагнан судлаж, эл чиглэлээр судалгааны олон тооны бүтээл туурвисны нэг нь XVII жарны төмөр хонин жилээс эхлэн нийтийн хүртээл болгож буй арга билиг хослосон “Монгол  зурхайн цаг тооны бичиг” болно. Олон жилийн судалгаа шинжилгээ хийгээд хөдөлмөрчдийн санал хүсэлтэд тулгуурлан зохиосон “Монгол зурхайн цаг тооны бичиг” нь Л-Т-ийноюуны бүтээл мөн болно” хэмээн тодорхойлжээ.

 Өөрөөр хэлбэл зурхайч Л.Тнь “Монгол зурхайн цаг тооны бичиг”  бүтээлээ 829 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээгээр 1998 онд хамгаалуулсан, энэ бүтээл нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан зохиогчийн эрхээр хамгаалахгүй бүтээлд хамаарахгүй, харин 7 дугаар зүйлийн 7.1.11-д заасан зохиогчийн эрхээр хамгаалагдах оюуны бүтээл байна.

 

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар энэ төрлийн оюуны бүтээлийн тухайд зохиогчийн эрх нь бодитойгоор бүтээсэн үеэс үүсэх тул мөн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объектыг олон нийтийн хэрэгцээг хангахуйц хэмжээгээр олшруулж, нийтийн хүртээл болгож нийтлэхдээ эрх эзэмшигчийн зөвшөөрлийг авах бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2-т зааснаар зохиогч ийнхүү зөвшөөрөлгүй нийтлэхийг хориглох “бүтээл ашиглах онцгой эрх”-тэй байна.

Гомдол гаргагч нь “Ө”-д нийтэлсэн өдөр тутмын зурхайг өөр эх сурвалжаас авсан гэж маргаагүйн дээр нийтлэхдээ эх сурвалжаа “зурхайч, доктор Л.Тэрбиш” гэж дурдсан байдаг ба 1998 оны зохиогчийн эрхийн гэрчилгээгээр 2019 оны 4 дүгээр сарын 5, 8-ны өдрийн зурхай хамгаалагдахгүй, “зохиогчийн эрхээр хамгаалагдаагүй” гэж маргадаг.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар зохиогчийн эрх нь оюуны бүтээлийг бодитойгоор бүтээсэн үеэс эхлэн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хамгаалагдах ба үүний нэгэн адил энэ бүтээл нь цаг тооны бичиг буюу тухайн жилийн монгол зурхайн төөргийг гаргадаг тул зөвхөн гэрчилгээ олгосон 1998 оноор хязгаарлагдахгүй, тухайлбал 2019 оны зурхай ч хамгаалагдахаар байна.

Учир нь Монгол зурхайн билгийн жилийн төөрөг буюу цаг тооны бичгийг жил бүр тухайн жил, сар, өдөр, цагийн арга билгийн тоолол, бүтээлийн хийгээд үйлийн зурхайн наран, саран хэрэх од, мэнгэ, хөлөл, шүтэн барилдлага зэргийг харгалзуулан шинээр зохиодог, тооллын дотор буй элдэв хэмнэлт үзэгдлийг ашиглах зааврыг тусгадаг хэмээн зохиогчийн эрхэд хамаарах бүтээл бүртгүүлэхээр 1998 онд гаргасан өргөдөлд тусгаж, Оюуны өмчийн газар зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл гэж үзэж зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна.

“Ө” ХХК-ийн эрхлэн гаргадаг өдөр тутмын хэвлэл “Ө” нь зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр “Монгол зурхайн цаг тооны бичиг” бүтээлээс тухайн өдрийн болон маргааш өдрийн зурхайг, тухайлбал 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 072 /6173/, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 073 /6174/ дугаарын 20 дугаар хуудаст /Л-Т-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгчийн Оюуны өмчийн газарт гаргасан гомдолд болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн төлөөлөгчийн мэдүүлэгт дурдсанаар 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийтэлсээр байгаа/ нийтэлсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд авагдсан “Ө”-ы тухайн өдрийн дугаарын хуулбараар тогтоогдож байх тул Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д заасан “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн...” үндэслэлээр 5.000.000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1453119 дугаартай шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна.

Хоёр. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хохирогч болон холбогдогчийг буруу тогтоосон гэх гомдлын шаардлагын үндэслэлийн тухайд:

Хариуцагч нь Л-Т-ээсӨ.Б*******т “оюуны өмч болох зурхайг хууль бусаар ашиглаж байгаа ... асуудлаар Оюуны өмчийн газар, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах ... төлөөлөх эрх” олгосон итгэмжлэлийн дагуу Ө.Б*******ын гомдлоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан, түүнийг хохирогчийн төлөөлөгчөөр тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан,  түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй “Ө” ХХК-ийн эрхлэн гаргадаг Ө”-ы албан бичгийн хэвлэмэл хуудсаар тус сонины газрын тамга, сонины ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэнгийн гарын үсэг бүхий 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 75 тоот албан бичгээр “Ө” ХХК-ийн “Ө” Б.Нид итгэмжлэл олгож, энэ итгэмжлэлээр эрх бүхий албан тушаалтан холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх тул хохирогчийн болон холбогдогчийн төлөөлөгчийг буруу тогтоосон гэж үзэхгүй.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар гомдол гаргагч “Ө” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн төлөөлөгчид итгэмжлэлээр эрх олгосон “Ө” ХХК-ийн “Ө” –ы ерөнхий эрхлэгч Ж.Мбайх тул холбогдогчийн төлөөлөгчөөр ийнхүү тогтоож зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг, шийтгэлийн хуудсыг “Ө”-д бичсэнийг буруутгах, энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоолын тодорхойлох хэсэгт “Л-Т-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б*******” гэж дурдсан атлаа мөн тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт “Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийд”-ийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б******* гэж бичигдсэнийг хариуцагч шүүх хуралдаанд “итгэмжлэгдсэн төлөөлөгчийн биеийн байцаалтаас андуурч бичигдсэн” гэж тайлбарласан, энэ нь шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Ийнхүү Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн хийсэн хяналт, шалгалтаар “Ө” ХХК-ийн “Ө” нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул уг зөрчилд хариуцлага хүлээлгэсэн Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1453119 дугаартай шийтгэлийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11, 12 дугаар зүйлийн 12.2.2, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.14, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1453119 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “Ө” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу  гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА