| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/1341/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/1336 |
| Огноо | 2019-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Болор-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/1336
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,
улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,
хохирогч Б.Бямбахишиг,
шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1476/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-Г танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б.Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0410 41606 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Н.О нь Монгол Улсын иргэн,, ........-ны өдөр ...төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (........).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчБ.Бямбахишигийг "архи уулаа” гэх шалтгаанаар зодож, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгг шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0410 41606 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд. Үүнд:
“...Би 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хар хорин зах дээр юм зарж байгаад орой 16 цагийн үед нөхөр Н.О, охин Мишээл /9 сартай/, найз Бадамгарав нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 96-30 тоот гэртээ харих гээд Цэнхэр дэлгүүрийн автобусны буудал дээр буугаад алхаж байхад хүргэн Мэндбаяртай тааралдсан. Архи нэхээд байхаар нь 5000 төгрөгөөр дэлгүүрээс архи авч гэрийн ар талын жалганд очиж уухаар явж байсан. Нөхөр Н.О охин Мишээлийг тэврээд гэрээс хоёр хүүхдээ авч ирэхээр явсан. Би Мэндбаяр, Бадамгарав нарын хамт жалганд архиа задлаад тойруулж байхад нөхөр Н.О гурван хүүхдийн хамт ирээд Төлөгнүүдээ’’ гээд миний шанаа руу гараараа нэг удаа цохиод, газраас шилтэй архи авч уух гээд байхаар нь би түрүүлж аваад архийг нь жалга руу шидсэн. Тэр үед би дээшээ өндийгөөд босож байхад хөлөөрөө миний зүүн хөмсөг рүү нэг удаа өшиглөхөд их хэмжээний цус гарсан. Тэгээд би Мэндбаярын утаснаас түргэн, цагдаа дуудсан. Надад эмчилгээ хийлгэсэн зардлын баримт болон гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),
“... 2019 оны 7 дугаар сарын 31-ний орой 17 цагийн үед Н.О болон түүний эхнэр Бямбахишиг, Гараваа нартай Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байх “Хүүш хар толгой” нэртэй дэлгүүрийн ойролцоо тааралдсан. Н.О хүүхдээ тэвэрсэн Бямбахишигтай маргалдаад Бямбахишигийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Бямбахишиг нүүрээ дараад суусан. Тэгээд би доошоо уруудаад явах гэтэл Бямбахишиг миний 94369306 дугаарын утсаар түргэн дуудсан. Би нөгөө хэдээс хол гудамжны үзүүрт зогсож байхад түргэний машин ирээд “дуудлага өгсөн хүн хаана байна” гэж асуухад нь
Бямбахишигийн байгаа газрыгхэлжөгсөн. Н.О, Бямбахишиг нар жаахан халамцуу байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),
3. Шүүгдэгн Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
"... Би 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хар хорин захаас эхнэр Бямоахишиг, охин Мишээл /9 сартай/, найз Бадамгарав нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 96-30 тоот гэр рүүгээ харихаар явсан. Би Бадамгаравтай хамт “Хар хорин” зах дээр 0.5 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Бид гэрийн доод буудал дээр буугаад байж байхад хүргэн Мэндбаяртай тааралдсан. Би хүүхдээ аваад такси бариад гэртээ харьсан. Эхнэр Бямбахишиг, найз Бадамгарав, хүргэн Мэндбаяр нар буудал дээр үлдсэн. Гэртээ байж байхад эхнэр ирэхгүй удаад, хүүхдүүд уйлаад байхаар нь би Мишээл, Хосбаяр нарыг дагуулаад эхнэр Бямбахишигийг хайгаад гудамжаар явж байхад Бадамгарав, Мэндбаяр нартай архи уугаад байж байсан. Гэр рүүгээ явъя гэхэд харихгүй, архиа ууж дуусаад явна гээд уурлаад байсан. Миний уур хүрээд эхнэр Бямбахишигийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд намайг хүүхэд тэвэрчихсэн байж байхад би авна гээд надтай булаацалдаж байгаад жалга руу унасан. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан. Тухайн үед эхнэр Бямбахишиг, найз Бадамгарав, хүргэн Мэндбаяр нар байсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Эхнэр Бямбахишигээс уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дугаар тал),
Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгт мэс заслын оёдол бүхий шархтай, зүүн дээд, доод зовхинд хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай.
Дүгнэлт: Б.Бямбахишигийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч Б.Даваасүрэн/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар тал),
45-46 дугаар тал), аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 47-50 дугаар тал),
Шуугдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
"... Миний төрсөн дүү Н.О нь 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн. Цэцэрлэг, сургуульд явуулаагүй. Хөдөө амьдарч байгаад 1998 онд хотод орж ирсэн. 2012 оноос хойш Бямбахишигтэй амьдраад дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Миний дүү ...сүүлийн 2 жил Бямбахишигтэй нийлээд архи уугаад гадуур яваад байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тоггоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.От холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Бямбахишигийг “архи уулаа” гэх шалтгаанаар зодож, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн, шүүгдэгч Н.О нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн
хүрээнд хянаж, шүүгдэгч Н.От холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Н.О, хохирогч Б.Бямбахишиг нар нь 2011 оноос хойш гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч, дундаасаа дөрвөн хүүхэд төрүүлсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий этгээд”-д гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байсан эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, дундаасаа хүүхэдтэй этгээдийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч Н.О, хохирогч Б.Бямбахишиг нар нь дээрх этгээдэд хамаарч байна.
Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Бямбахишигийг “архи уулаа” гэх шалтгаанаар зодож, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
-хохирогч Б.Бямбахишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ...би Мэдбаяр, Бадамгарав нарын хамт жалганд архи задлаад тойруулж байхад нөхөр Н.О гурван хүүхдийн хамт ирээд "гөлөгнүүдээ" гээд миний шанаа руу гараараа нэг удаа цохисон. ...хөлөөрөө миний зүүн хөмсөг рүү нэг удаа өшиглөхөд их хэмжээний цус гарсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),
-гэрч М.Мэндбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 31-ний орой 17 цагийн үед ...Н.О Бямбахишигтай маргалдаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),
-шүүгдэгч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...эхнэр гэртээ ирэхгүй удаад, хүүхдүүд уйлаад байхаар нь би Мишээл, Хосбаяр нарыг дагуулаад эхнэр Бямбахишигийг хайгаад гудамжаар явж байхад Бадамгарав, Мэндбаяр нартай архи уугаад байж байхаар нь гэр рүүгээ явъя гэхэд харихгүй, архи ууж дуусаад явна гээд уурлаад байсан. Миний уур хүрээд эхнэр Бямбахишигийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дугаар тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9409 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах,
сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан, шүүгдэгч Н.О нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Б.Бямбахишигийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Шүүгдэгч Н.О нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг зодож гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Оыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Н.О нь хохирогч Б.Бямбахишигийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Б.Бямбахишиг нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгээс “...Н.О нь тохиолдлын шинжгэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн , гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн, улсын яллагчийн оногдуулж буй ялыг доод хэмжээгээр нь тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Н.Оыг хүнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэсттэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн нэр
дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Бямбахишиг нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
|
|