| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0171/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/177 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Нд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Л.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Л.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн ... гэх газар иргэн З.Оийг зодож эрүүл м эндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. .
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч З.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн ... гэх газар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ... Л.Н 13 цагийн орчимд манай гэрт ганцаараа ... ирээд ... үгийн зөрүүгүй миний өөдөөс самардаж алгадаж дайраад намайг үсдээд авахаар нь би түүнийг зөрүүлээд үсдэж аваад түүнд хандаж та түрүүлээд үснээс тавьбал би үсийг чинь тавина гэхэд нилээд зууралдаж байгаад миний үсийг тавихаар нь би түүний үсийг тавиад гэртээ ороход тэр миний араас дагаж орж ирээд намайг дахин үсдэж авахад би түүнийг үсдэхэд тэр намайг “Хүүхэд гаргадаггүй гичий янхан манайхаас зайлаарай, 2 шээсээ манайхаар хувцаслуулж байгаа биз дээ” гэж хэлсэн ба тэр хугацаанд түүний дүү Л.Н нь нөхөртэйгээ ирж бид хоёрыг салгасан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/
Гэрч Ц.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ... эхнэрийнхээ хамт хадам дүүгийн гэрт очиход тэдний гэрт нь З.О, Л.Н нар бие биенээ үсдээд барьчихсан, хоёулаа тонгойчихсон байхаар нь эхнэр бид хоёр нэг нэгээр нь барьж салгасан ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар хуудас/
Гэрч Л.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байхад манай ээж Н над руу залгаад “Л.Н бэр 2 хоорондоо муудаад байна, чи хүрээд ир” гэж ярихаар нь 13 цагийн орчимд бэр З.Оийн гэрт нөхөр Ц.Бы хамт очиход эгч Л.Н, бэр З.О нар бие биенийхээ үснээс зулгаасан байдалтай байхад нь нөхөр З.Оийг, би Л.Нг барьж салгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/
Яллагдагч Л.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ... уурандаа ганцаараа З.Оийн гэрт яваад очиход О гэрийнхээ гадаа үүдэндээ шатан дээр зогсож байхаар нь очиж “чи яагаад бид нарыг ингэж хэлдэг юм бэ” гээд хэлэхэд миний өөдөөс “яадаг юм” гэж орилохоор нь би уурандаа түүнийг алгадах гээд гараа далайгаад дайраад алгадаж чадаагүй, түүний мөр орчимд цохиход тэр миний үснээс зуураад авахаар нь би бас түүнийг үсдэж бид зууралдахад би түүний нүүр орчимд, тэр миний нүүр орчимд самардсан ба тэгээд үсдэлцээд тэдний гэр рүү орсон ба удалгүй манай дүү Л.Н хүрч ирээд бид хоёрыг салгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-39 дүгээр хуудас/
Шинжээчийн .... дугаартайдүгнэлтэд “...З.Оийн биед тархи доргилт, баруун нүдний доор зулгаралт, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Оийн биед учирсан тархи доргилт, баруун нүдний доод зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн бугалганы цус хуралт, толгойн хуйхны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 11 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Л.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн ... гэх газар иргэн З.Оийн эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаартай “...З.Оийн биед тархи доргилт, баруун нүдний доор зулгаралт, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Оийн биед учирсан тархи доргилт, баруун нүдний доод зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн бугалганы цус хуралт, толгойн хуйхны цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлт, Хохирогч З.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Н 13 цагийн орчимд манай гэрт ганцаараа ... ирээд ... үгийн зөрүүгүй миний өөдөөс самардаж алгадаж дайраад намайг үсдээд авахаар нь би түүнийг зөрүүлээд үсдэж аваад түүнд хандаж та түрүүлээд үснээс тавибал би үсийг чинь тавина гэхэд нилээд зууралдаж байгаад миний үсийг тавихаар нь би түүний үсийг тавиад гэртээ ороход тэр миний араас дагаж орж ирээд намайг дахин үсдэж авахад би түүнийг үсдэхэд тэр намайг “Хүүхэд гаргадаггүй гичий, янхан манайхаас зайлаарай, 2 шээсээ манайхаар хувцаслуулж байгаа биз дээ” гэж хэлсэн ба тэр хугацаанд түүний дүү Л.Н нь нөхөртэйгээ ирж бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэрийнхээ хамт хадам дүүгийн гэрт очиход тэдний гэрт нь З.О, Л.Н нар бие биенээ үсдээд барьчихсан, хоёулаа тонгойчихсон байхаар нь эхнэр бид хоёр нэг нэгээр нь барьж салгасан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байхад манай ээж Н над руу залгаад “Л.Н бэр 2 хоорондоо муудаад байна, чи хүрээд ир” гэж ярихаар нь 13 цагийн орчимд бэр З.Оийн гэрт нөхөр Ц.Бы хамт очиход эгч Л.Н, бэр З.О нар бие биенийхээ үснээс зулгаасан байдалтай байхад нь нөхөр З.Оийг, би Л.Нг барьж салгасан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Л.Нд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчоос уучлалт гуйж, эрүүл мэндэд учирсан хохиролд 50 000 төгрөг төлж эвлэрсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.
Шүүх торгох ял оногдуулахдаа шүүгдэгч Л.Нгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь түүний эдийн засагт дарамт үзүүлэхгүй байх боломжит хугацаа гэж үзсэн болно.
Хохирогч З.О нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н торгуулийн ялыг /6 сарын/ хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Л.Н нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АДЪЯА