| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2019/0004/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/06 |
| Огноо | 2018-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт ******* ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.******* Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******д холбогдох 1823000000110 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1977 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, тээврийн жолооч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын баг тоотод оршин суух хаягтай ******* овогтой *******ийн *******.Шүүгдэгч Ж.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хохирогч М.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээдТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Ж.******* нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын багийн хоот хашаанд согтуугаар иргэн С.ын нүүр рүү нь толгойгоороо мөргөж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 10 сарын 16-ны өдрийн 14 цагийн үед өөрийн эхнэр ийн хамтаар баг тоотод Мужааны туслахаар ажиллаж байгаад цай уух гээд гэрт түр зуур амраад сууж байтал гаднаас ******* архи уучихсан орж намайг хараалын үгээр хэлж зодох гээд дайраад байсан юм. Тэгэхээр нь би *******д хандаж айлд битгий хэрүүл маргаан үүсгээд бай гэж хэлтэл ******* тэгвэл гадаа гарч учраа олъё гэж хэлээд ******* намайг гэрээс гармагц толгойгоороо нүүрэн тус газарт мөргөж унагахыг манай эхнэр болон манай ажлын туслах ажилтнаар ажиллаж байсан харсан юм. Тэгээд *******ыг , хоёр надаас хоёр надаас холдуулж хашаанаас гаргаж өгсөн юм” гэсэн мэдүүлэг болон гэрч Ч., Н. нарын мэдүүлгээр нотлогдож байна. Гэрч Ч., Н. нар нь хэрэг гарах үед дээрх хаягт хохирогчийн хамт байсан бөгөөд тэдний мэдүүлэг хохирогчийн мэдүүлэгтэй ижил агуулгатай, шүүгдэгчийн үйлдлийг нотолж байгаа шууд нотлох баримт мөн байна. Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас С.ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 201820228 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: Иргэн С.ын биед: Баруун зүүн нүдний ухархайн ханын хугарал, хамрын хянга ясны хугарал, мурийлт гэмтэл учирсан байна.. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ...гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэснээр тогтоогдож байна. Хохирогч, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Ж.*******ы үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Түүнчлэн шүүгдэгч Ж.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд Ж.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч С. “ Ж.*******тай сайн дурын үндсэн дээр эвлэрч, ямар нэгэн санал, гомдолгүй болсон. Нийт 4000000 төгрөг авсан.” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол болон хор уршиггүй гэдгийг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5-1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Ж.******* 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ж.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелэгдэж дуустал түүний эзэмшлийн хөрөнгө гэх 140000 төгрөгөөр үнэлэгдсэн Samsung J7 маркийн гар утасны битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ж.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ