Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, Нарийн бичгийн дарга Д.Соёлзул Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн

 Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар . эрүүгийн 21320000490048 тоот 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1972 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 49 настай эрэгтэй, халх бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт *******,******* оршин суух, урьд өмнө гурван удаа ял шийтгүүлж байсан. - Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 19- ний №149 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, - Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 04- ний №162 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 жил 04 сар 22 хоногийн хорих ял, - Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 15- ны №118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Доржийн Үнэнбаяр/рд:*******/

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1998 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ам бүл-4, аав, ээж, дүүгийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нямсүрэнгийн Гантулга/рд:*******/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” буюу 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг, Минжийнхангайн гудамжинд Тоёота аллеон маркийн 45-72сэа улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчиж ийг дайрч, амь насыг нь хохироосон,

Яллагдагч ******* нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих буюу 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд *******, Минжийн-хангайн гудамжинд Тоёото приус-20 маркийн 29-11сэа улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а-д “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9,5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би өөрийн холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг дахин өгөхгүй. Миний буруугаас болж хүн нас барсан. Би хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн төлөөлөгч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байгаа учраас надад хуульд заасан хөнгөн ялыг оноож өгнө үү. ... .

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Миний өмнө цагдаа дээр өгч байсан мэдүүлэг бүгд үнэн зөв учраас би дахин мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хуульд заасан хариуцлагыг хүлээхэд татгалзах зүйл байхгүй. ...гэ . Эрүүгийн 2132000490048 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас: - . : ...Би талийгаач ийн төрсөн ганц охин байгаа юм. Би ээж Сэргэлэнмаагаар овоглодог Манай аав ээж хоёр маань 2007 онд салсан. ...Би аавтайгаа 3 сарын өмнө гудамжинд уулзахад “миний охин хаа хүрж явна” гэхээр нь би “зах орох гээд явж байна” гэж хэлсэн Өөр юм яриагүй. ...Би хэнтэй цуг амьдардаг эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Тодорхой оршин суух хаяггүй, айлаар хоног төөрүүлж явдаг. ...Архи согтууруулах ундааны зүйл хэргэлдэг. ...Манай аав Мандал сумын 7 дугаар багт байрлах зах орчмоор хүний бараа зөөдөг байсан. Зах орчмоор л ажил хийгээд, тэр мөнгөөрөө архи уугаад байдаг байсан. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 45 дугаар хуудас/

 - Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 03 дугаар сарын 19-ний орой 18 цагийн орчим Сансар захаас гэртээ харихдаа өөрийн эзэмшлийн Тоёота приус 41 маркийн 40-74СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад 7 дугаар баг, Минжийн-хангайн гудамжинд тээврийн хэрэгслийн зам дээр 2 хөлөө газар нугалаад газар суучихсан эрэгтэй хүн байхаар нь би машинаа зогсоогоод “та машин замаас гар” гэж хэлэхэд тэр хүн “за” гэж надад хэлсэн. Би тэр хүний хажуугаар машинтайгаа өнгөрөөд явсан. ...Би эхнэртэйгээ цуг явж байсан. ...Би сайн танихгүй зүс танина. Талийгаач нь Сансар зар орчмоор архи уугаад явж байдаг хүн байсан. ...Архи уучихсан согтуу зам дээр сууж байсан. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 95 дугаар хуудас/,

Шүүгдэгч ******* гэрчээр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 03 дугаар сарын 19-ний орой 19:50 цагийн орчим Мандал сум 7 дугаар баг, Минжийн хангайн гудамжинд аллеон маркийн 45-72сэа улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хэрчсэн гурилын түгээлтэд хойноос урагш чиглэлтэй явж байхад тээврийн хэрэгслийн шороон зам дээр эрэгтэй хүн ертөнцийн зүгээр хойшоо буюу миний өөдөөс жоохон гуйвсан байдалтай ирж байсан. Тэгээд Приус маркийн тээврийн хэрэгсэл намайг гүйцэт түрүүлээд 3-аас 4 метрийн орчим зайд явж байхад шороо манараад бөөрөнхий хар юм миний машин тэнхлэг доогуур орж ирэхээс нь би баруун гар тийшээ дарахад машин зогсож байсан болохоор нь би машиныхаа тоормосыг дараад урагшаа жоохон яваад тээврийн хэрэгслээ зогсоосон. Би бууж ирээд харахад машин зам дээр нэг хүн хэвтэж байхаар нь би өөрийнхөө гар утаснаас Цагдаагийн хэлтсийн жижүүрт дуудлага өгч байхад намайг гүйцэж түрүүлсэн Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч над руу гүйж ирэхээр нь би “эмнэлэг рүү залгаарай” гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд хэргийн газрын хамгаалалт авсан. ...Би 30 гаран км цагийн хурдтай явж байсан. ...Намайг толиндоо харахад миний араас гүйцэж түрүүлэх маягтай нэг приус маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан. Машинаас тоос шороо бага гарч байсан. Үзэгдэх орчин гайгүй байсан. ... Би 2021 оны 03 дугаар сарын 19-ний орой 19 цаг 50 минутын орчим Мандал сум 7 дугаар баг, Минжийн-хангайн гудамжинд аплеон маркийн 4572сэа улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Хайрхан дэлгүүрт хэрчсэн гурил өгье гээд ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байхад тээврийн хэрэгслийн шороон зам дээр хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн ертөнцийн зүгээр хойшоо буюу миний өөдөөс жоохон гуйвсан байдалтай ирж байсан. Тэгээд Приус маркийн тээврийн хэрэгсэл намайг гүйцэж түрүүлээд 3-аас 4 метр орчмын зайд явж байхад шороо манараад бөөрөнхий хар юм миний машины тэнхлэг доогуур орж ирэхээр нь би баруун гар тийшээ дарахад машин зогссон байсан болохоор нь би урагшаа жоохон яваад тээврийн хэрэгслээ зогсоосон. Би бууж ирээд харахад машин зам дээр нэг хүн хэвтэж байхаар нь би өөрийнхөө гар утаснаас Цагдаагийн хэлтсийн жижүүрт дуудлага өгч байхад намайг түрүүлсэн Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч над руу ирэхээр нь эмнэлэг рүү залгаарай гэж хэлсэн. ...Би танина. Гантулгын аав Нямсүрэн, ээж Сувд-Эрдэнэ нар манай ангийн хүүхдүүд байгаа юм. ...Би 30 гаран км цагийн хурдтай явж байсан. ...Намайг толиндоо харахад миний араас гүйцэж түрүүлэх маягийн нэг Приус маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан. Миний машинаас тоос шороо бага гарч байсан. Үзэгдэх орчин гайгүй байсан. ...Нар жаргаад бүрхий болсон байсан. ...Би тоормосоо гишгээгүй зүгээр урагшаа явж байсан. ...Миний машины тоормос бүрэн ажиллагаатай байсан. ...Би уг тээврийн хэрэгслийг 2021 оны 01 дүгээр сард Золбаяр гэдэг хүнээс 10 сая төгрөгөөр худалдаж авсан. Уг машин нь Золбаяр гэдэг хүний нэр дээр байсан өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 149-150 дугаар хуудас/ Шүүгдэгч ******* гэрчээр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 03 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчим Тод хүнсний дэлгүүрээс хэрчсэн гурил аваад Мандал сумын 7 дугаар баг, Минжийн-хангайн гудамжинд Приус-20 маркийн 29-11сэү улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад миний урд явж байсан аллеон маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх гэж тээврийн хэрэгслийн эсрэг урсгал руу ороод аллеоныг гүйцэж түрүүлээд гарахад шороон замын гол дээр гуйвсан байдалтай хүн явж байхаар нь би зүүн гар тал руу дарахад миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн жолооч талын их гэрэл купер орчим хүн мөргүүлээд тухайн хүн мөргүүлсэн тал руу унаад би цаашаа тоормос гишгээд 20 орчим метрийн цаана зогссон. Тэгээд машинаасаа буугаад нөгөө машин руу гүйж очиход аллеон маркийн тээврийн хэрэгслийн жолооч чи түргэн дуудаарай гэж надад хэлэхээр нь би түргэн дуудсан. Тэгээд цагдаа нар ирээд удалгүй түргэний машин ирж эмч үзээд машинд мөргүүлсэн хүнийг нас барсан байна гэж хэлсэн. ... Би 47 км/цагийн хурдтай явж байсан. ...Би хараагүй. Би юу мөргөснөө сайн мэдэхгүй байна. Нохой мөргөчихлөө гэж бодоод машинаасаа буухад аллеоны жолооч буучихсан чи хүн мөргөсөн байна шүү дээ гэж хэлсэн. ... Би 2021 оны 03 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчим Тод-2 хүнсний дэлгүүрээс хэрчсэн гурил аваад гэртээ харих гээд Мандал сум 7 дугаар баг Минжийн-хангайн гудамжинд приус-20 маркийн 2911сэү улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад миний урд явж байсан аплеон маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх гэж эсрэг урсгал руу ороод аллеон гүйцэж түрүүлээд гарахад шороон замын гол дээр гуйвсан байдалтай хүн явж байхаар нь би зүүн гар тал руу дарахад миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн жолооч талын их гэрэл, гупер орчим хүн мөргүүлээд тухайн хүн мөргүүлсэн тал руу унаад би цаашаа даялаад явж байгаад тээврийн хэрэгслээ зогсоосон. Тэгээд машинаасаа буугаад нөгөө машин руу гүйж очиход аплеон маркийн тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа буугаад тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн хүний хажууд нь зогсож байсан. Тэгээд байж байхад түргэний машин ирж эмч үзээд машинд мөргүүлсэн хүнийг нас барсан байна гэж хэлсэн. ...Би 50-60 км цагийн хурдтай явж байсан. ...Би ганцаараа явж байсан. ...Тухайн зорчигч гэнэт гарч ирсэн болохоор тоормос гишгэж амжаагүй. ...Миний машины тоормос бүрэн ажиллагаатай байсан. ...Би уг тээврийн хэрэгслийг 2021 оны 02 дугаар сарын 01-д Г.Цогтбаяр гэдэг хүнээс 8 сая төгрөгөөр худалдаж авсан. Уг машин нь Одбаяр гэдэг хүний нэр дээр байсан өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй. ... /- 84-85 / .- : ...Тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, тээврийн хэрэгсэл доогуур орж үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлүүд бөгөөд гэмтлийн улмаас шууд үхэлд хүргэсэн болно.Өвдөлтийн шокоор нас барсан байх боломжгүй. ...талийгаач ийн баруун хөлийн өвдөгний үеийн хугарал талийгаачийг босоо байрлалд мөргөх үед үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач ийн бусад гэмтлүүд нь талийгаачийн дээгүүр тээврийн хэрэгсэл гарах үед учирсан байх боломжтой. ... /- 96 / /- 3 / , /- 4-22 / / , , , , /- , /- 23-31 / /- 32-33 / /- 34-35 / /38-42 / /- 47-78 / . ., . /- 79 / , /- 97-108 / 2021 05 12- 95 : 1.. 2.3.1- . 2. . ... /- 119 /, 2021 04 29- 25 : /- 13 / 2021 02 01- 001/04 : 1. . , , , , , , , , , , , , , , , , , 1- 1,2- , , , , , , , , , , , , , , 4- 1- , , , , , , , , , , , , , , . 2. . 3. . . 4. . , . 5. , . ... /- 111-113 / - 2021 04 25- 001/14 : 1. 29-11сэү улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н. Гантулга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а-д “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9,- 5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. 45-72сэа улсын дугаартай Тоёота аллеон маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлг

3. 29-11сэү улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 45-72сэа улсын дугаартай Тоёота аллеон маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* иргэн ийн амь насыг хохироосон байна.

4.Иргэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Явган зорчигчийн үүргийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байна. ...гэх дүгнэлт/Хх-ийн 127-128 дугаар хуудас/ ., . /- 171-172 / . , /- 206 / ., . /- 212-213 / /- 214 /зэрэг баримтыг оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. . ., . :

Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчим *******ийн нутаг дэвсгэр Минжийн-хангайн гудамжинд өөрийн эзэмшлийн тоёото приус-20 маркийн 29-11сэү улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3- д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн ийг мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчим *******ийн нутаг дэвсгэр Минжийн-хангайн гудамжинд өөрийн эзэмшлийн тоёото аллеон маркийн 45-72сэа улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн ийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: хохирогч хууль ёсны төлөөлөгч С.Хулангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/Хх-ийн 45 дугаар хуудас/,гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 95 дугаар хуудас/,шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 149-150 дугаар хуудас/,шүүгдэгч Н.Гантулгын мөрдөн байцаалтад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 84-85 дугаар хуудас/, шинжээч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 96 дугаар хуудас/, 2021 04 25- 25 /- 111-113 /, 2021 05 12- 95 /- 119 /, - 2021 04 25- 001/14 /- 127-128 /зэрэг хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч *******, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хуулийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Шүүгдэгч *******, ******* нарын гэмт үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл ба үүний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, амь насыг нь хохироосон үйл нь шүүгдэгч нар нь тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа өөрийн жолоодож байгаа тээврийн хэрэгслийн хурд хүч, бүрэн бүтэн байдал, цаг уур, зорчин яваа замын нөхцөл/шороон замын тоос шороо босох/, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед замын хөдөлгөөнд аюул саад учирч болзошгүй байдлыг тооцоолоогүй, жолооч өөрийн самбаачлах ур чадвар зэргийг үл тооцож замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн ослыг гаргажээ.

Уг гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл болно. Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Н.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч *******ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч ийн амь насыг хохироосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар. Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Хулангаас оршуулгын зардалд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн 4600000/дөрвөн сая зургаан зуун мянга/төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн/Хх-ийн 79 дүгээр хуудас/, ба уг хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохиролд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу хүний амь нас/Монгол хүний/-ыг нөхөн төлөх, арилгах боломжгүй хор уршиг боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Гурав.Шүүгдэгч *******, ******* нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч *******, ******* нар нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, уг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохирсон ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлэх, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасныг баримтлан өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Шүүгдэгч *******, ******* нар нь холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж хадгалах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч ийн өмсөж явсан цэнхэр өнгийн малгайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах ажлын хэсэгт даалгахыг тус тус дурдаад

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

Тогтоох нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Нямсүрэнгийн Гантулгыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн ийн эрүүл мэндэд хүндэвтэр учруулсан гэмт хэргийг, Шүүгдэгч Боржигон овогт Доржийн Үнэнбаярыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03/гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч *******ыг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасныг баримтлан шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

5.Шүүгдэгч *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Хулган гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоод хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч *******ын жолоочийн №1193402 дугаартай үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй. 8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч ийн цэнхэр өнгийн малгайг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх, буцаан олгох ажлын хэсэгт даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг бүхий 1 ширхэг дискийн хэрэгт хавсаргаж хадгалсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ.