Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/367

 

 

 

 

 

 

 

 

 

2020       11         18                                               2020/ШЦТ/367

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч Ц.С, С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тавнаг овогт Ц.С , Халимин бандид овогт С.Б  нарт холбогдох 2021001630371 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн             хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг 301 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Тавнаг овогт Ц.С . /РД: /

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Халимин бандид овогт С.Б . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Тавнаг овогт Ц.С  нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг “Шохой толгой” гэх газраас С.Батсайхантай бүлэглэн, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, тээвэрлэж байгаль экологид 813.483 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Халимин бандид овогт С.Б  нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг “Шохой толгой” гэх газраас Ц.Соёлсүрэнтэй бүлэглэн, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, тээвэрлэж байгаль экологид 813.483 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.С, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Соёлсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд мэдүүлэг гаргахгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүгдэгч С.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Соёлсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Батсайхан гэх залуугийн хамтаар 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мод бэлтгэх эрхийн гэрчилгээгүйгээр нийт 15 ширхэг мод бэлтгэсэн. ... тухайн 15 ширхэг модыг Портер маркийн 96-30 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/

 

 Шүүгдэгч С.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Миний эзэмшлийн 96-30 ДОР улсын дугаартай цагаан өнгийн  Портер маркийн машинд Соёлсүрэн бензин хийгээд Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “Шохой толгой” гэх газарт очиж Соёлсүрэнгийн хамтаар  мод бэлтгэсэн. Соёлсүрэнгийн дружба хөрөөгөөр мод бэлтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-71 дүгээр тал/

 

Иргэний нэхэмжлэгч Г.Ганболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Баян-Уул сумын Засаг дарга эрүүгийн 202100163037 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Ц.С, С.Б нар нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт  хугацаа дууссан эрхийн бичигтэйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн. Миний зүгээс байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/

 

Гэрч Б.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 24-нөөс 27-нд 10м3 мод бэлтгэх №0150235 дугаартай эрхийн бичиг байсан юм. Би тухайн мод бэлтгэх эрхийн бичгээр мод бэлтгэж амжаагүй. ... Батсайхан, Соёлсүрэн нар нь тухайн мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа дууссан гэдгийг мэдэж байсан. Анх надад эрхийн бичиг байгаа гэдгийг Батсайхан ах мэдсэн. ... Батсайхан, Соёлсүрэн нар ирээд нөгөө мод бэлтгэх эрхийн бичиг чинь байгаа биз дээ .... хоёр ахдаа өгчих гэж хэлсэн. Би тухайн үед эрхийн гэрчилгээний хугацаа дууссан талаар хэлэхэд тэр хоёр хамаагүй гээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр тал/

 

 - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар тал/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17 дугаар тал/

- Мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжилсэн” тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-24 дүгээр тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 32-35 дугаар тал/

- Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 55-56 дугаар тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Нэг: Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Тавнаг овогт Ц.С  нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг “Шохой толгой” гэх газраас С.Батсайхантай бүлэглэн, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, тээвэрлэж байгаль экологид 813.483 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Халимин бандид овогт С.Б  нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг “Шохой толгой” гэх газраас Ц.Соёлсүрэнтэй бүлэглэн, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, тээвэрлэж байгаль экологид 813.483 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Ганболор, гэрч Б.Анхбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжилсэн” тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Ц.С, С.Б  нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.С, С.Б  нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.С, С.Б  нарын үйлдлийн улмаас 813.483 /найман зуун арван гурван мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.  

 

Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Ц.С, С.Б  нарын хууль бусаар бэлтгэсэн 15 ширхэг нарс модны экологи эдийн засгийн хохирлыг 2.440.449 төгрөг гэж тогтоов.

Шүүгдэгч нар нь шүүхээр шийдвэрлэгдэх экологи эдийн засгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.С, С.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч хэрэглэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан С.Батсайханы эзэмшлийн 96-30 ДОР улсын дугаартай Forter маркийн тээврийн хэрэгсэл, Ruilun маркийн улаан өнгийн хөрөө, шүүгдэгч Ц.Соёлсүрэнгийн зэмшлийн Bosch tod маркийн цагаан өнгийн хөрөө зэргийг хураан авч улсын орлого болгох санал гаргасныг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгч Тавнаг овогт Ц.С , Халимин бандид овогт С.Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.С, С.Б  нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Батсайханы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан FORTER маркийн 96-30 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 28ы өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Батсайханы эзэмшлээс 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий FORTER маркийн 96-30 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл,

Шүүгдэгч Ц.Соёлсүрэнгийн эзэмшлээс 2 тооны моторт хөрөө буюу 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий BOSCH TOD YD-91 маркийн цагаан өнгийн моторт хөрөө, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий  RUILIN маркийн улаан өнгийн мотор хөрөө,

 Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 15 ширхэг нарс буюу 813.483 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий мод зэргийг хураан авч гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 2.440.449 төгрөгийг нөхөн төлүүлэн Байгаль орчин уур амьсгалын санд оруулах ба илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Батсайханы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан FORTER маркийн 96-30 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч С.Батсайханы эзэмшилд, шүүгдэгч Ц.С, С.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тус бүр 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотортой хөрөөнүүд Ц.Соёлсүрэнгийн эзэмшилд, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 15 ширхэг нарс мод нь Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт тус тус хадгалагдаж байгаа болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тавнаг овогт Ц.С , Халимин бандид овогт С.Б  нарыг бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Тавнаг овогт Ц.С , Халимин бандид овогт С.Б  нарт хорих ял оногдуулахгүйгээр  1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.С, С.Б нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.С, С.Б нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад  шүүгдэгч Ц.С, С.Б нарын гэмт хэргийн улмаас байгаль экологид 2.440.449 төгрөгийн /ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ болох 813.483 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/  хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хувааж, шүүгдэгч Ц.Соёлсүрэнгээс 1.220.224 төгрөг, шүүгдэгч С.Батсайханаас 1.220.224 төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгосугай.

 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 28ы өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч С.Батсайханы эзэмшлээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий FORTER” маркийн 96-30 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл,

Шүүгдэгч Ц.Соёлсүрэнгийн эзэмшлээс 2 тооны моторт хөрөө буюу 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий BOSCH TOD YD-91 маркийн цагаан өнгийн моторт хөрөө, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий  RUILIN маркийн улаан өнгийн мотор хөрөө,

 Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 15 ширхэг нарс буюу 813.483 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий мод зэргийг хураан авч, гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 2.440.449 төгрөгийг нөхөн төлүүлэн Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Батсайханы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “FORTER” маркийн 96-30 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч С.Батсайханы, мотортой хөрөөнүүд шүүгдэгч Ц.Соёлсүрэнгийн, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 831483 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 15 ширхэг нарс мод нь Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт тус тус хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Соёлсүрэнгийн ЖВ80021915, шүүгдэгч С.Батсайханы ЖО80062474 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.С, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА