Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2017/02459

 

    2017 оны 11 сарын 07 өдөр

    Дугаар 184/ШШ2017/02459

           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.О-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.         

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Н, хариуцагч Д.О, нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  миний бие Д.Отай 1992 оноос танилцаж гэр бүл болсон билээ. 1995 онд анхны охин  О.Ө төрсөн. Бид 1998 онд гэрлэлтээ батлуулсан. 1998 онд  дунд охин О.Х төрсөн, мөн 2010 онд бага хүү О.Билэгт төрсөн. Бид хамт амьдраад зан харьцаа, үзэл бодол нийлэхгүй хэцүү байсан. Бид 2015 оноос хойш тусдаа амьдрах болсон. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдүүдийн асрамжийн маргаан байхгүй. иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.О нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

            Миний бие нэхэмжлэгч О.Н 1992 оноос гэр бүл болсон. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2015 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ннь хариуцагч Д.Од холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зохигчид 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсон учир Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ПА141 дугаарт бүртгүүлсэн, тэдний дундаас төрсөн охин  нар нь насанд хүрсэн, харин бага хүү О.Б нь 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрснийг 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрснийг бүртгэж, Г-3604 дугаарын төрсний гэрчилгээ олгосон болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Хүү О.Б нь эрүүл бойжиж буй тухай өрхийн эмчийн дүгнэлт, ам бүлийн тодорхойлолтууд хэрэгт авагдсан байх бөгөөд зохигчид хамт амьдардаггүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2015 оноос тусдаа амьдарсан. О.Н, Д.О нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч хоорондын таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрах боломжгүй ба эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Харин насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд хүү О нь эх О.Нийн асрамжид байдаг бөгөөд нэхэмжлэгч О.Нийн асрамжид үлдээхийг нэхэмжлэгч хүсч, хариуцагч энэ тухай маргаагүй болно.

Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй болно. 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт “гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглоно” гэж заасан тул хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан иргэн Боржигон овогт О.Н, Боржигон овогт Д.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү О.Б-г эх О.Нийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг сануулсугай.

4. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.МӨНХБҮРЭН