Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0460 |
Огноо | 2014-12-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2014/0460
2014 оны 12 сарын 03 өдөр Дугаар 460 Улаанбаатар хот
Н.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 391 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, Н.Д-ийн нэхэмжлэлтэй Зам тээврийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Д би 2005 онд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар Цахилгаан станцын зүүн талд байрлах объектыг иргэн Ё.Н-ээс худалдан авч үйл ажиллагаа явуулж байгаа болно. “Э” ХХК маргааны гол зүйл болох "Анар" нэртэй 338 метр урттай, 11 дүгээр салаа төмөр замыг өөрийн өмч болгох гэж 13Б гэх огт байхгүй хуурамч гэрээ, мөн өмч хувьчлалын эх материалыг өөрт ашигтайгаар засварласан гэх мэт хуурамч баримтуудыг ашиглан Төмөр замын газрын даргын 2009 оны 38, 58 дугаар тушаалуудаар төмөр замын тээврийн объект ашиглах 33, 51 тоот гэрчилгээнүүд гаргуулан авсан бөгөөд уг тушаалууд хууль бус байсан тул Төмөр замын газрын дарга өөрөө 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 126 дугаар тушаалаар дээрх тушаалуудыг хүчингүй болгосон.
Одоогийн байдлаар “Э” ХХК Зам тээврийн яамнаас 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 178/11 дугаарын "Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ"-г шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гаргуулан авсан байна. Ийнхүү гэрчилгээ олгосон нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд миний бие нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад "Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам"-аа зөрчсөн болохоо мэдэж, улмаар 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 81 дүгээр тушаалаар “Э” ХХК-д олгосон 11 дүгээр салаа төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг хүчингүй болгосон.
Гэтэл Зам тээврийн сайд 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101 тоот тушаалаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 6327 дугаар захирамжийг үндэслэн 0-10-2 код бүхий 178/11 дугаартай "Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ"-г “Э” ХХК-д буцаан олгосон. Үндэслэл болгоод буй Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжид маргааны гол зүйл болох Анар нэртэй 338 метр урттай төмөр замыг “Э” ХХК-д олго гэж заагаагүй бөгөөд Зам тээврийн сайд шүүгчийн захирамжийг үндэслэн илт хууль бус тушаал гаргасан байх тул Зам тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 264 дүгээр тушаалаас код 0-1-2, 178/11 дугаарын "Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ"-г олгосон “Э” ХХК-д холбогдох хэсгийг болон Зам тээврийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дүгээр тушаалыг илт хууль бус акт болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Зам тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зам тээврийн яаманд “Э” ХХК 2013 оны 10 дугаар сарын 14- ний өдөр 0551 тоот албан бичиг болон холбогдох материалыг бүрдүүлэн 1,4, 5, 8, 11, 12 дугаар замуудад төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг шинээр авахаар хүсэлт гаргасныг Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6, Зам тээврийн сайдын баталсан 2012 оны 120 тоот тушаалын хавсралт 1-ээр батлагдсан журам, тухайн тушаалын хавсралт 3-аар батлагдсан Зам, тээврийн яамны Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх ажлын хэсгийн журмыг үндэслэн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаар авч хэлэлцэн, нийт 28 дагнасан хэрэглээний замуудад төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг шинээр олгох тухай Зам, тээврийн сайдын 2013 оны 264 дүгээр тушаалын дагуу хавсралт дахь хүснэгтийн 5 дахь аж ахуйн нэгж буюу 2027194 регистрийн дугаартай
|
“Э” ХХК-ийн 5 ширхэг замуудад, тухайлбал 1-р замд- 178/1, 4-р замд-178/4, 5-р замд-178/5, 8-р замд -178/8, 11-р замд-178/11 тоот 0-1-2 кодтой "Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ"-үүдийг 3 жилийн хугацаатай олгосон.
Ажлын хэсэг Н.Д-ийн Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой 11 дүгээр замын өмчлөлийн маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад Зам, тээврийн сайдын 2013 оны 264 дүгээр тушаалаар гэрчилгээ олгогдсон байна гэж үзээд уг тушаалын 5 дахь заалт болох “Э” ХХК-ийн тухайн замд олгосон 0-1-2 код бүхий 178/11 дугаартай Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг Зам тээврийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 81 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.
Гэтэл “Э” ХХК болон иргэн Н.Д-ийн хооронд тухайн замын өмчлөлтэй холбоотой биш зөвхөн эзэмших эрхийг тогтоох тухай иргэний хэрэг байсан болохыг энэхүү тушаал гарсны дараа “Э” ХХК-иас тус яаманд ирүүлсэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн гаргасан 2014 оны 6327 дугаар захирамжаар тодорхой болсон.
Түүнчлэн ажлын хэсэг тэр үеийн Зам, тээврийн яамны Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой объект үйл ажиллагааг гэрчилгээжүүлэх ажлын хэсгийн хурал, асуудлыг хэлэлцэх явцад “Э” ХХК-ийн замуудын тээврийн аюулгүй байдалд тавигдах техникийн нөхцөл шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар холбогдох материал, техникийн акт зэргийг шалгаж, замуудад үзлэг хийсэн. Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын мэргэжилтэн, Замын улсын байцаагч О.М-ын гаргасан дүгнэлт, хурлаас гаргасан шийдвэр болон бусад техникийн аюулгүй байдалтай холбоотой баримт бичгүүдийг судалж үзээд, холбогдох журам болон түүний зүйл ангиудыг зөрчөөгүй байна гэж үзсэн.
Дээрх дүгнэлтүүдийг үндэслэн иргэн Н.Д-ийн нэхэмжлэлтэй холбоотой 11 дүгээр замын төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг эгүүлэн олгох тухай Зам, тээврийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дүгээр тушаал гарсан ба энэхүү эгүүлэн олгогдсон гэрчилгээ нь тухайн “Э” ХХК-ийн үйлдвэрийн зориулалттай өртөөний 11 дүгээр замд, тухайн замаар төмөр замын татах болон хөдлөх бүрэлдэхүүнээр тээвэрлэлт хийхэд техникийн нөхцөл зохих стандарт, дүрэм журамд тавигдсан шаардлагыг биелүүлсэн, аюулгүй байдлыг хангаж байна гэдгийг баталгаажуулж буй үйл ажиллагаа бөгөөд энэхүү баримт нь тухайн замыг өмчлөх болон эзэмших эрхийг бий болгохгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
|
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн өмч хувьчлалын комиссоос "байшин үйлдвэрлэх Гурван нуур" улсын үйлдвэрийн газрын хөрөнгийг дуудлагаар худалдана" гэсэн зарын дагуу “Э” ХХК нь 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дуудлага худалдаанд оролцож 410 сая төгрөгийн анхны дуудах үнээс 39,08% буюу 570,000,000 төгрөгөөр өгсөн дуудлага худалдааны ялагч болж “Гурван Нуур" улсын үйлдвэрийн газрын хөрөнгийг худалдан авсан.
“Э” ХХК нь 1994 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хөрөнгийг хүлээн авч акт үйлдэн, актад нэмэлт 26 гар бичвэр нэмж тэмдэглэж тухайн үеийн Нийслэлийн өмч хувьчлалын газар, Дэд бүтцийн хөгжлийн яам, Нийслэлийн өмчийн газар, “Э” ХХК-д уг акт эх хувиараа хадгалагдаж байдаг бөгөөд “Э” ХХК-ийн хувьд актыг засварласан, хуурамчаар нэмж бичвэр үйлдээгүйг 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2864 дугаар шинжээчийн дүгнэлтээр “12 салаа гэж уншигдах бичиглэлийн 2 салаа гэсэн гар бичмэлийг нэмж үйлдсэн байна. Уг гар бичмэлийг хуурамчаар үйлдсэн гэх шинж тэмдэг илрэхгүй байна" гэж шинжээч дүгнэлт үйлдсэн бөгөөд 1991 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Байшин үйлдвэрлэх комбинатыг Монголын талд хүлээлгэн өгсөн тухай 01 дугаар акт, БҮК-ын объектуудыг хүлээлгэж өгсөн жагсаалт, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1994 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн актаар тус тус “Э” ХХК нь 12 салаа төмөр замыг хүлээж авсныг шүүх тогтоож “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 359 дүгээр тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн нь Н.Д-ийн хэрэг хянан шийдвэрлэхэд дээрх 359 тогтоол нь 8, 9, 10, 11, 12 дугаар салаа замуудын өмчлөгчөөр “Э” ХХК-ийг тогтоож өгсөн нэхэмжлэгч Н.Д-ийн 11 дүгээр салаа замын объектын гэрчилгээ хүчингүй болгуулах хэрэгт шууд холбогдох нотлох баримт тул түүнийг дахин нотлохгүй болно.
Төмөр зам дээрх аюулгүй байдлын гэрчилгээг олгохдоо Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д "суурь бүтэц эзэмшигч гэж суурь бүтцийг өмчлөх буюу эзэмших эрхтэй, суурь бүтэц ашиглах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг" заасан, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан өмчлөх эрхтэй этгээд гэдгээ хангалттай нотолсон өмчлөлийн материалын дагуу Зам тээврийн яаманд хүсэлт гаргаж, Төмөр замын тээврийн объектын гэрчилгээ авсан нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-д заасныг зөрчөөгүй болно. Иймд Зам тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 264 дүгээр тушаалыг хэвээр үлдээж Н.Д-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 391 дүгээр шийдвэрээр: Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 10 дугаар зүйлийн 10.1.6, 16 дугаар зүйлд заасныг баримтлан Зам тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 264 дүгээр тушаалаас 0-1-2 код бүхий, 178/11 дугаартай “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ”-г олгосон “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Зам тээврийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дүгээр тушаалыг илт хууль бус акт болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий Н.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...”Э” ХХК-д холбогдуулан гаргасан "Зам тээврийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дүгээр тушаал" болон "Зам тээврийн яамны 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 178/11 тоот Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ" нь нэхэмжлэгч Н.Д-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх бөгөөд тус маргаан бүхий газарт 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шүүхийн үзлэг хийхэд “Э” ХХК-ийн өмчилж буй 11 дүгээр зам нэхэмжлэгч Н.Д-ийн 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0187640 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ"-ээр эзэмшиж байгаа 17545 м.кв газартай давхцалгүй байсан нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй" гэж зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй холбож тайлбарлан эрх ашгийг нь хөндөгдөөгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иргэн Н.Д, түүний охин Ц.Нарантунгалаг нар 2005 онд “А” ХХК-ийн захирал Ё.Н-ээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар Цахилгаан станцын зүүн талд байрлах объектыг худалдан авч, манай хашаа руу вагон орохоор тавигдсан "Анар" нэртэй 0.338 км урттай 11 дүгээр салаа төмөр замыг 2006 оноос эхлэн Улаанбаатар Төмөр замын 2 дугаар ангитай жил бүр "Төмөр зам ашиглалтын гэрээ" байгуулан төлбөрийг төлж, үйл ажиллагаа явуулж байсан.
Ийнхүү гэрээ байгуулан төлбөр төлж байсан талаар Улаанбаатар Төмөр замын 2 дугаар ангийн даргын 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51/476 тоот албан бичиг, 1993-2009 онуудад “Э” ХХК-ийн гэх 12 салаа замыг хэн хэрхэн
ашиглаж байсан талаар харуулсан хүснэгт, 2009-2013 онуудад Н.Д, Замын 2 дугаар ангийн дарга нарын хооронд байгуулсан гэрээний хуулбар зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тухайн замыг гэрээний дагуу 2006-2013 оныг дуустал Н.Д эзэмшиж, нийт 17.061.007 /арван долоон сая жаран нэгэн мянга долоон/ төгрөг төлж байсан болох нь тогтоогддог. Уг замыг 2001-2005 оны хооронд “А” ХХК-ийн-ийн захирал С.Баяраа хууль ёсны дагуу төлбөрөө төлөн ашиглаж байсан байдаг.
“Э” ХХК-ийн маргааны гол зүйл болох "Анар" нэртэй 338 метр урттай манай компанийн эзэмшлийн хашаа руу ороход зориулсан 11 дүгээр салаа төмөр замыг өөрийн өмч болгох гэж 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 13Б гэх огт байхгүй хуурамч гэрээг Замын 2-р ангитай байгуулсан мэтээр бичсэн, мөн өмч хувьчлалын эх материалыг өөрт ашигтайгаар гараар засварласан гэх мэт хуурамч баримтуудыг ашиглан Төмөр замын газрын даргын 2009 оны 38, 58 дугаар тушаалуудаар төмөр замын тээврийн объект ашиглах 33, 51 тоот гэрчилгээнүүдийг гаргуулан авсан бөгөөд уг тушаалууд хууль бус байсан тул Төмөр замын газрын дарга өөрөө 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 126 дугаар тушаалаар дээрх тушаалуудыг хүчингүй болгосон.
Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангийн даргын 2009 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 51/162 тоот албан бичгээр дээрх 13Б гэх хуурамч гэрээ нь огт байхгүй байгаа бөгөөд гэрээ байгуулж, гарын үсэг зурсан ерөнхий инженерийн гарын үсэг хэнийх болох нь тодорхойгүй байна гэсэн утгатай нотлох баримт хавтаст хэрэгт байдаг. Мөн 2007 онд хуурамч баримтууд ашиглан “Э” ХХК иргэн Н.Д-тай Э/38 дугаартай гэрээг байгуулж, “Э” ХХК нь Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1994 оны 17 дугаар тогтоолоор 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дуудлага худалдаагаар Байшин үйлдвэрлэх комбинат буюу "Гурван нуур" компанийн өмчид хамаарах 1 ширхэг 2,94 км урт төмөр замыг хувьчилж авсан байдаг.
Харин "Анар" нэртэй 11 дүгээр салаа зам нь "Барилгын иж бүрдүүлэлт" компанийн өмчид хамаарч байсан ба “Э” ХХК "Барилгын иж бүрдүүлэлт" компаниас нэг ч эд хөрөнгө хувьчилж аваагүй бөгөөд харин Байшин үйлдвэрлэх комбинат буюу Гурван нуур" компанийн өмчийг хувьчилж авсан юм.
Мөн Улаанбаатар төмөр замын Техникийн бодлого, зураг төслийн төвийн хэмжилтээр хийсэн 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1а/885 тоот зургаар 12 салаа замын уртын хэмжээ 4.195 км гэж тодорхойлогдсон байдаг. Энэхүү хэмжээнээс “Э” ХХК-ийн өмчилж авсан гэх 2.94 км зам нь даруй 1.255 км-ээр илүү байгааг шүүх харгалзан үзээгүй шийдвэрлэсэн.
Төрийн өмчийн хорооны 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2/97 тоот албан бичигт "...0.338 км Анар салаа зам “Э” ХХК-ийнх болох нь тогтоогдохгүй байна" гэсэн байдаг.
“Э” ХХК-д Зам тээврийн яамны сайдын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 178/11 дугаарын "Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ" -г олгохдоо "Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам"-ын 3.1.8 "гэрчилгээ бүхий объект, үйл ажиллагаа гэрчилгээжүүлэлтийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан шалгах..." 3.1.9 "гэрчилгээжүүлэлтийг хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу явуулж байгаа эсэхийг шалгаж, шаардлагатай тохиолдолд гаргасан дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгох..." зэрэг заалтуудыг зөрчсөн байдаг. Тухайн замыг одоогийн байдлаар ашиглах боломжгүй, зам дээр давхар, давхар хаалт хийгдсэн, 2013 онд газар дээр нь шалгасан улсын байцаагчийн дүгнэлт хавтаст хэрэгт байхгүй зэргээр дээрх заалтуудыг зөрчсөн болох нь нотлогдоно.
Мөн "Гэрчилгээжүүлэх ажлын хэсгийн ажиллах журам"-ын 2.3-т зааснаар төмөр замын аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхийг газар дээр нь очиж шалгалгүйгээр гэрчилгээг олгосон байдаг.
Дээрх гэрчилгээг олгохдоо Зам тээврийн сайд А.Гансүх "Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам"-аа зөрчсөн болохоо мэдэж, улмаар 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 81 тоот тушаалаар “Э” ХХК-д олгосон 178/11 дугаарын "Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ"-г хүчингүй болгосон.
Гэтэл 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Зам тээврийн сайдын 101 тоот тушаалаар "Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 6327 дугаар захирамж"-ийг үндэслэн 0-1-2 код бүхий 178/11 дугаарын "Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ"-г “Э” ХХК-д буцаан олгож, 2014 оны 81 дүгээр тушаалыг хүчингүй болгоод байна. Үндэслэл болгоод буй иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжид маргааны гол зүйл болох "Анар" нэртэй 338 метр урттай төмөр замыг “Э” ХХК-д олго гэж заагаагүй бөгөөд Зам тээврийн сайд шүүгчийн захирамжийг үндэслэн илт хууль бус тушаал гаргасан гэж үзэж байна.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Н.Д-ийн нэхэмжлэлтэй “Э” ХХК хариуцагчаар оролцож буй "...0,338 км төмөр замыг шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй “Э” ХХК-ийн хууль бус үйлдлийг зогсоож өгнө үү..." гэсэн шаардлага бүхий иргэний хэрэг 2012 оноос хойш шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаад Захиргааны хэрэг
үүссэний дараа 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан "зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.
"Анар" нэртэй 338 метр 11 дүгээр салаа зам нь зөвхөн манай хашаа руу ороход зориулагдсан бөгөөд “Э” ХХК ямар ч зориулалтаар ашиглах боломжгүй юм. “Э” ХХК манай компанитай гэрээ байгуулан танайх манайд мөнгө төлснөөр ашиглаж болно гэсэн шаардлага тавьдаг болно. Бид 8 жил улсад тогтмол төлбөрөө төлж байсан бөгөөд “Э” ХХК-ийн хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09- ний өдрийн 391 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч Н.Д-аас Зам тээврийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 264 дүгээр тушаалын “Э” ХХК-д холбогдох 0-1-2 код бүхий 178/11 дугаарын “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ”- г хүчингүй болгуулах, уг гэрчилгээг эгүүлэн олгосон Зам тээврийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дүгээр тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж маргажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзэхэд Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос 1996 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2/282 дугаар албан тоотоор “Шинэст” компанийн захирал Н.Э-т ирүүлсэн албан бичигт “2.94 км урттай салаа төмөр зам нь дуудлагаар худалдсан хөрөнгийн жагсаалтад орж хувьчлагдсан тул “Э” ХХК-ийн хөрөнгө мөн болохыг тодорхойлж байна” гэсэн хариу, мөн Төрийн өмчийн хорооны 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Э” ХХК, “У” ХХК, иргэн Н.Д-ийн ашиглаж байгаа салбар төмөр замын өмчлөлийн маргаантай асуудлын талаарх хуралдааны тэмдэглэлд “иргэн Н.Д-ийн хувьд ямар нэгэн салбар зам өмчилж авсан нь тогтоогдохгүй байна” гэх тэмдэглэл, нэхэмжлэгч Н.Д-ийн 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0187640 дугаартай “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ”-ээр эзэмшиж байгаа 17.545 м.кв газартай “Э” ХХК-ийн өмчилж буй 11 дүгээр салаа төмөр зам давхцалгүй болох нь 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шүүхийн үзлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч Н.Д нь уг төмөр замыг эзэмшиж ашиглах хүсэлтийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан гаргаж байгаагүй бөгөөд “Э” ХХК-тай 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 338 метр 11 дүгээр салаа төмөр замыг ашиглах Э/38 дугаар “Төмөр зам ашиглалтын гэрээ” байгуулсан байх ба 2006 оноос эхлэн Төмөр замын 2 дугаар ангитай төмөр зам ашиглалтын гэрээ байгуулж байсан боловч дээрх гэрээнүүд нь түүнийг 338 метр 11 дүгээр салаа төмөр замын эзэмшигч болохыг нотлохгүй юм. Төмөр замын 2 дугаар ангитай байгуулсан “Төмөр замын ашиглалтын гэрээ” нь талуудын харилцан тохиролцсоны дагуу хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээ байх тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.
“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох 8-12 дугаар салаа төмөр замын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Улсын Дээд Шүүхийн иргэний хэргийн танхим хяналтын журмаар хянан хэлэлцэж 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 359 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 8, 9, 10,11, 12 дугаар салаа төмөр замуудын өмчлөгч нь “Э” ХХК болохыг тогтоосон байна.
Зам тээврийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 120 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Гэрчилгээжүүлэх ажлын хэсгийн ажиллах журам”-ын 2.3-т “ажлын хэсгийн үйл ажиллагааны хэлбэр нь өргөдөл хавсаргасан материалуудыг үндэслэн газар дээр нь хянаж шалгах болон ажлын хэсгийн хуралдаан байна” гэж заасан байна. 2013 оны 11 дүгээр сарын 29-нд ажлын хэсэг хуралдаж “Э” ХХК”-д маргаан бүхий 11 дүгээр салаа төмөр замд төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг олгохоор шийдвэрлэсэн байх тул “Гэрчилгээжүүлэх ажлын хэсгийн ажиллах журам”-ын 2.3-т заасныг зөрчиж гэрчилгээ олгосон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.Хариуцагч Зам тээврийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 81 дүгээр тушаалаар “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын 3.1.8, 3.1.9-д заасан үндэслэлээр “Э” ХХК-д олгосон 0-1-2 код бүхий 178/11 дүгээр Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг хүчингүй болгосон боловч 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 101 дүгээр тушаалаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 6327 дугаар захирамжийг үндэслэн “Э” ХХК-д 0-10-2 код бүхий 178/11 дугаар төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг эгүүлэн олгосон нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д “төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох, хугацаа сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж заасны дагуу хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, тушаалаа хүчингүй болгосон бай бөгөөд дээрх тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.