Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/00849

 

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/00849

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 13В байр 63 тоотод оршин суух, ЧА50070261 регистртэй, Олхонууд маам овогт Жумбабалданы Цагааны,  

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 34 дүгээр байр 08 тоотод оршин суух, УУ66042026 регистртэй холбогдох, Нөмрөг овогт Жанчивын Оюунхандад холбогдох,

1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Цагаан, хариуцагч Ж.Оюунханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Цагаан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ2014 оны 1 дүгээр сарын 2-нд Ж.Оюунхандтай зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн хүүд 750,000 төгрөг өгсөн ба зээлээс 2,000,000 төгрөг өгч үлдэгдэл 1,000,000 төгрөгийг өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд Ж.Оюунхандаас зээлийн гэрээний үлдэгдэл 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Оюунханд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Оюунханд миний бие 3,000,000 төгрөг авсан нь үнэн. Үүнээс нийт 2,475,000 төгрөг өгсөн. Энэ өгсөн мөнгийг Ж.Цагаан эгч өөрөө авах бүрдээ тэмдэглэдэг байсан. Одоо үлдэх 620,000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул уг байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч миний бие Ж.Оюунхандын амьдралыг мэдэх хүн тул нийт нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийн үнийн дүнг 200,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 800,000 төгрөгийг 8 сарын хугацаанд буюу 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр дансаар бус бэлнээр өгч, авалцаж тухайн үед мөнгө өгч авалцсан баримт үйлдэж, гарын үсэг зуруулахаар харилцан тохиролцов. Хэрэв хариуцагч Ж.Оюунханд нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол хуулийн дагуу шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Цагаан нь хариуцагч Ж.Оюунхандад холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 200,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 800,000 төгрөгийг хариуцагч нар 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр төлж барагдуулах, хэрэв төлбөрөө төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Ж.Цагааны нэхэмжлэлтэй, Ж.Оюунхандад холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 200,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 800,000 төгрөгийг хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор сар бүрийн 30-ны өдөр төлж барагдуулах, хэрэв эхний сарын төлбөрөө төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 118875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                         А.САРАНТУЯА