Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1237

 

2020          12           17                              2020/ШЦТ/1237

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Б.З , өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1" танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б.З ярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01393 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.З  нь 1998 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Таван толгой түлш" ХХК-д нярав ажилтай, ам бүл 3, эх, ах нарын хамт амьдардаг, иргэний бүртгэлээр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 2 дугаар байрны .........тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:............).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.З  нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, ...............тоотод “ээжийг хэл, амаар доромжиллоо" гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Г ийг толгой болон цээж хэсэгт нь гараараа цохих, хоолойг нь боох зэргээр зодож, биед нь “...зүүн зовхи, уруул, цээж, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун

 

 

 

2

 

шуу, зүүн шуу, сарвуу, зүүн чих, хөхлөг сэртэн, эрүүний булан, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ:

  1. оны 9 дүгээр сарын 12-ны өдөр найзуудтайгаа амралтанд явахаар болсон. Яг явах болсон чинь Г.Г  явахгүй гээд би найзуудтайгаа явсан. Орой нь 22 цаг 30 минутын үед ирээд байрныхаа урд хүмүүстэй юм яриад, тамхи татаж байхад Г.Г  гэртээ орж ирсэнгүй гэж орилсон. Ингээд би гэртээ ороход Г.Г  хэрүүл хийж, ээж түүнд битгий хэрүүл хий гэхэд манай ээжийг Г.Г  элдвээр хэлсэн. Би Г.Г ийг дуугүй болгох гээд дарж аваад хоолой руу нь гараараа түлхсэн. Тухайн үед би халамцуу байсан болохоор хэтрүүлсэн байна лээ. Би Г.Г ийг орилуулахгүй гэж амыг нь дарсан. Ингээд ах Золжаргал орж ирээд намайг салгасан гэв.

Хоёр. Эрүүгийн 2008 0000 01393 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

  1. Хохирогч Г.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:

“...Батжаргалын Б.З яртай 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр найз Оюунчимэгээр дамжуулан танилцааад, үерхэж байгаад 2018 оны 5 дугаар сард нэг гэрт буюу Б.З-н гэр болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, ...............тоотод хамт амьдрах болсон. 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дундаасаа нэг охинтой болсон, гэрлэлтийн баталгаагүй.

  1. оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр Б.З яр Улсын Их Хурлын сонгуульд ажилласан хүмүүстэйгээ хамт Сонгины амралтанд явсан. Би гэртээ хүүхдээ хараад байж байхад 15 цагийн үед манай нөхөр над руу залгаад "архи ууж байгаад тасраад сэрээд залгаж байна, би орой 19 цагийн үед гэртээ очно” гэж хэлсэн. Тэрнээс хойш холбоо бариагүй. Орой 23 цагийн үед цонхоор харахад байрны найз нартайгаа 7 дугаар орцны үүдэнд архи уугаад сууж байхаар нь би “чи гэртээ орооч, өвчтэй юм уу" гэж орилсон. Тэгээд Б.З яр тэр дороо орж ирсэн. Би Б.З ярт хандан “чи яагаад архи уугаад байгаа юм, би маргааш ажилтай, усанд ормоор байна, хүүхдээ хараад чадахгүй байна" гэж уурлаад өрөө рүүгээ ороод хаалгаа дотроос нь цоожлоод суусан. Гэтэл хадам ээж хаалганы цаанаас Б.З ярыг өмөөрч, “энэ их ааштай, ийм амьдрал байхгүй, ингэж
 

3

 

байхаар сал” гэж Б.З ярт хэлсэн. Тэгэхээр нь би хаалга онгойлгоод хадам ээжид хандаж "хэлж ярих чинь хэрээс хэтэрч байна, би таны балиар үгийг их удаан тэсэж байгаа шүү” гэж хэлээд буцаад өрөө рүүгээ ороход Б.З яр араас орж ирсэн. Би явлаа гээд хувцсаа бэлдэж байгаад шкаф дээрээс шилэн савтай тос газар унаад хагарсан. Б.З яр эргэж хараад тэр хагархай шилэн дээр гишгэчихсэн. Тэгээд хөл нь зүсэгдээд уурлаад над руу дайрч “чи миний ээжгэй яаж харьцаад байгаа юм бэ" гээд намайг ор руу түлхэж унагаан миний дээр гарч суугаад хоёр гарыг бариад хоолой боож, хацар руу алгадаж, дээрээс шүлсээ хаяад, намайг үг хэлээр доромжилж хараасан. Ээж орж ирээд боль гээд Б.З ярыг салгах гэхэд Б.З яр “танаас болсон” гээд ээжийгээ түлхээд үгэнд нь орохгүй байсан. Энэ байдал 23 цагаас 00 цаг хүртэл үргэлжилсэн ба 00 цагийн үед бэр Золзаяа ирсэн. Хадам ээж Буян цагдаад өөрийн 95852077 дугаараас дуудлага өгсөн. Би тухайн үед ухаан алдаад унасан байсан, хадам ээж бид хоёрыг маргалдахаа болилоо гээд дуудлагаа буцаасан. Би сэрээд дахиад Б.З ярт зодуулж байхад дуудлага өгүүлээгүй. Би өөрөө цагдаад дуудлага өгөх гэхэд нөхрөө шоронд хийгээд яах гээд байгаа юм бэ гээд надаар бас дуудлага өгүүлээгүй. Б.З яр намайг өрөөнөөс гаргахгүй дээр гарч суугаад зодож байхад Золзаяа боль гэж хэлчихээд өрөөнөөс гараад явсан. Тэрнээс хойш шөнийн 02 цагийн үед Б.З ярын ах Золжаргал гэртээ ирээд Б.З ярыг салгасан. Тэгээд би бэр Золзаяагийн 86032474 гэсэн дугаарын утаснаас цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирсэн боловч ах Золжаргал нь зүгээр гээд цагдаа нарыг явуулсан. Би тухайн үед өрөөндөө байсан ба цагдаа нарыг явуулчихлаа гэж мэдээд хадам ээжийн гар утсыг аваад цагдаад өөрөө дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар буцаж ирсэн. Намайг цагдаа дуудсаныг мэдээд нөхөр гарч зугтаасан. Нөхөр Б.З яр миний дээр гарч суучихаад хоёр гарыг барьж, хоолой боож багалзуурдаж байгаад төвөнх чихэх гээд байсан. Би хоолойны төвөнх чихэгдвэл амь насанд ямар аюул учруулдаг болох талаар уншиж байсан болохоор толгойгоо хоёр тийш нь сэгсэрч байгаад төвөнх чихэхээс нь мултарсан. Мөн миний дээр сууж байхдаа миний баруун гарыг мушгиж, үснээс зулгааж байгаад дагз руу хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед би таван удаа ухаан алдсан байсан. Намайг ухаан алдаад сэрэнгүүт үхээгүй байна, боогоод алчихъя гэж үргэлжпүүлэн хоолой боож байсан. Би авраарай гэж орилоход миний нүүрийг дарж бүтээсэн. Би сүүлдээ нөхрөөсөө гуйж, ядаж хүүхдээ хөхүүлье, хүүхэд уйлаад байна гэж аргадахад намайг босгохгүй зодоод байсан. Энэ байдал 23 цаг 30 минутаас шөнийн 02 цаг 30 минут хүртэл үргэлжилсэн. Манай нөхөр намайг өмнө нь 3 удаа зодож байсан боловч би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Миний хоолойг боох үед нь би биеэ хамгаалаад ганц нэг цээжийг нь хумсаараа маажсан байх. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Манай нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхээс гадна намайг алахыг завдсан. ...Би Б.З ярын ээжээс амь авраарай, намайг алах гээд байна, би үхлээ гэж зөндөө орилсон боловч цагдаад өгсөн дуудлагаа буцааж, дахиж дуудлага өгөөгүйд гомдолтой байна. Хэрвээ дуудлага

 

4

 

буцаагаагүй байсан бол би ядаж 30 минут зодуулах байсан. Би нөхөртөө 2 цаг 30 минут зодуулсан. ...” гэх мэдуүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

  1. Гэрч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн:

‘‘,..2020 оны 9 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн үед манай бэр Г.Г  гал тогооны цонхоор манай хүү Б.З ярыг гэртээ орооч гээд дуудсан, Тэгээд манай ач охин “агаа өрөөнийхөө үүдэнд сууж байна" гэж хэлэхээр нь би хүүгээ “манай өрөөнд ороод унт” гэж хэлсэн. Удалгүй тэр хоёр хэрэлдээд байхаар нь би ороод “та хоёр жаахан хүүхэд байхад битгий хэрэлдээд бай, чадахгүй бол явцгаагаарай” гэж хэлсэн. Нэг харсан чинь манай хүүгийн баруун хөлөөс цус гарсан байхаар нь би цагдаа дуудсан. Цагдаа ирэх хооронд өрөөндөө хэрэлдээд байсан. Би гурван жаахан хүүхэд харж байсан болохоор очоогүй. Тэгээд манай дунд бэр орж ирэхээр нь би "энэ хоёр ингээд хэрэлдээд байна, би цагдаа дуудсан байгаа” гэж хэлсэн чинь дунд бэр “би ороод тайвшруулъя” гэж хэлсэн. Удалгүй чимээгүй болчихоор нь 102 руу залгаад дуудлагаа буцаасан. Манай дунд хүү Б.З  орж ирээд дүүгээ загнахад Б.З яр “ах хүртэл намайг ойлгохгүй байна, би гарлаа” гээд явсан. Тэгээд гараад удаагүй байтал цагдаа нар ирсэн. Манай хүү гэртээ орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар тал),

  1. Гэрч Б.З ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 10- ны өдөр өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр бид хоёр хүүхдээ ээж Буянгаар харуулсан юм. Намайг ажил дээр байхад манай эхнэр над руу 23 цагийн үед залгаад “ээжийн гэрт Б.З яр, Г.Г  хоёр хоорондоо хэрэлдээд байна, гэртээ харья” гэхээр нь би шууд ажлаасаа гараад ээжийн гэрт очиход Б.З яр, Г.Г  хоёр өрөөндөө хэрэлдэж маргалдсан байдалтай байж байхаар нь би тэр хоёр хандаж “боль" гэж, Б.З ярт хандаж “чи яагаад байгаа юм, юу болоод байгаа юм бэ” гэхэд Б.З яр юм дуугарахгүй гараад явсан. Удалгүй хоёр цагдаа ороод ирсэн. Намайг ороход өрөөнийх нь шал цус болсон байсан. Б.З яр шилэн дээр гишгээд хөлөөс нь цус гарсан байсан. Харин Г.Г ийн хүзүү хоолой нь улайсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр тал),

  1. Гэрч Ш.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 10- ны өдөр өгсөн:

“...Манай охин Г.Г  2019 онд Б.З яртай нэг гэрт орсон. ... Энэ нэг биш хэд хэдэн удаа болж байгаа. Миний мэдэхээр 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б.З яр

 

5

 

над руу залгаад “манай гэрт хэрүүл маргаан болоод байна, та охиноо ирж ав” гэж хэлсэн. Утасны цаана охин Г.Г  болон жаахан охин нь уйлсан хоолой сонсогдож байхаар нь би гэрээсээ гараад яваад очиход гэр орон нь эмх замбараагүй, өрөөгөөр нь нил цус болсон байсан. Охин Г.Г ийн нүүр ам, хүзүү хоолой нь улаан эрээн зулгарсан байхаар нь охиноо аваад явсан. Би Б.З ярт хандан “чи миний охины төрсөн өдрийг тэмдэглэж чадахгүй байж ядаж төрсөн өдрөөр нь зодохгүй байж болсонгүй юу, би ганц охинтой, охиноо чамаар зодуулж чадахгүй” гээд охиноо зээтэйгээ аваад гарсан. Тэрнээс хойш тэр хоёр 3 сар гаран тусдаа байж байгаад 9 дүгээр сард нийлсэн. Энэ хугацаанд Б.З яр манай охиноос уучлалт гуйж байгаад гэр рүүгээ аваад явсан. Удалгүй 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.З яр хорооныхонтой амралтанд явж ирээд миний охиныг зодсон байсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. Тухайн өдөр зодохдоо миний охиныг 5 удаа ухаан алдуулсан. Дандаа хоолой хүзүүг нь боосон гэсэн. Б.З яр миний охиныг гүйцээчихье, ална гээд ам дээр нь дэр тавиад суусан гэсэн. Энэ арай дэндүү хэрцгий асуудал болсон. Миний охин азаар амьд гарсан. Охин нялх хүүхэдтэй болохоор гадуур эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтэж чадаагүй. Сэтгэл зүйн хувьд шоконд орсон байсан. Б.З яр миний охины амь насанд санаатайгаар хүрэх гэж байсанд би маш их гомдолтой байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар тал),

  1. Шүүгдэгч Б.З ярын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Г.Г  бид хоёр сонгуулийн суртчилгаанд ажилласан хүмүүстэй хамт амралтанд явахаар болсон ба явах гэтэл Г.Г  “би явахаа болилоо, чи ганцаараа яваад ир” гэхээр нь би яваад, Г.Г  хүүхдээ хараад үлдсэн. Орой 21 цаг 30 минутын үед амралтнаас ирээд ...орцны үүдэнд тамхи татаад зогсож байхад Г.Г  цонхоор орооч гээд дуудахаар нь би шууд гэртээ орсон. Гэрт ороход ээж Буян, Золжаргалын ахын хоёр хүүхэд, Г.Г  байсан. Би өрөөндөө ороод хувцасны шүүгээний урд зогсож байхад “ирчихээд шууд орж ирдэггүй юм уу, хаагуур яваад байгаа юм” гээд өндөр дуугаар хэлэхэд ээж цаанаас ирээд намайг жижиг өрөөнд ороод унт гэж хэлэхээр нь би өрөөнөөс гараад жижиг рүү өрөө рүү орох гэж байхад Г.Г  араас дагаад хэрүүл хийгээд байсан. Би ээжид хандан “та байж бай, би өрөөндөө ороод ярилцаадахъя” гээд буцаад өрөө рүүгээ ороод Г.Г т “хамт явъя гэхэд яваагүй байж одоо яагаад уурлаад байгаа юм бэ, би чамд явсан газрынхаа зургийг явуулсан шүү дээ" гэж хэлэхэд миний үгийг сонсохгүй өөдөөс орилоод яриад байсан. Шкафны хажууд зогсож байхад шкаф дээрээс шилтэй тос унаад хагарсан. Би тухайн үед хөл нүцгэн байсан ба хагарсан шил дээр өөрөө гишгээд зүүн хөлийн тавхай хэсгээ гэмтээсэн. ...Ээж орж ирээд “та хоёр гарч хэрэлдэж маргалд, зайл, жаахан хүүхдүүд байна” гээд цааш явахад Г.Г  араас нь “юу гээд байгаа юм бэ авгай минь” гэхээр

 

6

 

нь би “чи давраад байгаарай" гээд хоёр гарыг нь барихад ээжийг “янхан, нөхөр нь өнгөрөөд удаагүй байхад банзалддаг” гээд хараагаад байхаар нь би амыг нь дараад, ор дээр дарж хэвтсэн. Тэгээд дуугүй бол гэхэд миний өөдөөс гараараа цохих гээд байхаар нь хоёр гарыг нь дарахад өөдөөс нулимсан. ...дуугүй болохгүй байхаар нь хоолойг нь гараараа дарж боосон. Энэ үйлдэл 2 цаг гаран үргэлжилсэн. Г.Г ийг ор дээр дараад хэвтэж байхад бэр эгч Золзаяа орж ирээд больцгоо гэхэд нь би та цаанаа байж бай гэж хэлээд өрөөнөөс гаргасан. Удалгүй манай ах Золжаргал орж ирээд намайг Г.Г ийн дээрээс босгохоор нь би тайвшрах гээд гэрээсээ гараад явсан. Би Г.Г тай 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр танилцаж, 2019 оны 5 дугаар сард нэг гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2-285 тоот манай гэрт ээж Буянгийн хамт амьдрах болсон. Бид дундаасаа 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр охинтой болсон ба одоо 6 сар гарантай. Бидэнд албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй ба одоо тусдаа амьдарч байгаа. ...Би Г.Г ийг нэг удаа хацар руу нь алгадсан. Орилоод байхаар нь дуугүй болгох гээд хоолойг нь боосон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10551 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн доод зовхинд 1.5x1 см, хүзүүний урд хэсэг, цээжний дээд хэсэгт 6x4 см хүртэл хэмжээтэй олон тооны хөх ягаан өнгийн цус хуралттай, уг цус хуралтын зарим хэсгээр улаан өнгийн зурагдал бүхий зулгаралттай, баруун шууны гадна дунд хэсэгт 3x2 см, зүүн сарвууны ар гадаргууд 2x2 см, 3x2 см, 2.5x3 см, зүүн шууны гадна дунд хэсэгт 5x2 см хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн чихний дээд хэсэг болон хөхлөг сэртэн, эрүүний зүүн булан, хүзүүний дээд хэсгийг нилэнхүйд нь хамарсан хөхөлбөр өнгийн цус хуралттай, орчны эд бага зэрэг хавдсан, тэмтрэлтээр эмзэглэлтэй, дээд уруулын зүүн дотор салстад 1x1 см, 0.7x0.5 см хөх ягаан өнгийн цус хуралттай, хуйх, хамрын нуруу тэмтрэлтээр эмзэглэлтэй.

Толгойн КТГ-н шинжилгээ зөвлөсөн боловч татгалзсан тул дүгнэлтийг гаргав.

Дүгнэлт: “...Г.Г ийн биед зүүн зовхи, уруул, цээж, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун шуу, зүүн шуу, сарвуу, зүүн чих, хөхлөг сэртэн, эрүүний булан, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

7

 

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Г.Ханхүү/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дугаар тал),

  1. Хэргийн газар буюу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Өнөр” хороололын 2-285 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-11 дүгээр тал),
  2. Хохирогч Г.Г ийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд "... цээж нь биеийн хэсэг, хүзүү хоолой хөхөрч улайсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд уруулын дотор талд нь хоёр хэсэг газар язарсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа. Мөн Г.Г ийн хоёр гарын арын хэсэг буюу баруун гарын шууны арын хэсэг зүүн гарын сарвууны арын хэсэг газар нь хөхөрсөн байсныг гэрэл зургаар бэхжүүлж, шинжээч үзлэгийн явцад нийт 5 ширхэг зураг авсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-14 дүгээр тал),
  3. Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 15-17 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 18-22 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 5 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

Шууглэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт:

  1. Шүүгдэгч Б.З ярын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 57 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 65 дугаар тал), үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар тал), хөдлөх хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дугаар тал), шүүгдэгчийн “Голомт банк”-нд эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 71-72 дугаар тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 76 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос

 

8

 

шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.З ярт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.З яр нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Г ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Тус гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал, субъектив санаа зорилго зэргээс гадна тухайн үеийн сэтгэл санааны байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн тул дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин дүгнэлтдээ “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байгаа тул хэргийн үйл баримт, зүйлчлэлд маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэсэн хүчин зүйлүүд, тухайн үеийн сэтгэл санаа, цаг хугацаа, орон зайг тал бүрээс нь шинжлэн судлаад улсын яллагч энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч Б.З яр нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.З ярын холбогдсон хэрэгг гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжпэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.З яр, хохирогч Г.Г  нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2018 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байх ба, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.

Шүүгдэгч Б.З яр нь нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, ...............тоотод “ээжийг хэл, амаар доромжиллоо” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Г ийг толгой болон цээж хэсэгт нь гараараа цохих, хоолойг нь боох, үснээс нь зулгаах зэргээр зодож, биед нь “...зүүн зовхи, уруул, цээж, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун шуу, зүүн шуу, сарвуу, зүүн чих, хөхлөг сэртэн, эрүүний булан, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,

 

9

 

хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хохирогч Г.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б.З ярт хандан “чи яагаад архи уугаад байгаа юм, би маргааш ажилтай, усанд ормоор байна, хүүхдээ хараад чадахгүй байна” гэж уурлаад өрөө рүүгээ ороод хаалгаа дотроос нь цоожлоод суусан. Гэтэл хадам ээж хаалганы цаанаас Б.З ярыг өмөөрч, “энэ их ааштай, ийм амьдрал байхгүй, ингэж байхаар сал” гэж Б.З ярт хэлсэн. Тэгэхээр нь ...би таны балиар үгийг их удаан тэсэж байгаа шүү” гэж хэлсэн. Б.З яр ...над руу дайрч “чи миний ээжтэй яаж харьцаад байгаа юм бэ” гээд намайг ор руу түлхэж унагаан миний дээр гарч суугаад хоёр гарыг бариад хоолой боож, хацар руу алгадаж, дээрээс шүлсээ хаяад, намайг үг хэлээр доромжилж хараасан. ...Б.З яр намайг өрөөнөөс гаргахгүй дээр гарч суугаад зодож байхад ...шөнийн 02 цагийн үед ах Золжаргал гэртээ ирээд Б.З ярыг салгасан. ...Нөхөр Б.З яр миний дээр гарч суучихаад хоёр гарыг барьж, хоолой боож багалзуурдаж байгаад төвөнх чихэх гээд байсан. Би ...толгойгоо хоёр тийш нь сэгсэрч байгаад төвөнх чихэхээс нь мултарсан. Мөн миний дээр сууж байхдаа миний баруун гарыг мушгиж, үснээс зулгааж байгаад дагз руу хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед би 5 удаа ухаан алдсан байсан. Намайг ухаан алдаад сэрэнгүүт үхээгүй байна, боогоод алчихъя гэж үргэлжлүүлэн хоолой боож байсан. ...Би авраарай гэж орилоход миний нүүрийг дарж бүтээсэн. Би сүүлдээ нөхрөөсөө гуйж, ядаж хүүхдээ хөхүүлье, хүүхэд уйлаад байна гэж аргадахад намайг босгохгүй зодоод байсан. Энэ байдал 23 цаг 30 минутаас шөнийн 02 цаг 30 минут хүртэл үргэлжилсэн. Манай нөхөр намайг өмнө нь 3 удаа зодож байсан боловч би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. ...Би нөхөртөө 2 цаг 30 минут зодуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар тал),

-Гэрч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн үед ...тэр хоёр хэрэлдээд байхаар нь би ороод “та хоёр жаахан хүүхэд байхад битгий хэрэлдээд бай, чадахгүй бол явцгаагаарай” гэж хэлсэн. ...Золжаргал орж ирээд дүүгээ загнахад Б.З яр “ах хүртэл намайг ойлгохгүй байна, би гарлаа” гээд явсан. Манай хүү гэртээ орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар тал),

-Гэрч Б.З ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай эхнэр над руу 23 цагийн үед залгаад “ээжийн гэрт Б.З яр, Г.Г  хоёр хоорондоо хэрэлдээд байна, гэртээ харья” гэхээр нь ...ээжийн гэрт очиход Б.З яр, Г.Г  хоёр өрөөндөө хэрэлдэж маргалдсан байдалтай байж байхаар нь би тэр хоёр хандаж “боль” гэж, Б.З ярт хандаж “чи яагаад байгаа юм, юу болоод байгаа юм бэ” гэсэн. ...Намайг ороход өрөөнийх нь шал цус болсон байсан. Б.З яр шилэн дээр гишгээд хөлөөс нь цус гарсан

 

10

 

байсан. Харин Г.Г ийн хүзүү хоолой нь улайсан байдалтай байсан. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр тал),

-Гэрч Ш.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.З яр хорооныхонтой амралтанд явж ирээд миний охиныг зодсон байсан. ...Тухайн өдөр зодохдоо миний охиныг 5 удаа ухаан алдуулсан. Дандаа хоолой хүзүүг нь боосон гэсэн. Б.З яр миний охиныг гүйцээчихье, ална гээд ам дээр нь дэр тавиад суусан гэсэн. Энэ арай дэндүү хэрцгий асуудал болсон. Миний охин азаар амьд гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаартал),

-Шүүгдэгч Б.З ярын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 10- ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...Ээж орж ирээд “та хоёр гарч хэрэлдэж маргалд, зайл, жаахан хүүхдүүд байна” гээд цааш явахад Г.Г  араас нь “юу гээд байгаа юм бэ авгай минь" гэхээр нь би “чи давраад байгаарай” гээд хоёр гарыг нь барихад ээжийг “янхан, нөхөр нь өнгөрөөд удаагүй байхад банзалддаг" гээд хараагаад байхаар нь би амыг нь дараад, ор дээр дарж хэвтсэн. Тэгээд дуугүй бол гэхэд миний өөдөөс гараараа цохих гээд байхаар нь хоёр гарыг нь дарахад өөдөөс нулимсан. ...дуугүй болохгүй байхаар нь хоолойг нь гараараа дарж боосон. Энэ үйлдэл 2 цаг гаран үргэлжилсэн. ... Би Г.Г ийг нэг удаа хацар руу нь алгадсан. Орилоод байхаар нь дуугүй болгох гээд хоолойг нь боосон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10551 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дугаар тал),

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5- 11 дүгээр тал), хохирогч Г.Г ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-14 дүгээр тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 15- 17 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 18- 22 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 2020 оны 9 дүгээр сарын 22- ны өдрийн 5 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

 

11

 

Шүүгдэгч Б.З яр нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Г ийн бие махбодид халдаж, зодох зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. Нөгөө талаас шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.З яр нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Г ийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх шинжийг бүрэн хангасан байна,

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан байдал болон тэдгээрийн хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэрэг нь нөлөөлжээ. Мөн шүүгдэгч Б.З яр нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Гурванбилэгийн биед халдахдаа “...хохирогчийг боогоод алчихъя гэж хоолойг нь боож багалзуурдаж, төвөнхийг нь чихэх гэж оролдох, мөн үснээс нь зулгаах, ухаан алдуулах, үхээгүй байна гээд толгой дээр нь дэрээр дарж амьсгалыг нь боогдуулах, нүүрэн дээр нь шүлсээ хаях зэргээр зодсон, уг үйлдлээ шөнийн 23 цагаас 02 цаг хүртэл үргэлжлүүлэн догшин авирлаж” гэмт хэрэг үйлдсэн байна. Мөн хохирогч, гэрчийн мэдүүлгээр шүүгдэгч Б.З яр нь хамтран амьдрагч Г.Г ийн биед халдаж байсан боловч тухай бүрт нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй талаараа мэдүүлжээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.З ярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.З яр нь хохирогч Г.Г ийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Г.Г  нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийгтогтоолд дурдав.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ “шүүгдэгч Б.З ярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь хохирогчийг хоёр цаг гаруй хугацаанд зодсон. Түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. Мөн эрүүгийн хариуцлагын зорилго бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нөгөө талаас гэмт хэргийн улмаас учирсан

 

12

 

хохирол хор уршгийг харгалздаг. Шүүгдэгч нь гэм ‘буруугийн талаар маргахгүй гэдэг боловч үйл баримт дээр маргадаг. Тиймээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх" гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин дүгнэлтдээ "...хохирогч, шүүгдэгч нар нь эхийн хамт нэг гэрт амьдардаг, тухайн үед хохирогч нь шүүгдэгчийн эхтэй таарамжгүй харилцаатай байсан, хэрэг гарсан өдөр хохирогч нь шүүгдэгчийн эхийг зүй бус үгээр хэлсэн буруутай үйлдэл байна. Мөн шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өрнөж буй нөхцөл байдыг намжаахын тулд хохирогчийг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Шүүгдэгч нь анх удаа удаа гэмт хэрэг үйлдсэн. Иймд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.З яр нь “Таван толгой түлш" ХХД-д няравын ажил хийж байгаа бөгөөд эрхэлсэн тодорхой ажилтай, сард 900.000 төгрөгийн цалин хөлс авдаг тул түүнд торгох ялыг бага хэмжээгээр тогтоож, торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.З яр нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхүй.                                                           р

Шүүгдэгч Б.З яр нь гэмт хэрэг үйлдсэн гэм ^руутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Б.З ярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялын хэмжээг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг

 

13

 

4

 

мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүхээс улсын яллагч болон өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Учир нь шүүгдэгч Б.З ярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогчийг шөнийн 23 цагаас 02 цаг хүртэл хугацаанд буюу удтал үргэлжлүүлэн зодсон, ингэхдээ хоолойг нь боох, төвөнхийг нь чихэхээр оролдох, толгой дээр нь дэр тавьж амьсгалыг нь боогдуулах, үснээс нь зулгаах, ухаан алдуулах, нүүрэн дээр нь шүлсээ хаях зэргээр тохуурхан доромжилж, тарчлаан зовоосон шинжтэй байх тул түүнд торгох ял оногдуулах нь үйлдсэн гэмт хэргийн шинжид нийцэхгүй гэж үзсэн болно.

З.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

  1. дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Б.Зрыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З ыг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай
 

14

 

ажил хийлгэх япын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцрж хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Г  нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Г  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  3. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.З т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээдүүд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.З т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Т.АЛТАНТУЯА