Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Э.Ариунболд,

хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяа,

хохирогч Н.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807000270014 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,тай, эрэгтэй, яс үндэс , боловсролтой, , , , , хамт *******, ******* тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ийн ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний бичил уурхайд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 05 цагийн орчим ажиллаж байсан Н.******* нь шороонд дарагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь “*******” нөхөрлөлийн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллах баталгааг 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гарган Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ний лицензтэй талбайд нүүрс олборлохоор дүүргийн засаг дарга Ч., “” ХХК-ны захирал С. нартай гурвалсан гэрээ байгуулан бичил уурхайн үйл ажиллагаа явуулах явцад 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө уг уурхайд ажиллаж байсан Н.******* нь 05 цагийн орчим шороонд дарагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл явдал болсон байна.

Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.******* нь мэпүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.*******ийн өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой ажилдаа очсон. Ажилдаа очоод үүрээр 5 цаг 10 минут болж байхад шавранд даруулсан. Цуг ажиллаж байсан хүн намайг шаварнаас гаргасан. өөрийн машиндаа намайг суулгаад гэмтлийн эмнэлэгт авч очсон. Гэмтлийн эмнэлэгт очоод намайг мэс засалд оруулсан. Миний нуруу хугарч доошоо мэдээгүй болж, саажилттай болсон” гэх мэдүүлэг болон улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:

Мөрдөн байцаалтад гэрч О.ийн өгсөн: “гэмтлийн эмнэлэг дээр очоод хагалгаанд ороод одоо 7, 11 дүгээр нуруунууд бяцарсан, 3 сэртэн хугарсан, 2 хавирга хугарсан гэсэн оноштой бөгсөн биенээс доошоо огт мэдээгүй байгаа” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ч.ийн өгсөн: “өглөө 06 цагийн үед бид 2 дээр хамт ажиллаж байсан залуу нь шаварт цохиулчихлаа гэхээр нь яваад очиход газар хэвтэж байсан ба яаж байна гэж асуухад нуруу өвдөөд байна гэхээр нь ковшинд өргөж суулгаад дээшээ гаргахад машиндаа суулгаад шууд Улаанбаатар хот руу явсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 27 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Т.гийн өгсөн: “******* ах бид 2 орой 22 цагийн орчим нүүрсний уурхайн гүнд амнаас 60 орчим метрийн гүнд орж ажиллаж байгаад шөнийн 04, 05 цагийн үед дээрээс шавар унаж ******* ах дарагдсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 29 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад Ч.ын өгсөн: “Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу нутаг дэвсгэрт байрлах ХХК-ний лицензтэй талбайд нүүрс олборлохоор 2017 оны 10 дугаар сард дүүргийн засаг дарга Ч., ХХК-ны захирал С. нартай манай нөхөрлөл гурвалсан гэрээ байгуулсан юм. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмаараа нөхөрлөл байгуулах шаардлагатай тул хэдэн хүн нэгдэж нөхөрлөл байгуулж ахлагчаар миний бие төлөөлөн гурвалсан гэрээнд орсон юм. ******* нь нөхөрлөлийн гишүүн мөн. ******* 2017 онд байгуулахад орсон юм. Уурхайн ам хариуцан ажиллуулж байгаа эзэн хариуцлага хүлээхээр болсон. Бид анх гэрээ байгуулж нөхөрлөлийн гишүүд уурхайн ам ажиллуулахаар Болоход үүнийг ярилцаж бичгээр баталгаа гаргасан, уг баталгаа нь амны эздэд нь байгаа.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 30-32 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 816 дугаар:

“1. Урьд гаргасан №08шэ/111 тоот дүгнэлт үндэслэлгүй байна.

2. Н.*******ийн биед сээрний 10-11-р нугалмын түвшингийн нугасны няцрал, доод мөчдийн саажил, сээрний 7, 11-р нугалмуудын их биеийн хугарал, сээрний 10, 11-р нугалмуудын арын нумны хугарал, сээрний 10-р нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 9-10-р хавирганы хугарал гэмтэл, сээрний нугалмын хугарлыг засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 3.1.6-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 10-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 60% алдагдуулна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 49 дүгээр хуудас/

Шинжээчийн 02-06-366/03 дугаар:

“2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээнд нөхөрлөлийн ахлагчаар Ч., нөхөрлөлийн гишүүнээр осол гарсан уурхайн эзэн иргэн Б.******* бүртгэлтэй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/ заалтыг,

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дах /Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл. хурц хордлогоос сэргийлэх; болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх" заалтыг,

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дах /Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ заалтыг, мөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7 "Бичил уухайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөж, ослоос урьдчилан сэргийлэх" заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлт,

/хх-ийн 53 дугаар хуудас/

Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээ,

/хх-ийн 166-169 дүгээр хуудас/

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллах баталгаа гаргах тухай,

/хх-ийн 170 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргийг дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь “*******” нөхөрлөлийн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллах баталгааг 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гарган Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ний лицензтэй талбайд нүүрс олборлохоор дүүргийн засаг дарга Ч., “” ХХК-ны захирал С. нартай гурвалсан гэрээ байгуулан нүүрс олборлох амыг хариуцсан ахлагч буюу амны эзнээр үйл ажиллагаа явуулж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дах /Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл. хурц хордлогоос сэргийлэх; болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх",

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дах /Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/, мөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7 "Бичил уухайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөж, ослоос урьдчилан сэргийлэх" гэсэн хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн ажлаагүйн улмаас 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө уурхайд ажиллаж байсан Н.******* нь 05 цагийн орчим шороонд дарагдаж эрүүл мэндэд нь сээрний 10-11-р нугалмын түвшингийн нугасны няцрал, доод мөчдийн саажил, сээрний 7, 11-р нугалмуудын их биеийн хугарал, сээрний 10, 11-р нугалмуудын арын нумны хугарал, сээрний 10-р нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 9-10-р хавирганы хугарал гэмтэл бүхий амь биед аюултай хүнд хохирол учирч болгоомжгүйгээр Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэхдээ шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шаардлагыг хангаж байгаа, түүний өөрийн үйлдлээс бусдад хохирол хор уршиг учрах бололцоотойг мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй болгоомжгүй үйлдсэн хувийн байдал зэргийг нь харгалзан түүнийг ялаас чөлөөлөх боломжтой байна.

Харин Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хамтран ажиллах гэрээний 9.1 дүгээр зүйлд “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон шаардлага болон бусдад учруулсан хохирлыг гэрээнд оролцогч гишүүдийн дундын хөрөнгөөр хамтран хариуцна” гэж заасан бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нөхөрлөлөөс нэхэмжилж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах үүргийг Б.*******эд хүлээлгэж,

шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 5.500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нүүрсний бичил уурхайн ажилчдын ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй өдөр тутмын давтан зааварчилгааны 22 хуудас бүхий дэвтрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******эд тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 8 /найм/ сар хасаж, 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.*******эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Б.Итгэл нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогчид 5.500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нүүрсний бичил уурхайн ажилчдын ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй өдөр тутмын давтан зааварчилгааны 22 хуудас бүхий дэвтрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 1.1, 2.1-т заасныг журамлан Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялаас чөлөөлж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.*******эд оногдуулсан тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хассан 8 /найм/ сарыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ