| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0173/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/179 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бад холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2019 он 06 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сум, 4 дүгээр баг, Улаанбаатар хотоос Замын-Үүд сум чиглэлийн босоо тэнхлэгийн А0102 дугаартай хатуу хучилттай зам дээр .... улсын дугаартай Ниссан Жуке маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөДий дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-а, мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчин .... улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас .... улсын дугаартай Ниссан Жуке маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч Х.Э, Э.Бнарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “… …” гэв.
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон 33 кадр фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дүгээр хуудас/,
Хохирогч Х.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн үед Улаанбаатар хотруу буцах гээд манай эхнэр Цгийн эзэмшлийн .... улсын дугаартай, хүрэн улаан өнгийн ниссан жуке маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн юм. Тэгээд эхэндээ би жолоо бариад явж байтал Б одоо би жоохон баръя, та жоохон амраадах гэхээр нь зөвшөөрөөд цагаан хаалганы тэндээс Бад жолоо шилжүүлсэн юм тэгээд би арын суудал дээр унтаж явтал юу болсон талаар огт мэдэхгүй. Гэнэт л хүний гар дээр осолд орчихсон хэвтэж байсан... Харин 3 хоног тасралтгүй ажил хийгээд маш их ядарсан байсан... Би арын сандал дээр хэвтээд унтаад явж байсан. Бжолоочийн хажуу талд байсан. Харин Б жолоо барьж явсан юм. Уг ослоос болж, миний дэлүү гэмтэж авахуулсан, элэг язарсан байсан. Өөрөөр гэмтэл бэртэл байхгүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хуурай ах Э, Б нарын хамтаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Гэр бүл, хүүхэд, залуучуудын талбай дээр 3 хоногийн турш суурин дэлгэц угсрах ажил хийж байгаад 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дуусгаад, 03 цагийн орчимд буцаад, Улаанбаатар хотруу Э ахын хамт .... улсын дугаартай улаан өнгийн ниссан жуке маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн юм. Эхлээд Э өөрөө машинаа жолоодоод явж байтал Б ах “Одоо та жаахан амар, би хэсэг жолоо баръя гэж хэлээд цагаан хаалганы тэндээс жолоо шилжүүлж авсан. Тэгээд Э ах арын суудал дээр хэвтээд унтсан. Харин би Б ахад хань болж хэсэг юм ярьж байгаад унтаад өгсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Гэнэт Айраг сумын эмнэлэгт сэргэсэн... 3 хоногийн турш эд зүйлээ хараад ажилласан. Мөн орой нь эд зүйлээ хараад машиндаа унтдаг байсан. Тэгж байгаад 2019 оны 06 сарын 29-ний шөнө 03 цагийн үед хөдөлцгөөсөн юм... Зүүн хацар ангайж зүсэгдсэн. Баруун нүдний дээд тал зүсэгдсэн, зүүн хөлийн дунд чөмөг хугараад бага зэрэг бяцарсан. Зүүн өвдөгний доод хэсгээр хугарсан зэрэг гэмтлүүд авсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй. Учир нь энэ осол гэнэтийн байдлаар болсон учир учирсан хохиролд маань 2 сая гаран төгрөг авчихаад байгаа. Цаашид ч мөнгө төгрөгөөр дэмжиж, сэтгэл санаагаар тусалж байгаа. Тиймээс гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Г.Пйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчимд Улаанбаатар хотоос 5 зорчигч аваад Замын-Үүд сумруу өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тоёото альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Тэгээд 2019 оны 06 сарын 29-ний үүрээр 05 цагийн орчим Айраг сум өнгөрөөд хэсэг явж байтал миний урд явсан хар өнгийн машин гэнэт баруун гар талруугаа огцом дараад нэг зүйлээс зайлаад гараад явсан. Тэгтэл тэр машины өөдөөс нэг хүрэн улаан өнгийн машин урсгал сөрөөд явж байсан юм билээ. Тэгээд би ч гэсэн баруун гар талруугаа дараад зайлаад гарах гэтэл км-ийн шон байгаад байдаг, нөгөө урсгал руу дараад гарах гэтэл яг халз мөргөлдөх юм шиг санагдаад яалт ч үгүй баруун гар талруугаа дартал юу юугүй зүүн урд талаас хүрч ирээд мөргөсөн. Тэгээд л тас няс буугаад аюулгүйн дэр ч задраад үзэгдэх орчин хязгаарлагдаад явчихсан. Мөн тэр мөргөлтийн энерцээрээ нөгөө хөвөөн дээр байсан км-ийн шонг баруун талын гол хэсгээрээ мөргөсөн. Тэгээд машин цааш шайрагдаад замаас гарч зогссон. ...2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр намайг мөргөсөн машины жолоочийн ар гэрийнхэн надтай уулзах үед нь би “Энэ машиныг 11 сая төгрөгөөр авсан. Мөн 3.500.000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийлгэсэн” гэж хэлтэл “таны машиныг хэлсэн үнээр чинь авъя” гэж хэлсэн. Би ч зөвшөөрсөн. Тэгээд 10 сая төгрөг бэлнээр өгсөн ба үлдэгдэл 3.500.000 төгрөгийг 2019 оны 07 сарын 10-ны өдөр өгнө гэж хэлсэн. Тэгэхээр би 3.500.000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
Гэрч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Улаанбаатар хотоос Замын-үүд сум орох гэж нөхрийнхөө субару маркийн тээврийн хэрэгсэлтэй нөхрийн хамт хоёулахнаа гарсан. Тэгээд 04 цагийн үед би жолоочийн хажуугийн сандал дээр унтаад явж байтал манай нөхөр гэнэт хажуу тийшээ огцом дараад сигнал дарах үед нь би сэрсэн юм. Тэгээд нөхрөөсөө юу болсон талаар асуутал “нэг машин урсгал сөрж орж ирээд ард явсан машинтай мөргөлдчихлөө гэж хэлээд зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч М.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 04 цагийн үед Дорноговь аймгийн Айраг сум өнгөрөөд хэсэг явж байтал урд сууж явсан манай найз “хөөе хөөе” гэхээр нь гайхаад сууж байсан. Суудлаасаа жоохон урагшилж хартал бид нарын урд байсан субару маркийн тээврийн хэрэгслийн хажуу талаас улаан хүрэн өнгийн машин урсгал сөрөөд явж байгаа харагдсан. Гэтэл нөгөө субару хажуу тийшээ дараад зайлаад гарчихсан ба нөгөө урсгал сөрсөн машин ч гэсэн буцаад эргэж байгаа мэт надад харагдахаар нь буцаад суудалруугаа хойшилтол гэнэт тас буугаад явчихсан. Тэгээд миний сууж явсан машин замаас гарч яваад зогссон. Би яг жолоочийн арын суудал дээр сууж явсан. Манай машинд сууж явсан хүмүүсээс ноцтой гэмтэж бэртсэн хүмүүс гайгүй байсан. ... Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Ц.Вийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд зорьсон газар луугаа нилээн дөхчихсөн Дорноговь аймгийн Айраг сумын цаахан талд явж байтал миний өөдөөс улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд гараад ирсэн. Тэгээд яг надтай зөрөх агшинд бүүр ч илүү ойртохоор нь баруун тийшээ рүүлээ дараад хөвөөгөөр 2 дугуйгаа дамнуулаад гараад явчихсан. Тэгтэл удалгүй ард явж байсан тоёото альпард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, байгаа толинд харагдсан. ...Тэгэхээр нь би арай наана байгаа альпард руу гүйгээд очтол жолооч нь буугаад ирчихсэн байсан ба ард сууж явсан хүмүүс нь хүртэл бууцгааж байсан. Тэгээд гайгүй юм байна гэж бодоод цааш явж, нөгөө машин дээр очтол бүгд машиндаа суучихсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,
Гэрч Б.Ты мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Замын-Үүд сум руу явах гээд орой 23 цаг 45 минутанд Улаанбаатар хотоос тоёото альпард маркийн тээврийн хэрэгслээр жолоочтойгоо нийлээд зургуулаа гарсан ба би хотоос гарахад дунд сууж байгаад Болор цайны газар хоол идчихээд хөдлөх үед нь жолоочийн хажуу талын урд суудал руу суусан юм. Тэгээд Дорноговь аймгийн Айраг сум өнгөрөөд хэсэг явж байтал манай урд явж байсан хар өнгийн субару маркийн машин луу эсрэг урсгалаас нэг машин чиглээд иртэл хажуу тийшээ дараад баруун талын хоёр дугуйгаа хөвөөн дээгүүр гаргаад зайлаад явчихсан. Гэтэл субаругийн ард яалт ч үгүй бид нар ойрхон явж байсан учир манай машиныг чиглээд иртэл манай жолооч зайлаад гарах гэтэл замын хажуу талд 2 ширхэг шон байгаад зайлж чадалгүй нөгөө машин урсгал сөрж гарч ирээд бид нарыг мөргөсөн. Тэгээд миний ухаан санаа хэсэг самуураад юу болсон талаар огт мэдэлгүй байж байтал манай урд явж байсан машинаас манай найзын эхнэр бууж ирээд “зүгээр үү” гэж асуухад нь ухаан орсон. Тэгээд машинаас арайхийж буугаад, нөгөө машин луу очиход бүгд машинаас гарчихсан нэг нь хөл нь хугарчихсан байдалтай хэвтчихсэн, нөгөөдөх нь хажууд нь суучихсан байсан. Харин жолооч нь гэх туранхай залуу тэр хоёроос нилээд зайдуу газар суучихсан байсан... Ер нь эсрэг урсгалаас машин гарч ирээд намайг яг харж байхад эхлээд урд явж байсан машин луу шахаад ороод ирсэн. Тэгтэл тэр машин зайлаад гарангуут манай машины зүүн урд талруу ирээд мөргөсөн. Манай жолооч яагаад ч зайлж чадахгүй нөхцөл байдалтай тулгарсан... Миний эрүүл мэндэд ноцтой гэмтэж бэртсэн зүйл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “...шинжилгээнд ирүүлсэн цусны дээж шинжилгээ хийхэд тэнцэнэ. “Б.Б 24 нас эр” гэж хаягласан цусанд спирт илрээгүй байна...” гэсэн.....дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, шинжээч Б.Батцэвэрийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн: “...зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Ниссан Жуке маркийн .... улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.Б нь Монгол Улсын замын хөДий дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 3.7-д заасан “Жолооч дараах зүйлийг хориглоно: а/..., .... мөн хөДий аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг, мөн дүрмийн 11 дүгээр бүлэг /тээврийн хэрэгсэл байрлан явах/-ийн 11.3-т заасан “Эсрэг хөДтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэхээр байна...” гэсэн 44 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн: “...Х.Эгийн биед хэвлийн хөндийн дотуур цус алдалт, дэлүүний эдийн няцрал, элэгний эдийн язрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Х.Эд амь насыг аврах зорилгоор яаралтай журмаар мэс засал хийж дэлүү эдийн няцралын улмаас мэс заслын аргаар дэлүүг тайрч авсан байна энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11 56.6-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 30 хувь нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн ..... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Сэлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “...Э.Бийн биед зүүн дунд чөмөгт ясны үен доторх бяцарсан ил хугарал, зүүн тойг ясны хугарал, тархи доргилт, нүүр, доод мөчинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн.......дугаартай дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжпэгч Г.Пйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Ниссан жуке маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн ар гэрийнхэн намайг 100 хувь гомдол, саналгүй болгож, 12.000.000 төгрөгийг өгч, миний машиныг худалдан авсан байгаа. Мөн би эрүүл мэндээрээ хохирч гэмтээгүй. Тиймээс ямар ч санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-75 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сайншанд сумаас өөрийн ахын машин болох ниссан жуке маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, өөрийн хамаатны ах Э, танил дүү Бийн хамтаар Улаанбаатар хотруу явж байсан. Тухайн өдөр Айраг сумруу дөхөж байсан. Тэгээд би автомашинаа унаж байхдаа зүүрмэглээд нэг мэдсэн чинь осол болсон байдалтай зам дээр баруун тийш харсан зогсож байсан. Тэгээд жолоочийн эсрэг талын суудал дээр Бухаан алдсан байдалтай байж байсан. Тэгээд би сандарсан болохоор бас сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-71 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 он 06 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сум, 4 дүгээр баг, Улаанбаатар хотоос Замын-Үүд сум чиглэлийн босоо тэнхлэгийн А0102 дугаартай хатуу хучилттай зам дээр .... улсын дугаартай Ниссан Жуке маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөДий дүрмийн 3 дугаар бүлэг / Жолоочийн үүрэг/-ийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөДий аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3-т заасан “Эсрэг хөДтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин .... улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас .... улсын дугаартай Ниссан Жуке маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч Х.Э, Э.Бнарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан: шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сайншанд сумаас өөрийн ахын машин болох ниссан жуке маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, өөрийн хамаатны ах Э, танил дүү Бийн хамтаар Улаанбаатар хотруу явж байсан. Тухайн өдөр Айраг сумруу дөхөж байсан. Тэгээд би автомашинаа унаж байхдаа зүүрмэглээд нэг мэдсэн чинь осол болсон байдалтай зам дээр баруун тийш харсан зогсож байсан. Тэгээд жолоочийн эсрэг талын суудал дээр Бухаан алдсан байдалтай байж байсан. Тэгээд би сандарсан болохоор бас сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Х.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 29-ний шөнө 03 цагийн үед Улаанбаатар хотруу буцах гээд манай эхнэр Цгийн эзэмшлийн .... улсын дугаартай, хүрэн улаан өнгийн ниссан жуке маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн юм. Тэгээд эхэндээ би жолоо бариад явж байтал Б одоо би жоохон баръя, та жоохон амраадах гэхээр нь зөвшөөрөөд цагаан хаалганы тэндээс Бад жолоо шилжүүлсэн юм тэгээд би арын суудал дээр унтаж явтал юу болсон талаар огт мэдэхгүй. Гэнэт л хүний гар дээр осолд орчихсон хэвтэж байсан... Харин 3 хоног тасралтгүй ажил хийгээд маш их ядарсан байсан... Би арын сандал дээр хэвтээд унтаад явж байсан. Бжолоочийн хажуу талд байсан. Харин Б жолоо барьж явсан юм. Уг ослоос болж, миний дэлүү гэмтэж авахуулсан, элэг язарсан байсан. Өөрөөр гэмтэл бэртэл байхгүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хуурай ах Э, Б нарын хамтаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Гэр бүл, хүүхэд, залуучуудын талбай дээр 3 хоногийн турш суурин дэлгэц угсрах ажил хийж байгаад 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дуусгаад, 03 цагийн орчимд буцаад, Улаанбаатар хотруу Э ахын хамт .... улсын дугаартай улаан өнгийн ниссан жуке маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн юм. Эхлээд Э өөрөө машинаа жолоодоод явж байтал Б ах “Одоо та жаахан амар, би хэсэг жолоо баръя гэж хэлээд цагаан хаалганы тэндээс жолоо шилжүүлж авсан. Тэгээд Э ах арын суудал дээр хэвтээд унтсан. Харин би Б ахад хань болж хэсэг юм ярьж байгаад унтаад өгсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Гэнэт Айраг сумын эмнэлэгт сэргэсэн... 3 хоногийн турш эд зүйлээ хараад ажилласан. Мөн орой нь эд зүйлээ хараад машиндаа унтдаг байсан. Тэгж байгаад 2019 оны 06 сарын 29-ний шөнө 03 цагийн үед хөдөлцгөөсөн юм... Зүүн хацар ангайж зүсэгдсэн. Баруун нүдний дээд тал зүсэгдсэн, зүүн хөлийн дунд чөмөг хугараад бага зэрэг бяцарсан. Зүүн өвдөгний доод хэсгээр хугарсан зэрэг гэмтлүүд авсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй. Учир нь энэ осол гэнэтийн байдлаар болсон учир учирсан хохиролд маань 2 сая гаран төгрөг авчихаад байгаа. Цаашид ч мөнгө төгрөгөөр дэмжиж, сэтгэл санаагаар тусалж байгаа. Тиймээс гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Пйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчимд Улаанбаатар хотоос 5 зорчигч аваад Замын-Үүд сумруу өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тоёото альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Тэгээд 2019 оны 06 сарын 29-ний үүрээр 05 цагийн орчим Айраг сум өнгөрөөд хэсэг явж байтал миний урд явсан хар өнгийн машин гэнэт баруун гар талруугаа огцом дараад нэг зүйлээс зайлаад гараад явсан. Тэгтэл тэр машины өөдөөс нэг хүрэн улаан өнгийн машин урсгал сөрөөд явж байсан юм билээ. Тэгээд би ч гэсэн баруун гар талруугаа дараад зайлаад гарах гэтэл км-ийн шон байгаад байдаг, нөгөө урсгал руу дараад гарах гэтэл яг халз мөргөлдөх юм шиг санагдаад яалт ч үгүй баруун гар талруугаа дартал юу юугүй зүүн урд талаас хүрч ирээд мөргөсөн. Тэгээд л тас няс буугаад аюулгүйн дэр ч задраад үзэгдэх орчин хязгаарлагдаад явчихсан. Мөн тэр мөргөлтийн энерцээрээ нөгөө хөвөөн дээр байсан км-ийн шонг баруун талын гол хэсгээрээ мөргөсөн. Тэгээд машин цааш шайрагдаад замаас гарч зогссон. ...2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр намайг мөргөсөн машины жолоочийн ар гэрийнхэн надтай уулзах үед нь би “Энэ машиныг 11 сая төгрөгөөр авсан. Мөн 3.500.000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийлгэсэн” гэж хэлтэл “таны машиныг хэлсэн үнээр чинь авъя” гэж хэлсэн. Би ч зөвшөөрсөн. Тэгээд 10 сая төгрөг бэлнээр өгсөн ба үлдэгдэл 3.500.000 төгрөгийг 2019 оны 07 сарын 10-ны өдөр өгнө гэж хэлсэн. Тэгэхээр би 3.500.000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Улаанбаатар хотоос Замын-үүд сум орох гэж нөхрийнхөө субару маркийн тээврийн хэрэгсэлтэй нөхрийн хамт хоёулахнаа гарсан. Тэгээд 04 цагийн үед би жолоочийн хажуугийн сандал дээр унтаад явж байтал манай нөхөр гэнэт хажуу тийшээ огцом дараад сигнал дарах үед нь би сэрсэн юм. Тэгээд нөхрөөсөө юу болсон талаар асуутал “нэг машин урсгал сөрж орж ирээд ард явсан машинтай мөргөлдчихлөө гэж хэлээд зогссон...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 04 цагийн үед Дорноговь аймгийн Айраг сум өнгөрөөд хэсэг явж байтал урд сууж явсан манай найз “хөөе хөөе” гэхээр нь гайхаад сууж байсан. Суудлаасаа жоохон урагшилж хартал бид нарын урд байсан субару маркийн тээврийн хэрэгслийн хажуу талаас улаан хүрэн өнгийн машин урсгал сөрөөд явж байгаа харагдсан. Гэтэл нөгөө субару хажуу тийшээ дараад зайлаад гарчихсан ба нөгөө урсгал сөрсөн машин ч гэсэн буцаад эргэж байгаа мэт надад харагдахаар нь буцаад суудалруугаа хойшилтол гэнэт тас буугаад явчихсан. Тэгээд миний сууж явсан машин замаас гарч яваад зогссон. Би яг жолоочийн арын суудал дээр сууж явсан. Манай машинд сууж явсан хүмүүсээс ноцтой гэмтэж бэртсэн хүмүүс гайгүй байсан. ... Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Вийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд зорьсон газар луугаа нилээн дөхчихсөн Дорноговь аймгийн Айраг сумын цаахан талд явж байтал миний өөдөөс улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд гараад ирсэн. Тэгээд яг надтай зөрөх агшинд бүүр ч илүү ойртохоор нь баруун тийшээ рүүлээ дараад хөвөөгөөр 2 дугуйгаа дамнуулаад гараад явчихсан. Тэгтэл удалгүй ард явж байсан тоёото альпард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, байгаа толинд харагдсан. ...Тэгэхээр нь би арай наана байгаа альпард руу гүйгээд очтол жолооч нь буугаад ирчихсэн байсан ба ард сууж явсан хүмүүс нь хүртэл бууцгааж байсан. Тэгээд гайгүй юм байна гэж бодоод цааш явж, нөгөө машин дээр очтол бүгд машиндаа суучихсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ты мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Замын-Үүд сум руу явах гээд орой 23 цаг 45 минутанд Улаанбаатар хотоос тоёото альпард маркийн тээврийн хэрэгслээр жолоочтойгоо нийлээд зургуулаа гарсан ба би хотоос гарахад дунд сууж байгаад Болор цайны газар хоол идчихээд хөдлөх үед нь жолоочийн хажуу талын урд суудал руу суусан юм. Тэгээд Дорноговь аймгийн Айраг сум өнгөрөөд хэсэг явж байтал манай урд явж байсан хар өнгийн субару маркийн машин луу эсрэг урсгалаас нэг машин чиглээд иртэл хажуу тийшээ дараад баруун талын хоёр дугуйгаа хөвөөн дээгүүр гаргаад зайлаад явчихсан. Гэтэл субаругийн ард яалт ч үгүй бид нар ойрхон явж байсан учир манай машиныг чиглээд иртэл манай жолооч зайлаад гарах гэтэл замын хажуу талд 2 ширхэг шон байгаад зайлж чадалгүй нөгөө машин урсгал сөрж гарч ирээд бид нарыг мөргөсөн. Тэгээд миний ухаан санаа хэсэг самуураад юу болсон талаар огт мэдэлгүй байж байтал манай урд явж байсан машинаас манай найзын эхнэр бууж ирээд “зүгээр үү” гэж асуухад нь ухаан орсон. Тэгээд машинаас арайхийж буугаад, нөгөө машин луу очиход бүгд машинаас гарчихсан нэг нь хөл нь хугарчихсан байдалтай хэвтчихсэн, нөгөөдөх нь хажууд нь суучихсан байсан. Харин жолооч нь гэх туранхай залуу тэр хоёроос нилээд зайдуу газар суучихсан байсан... Ер нь эсрэг урсгалаас машин гарч ирээд намайг яг харж байхад эхлээд урд явж байсан машин луу шахаад ороод ирсэн. Тэгтэл тэр машин зайлаад гарангуут манай машины зүүн урд талруу ирээд мөргөсөн. Манай жолооч яагаад ч зайлж чадахгүй нөхцөл байдалтай тулгарсан... Миний эрүүл мэндэд ноцтой гэмтэж бэртсэн зүйл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “...шинжилгээнд ирүүлсэн цусны дээж шинжилгээ хийхэд тэнцэнэ. “Б.Б 24 нас эр” гэж хаягласан цусанд спирт илрээгүй байна...” гэсэн .... дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, шинжээч Б.Батцэвэрийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн: “...зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Ниссан Жуке маркийн .... улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.Б нь Монгол Улсын замын хөДий дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 3.7-д заасан “Жолооч дараах зүйлийг хориглоно: а/..., .... мөн хөДий аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг, мөн дүрмийн 11 дүгээр бүлэг /тээврийн хэрэгсэл байрлан явах/-ийн 11.3-т заасан “Эсрэг хөДтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэхээр байна...” гэсэн 44 дугаартай дүгнэлт , Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн: “...Х.Эгийн биед хэвлийн хөндийн дотуур цус алдалт, дэлүүний эдийн няцрал, элэгний эдийн язрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Х.Эд амь насыг аврах зорилгоор яаралтай журмаар мэс засал хийж дэлүү эдийн няцралын улмаас мэс заслын аргаар дэлүүг тайрч авсан байна энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11 56.6-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 30 хувь нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн ..... дугаартай шинжээчийн дүгнэлт , Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Сэлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “...Э.Бийн биед зүүн дунд чөмөгт ясны үен доторх бяцарсан ил хугарал, зүүн тойг ясны хугарал, тархи доргилт, нүүр, доод мөчинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн 9121 дугаартай дүгнэлт, иргэний нэхэмжпэгч Г.Пйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Ниссан жуке маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн ар гэрийнхэн намайг 100 хувь гомдол, саналгүй болгож, 12.000.000 төгрөгийг өгч, миний машиныг худалдан авсан байгаа. Мөн би эрүүл мэндээрээ хохирч гэмтээгүй. Тиймээс ямар ч санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөрүүтэй болон эргэлзээтэй гэх нотлох баримт гараагүй тул дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ач холбогдолтой гэж дүгнэсэн болно.
Иймд Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт автотээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөДий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеээс хугацааг тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Бад анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Тэнссэн хугацаанд ялтан Б.Бад хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хассан тухай шийтгэх тогтоолыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт хүргүүлэхийг шүүчгийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА