| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0013/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/11 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1814000000299 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ******* овогт**************
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 20-02 тоот хашаанд байх А.Түмэнжаргалын гэрт*******г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Үүнд: Шүүгдэгч Б.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Тухайн өдөр манай найз А.Түвшинжаргал намайг айлд байхад утсаар дуудсан. Тэр өдрөө А.Түвшинжаргалынд хоноод, маргааш өглөө 6 цагийн үед А.Түвшинжаргалыг аймгийн талбай дээр хүргэж өгсөн. Би утсаа олохгүй байсан учир А.Түвшинжаргалынд утсаа хайхаар очиход А.Түвшинжаргалын найз охин орон дээр хэвтэж байсан. А.Түвшинжаргалын найз охиноос утас харсан уу гэж асууха, хараагүй гэж хэлсэн. А.Түвшинжаргалын найз охины гарт нь хүрэхэд чи бид хоёрын нууц болоод үлдэг хоёулаа сайхан секс хийе гэж хэлсэн. Би зөвшөөрч 2 байна гэж ойлгож ийм зүйл хийсэн. Удалгүй би гэртээ хариад байж байхад А.Түвшинжаргал манайд ирээд манай найз охиныг хүчиндчихээд явсан байна гэж хэлээд намайг гэртээ авч очсон. Гэртээ очоод миний үснээс зулгаагаад,1.000.000 төгрөг нэхсэн. Би тэгэхээр нь өөрийнхөө мотоциклийг өгье, надад өөр өгөх зүйлгүй байхгүй гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 10 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед А.Түвшинжаргалынд мотоцикпьтой очоод тэндээ хоносон. Тэгээд маргааш өглөө буюу 2018 оны 10 дугаар сарын 18-ны 06-07 цагийн үед А.Түвшинжаргал нь цэргийн хүүхэд гаргаж өгнө гэхээр нь мотоциклиороо аймгийн төв талбай дээр хүргэж өгөөд гэрлүүгээ явах гэсэн чинь миний гар утас байхгүй болохоор нь гар утсаа хайх гээд А.Түвшинжаргалын гэрт буцаж очсон. Тэднийд А.Түвшинжаргалын найз охин баруун талын орон дээрээ хөнжлөө нөмөрчихсөн сэрүүн хэвтэж байсан. Тэгээд би утсаа жоохон хайж байгаад олоогүй. Тэгээд А.Түвшинжаргалын найз охины хажуугаар нь хэвтээд жоохон оролдсон чинь тэрээр дургүйцээд байхаар нь болиод хажууд нь хэвтэж байтал хоёулаа гоё секс хийе, бид хоёрын дунд нууц болоод үлдэг гэж хэлэхээр нь зөвшөөрч байгаа юм байна гээд бид хоёр нэг удаа бэлгийн харьцаанд орсон хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй. Түүнээс тэрээр орилж чарлаж, түлхэж эсэргүүцсэн зүйл болоогүй. Надаас үрийн шингэн ялгарсан эмэгтэйн бэлэг эрхтэн дотор үрийн шингэн гарсан… гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 /
Хохирогч******* мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 07 цаг 00 мутанд манай найз залуу А.Түвшинжаргал, түүний найз Б.Гантулгын хамт мотоциклоор цэргийн хүүхэд гаргаж өгнө гээд явсан. Тэгээд би унтаж байтал ойролцоогоор 30-40 минутын дараа А.Түвшинжаргалын найз ******* ганцаараа буцаж орж ирээд шууд миний хөнжлийг сөхөөд миний дээр гарч тэврэхээр нь би яах гээд байгаа юм болиоч би А.Түвшинжаргал хэлнэ гээд түлхсэн чинь миний гарыг барьж аваад шууд надтай бэлгийн харьцаанд орсон. Би тухайн үед орондоо дээгүүрээ хөхөвчтэйгээ, доод хэсгээр шалдан байсан. Тэгээд ******* нь намайг хүчиндэж бэлгийн харьцаанд орчихоод тамхи татчихаад шууд гараад явсан. Би А.Түвшинжаргал ирэхээр нь түүнд ******* чинь ирээд намайг хүчиндчихээд явчихлаа гэсэн чинь тэрээр шууд гарч яваад Б.Гантулгыг дагуулж ирээд түүнээс чи яаж байгаа юм гэхэд тэрээр би танай найз охиныг хүчиндсэн нь үнэн, надад ганцхан мотоцикль байгаа түүнийг ав, битгий цагдаад мэдэгдээч гэсэн. Тэгээд А.Түвшинжаргал Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би түүнийг эсэргүүцээд чи болиоч, зайлаач, чамайг А.Түвшинжаргалд хэлнэ гэж зөндөө орилсон. Тэрээр миний гарыг барьж аваад надад үнэндээ дийлдээгүй. Харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Би түүнийг хориглож зөндөө олон удаа түлхэж орилсон боловч тэрээр миний гарыг бариад хүчирхийлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 /,
Гэрч А.Түвшинжаргалын мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө найз охин Б.СоёлЭрдэнийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөн-Булаг 9 дүгээр баг 20- 02 тоотод хашаанд байх гэртээ хоносон юм. Тэгтэл шөнө дунд манай найз ******* ирж хоносон. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 18-ны 07 цаг өнгөрч байхад би цэргийн хүүхэд гаргаж өгөх гээд шөнө ирж манайд хоносон найз Б.Гантулгыг дуудаж мотоциклиор нь талбай дээр хүргүүлсэн. Тэгээд би Цэргийн хүүхэд гаргаж өгчихөөд 10 цаг өнгөрч байхад гэртээ буцаж ирэхэд манай найз охин ******* уйлчихсан орондоо хэвтэж байхаар нь би яасан талаар асуухад ******* чинь чамайг хүргэж өгчихөөд буцаж ирээд намайг хүчиндчихээд яваад 3 өгсөн. Би эсэргүүцээд дийлээгүй гэж хэлсэн. Тэгээд би шууд Б.Гантулгынд очоод чи манай эхнэрийг хүчиндсэн байна гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгтэл ******* ******* руу чи намайг хүчиндчихээд яваа биз дээ гэхэд тиймээ үнэн, би ганц мотоцикльтой энэ мотоциклийг авчих, битгий цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /,
Гэрч С.Төрмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн … 2018 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед би хөдөөнөөс аймгийн төв дээр ирсэн. ******* манай хоёрынх аймгийн төв дээр нэг хашаанд байдаг бөгөөд намайг өглөө ирэхэд ******* гэртээ байхгүй байсан. Тэгээд би гэрээ буулгах гэж байж байтал 10 цагийн үед ******* мотоцикльтой гэртээ ирсэн. Тэгээд бид нар гэрээ буулгаад байж байтал 11 цагийн үед тэр А.Түвшинжаргал гэх залуу ирээд Б.Гантулгыг дагуулж яваад буцаагаад авчирч ирсэн...гэх мэдүүлэг /хх-гийн 26-27 /,
Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр *******нд эмэгтэйчүүдийн үзлэг хийхэд түүний сарын тэмдэг ирсэн байсан. Иймд хурьцал үйлдээд эрэгтэй хүний үрийн шингэн эмэгтэй хүний үтрээнд ялгарсан бол тодорхой хугацаанд эрэгтэй хүний үрийн шингэн сарын тэмдэгтэй урсан гарах боломжтой байдаг. Тиймээс ардчас авахад үрийн шингэн илрэхгүй байх боломжтой...гэх мэдүүлэг /ххийн 79-81 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 644 дугаартай 1.******* нь бэлгийн бойжилт олсон байна. 2.Б.Соёл-Эрдэнийн охин хальс 5 болон 7 цагийн байрлалд сууриа хүрсэн хуучин урагдалтай байна. Урьд нь бэлгийн харьцаанд орж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна 3.Б.Соёл-Эрдэнийн биед болон бэлэг эрхтэнд гэмтэл тогтоогдсонгүй. 4.*******н үртрээнээс шинжилгээнд авсан арчдас, наалдац, дээжээс үрийн шингэн илрээгүй... гэх дүгнэлт /1 -р хх-ийн 111-112 / Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 4-9/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 15-22/, шүүгдэгч Б.Гантулгын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44/ оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 45/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 46/, шүүгдэгч Б.Гантулгын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 60/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 07 цаг 30 минутын 4 орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 20-02 тоот хашаанд байх А.Түмэнжаргалын гэрт*******г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 20-02 тоот хашаанд байх А.Түмэнжаргалангийн гэрт*******г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндсэн талаараа мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэ мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Гантулгын... А.Түвшинжаргалын найз охин баруун талын орон дээрээ хөнжлөө нөмөрчихсөн сэрүүн хэвтэж байсан,.. би утсаа хайж байгаад олоогүй А.Түвшинжаргалын найз охины хажуугаар нь хэвтээд жоохон оролдсон чинь тэрээр дургүйцээд байхаар нь болиод хажууд нь хэвтэж байтал хоёулаа гоё секс хийе, бид хоёрын дунд нууц болоод үлдэг гэж хэлсэн бид хоёр нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тэрээр орилж чарлаж, түлхэж эсэргүүцсэн зүйл болоогүй… гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 /
хохирогч******* ... ******* ганцаараа орж ирээд шууд миний хөнжлийг сөхөөд миний дээр гарч тэврэхээр нь би болиоч гээд түлхсэн чинь миний гарыг барьж аваад шууд надтай бэлгийн харьцаанд орсон. Би тухайн үед орондоо дээгүүрээ хөхөвчтэйгээ, доод хэсгээр шалдан байсан,…би түүнийг эсэргүүцээд чи болиоч, зайлаач, чамайг А.Түвшинжаргалд хэлнэ гэж зөндөө орилсон, харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй, би түүнийг хориглож зөндөө олон удаа түлхэж орилсон боловч тэрээр миний гарыг бариад хүчирхийлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 /,
гэрч А.Түвшинжаргалын ... гэртээ буцаж ирэхэд ******* уйлчихсан орондоо хэвтэж байсан, ******* чинь чамайг хүргэж өгчихөөд буцаж ирээд намайг хүчиндчихээд яваад өгсөн. Би эсэргүүцээд дийлээгүй гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /,
гэрч С.Төрмөнхийн ...А.Түвшинжаргал гэх залуу ирээд Б.Гантулгыг дагуулж яваад буцаагаад авчирч ирсэн...гэх мэдүүлэг /хх-гийн 26-27 /,
Шинжээч эмч Б.Баяртогтохын ... хурьцал үйлдээд эрэгтэй хүний үрийн шингэн эмэгтэй хүний үтрээнд ялгарсан бол тодорхой хугацаанд эрэгтэй хүний үрийн шингэн сарын тэмдэгтэй урсан гарах боломжтой байдаг ардчас авахад үрийн шингэн илрэхгүй байх боломжтой...гэх мэдүүлэг /ххийн 79-81 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 644 дугаар...Б.Соёл-Эрдэнийн охин хальс 5 болон 7 цагийн байрлалд сууриа хүрсэн хуучин урагдалтай байна. Урьд нь бэлгийн харьцаанд орж байсан эсэхийг тогтоох боломжгүй,...үртрээнээс шинжилгээнд авсан арчдас, наалдац, дээжээс үрийн шингэн илрээгүй... гэх дүгнэлт /1 -р хх-ийн 111-112 / зэрэг нотлох баримтаар нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үндэслэлтэй байх тул шүүхээс шүүгдэгч Б.Гантулгыг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, Эрүүгийн хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар 5 хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******ас нотлох баримтгүйгээр 1000000 төгрөг нэхэмжилснээс 100000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлтээ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан, ягаан, шар, алагласан өнгөтэй хөнжлийн даавуу нэг ширхэг, улаан хүрэн өнгөтэй юүдэнтэй цамц нэг ширхэг, хатаасан цус хоёр ширхэг зэргийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт хүргүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч******* овогт******* Гантулгыг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Гантулгыг /1/ нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан /1/ нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан улаан, ягаан, шар, алагласан өнгөтэй хөнжлийн даавуу нэг ширхэг, улаан хүрэн өнгөтэй юүдэнтэй цамц нэг ширхэг, хатаасан цус хоёр ширхэг зэргийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 6 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА