Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 559

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар :

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг Хуурч ******* дүгээр хэсэг 3-6 тоотод оршин суух, 3******* настай, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй ******* овогт ******* ******* /ЙЮ-8609*******4*******0/  нэхэмжлэлтэй

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* дугаар баг 5-*******-8 тоотод оршин суух, 3******* настай, эрэгтэй, одоо “ХААН” банкны Сэлэнгэ салбарт тооцооны төв хариуцсан менежер ажилтай овогт /МО-860303*******7/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хотын дүүргийн *******5 дугаар хороо *******07-*******7 тоотод оршин суух, одоо “Хаан” банкны ахлах хуулийн зөвлөх ажилтай овогт /ВЭ-7806**************04/ /ХААН банк Сэлэнгэ салбарын захиралд/ холбогдох         

“ХААН” банкны Сэлэнгэ салбарын захиралын *******0*******7 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *******60 дугаартай тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч  , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагчийн өмгөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь ******* сумын “ХААН” банкны салбарт 4 жил гаруй ахлах теллерээр үр бүтээлтэй ажиллаж байсан. Би банкны ажил хийхийн зэрэгцээ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч бөгөөд *******0*******7 оны 0******* дүгээр сарыг дуустал Багийн иргэдийн нийтийн даргаар ажилласан. Ингэж ажиллахдаа багийн засаг даргын цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал сар бүр авдаг байсан.

Гэтэл сумын 3 багийн ИНХ-ын дарга нар хуульд заасан урамшуулалыг авч чадахгүй хохирсон бөгөөд би энэ талаар судлан үзэхэд сумын Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга Л.Ганбагана, нягтлан бодогч тэй үгсэн хуйвалдаж бидэнд олгогдох ёстой урамшууллыг Л.Ганбагана дансандаа оруулж хууль бусаар хувьдаа авч ашигласан байсан. Бид гуравт урамшууллын мөнгийг олгосон мэт харагдуулахаар бидний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийснээр тайлан гаргасан ноцтой үйлдэл илэрсэн юм. Бид нар сумын ЗДТГ-ын няраваас асууж тодруулахад “*******0*******6 оны 08 дугаар сарын цалинг чинь та нарт олгохоор программд шивсэн байна” гэж хэлсэн. Л.Ганбаганы дансанд орсон мөнгө нь бид гуравт өгөх урамшууллын дүнтэй тохирч байсан.

Энэ хууль бус үйлдлийг мэдээд сумын ИТХ-ын даргад гомдлоо гаргаж хандахад “Та нарт олгогдох ёстой мөнгийг нарийн бичгийн дарга Л.Ганбагана хувьдаа шагнал болгон авсан байна. Та нар хуулийн байгууллагад ханд” гэж хэлсэн юм.  *******0*******7 оны 04 дүгээр сард манай суманд Цагдаагийн газрын нээлттэй өдөрлөг явагдаж би хошууч Б.Алтансүхтэй уулзаж Л.Ганбаганын урамшууллын мөнгө завшсан талаар хэлэхэд “Нотлох баримтуудаа канондаад өгчих, зөвшөөрлийг нь би явуулна, наадах чинь эдийн засгийн хэрэг байна шалгана” гэж хэлсэн. Би Л.Ганбаганын бидний цалинг хувьдаа ашигласан нотлох баримт болох Багийн иргэдийн нийтийн хурлын цалингийн цэсийг банкны архиваас хуулбарлан авч Цагдаагийн байгууллагад өгсөн юм.

Гэтэл намайг ХААН банкны Сэлэнгэ салбарын захирал банкны ажилтан байж зөвшөөрөлгүйгээр харилцагчийн нууцлалыг алдагдуулж багийн Иргэдийн нийтийн хурлын цалингийн цэсийг хувилж Цагдаагийн байгууллагад өгсөн гэдэг үндэслэлээр *******0*******7 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *******60 дугаартай тушаал гарган “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцалж ажлаас халсан.         

Би энэ гаргасан тушаалд маш их гомдолтой байгаа. Намайг ажлаас халсан тушаалдаа: “...ажлын байрны давуу талаа ашиглан хувийн асуудлаа шийдвэрлэхийн тулд харилцагчийн зөвшөөрөлгүйгээр түүний мэдээллийг хуулбарлан задруулж, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл хийсэн гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Би Л.Ганбаганын хувийн мэдээллийг үзээгүй, зөвхөн өөрсдийнхөө урамшууллыг орсон эсэхийг харах гэж л баримтыг үзсэн бөгөөд бидний цалинг өөртөө авсан баримтыг илрүүлсэн юм. Миний бие Цагдаагийн байгууллагад гомдол гаргахад цагдаагийн ажилтан намайг “нотлох баримтаа аваад ир” гэхээр нь тус баримтыг хуулбарлан өгсөн. Гэтэл би шударга үнэнээр явж иргэнийхээ үүргийг биелүүлснийхээ төлөө ажлаасаа халагдсанд гомдолтой байна. Хэрвээ намайг банкны зөвшөөрөлгүйгээр Цагдаагийн байгууллагад баримт өгч сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол сануулж, хэлж болох л байсан. Би тухайн үйлдлийг илчилж Цагдаагийн байгууллагад баримтыг гаргаж өгснөөр байгууллага иргэдэд ямар ч хохирол учраагүй, харин ч миний хийсэн энэ үйлдэл нь олон хүнийг хохироож болзошгүй үйлдлээс урьдчилан сэргийлж чадсан гэж үзэж байна. Иймд намайг үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байх тул ХААН банк Сэлэнгэ салбарын захиралын *******0*******7 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *******60 дугаартай тушаалыг хүчингүй болгон, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугцааны цалинг гаргуулж өгнө үү гэх.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай банкнаас Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: ХААН банкны Сэлэнгэ салбарын *******0*******7 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцалсан *******60 дугаартай тушаал нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Яагаад гэвэл нь ажлын байдлын давуу талаа ашиглан өөрийнхөө хувийн асуудлаа шийдвэрлэхийн тулд харилцагчийн зөвшөөрөлгүйгээр түүний мэдээллийг хуулбарлан Цагдаагийн байгууллагад өгч задруулсан. Энэ нь “Хөдөлмөрийн гэрээ”-ний 5.7-д заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.4-т заасны дагуу ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцлахыг ажилтан зөвшөөрч байна гээд гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Мөн гэрээний 5.7.5-д харилцагчийн мэдээлэл, нууцыг алдсан, мэдсэн тохиолдолд цааш задруулсан байгаа гэх заалтуудыг зөрчсөн нь ноцтой зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй юм. нь дээрх зөрчил гаргасан болох нь нотлогдсон. Хамгийн эхлээд энэ асуудал маань харилцагчийн гомдлоор тухайлбал Л.Ганбагана гэдэг хүн *******800-*******9*******7 дугаарт ХААН банкны мэдээллийн төвд холбогдсоноор гомдлын дагуу шалгалт хийн зөрчил гаргасан болохыг нь тогтоосон юм. Шалгалтын явцад энэ хүн өөрийн хувийн байдлыг шийдвэрлэх зорилгоор ашиг сонирхолын зөрчилтэй үйлдэл гарган харилцагчийн хувийн мэдээллийг задруулсан байна. Үүнийгээ хүлээн зөвшөөрч, зөрчлийг шалгасан тайлан дээр ч өөрөө тодорхой тайлбарласан байсан. Зөрчил шалгасан актад энэ хүн хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан.

нь цалин урамшууллаа  авахын тулд ахлах теллерээр ажиллаж байхдаа эрх мэдлээ ашиглан харилцагчийн мэдээллийг Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн нь харилцагчийн дансанд халдсан гэж үзсэн. д цалин мөнгөтэй холбоотой асуудал байсныг үгүйсгэхгүй гэхдээ “Хөдөлмөрийн гэрээ”-рээ энэ хүн харилцагчийн мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй үүнийгээ энэ хүн мэдэж байх ёстой. Хэрвээ тухайн асуудлаар Цагдаагийн байгуулагад гомдол гаргасан бол тухайн байгууллагад хандан хүсэлт гаргаж түүний дагуу тухайн байгууллагын хүсэлтээр харилцагчийн дансны баримтыг гаргуулж авах боломжтой байсан.

Дээрх байдлаас үзэхэд Цагаануур сумын Хаан банкны салбарын эрхлэгч нь “Хөдөлмөрийн гэрээ”, “Дотоод дүрэм”, “Ёс зүй дүрэм”, “Нууцын журам”-д тус тус заасан хориглосон зөрчлүүдийг гаргасан болох нь хангалттай нотлогдсон, банкны ажилтны хувьд харилцагчийн мэдээллийн нууцыг задруулсан нь тогтоогдсон, “ХААН” банкны Сэлэнгэ салбарын захиралын *******0*******7 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *******60 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь үндэслэлтэй гаргасан гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэх.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь *******0*******7 оны 05 дугаар сарын *******4-*******6-ны хооронд “ХААН” банкны Сэлэнгэ салбарын тооцооны төвд хуваарьт шалгалтыг хийгээд дуусаж байхад салбарын захиралаас утасдаж “******* тооцооны төв”-тэй холбоотойгоор Л.Ганбагана гэдэг хүн гомдол гаргасан байна. Үүнийг шалгаад ир” гэсний дагуу шалгалтыг хийсэн. Анх иргэн Л.Ганбаганаас миний хувийн мэдээлэлийг танай банкнаас гаргаад байна гэсэн гомдлыг *******800-*******9*******7 дугаарт гаргасан. Гомдлыг шалгахад тухайн иргэний дансанд нь халдаагүй байсан учир гомдлыг хаасан. Гэтэл Л.Ганбагана дахин гомдол гаргаж миний данснаас бус өөр хэлбэрээр гаргаад байна гэсэн. *******0*******7 оны 05 дугаар сарын *******6-ны өдөр ******* тооцооны төвд ажиллахдаа энэ талаар тогтоосон. Тухайн иргэний хувийн мэдээллийг архиваас хуулбарлан Цагдаагийн байгууллагад өгч задруулсан байсан. Энэ нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд өөрөө цагдаад хуулбарлаж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх.

Гэрч шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ:

Л.Ганбагана нь *******0*******6 оны 08 дугаар сарын цалин та нарын дансанд орох байтал хурлын нарийн бичиг миний дансанд хийчих гээд хийлгэсэн. Энэ нь Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарт олгох цалин байсан. Хурлын нарийн бичиг хэлэхдээ “энэ бол урамшуулалт цалин өгөхгүй байсан ч болно” гэж хэлсэн. Нийгмийн даатгалыг нь таслахгүй гэдэг утгаар нь нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийгдсэн байгаа. Энэ талаараа би Л.Ганбаганатай цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Энэ хийсэн үйлдлээс болж намайг 3 сарын цалингийн *******0 хувиар хассан арга хэмжээ авагдсан гэх.

Шүүх хуралд уншин сонсгосон гэрч Б.Алтансүхийн шүүхэд өгсөн мэдүүлгээс:

Болсон он,сар, өдрийг санахгүй байна. энэ талаар надад тэр өдөр хэлэх нь хэлсэн, гэхдээ би энэ талаар өмнө нь хүнээс сонссон байсан. Тухайн үед би хууль сурталчлах ажилтай явж байсан учраас “дараа энэ талаар тодруулж ярилцъя” гэж д хэлээд явсан. Мөн д “энэ хүмүүс мөнгө төгрөг ашиглаж байгаа баримт байна уу? тийм зүйл байвал бэлдэж байгаарай, дараа уулзахдаа тодруулъя” гэж хэлсэн. нь “миний нэр дээр болон өөр ******* хүний мөнгийг ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Л.Ганбагана нэр дээрээ аваад байна” гэсэн.  “Тийм баримт байна уу” гэж өөрт нь хэлсэн. “Хэрэв үнэхээр тэр хүмүүсийн нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлж мөнгө гаргаж авч байгаа бол хууль зөрчсөн байна. Үүнтэй холбоотой баримт байна уу?” гэж асуусан. “Тийм баримт байвал гаргаж өгөөрэй” гэж хэлсэн юм.

...Надад Л.Ганбаганаар баталгаажуулан, “ХААН” банкинд цалингийн жагсаалт явуулсан баримт ирсэн. Уг баримт нь Л.Ганбаганы нэр дээр мөнгө шилжүүлэх цалингийн жагсаалт байсан. Би сүүлд Цагаануур сумын нягтлан тэй уулзаж санхүүгийн баримтыг эх хувиар нь авч үзсэн. Үзэхэд төрийн сангийн мэргэжилтэн н.Болормаагаар хянуулах ёстой зүйлийг хянуулаагүй шууд банкинд мөнгө шилжүүлэх цалингийн жагсаалтыг явуулсан байсан. Уг нь цалингийн жагсаалтыг заавал төрийн сангийн мэргэжилтэн хянасны дараа банкинд явуулж гүйлгээ хийгдэх ёстой. Энэ талаар ******* сумын нягтлан сайн мэдэж байгаа. Банк, Төрийн сангийн мэргэжилтэн хянасны дараа гүйлгээ хийх ёстой байтал тэрийг хянаагүй гүйлгээ хийсэн нь банкны буруу байгаад байгаа юм. бол өөрөө хохирогч болчихоод байгаа. нь өөрийнх нь нэр дээр гарсан цалинг өөр хүний нэр дээр хуурамч бичиг баримтаар дансанд орсон гэж үзсэний үүднээс надад баримт гаргаж өгсөн байх.Т.******* мэдээллээр асуудлыг шалгаж байгаа. Энэ хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэжээ.     

     Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь “ХААН” банкны Сэлэнгэ салбарын захиралд холбогдуулан “...”ХААН” банкны Сэлэнгэ салбарын захиралын *******0*******7 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *******60 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

нь “ХААН” банк Сэлэнгэ салбарын ******* тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байсан болох нь зохигчдын хооронд байгуулсан “Хөдөлмөрйин гэрээ”, “ХААН” банктай хийсэн “Ажилтны сахилга хариуцлага, нууцын баталгаа” зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь “ХААН” банкны Сэлэнгэ салбарын захиралд холбогдуулан “...”ХААН” банкны Сэлэнгэ салбарын захиралын *******0*******7 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *******60 дугаартай тушаалыг эс зөвшөөрөн хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

“ХААН” банкны Сэлэнгэ салбарын захиралын “ХААН” банкны Сэлэнгэ салбарын ******* тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байсан д холбогдуулан *******0*******7 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *******60 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал гаргасаныг шүүх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь “ХААН” банкны Сэлэнгэ салбарын ******* сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллахаас гадна Багийн иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байсан бөгөөд ажлын байрны эрх мэдэл, давуу талаа ашиглан, хувийн ашиг сонирхлын үүднээс тухайн ажлынхаа олгогдоогүй цалин урамшуулалаа шийдвэрлүүлэхийн тулд харилцагчийн мэдээллийг /Л.Ганбагана/ Цагдаагийн байгууллагад гаргаж өгч задруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Иргэн Л.Ганбагана нь “ХААН” банкны харилцагчийн мэдээлийн төвийн гомдол удирдлагын багийн *******800*******9*******7 дугаарт залган ******* удаа гомдол гаргасны дагуу “ХААН” банкны Сэлэнгэ салбараас шалгалт хийн ажилласан тайлангийн дүгнэлтэндээ: “...Ажлын байрны тодорхойлолтын *******.6*******, *******.6*******, *******.64, Хөдөлмөрийн дотоод журмын 4.*******.4, 4.*******.8, Хөдөлмөрийн гэрээний 5.7.*******, 5.7.*******, 5.7.3, “ХААН” банкны ажилтны ёс зүйн дүрмийн 4.8, 5.4.*******, 5.4.*******, 5.7.*******, 5.**************.*******, Кассын үйл ажиллагааны журмын 8.3 дахь заалтуудыг зөрчсөн,...”Ахлах теллер нь *******0*******7 оны 04 дүгээр сарын *******3-ны өдөр архивт нэвтэрч өдрийн гүйлгээний баримтаас харилцагч Л.Ганбаганын цалингийн цэсийг хуулбарлан цагдаад гаргаж өгсөн байхад архивт нэвтрэх үеийн бүртгэлд тусгагдаагүй байгаа нь архивт нэвтрэн орох бүртгэл үнэн зөв хийгдэхгүй байгааг харуулж байна” гэх, Т.******* өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч “ХААН” банкны Сэлэнгэ салбарын захиралын зөвлөлд гаргасан тайлбар, гэрч Б.Алтансүх, нарын шүүхэд болон шүүх хуралд  өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Т.******* энэ үйлдэл нь “Хөдөлмөрийн гэрээ”-ний 3.*******.*******0-т заасан “Албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн...хувь хүний болон бусад этгээдийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг задруулахгүй байх, түүнийг хувийн болон бусад зорилгод ашиглахгүй байх”, 5.7.5-д заасан “...харилцагчийн мэдээлэл...цааш задруулсан”, “ХААН” банкны ёс зүйн дүрмийн 5.7-д заасан Нууцыг хадгалах зарчмын дагуу ажилтан нь: “...харилцагчид хамаарах бүхий л төрлийн мэдээлэл...хуульд зааснаас бусад тохиолдолд удирдлагын зөвшөөрөлгүйгээр бусдад задруулах, задруулахыг завдахыг хориглоно”, “ХААН” банкны нууцын журмын *******.*******.*******-т заасан “...Хувь хүний нууцад харилцагчийн мэдээллийн нууцлал...хамаарна”, *******.*******.3-т “Банк нь хувь хүний нууцад хамаарах аливаа мэдээллийг...бусдад гаргаж өгөх задлах, ашиглахыг банкны бүх түвшний ажилтанд хориглоно”, “Нууцын гэрээ”-ний 8.*******-т заасан “хэрэв нууц мэдээллийг...гуравдагч этгээдэд задруулах зайлшгүй шаардлагатай тохиолдолд нөгөө талаасаа бичгээр урьдчилан зөвшөөрөл авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж иргэн Л.Ганбаганын цалингийн мэдээллийг бусдад задруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.    

нь тухайн асуудлаараа Цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа гэх боловч шалгасан эсэх нь тодорхойгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд нь “ХААН” банкны Сэлэнгэ салбарын ******* тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байхдаа ажлын байрны эрх мэдэл, давуу талаа ашиглан, хувийн ашиг сонирхлын үүднээс тухайлбал Багийн иргэдийн нийтийн хурлын даргаар ажилласан олгогдоогүй цалин урамшууллаа шийдвэрлүүлэхийн тулд харилцагчийн мэдээллийг /Л.Ганбагана/ Цагдаагийн байгууллагад гаргаж өгч задруулсан нь тогтоогдсон гэж үзэн, “ХААН” банкны Сэлэнгэ салбарын захиралын *******0*******7 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *******60 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж  шүүх дүгнэв.

Хавтас хэрэгт ******* сумын Засаг даргын тамгын газрын *******0*******7 оны 08 дугаар сарын *******0-ны өдрийн **************3 тоот “Материал хүргүүлэх тухай” албан тоотод хавсрагдсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын *******0*******6 оны “Цалингийн карт” /4хуудас/, Л.Ганбаганы *******0*******6 оны “ХААН” банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуудас” /5 хуудас/, Л.Ганбаганы *******0*******6 оны “Төрийн банк”-ны “Депозит дансны харилцагчийн Монгол хуулга” /4 хуудас/, , “ХААН” банкны Сэлэнгэ салбарын хооронд хийгдсэн “Хөдөлмөрийн гэрээ” /4 хуудас/, “Ажил байдлын тодорхойлолт” /******* хуудас/, “ХААН” банкны ёс зүйн дүрэм”, “Нууцын журам”, “Хөдөлмөрийн дотоод журам”, “ХААН” банкны харилцагчийн мэдээллийн төвд ирүүлсэн гомдлын бичлэгийг агуулгаар нь буулгасан баримт /8 хуудас/, ******* тооцооны төвийн тайлан”, Т.******* “ХААН” банкны *******0*******6-*******0*******7 оны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /*******3 хуудас/, ХМ төвийн гомдол, удирдлагын багаас ирүүлсэн гомдлын дагуу шалгалт хийсэн материал /4 хуудас/, ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн *******0*******6 оны 0******* дүгээр сарын *******6-ны өдрийн *******9 дугаартай, *******0*******6 оны ************** дугаар сарын **************-ний өдрийн 34 дугаартай “Урамшуулал олгох тухай” тогтоолын хуулбарууд хавсралтын хамт /************** хуудас/, Т.******* “ХААН” банктай хийсэн “Ажилтны сахилга хариуцлага, нууцын баталгаа” авагдсан болно.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******.3, **************6, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

*******.Хөдөлмөрийн тухай хуулийн **************8 дугаар зүйлийн **************8.*******.*******, 69 дүгээр зүйлийн 69.*******-д тус тус зааснаар Т.******* нэхэмжлэлтэй “ХААН” банк Сэлэнгэ салбарын захиралд холбогдох “ХААН” банк Сэлэнгэ салбарын захиралын *******0*******7 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *******60 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугцаааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.           

*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.*******-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  **************9 дүгээр  зүйлийн  **************9.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн **************9.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш *******4  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар **************9.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************0 дугаар зүйлийн **************0.*******-д зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.СОЁЛМАА