Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1026

 

 

 

 

 

 

 

2020          12         18                                    2020/ШЦТ/1026

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

улсын яллагч Д.Даваадорж,

шүүгдэгч, хохирогч Л.О,

шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... овогт Ц.А, ... овогт Л.О нарт холбогдох эрүүгийн 2009000001474 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ****, ам бүл 6, эцэг, эх эхнэр, охины хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн /РД: ... / ... овогт Ц.А,

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ** суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, *** худалдааны төвд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн /РД: ... / ... овогт Л.О- нар нь:

 

- Ц.А нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө С*** хохирогч Л.О-тай маргалдаж түүнийг гараараа удаа дараа цохиж, биед нь дээд, доод уруулын дотор салстад язралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

- Л.О нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө *** тоотын гадна хохирогч Ц.У-той маргалдаж түүнийг татаж чангаах, үсдэх, нүүр хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож, биед нь зүүн бугалгад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Л.О- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сагсан бөмбөг сонирхогчдын лигийн тэмцээн болоод манай багийн З бид хоёр хамт багийхантайгаа хоолонд орж, ганц нэг пиво ууцгаасан. Шөнийн 01 цагийн үед З бид хоёр Баянбүрдийн тойргийн урд байдаг “****” нэртэй баар орохоор явсан. Тус баар хааж байсан тул З бид хоёр бааранд оролгүй замын эсрэг тал руу такси барихаар гартал “***” баарны эсрэг талын гудамжны үзүүрт цэнхэр алаг ноосон оймстой, өмдгүй, амнаас нь цус гарсан байдалтай, дээгүүрээ нимгэн хувцастай эмэгтэй хүн зогсож байсан.
З бид хоёр тэр эмэгтэйгээс “юу болсон бэ, яасан бэ” гэж асуугаад манай
найз З өмсөж явсан куртикээ өгсөн. Би цагдаад мэдэгдье гэж хэлсэн. Тэр
эмэгтэй “Надад тусалбал та
xoёp гай болно” гэж хэлсэн. Тэгээд байж байтал цаад
гудамжнаас нэг залуу гарч ирээд “Та хоёр О-гийн юу нь юм бэ” гэж байсан. Тухайн эрэгтэй автобусны буудал дээр байсан эмэгтэйгийн нөхөр нь юм шиг
байсан. Миний уруул хэсэгт гараараа нэг удаа цохиод цаашаагаа зугтаасан.

Би тэр залууд цохиулчихсан болохоор тэр эмэгтэйг дагаад араас нь очиход хашаанаас намхан биетэй эрэгтэй шар өнгийн куртиктэй хоёр хүн гарч ирээд нэг нь З-гийн куртикийг бид хоёрын өөдөөс шидсэн. Эмэгтэй нь надтай зууралдаж миний чих хэсгийг маажаад намайг заамдсан. Би шар өнгийн куртиктэй эмэгтэйн гарыг тавиулаад гараараа түүний мөр, цээж хэсэг рүү нь түлхээд найз Загдсүрэнг авч зугтаагаад анх зам гарч ирсэн газраасаа такси бариад явсан.

Тэгээд Баянбүрдийн тойрог дээр ирэхэд гурван замын цагдаа зогсож байхаар нь болсон явдлын талаар хэлээд буцаж нөгөө гудам руу очсон. Тэгэхэд таксины урд хаалгаар нэг залуу орж ирээд хойд талын хаалгуудыг онгойлгосон. Тэгээд З-н бид хоёрын хоёр талаас юу болж байгаа нь мэдэгдэхгүй зодож цохьсон. Шар өнгийн куртиктэй хүний нөхөр нь юм шиг байсан намхан залуу миний нүүрний баруун талаас 2-3 удаа цохьсон. Тэгээд хэсэг болиод анх эхнэрээ хардаж цохьсон өндөр залуу савхин бээлий өмсөж гарч ирээд миний толгойны баруун талын хэсэг рүү 10-12 удаа цохьсон. Намайг цохиж байхад З-н одоо болно шүү дээ гэж хэлээд тэр залууг болиулсан гэжээ. / хх 35-36 /

 

Гэрч М.З-н мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Баянбүрдээс такси барих гээд зогсож байхад цэнхэр алаг оймстой, дотуур хувцастай, доогуураа шалдан, дээгүүрээ цагаан фудволктой эмэгтэй гүйгээд ирсэн. Тэр эмэгтэйг харахад амнаас нь нилээд цус гарчихсан байсан. Тэгээд би түүнд хандан “Чи яасан юм бэ. Цагдаа дуудъя” гэж хэлээд тэр эмэгтэйд өмсөж явсан ногоон өнгөтэй куртикээ өгсөн. Тэр эмэгтэй миний куртикээр бүсэлхийгээр ороосон. Яг цагдаа дуудах гэхэд Л.О- бид хоёрын утас цэнэггүй байсан болохоор “Цагдаа руу хүргээд өгье” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй “хүүхэд байгаа болохоор би явахгүй” гэж хэлсэн. Тэгээд зогсож байтал цаанаас нь хар өнгийн хувцастай / сүүлд цагдаа дээр ирж байцаалт өгсөн хүн / залуу гүйгээд ирсэн. Тэрээр манай найз Л.О-ад хандан “Чи О-гийн юу нь юм бэ” гэж хэлээд түүний нүүр хэсэгт нь гараараа цохьсон ба түүнд хандан “чи яаж байгаа юм бэ” гэхэд нөгөө залуу буцаад зугтаасан. Тэгээд Баянбүрдийн зам дээрээс цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн такси барьсан.

Анх эхнэртэйгээ харддаг залуу машины гаднаас миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд тухайн залуу манай найзьг цохиод байхаар нь би түүнд хандан “Одоо хангалттай болно” гэж хэлсэн. Надад гэмтэл шарх байхгүй болохоор би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэжээ. / хх 14-15 /

 

Гэрч Б.Ц мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн үед У бид хоёрыг гэртээ орох гэж байхад бидний ардуур суудлын машин зөрсөн. У машины ард сууж байсан хоёр залууг хараад мөн байна гэж хэлэхээр нь машины араас нь гүйсэн.

Ц.А- ах харин машины баруун хойд талын хаалгаар цээжээрээ ороод хар өнгийн юүдэнтэй цамцтай, өндөр залууг зодож цохиод байсан гэжээ. / хх 13 /

 

Гэрч Э.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэр зөрсөн Инсайт маркийн авто машины арын суудал дээр нь хоёр залуу байсан. Гэтэл Ц.А- цаанаас ** машины баруун хойд хаалган дээр очоод “Сая та хоёр намайг зодсон. Би одоо та хоёрыг ална. Одоо та хоёртой хоёрын эсрэг нэгдэнэ” гэж хэлээд таксины баруун хойно сууж байсан залууг гараараа цохьсон. Би биеийнх нь аль хэсэгт цохиж байгааг зайтай зогсож байсан болохоор сайн хараагүй. Би Ц.А-ын хойноос нь тэвэрч аваад болиулах гэхэд тэрээр “Байж бай хөгшөөн” гээд байхаар нь *** “Ц.А-ыгаа аваач. Хэрэгт орлоо шүү дээ” гэж хэлсэн. Цуурай Ц.А-ыг тэврээд авахад тэрээр биеэрээ гараад таксины баруун хойно сууж байсан залууг хэд хэдэн удаа цохьсон гэжээ. / хх 17-18 /

 

Хохирогч Ц.У мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний биед учирсан гэмтлийг тухайн үед хар өнгийн юүдэнтэй цамцтай байсан өндөр залуу буюу нь ганцаараа цохиж учруулсан. Намайг хашааны хаалгаар чирч гаргаад үсдэж толгойн баруун тал руу гараараа цохьсон. Мөн хамар хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисноос болж дээрх гэмтэл учирсан. Зүүн бугалганд учирсан цус хуралт гэмтэл тэр өндөр залуу намайг татаж чангаах үед учирсан. Мөн миний хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөсөн гэжээ. / хх 24 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12393 дугаартай дүгнэлтэд:

1. Л.О-ын биед дээд, доод уруулын дотор салстад язралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйхны зоөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрзгт хамаарна.

6. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хедөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 27-28 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12367 дугаартай дүгнэлтэд:

1. Ц.Урангоогийн биед зүүн бугалганд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги, алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ. / хх 21-22 /

 

Яллагдагч Л.О- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Хохирогч У нь анх гэрийнх нь гадаа очиход над руу шууд юу ч хэлэлгүй “Чи манай ахыг зодсон байна” гэж хэлээд дайраад байсан. У гэрээсээ гарч ирэхдээ З-гийн куртикийг түүнд шидэж өгөөд шууд над руу дайрсан. Тэрээр намайг заамдаад маажих гэж байхад би гарыг нь барьж түлхэх үйлдэл хийсэн. Намайг сүүлд Урангоог түлхэхэд тэрээр газар унасан байж магадгүй. Ц.А- анх эхнэрээ ирж авахдаа миний уруул хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Дараа нь таксины баруун хойд суудал дээр сууж байхад Ц.А- миний уруул болон нүүрний баруун хэсэгт 10-20 удаа цохьсон гэжээ. / хх 62-63 /

 

Яллагдагч Ц.А- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд өгсөн мэдүүлгээ үнэн зөв өгсөн учраас надад нэмж ярих зүйл байхгүй гэжээ. / хх 78-79  /

 

Шүүгдэгч Ц.А-ыг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 78-79 /

 

Шүүгдэгч Л.О-ыг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 62-63 /

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 84-85 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Л.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Ц.А-т гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд 500.000 төгрөг авсан гэв. 

 

Шүүгдэгч Ц.А- нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө *** гудамжинд хохирогч Л.О-ыг “У-г зодлоо” гэж түүнийг гараараа удаа дараа цохиж биед нь дээд, доод уруулын дотор салстад язралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

- Л.О- нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө С*** тоотын гадна хохирогч Ц.У-той маргалдаж, түүнийг татаж чангаах, үсдэх, нүүр хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож биед нь зүүн бугалгад цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Эхнэрээ хардаж цохьсон өндөр залуу савхин бээлий өмсөж гарч ирээд миний толгойны баруун талын хэсэг рүү 10-12 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Л.О-ын мэдүүлэг / хх 35-36 /, ...Анх эхнэртэйгээ харддаг залуу машины гаднаас миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон. Манай найзьг цохиод байхаар нь би түүнд хандан “Одоо хангалттай болно” гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.З-гийн мэдүүлэг / хх 14-15 /, ...Ц.А- ах машины баруун хойд талын хаалгаар цээжээрээ ороод хар өнгийн юүдэнтэй цамцтай, өндөр залууг зодож цохиод байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Ц-гийн мэдүүлэг / хх 13 /, ...Ц.А- Инсайт машины баруун хойд хаалган дээр очоод “Сая та хоёр намайг зодсон. Би одоо та хоёрыг ална. Одоо та хоёртой хоёрын эсрэг нэгдэнэ” гэж хэлээд таксины баруун хойно сууж байсан залууг гараараа хэд хэдэн удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.М-н мэдүүлэг / хх 17-18 /, ...Миний биед учирсан гэмтлийг тухайн үед хар өнгийн юүдэнтэй цамцтай байсан өндөр залуу буюу нь ганцаараа цохиж учруулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.У-гийн мэдүүлэг / хх 24 /, ... Л.О-ын биед дээд, доод уруулын дотор салстад язралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйхны зоөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12393 дугаартай дүгнэлт / хх 27-28 /, ... Ц.У-гийн биед зүүн бугалганд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12367 дугаартай дүгнэлт / хх 21-22 /, ...Хохирогч Урангоо намайг заамдаад маажих гэж байхад би гарыг нь барьж түлхэх үйлдэл хийсэн. Урангоог түлхэхэд тэрээр газар унасан байж магадгүй. Ц.А- миний уруул хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Дараа нь таксины баруун хойд суудал дээр сууж байхад миний уруул болон нүүрний баруун хэсэгт 10-20 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Л.О-ын мэдүүлэг / хх 62-63 /, ...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд өгсөн мэдүүлгээ үнэн зөв өгсөн учраас надад нэмж ярих зүйл байхгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ц.А-ын мэдүүлэг / хх 78-79  / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.А-, Л.О- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.А-, Л.О- нарт  ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Ц.А- нь эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.А-, Л.О- нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн байх тул тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ц.Урангоо, Л.О- нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 90, 94 / гэсэн тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.А-, Л.О- нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

            Шүүхээс шүүгдэгч Ц.А-, Л.О- нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Ц.А-, ... овогт Л.О- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.А-, Л.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.А-, Л.О- нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.А-, Л.О- нар нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ц.А-, Л.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.А-, Л.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ