Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 578

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын*** дугаар баг ******* *** дүгээр хэсэг *** тоотод оршин суух, 6 настай, эмэгтэй, одоо тэтгэвэрт, түр гэрээгээр улсын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа ******* овогт ******* ******* /*******/ нэхэмжлэлтэй:

 “Өмчлөгч тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2003 оны 0 дүгээр сарын 09-ний өдрийн ******* аймгийн ******* сумын “******* *******” ХХК-ний захиралын тушаалаар ажлын хөлсөндөө ******* сумын нутаг дэвсгэрт байрлах тус компаний өмч болох 6 айлын орон сууцны дүгээр байрны 2 дугаар орцны 2 давхарт тоотод байрлах 2 өрөө 2  байрыг тус компанийн захирал тушаалын дагуу худалдаж авсан юм. Энэ үеэс хойш миний бие нь тус байрны өмчлөх эрх сэргээлгэхээр удаа дараа шүүхэд хандаж байсан. 2013 онд шүүхийн шийдвэрийг үндэслэн миний нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2013 оны 0 дүгээр сарын 25-ны өдрийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон. Гэтэл тус байранд оршин сууж байсан гэдэг хүн Захиргааны хэргийн шүүхэд хандан тус гэрчилгээг хүчингүй болгон одоо энэ байр нь хэний ч өмчлөлд байхгүй байгаа. Иймд ******* сумын *** айлын орон сууцны *** дүгээр байрны 2 дугаар орц тоот 2 бүхий 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү  гэх.    

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмждлэгч ******* нь “******* аймгийн ******* сумын 6 айлын орон сууцны дүгээр байрны 2 дугаар орц тоот 2 бүхий 2 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.   

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд “******* *******” ХХК-ийн захирал М.Гантөмөр нь 2003 оны 0 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаал гарган ******* сумын 6 айлын орон сууцны дүгээр байрны 2 дугаар орцны 2 өрөө орон сууцыг надад олгосон. Иймд тус байрны өмчлөгөөр тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргажээ.  

Нэхэмжлэгч ******* нь 2013 оны 0 дүгээр сарын 23-ны өдөр “******* *******” ХХК-ийн ерөнхий захирал 2003 оны 0 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тушаал, ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 200 оны дугаар сарын 06-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай” 108 дугаар захирамж, ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2013 оны 0 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр албан бичиг зэргийг хавсарган ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст, ******* аймгийн ******* сумын 6 айлын орон сууцны дүгээр байрны 2 дугаар орцны 2 давхарт тоот 2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг бүртгүүлэхээр хүсэлт гарган,  хүсэлтийн дагуу “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, *******д өмчлөх эрхийн 0002521 дугаартай гэрчилгээ олгосон байх бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” хийн ******* аймгийн ******* сумын иргэн С.Отгонбаатарт ******* сумын 6 айлын орон сууцны дүгээр байрны 2 дугаар орцны 2 давхарт тоот 2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан улмаар С.Отгонбаатарт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж 00031096 дугаартай гэрчилгээ олгосон байна.

Гэтэл иргэн “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, *******д өмчлөх эрхийн 0002521 дугаартай гэрчилгээ, С.Отгонбаатарт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж 00031096 дугаартай гэрчилгээ” олгосон үндэслэлгүй байна гэдэг үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гарган тус шүүх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон, ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж ******* сумын 6 айлын орон сууцны дүгээр байрны 2 дугаар орцны 2 давхарт тоот 2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг *******, С.Отгонбаатар нарын нэр дээрх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэсэн бүртгэл болон *******д олгосон 00025 дугаартай, С.Отгонбаатарт олгосон 00031096 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны дугаар сарын 17-ны өдрийн 583 дугаартай магадлал, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан материалууд зэргээр нотлогдож байна.

Иймд  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны дугаар сарын 17-ны өдрийн 583 дугаартай магадлал нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Д.******* нэхэмжлэлтэй ******* аймгийн ******* сумын 6 айлын орон сууцны дүгээр байрны 2 дугаар орцны 2 давхарт тоот 2 талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан хугацаа  өнгөрснөөс  хойш 1  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА