Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0462

 

2014 оны 12 сарын 03 өдөр                    Дугаар 462            Улаанбаатар хот

Иргэн Ц.Б-ны нэхэмжлэлтэй л захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09- ний өдрийн 447 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ц.Б-ны нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал болон тус дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бодлого тодорхойлдог, хяналтын чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд дүүргийн хэмжээнд газар эзэмших, ашиглах эрх олгосон иргэн аж ахуйн нэгжид Газрын тухай хуулийг зөрчиж олгосон эсэхэд судалгаа гарган, ажлын хэсэг байгуулж, шалгасны үндсэн дээр нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжид хууль зөрчиж олгосон газар эзэмших эрхийг цуцлахыг дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн болохоос газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй.

Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 274 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, хорих ангийн баруун талд аж ахуйн зориулалтаар 1000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай Ц.Б-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4-д заасныг тус тус зөрчиж газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалт зөрчиж захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад газар эзэмшүүлсэн.

Мөн Ц.Б нь хууль буюу гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй байсан тул Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ээлжит 10 дугаар хуралдаанаас Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 274 дүгээр захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: "Баянгол дүүргийн Засаг дарга 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 274 дүгээр захирамжаар иргэн Ц.Б-д аж ахуйн зориулалтаар 1000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4-т заасныг тус тус зөрчиж Баянгол дүүргийн 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалт зөрчиж захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар олгосон ба иргэн Ц.Б нь 2013 оны 04 дүгээр сар хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн байсан тул Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 274* дүгээр захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

Өмнөх Засаг даргын хууль бус шийдвэрүүдийн улмаас хойшид гарах шийдвэр буруу явах учир дээрх байдлаар буруу явж ирсэн асуудлыг цэгцэлж, засаж залруулах үүднээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгож,

 

хохироосон нь үнэн. Нэхэмжлэгчийн хувьд 2013 оны 04 сар хүртэл зориулалтын дагуу ямар нэгэн байдлаар ашиглаагүй, нэг шон ч хатгаагүй, тухайн газраа арчилж, хамгаалаагүй байж хохирсон гэж ярьж байгаа нь харамсалтай байна. Мөн газар эзэмших хугацаа дуусахад 15 хоног дутуу байсан. Энэ хугацаанд хашаа, байшин барьж зориулалтын дагуу ашиглана гэж байхгүй. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бас нэг гол үндэслэл бол дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг зөрчсөн бөгөөд хавтаст хэрэгт мөнгө тушаасан баримтууд байдаг боловч дуудлага худалдааны анхны үнэ төлсөн баримт байхгүй байгаа. Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн лавлагаанаас үзвэл маргаан бүхий газар нь хамгаалалтын бүсэд хамаарч байх бөгөөд өндөр хүчдэлийн шугам байрлаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 447 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 39 дугаар зүйлийн 39.1, 40 дугаар зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн иргэдийн 'Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батмандах давж заалдах гомдолдоо: “Ц.Б 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 274 дугаар захирамжаар 1000 м.кв газрын аж ахуйн зориулалтаар олгосон байдаг ч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1.6-д заасны дагуу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4-т заасан заалтуудыг зөрчиж газар зохион байгуулалтад тусгагдаагүй, дуудлага худалдаа сонгон шалгаруулах, Засаг дарга өөрт олгосон эрх мэдлээ хэтрүүлж шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал уг газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй шалтгаанаа дурдаж чадахгүй байгаа талаар нотлох баримт байхгүй одоо хүртэл тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй.

 

Гэтэл шүүх тодорхойгүй нотлох баримтад үндэслэн 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, төсөл сонгон шалгаруулах зэрэг Газрын тухай хуульд заасан заалтуудыг илт зөрчсөн шийдвэрийг сэргээж, хайнга хандан шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 447 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Б-аас Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

1. Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, гэрээ сунгах, баталгаажуулах, зориулалд талбай, байршил өөрчлөх тухай" 274 дүгээр захирамжаар иргэн Ц.Б-д Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 станцын урд талд 1000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 0352942 дугаартай гэрчилгээ олгожээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн Хурал нь дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр заагдаагүй, дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр тусгагдаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг даргад даалгасан байна.

Газрын тухай хууль, түүний дотор 20 дугаар зүйлийн 20 1.1-д “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ

 

 

 

 

 

 

талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж, дүгнэх”, 20.1.2-т ‘тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан ... дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэх заалтуудаас үзвэл “иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг даалгах” эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тусгайлан олгоогүй байна.

Үүнээс гадна газрын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх олгосон нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах эрхтэй Засаг даргын өмнөөс шийдвэр

л'

гаргах эрхийг бий болгохгүй.

Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8/02 дугаар тогтоолыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Иймд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрт эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан нь маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.

2. Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий захиргааны акт нь тухайн оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрх олгосон, хуульд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж, нэхэмжлэгч Ц.Б-ны газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх үндэслэлүүд нь хариуцагчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан бөгөөд энэ байдалд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Мөн маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гарснаар нэхэмжлэгч Баянгол дүүргийн Газрын албатай газар эзэмших гэрээ байгуулж, 2011 оны 09 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авснаар түүнд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу эзэмших эрх үүссэн байхад 1 жил 8 сарын дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д

 

заасан буюу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг зөрчжээ.

Иймд, үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5

дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч. өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.