Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1135

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Б.Ундрах,

хохирогч, шүүгдэгч О.Т,

хохирогч, шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-Г танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Х.О.Т, Б.М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг заасан гэмт хэрэпг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 0426 01433 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 30- ны өдөр хянан хэлэлцэв.

Шуугдэгч наоын биеийн байцаалт:

  1. Б.М.Б Монгол Улсын иргэн, .............-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл ........тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 7в-8 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж
  2. Х.О.Т нь Монгол Улсын иргэн, .......-ний өдөр ......... төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хархорин худалдааны төвд хувиараа худалдаа эрхэлдэг гэх, ам бүл .......... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД.ИМ81112401).

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусанд явж байхдаа настай хүнд суудал тавьж өгсөнгүй гэх шалтгааны улмаас иргэн О.Ттай маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан;

Шүүгдэгч О.Т нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусанд явж байхдаа таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Бтай маргалдаж, түүний гар руу нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б, О.Т нараас: Мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг зүйл байхгүй гэв.

Хохирогч О.Т мэдүүлэхдээ: Тухайн өдөр автобусанд М.Б нь намайг сандал тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар нүүрэнд гараараа цохисон. Тухайн үед нүүр хөхөрч шүд суларсан. Хоёр шүдийг бэхлэх боломжгүй юм байна гэсэн. Эрүүл мэндэд учирсан хохирлын зардлыг нэхэмжлэхгүй гэв.

Хохирогч М.Баас мэдүүлэхдээ: Би автобусанд явж байхад настай эмэгтэй хэцүү харагдаад байхаар нь би О.Тыг настай хүнд сандлаа өгчих гэж

хэлсэн нинь надтай маргаад, миний гар руу цохисон. Хохирол нэхэмжлэх зүйл алга байна гэв.

Хоёр.Эрүүгийн 1908 0426 01433 дугаартай хэргээс талүүдын сүдалсан нотлох баримтууд:

Нэг.О.Төгсжаргалын эруул мэндэд хөнген хохирол учиосан хэргийн баримтууд:

1.1 Хохирогч О.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн орчим 3-р эмнэлгийн автобусны буудлаас Их наран Улаан чулуут гэсэн чиглэлийн автобусанд гэр рүүгээ харихаар суусан. Хархорины автобусны буудлаас 50-60 орчим насны эгч суусан. Тэр эгчид суудал тавьж өгөхөөр бостол яах гэсэн юм бэ, эгч нь хоёр буудал яваад бууна гэхээр нь би буцаад суусан. Тэгсэн миний ар талын суудлын харалдаа зогсож байсан 50-60 орчим насны ах намайг хөдөөний мангар юмнууд суудал тавьж өгдөггүй, муу сайн юмнууд гээд доромжлоод байхаар нь би гарыг нь түлхээд та одоо болиоч хэлэхэд миний нүүр рүү гарынхаа шуу хэсгээр нэг удаа цохисон. Тэгэхээр нь би сандлаасаа босоод барьж явж байсан торноосоо усны хоосон сав гаргаж ирээд хоёр удаа тэр ахын хаана нь цохисноо мэдэхгүй, цохих шиг болсон. Тэгээд тэр ах бид хоёр 21-ний автобусны буудал дээр буугаад цагдаа дээр ирсэн.

Тэр ах намайг настай хүнд суудал тавьж өгөөгүй гэх шалтгаанаар маргалдаж хэл амаар доромжилж цохисон. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг М.Б гэх хүн гараараа нэг удаа цохиж учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Гол нь шүдээ змчилүүлчихмээр байна..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

  1. Гэрч Б.Лувсандагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...орой гэртээ хийж байх үед эхнэр О.Т залгаад автобусанд хүнд зодуулчихлаа, хурдан хүрээд ир гэсэн. Би 21 дүгээр хороололын автобусны буудал дээр яваад очиход эхнэр О.Т ахимаг насны эрэгтэй хүнтэй хамт зогсож байсан. Би тухайн хүнтэй ямар нэг юм яриагүй, машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс дээр авч ирсзн. Төгсжаргапын нүүр хавдсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дугаар тал),
  2. Шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "... 2019 оны 8 дугаар сарын 10-нд 21.00 цагийн үед харих гээд автобусанд суугаад явж байхад настай эмэгтэй хүн орж ирээд хажууд тортой хүнд зүйл барьсан хэцүү харагдаад байхаар нь урд талын суудал дээр сууж байсан О.Т гэх эмэгтэйг энэ хөгшин хүнд суудал тавиад өгөөч гэж хэлэхэд муу согтуу өвгөн битгий солиороод байгаарай, согтуу

юмнууд гэж хэлсэн. Автобусны бариулнаас барьсан гар руу ямар нэг зүйлээр цохих шиг болсон. Би зөрүүлээд цохисон. О.Тын биед учирсан гэмтлийг өөрөө цохих үед нь зөрүүлээд цохисон, энэ үед үүсэх боломжгой. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэрнийн 72-73 дугаар тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 9741 тоот дүгнэлтэд:

-Болсон хэргийн товч: Үл таних хүнд О.Т нь цохиулж гэмтсэн гэх.

Хэсэг газрын үзлэгт: Хамрын нурууны дээд хэсгээр хавдсан, тэмтрэгэхэд эмзэглэлтэй. Дээд зүүн 1-р шүд урагш хойш суларсан, 2-р шүд арагш гажсан.

2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Медтравм КТГ-т 21-р шүдний ёзоорын дээд хэсэгт 0.6x1.6 см хэмжээтэй гиперденсив өөрчлөлттэй.

Дүгнэлт:

-О.Тын биед тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал гэмтэл тоггоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 10 дугаар тал),

  1. Шинжээч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 9741 тоот дүгнэлтэд дурдсан 25 дугаар шүд хуучин үрэвсэлтэй, тухайн өдрийн гэмтэлтэй огт хамаагүй. Дээд зүүн 1-р шүд нь 21-р шүд мөн бөгөөд уг гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Мөн 2-р шүд буюу 22-р шүд тухайн үеийн гэмтлээс үүссэн байх боломжтой арагш гажсан байна. О.Тын биед учирсан гэмтэл тус бүртээ хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дугаар тал),

Хоёр:М.Батжаогалын эруул мэндэд хөнгөн хохирол учирсан хэргийн баримтууд.

  1. Хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр орой 21 цагийн үед би ...Улаанчулуут чиглэлийн автобусанд суугаад явж байхад миний насны эмэгтэй орж ирээд хажууд тортой зүйл барьсан хэцүү харагдахаар нь автобусны урд талын сандал дээр сууж байсан эмэгтэйг энэ хүнд суудал
 

тавиад өгөөч гэхэд муу оогтуу өвгөн минь битгий солиороод байгаарай гэж хэлсэн. Бид хоёр хэрэлдэж эхэлсэн. Депогийн автобусны буудал орчим автобус явж байхад бид бие ф биенээ хэл амаар доромжилж байгаад би нуур руу нь хараад яахав гээд өөр тийшээ хараад зогсож байхад гар руу ямар нэг зүйлээр цохихоор нь би чи яагаад байгаа юм гээд зөрүүлээд нүүр рүү нь цохисон. Тэгэхэд чи яагаад намайг цохиод байгаа юм гээд орилоод байсан. Тэгээд бид хоёр автобуснаас буухад миний хувцаснаас зууралдаад явуулахгуй байж байгаад нөхрөө дуудсан. Нөхөр нь ирэхэд “энэ намайг ингэж цохисон” гээд миний нүүр рүү гараараа нэг удаа алгадсан. Бид цагдаагийн байгууллагад хандахаар ирсэн. Надад учирсан гэмтлийг О.Т гэх эмэгтэй даавуун цүнхтэй зүйлээрээ нэг удаа цохиж гэмтээсэн. Харин О.Тын биед учирсан гэмтлийг намайг цохих үед нь зөрүүлээд цохисон. Тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй, эм тариа худалдан авсан, гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх төлбөрийн баримт байхгүй. Гэмтлийг өөрөөр нь эдгээсэн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

  1. Шүүгдэгч О.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Автобусанд суугаад явж байхад миний ард зогсож байсан М.Б гэх хүн ирээд надад хандан хөдөөний муу бүдүүлэг соёлгүй гэх мэтээр намайг загнаад доромжлоод байсан. Намайг харааж загнаад толгой дээр автобусны буудлын бариулаас бариад байхаар нь та гараа авчих ахаа гээд гар руу нь түлхсэн чинь миний нүүрэн дундуур

^          гараараа нэг удаа саваад цохисон. Би гарынхаа ар шуу хэсгээр нэг удаа нүүр хэсэгт хүчтэй

савж цохисон. Өөрөөр цохиж зодоогүй. Ууж байсан усныхаа саваар хэд хэдэн удаа савсан, тэр үед гэмтэл үүссэн эсэхийг мэдэхгүй. Бид хоёр автобуснаас буугаад цагдаа дээр очсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дугаар тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 9795 тоот дүгнэлтэд:

Болсон хэргийн товч: бусдад зодуулсан гэх.

Хэсэг газрын үзлэгт: Баруун шууны гадна доод хэсэгт 0.8х0.8 см шархтай. Баруун шууны дунд гадна хэсэгт 2.0.5см, баруун бугалганы гадна хэсэпг 4x2 см хүрэн өнгийн цус хуралттай.

Дүгнэлт:

-М.Бын биед баруун шуунд шарх, баруун шуу, бугалганд цус хуралт гэмтэл тоггоогдлоо.

^                       -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

 

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 12 дугаар тал),

  1. Шинжээч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 9795 дугаар дүгнэлтэд дурдсан гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун шуунд шарх гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар тал),

З.Шүүгдэгч М.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 38 дугаар тал), Төрийн банкинд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 41 дүгээр тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 42 дугаар тал),

  1. Шүүгдэгч О.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар тал), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дүгээр тал), Хаан банкинд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 51-57 дугаар тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 58 дугаар тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжпэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашигсонирхлыгзөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос

шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Б, О.Т нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч М.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмтхэргийг, мөн шүүгдэгч О.Т хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон тул тэднийг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч М.Б, О.Т нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан "хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд тус бүр “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч О.Т нь өмгөөлөлдөө хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Харин шүүгдэгч М.Б нь өмгөөлөлдөө “хохирогч О.Тыг нэг л удаа нүүрэнд нь цохисон, үүний улмаас шүд нь суларсан гэдэгт эргэлзэж байна гэж гэм буруугийн талаар маргасан.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Б, О.Т нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусанд явж байхдаа настай хүнд суудал тавьж өгсөнгүй гэх шалтгааны улмаас иргэн О.Ттай маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч О.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  2019 оны 8 дугаар

сарын 10-ны өдөр 21.00 цагт автобусанд ...миний ар талын суудлын харалдаа зогсож байсан 50-60 орчим насны ах намайг хөдөөний мангар юмнууд суудал тавьж өгдөггүй, муу сайн юмнууд гээд доромжлоод байхаар нь би гарыг нь түлхээд та одоо болиоч хэлэхэд миний нүүр рүү гарынхаа шуу хэсгээр нэг удаа цохисон. ...гэмтлийг М.Б гэх хүн гараараа нэгудаа цохижучруулсан....” гэсэн мэдүүлэг(хавтастхэргийн 17-18 дугаар тал), -Гэрч Б.Лувсандагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эхнэр О.Т залгаад автобусанд хүнд зодуулчихлаа, хурдан хүрээд ир гэсэн. Би 21 дүгээр хороололын автобусны буудал дээр яваад очиход ...О.Тын нүүр хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дугаар тал),

-шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн"... 2019 оны 8 дугаар сарын 10-ны 21.00 цагийн үед харих гээд автобусанд суугаад явж байхад ...урд талын суудал дээр сууж байсан О.Т гэх эмэгтэйг хөгшин хүнд суудал тавиад өгөөч гэж хэлэхэд муу согтуу өвгөн битгий солиороод байгаарай гэж хэлээд гар руу ямар нэг зүйлээр цохих шиг болсон. Би зөрүүлээд цохисон. О.Тын биед учирсан гэмтлийг өөрөө цохих үед нь зөрүүлээд цохисон, энэ үед үүсэх боломжтой....” гэх мэдүүлэг (хавтаст хэрнийн 72-73 дугаар тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9741 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 10 дугаар тал), шинжээч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Т нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусанд явж байхдаа таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Бтай маргалдаж, түүний гар руу нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Улаанчулуут чиглэлийн автобусанд суугаад явж байхдаа ...сандал дээр сууж байсан эмэгтэйг хүнд суудал тавиад өгөөч гэхэд муу согтуу өвгөн минь битгий солиороод байгаарай гээд бид хоёр хэрэлдэжэхэлсэн. ...гар руу ямар нэгзүйлээр цохисон. ...О.Тын биед учирсан гэмтлийг намайг цохих үед нь зөрүүлээд цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

-Шүүгдэгч О.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Автобусанд суугаад явж байхад М.Б гэх хүн ирээд надад хандан хөдөөний муу Ф   бүдүүлэг соёлгүй гэх мэтээр намайгзагнаад доромжлоод байсан. ...гар руу нь тулхсэн чинь

миний нүүрэн дундуур гараараа нэгудаа саваад цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дугаар тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9795 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 12 дугаар тал), шинжээч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нийтийн тээврээр үйлчлүүлж явахдаа М.Б, О.Т нар нь тухайн үед үүссэн үл ойлголцол, бие биенээ хүндлээгүй байдал зэргээс маргаж, харилцан зодолдож тус гэмт хэрэг гарсан байна.

Шүүгдэгч М.Б нь гэм буруугийн талаар маргаж, хохирогч О.Тын нүүрэнд нэг удаа цохиход хоёр шүд гэмтсэн гэдэг нь эргэлзээтэй байна гэж тайлбарлах ба тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан шинжээч О.Сарангэрэлээс “...О.Тын Дээд зүүн 1-р шүд нь 21-р шүд мөн бөгөөд уг гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Мөн 2-р шүд буюу 22-р шүд тухайн үеийн гэмтлээс үүссэн байх боломжтой арагш гажсан байна..” гэж мэдүүлснийг үгүйсгэх баримтгүй, шүүгдэгчийн маргаж буй нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Бын хохирогч О.Тын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь, шүүгдэгч О.Тын хохирогч М.Бын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг тус бүр хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийгхүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, О.Т нарыг тус тус гэм буруутайд тооцов.

  1. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт

#

хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.

Шүүгдэпц М.Б нь хохирогч О.Тын, шүүгдэгч О.Т нь хохирогч М.Бын эрүүл мэндэд тус тус учруулсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсанаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгг тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, .... эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүх хуралдаанд хохирогч О.Т нь шүүгдэгч М.Баас, хохирогч М.Б нь шүүгдэгч О.Таас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн ба, хохирлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт тус тус ирүүлээгүй болно.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч М.Б, О.Т нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлт гаргасан, шүүгдэгч М.Б, О.Т нар нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б, О.Т нар урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн баримттай байх ба шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч М.Б, О.Т нар нь тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир

 

эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт. гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгч О.Тын тогтмол ажил эрхэлдэг байдал, шүүгдэгч М.Бын өндөр настай зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 550 нзгжгэй тэнцэх хэмжэзний буюу 550.000 төгрөгийг торгох ял тус тус шийтгэж, торгохыг ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

  1. Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн

  1. 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-шүүгдэгч Х.О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.                                                                                          9

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, О.Т нарт тус бүрт оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хууль заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, О.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч О.Т нь шүүгдэгч М.Баас, хохирогч М.Б нь шүүгдэгч О.Таас нэхэмжпэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.Б, О.Т нартурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйгтайлбарласугай.
  6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Б, О.Т нарт авсан хувийн баталгаа гаргахтаслан

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА