Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга           С.Төртулах

             Улсын яллагч                         О.Нандинцэцэг

                         Шүүгдэгч                                         *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  *******, *******, ******* нарт холбогдох 2132001700038 *******тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 0******* ******* сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто хүндийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт """""""" тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 ******* шүүхийн 2009 оны 06 ******* сарын 30-ны өдрийн 110 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан. Хэрэг хариуцах чадвартай, Шаазгай ургийн овогт ******* Жамсран /РД:*******/,

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 ******* сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийнхээ хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, """"""""" тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон ургийн овогт Сүхбаатар /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 ******* сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 2******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн """"""""""""""тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон ургийн овогт //,

 

Холбогдсон хэргийн талаар: *******, *******, ******* нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, ******* ******* *******, “Буданчийн ам” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй... гэжээ.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, зүйл ангийг зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй... гэжээ.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаан мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, зүйл анги болон үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа  тул шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй... гэжээ.

Эрүүгийн  2032001700038 тоот хавтаст хэргээс:

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 0******* ******* *******т гэртээ байхад хуурай дүү , Сүхбаатар, нэг танихгүй залуу /Ариунболд/ нар манай гэрт 12 цагийн үед ирээд тухайн үед , Сүхбаатар хоёрт машин олдохгүй байна, хүмүүс уул руу яваад байна гэж хэлсэн. Тэгээд би хуурай дүү Төрбатын 88-97 СБА улсын *******тай тээврийн хэрэгсэлтэй уг өдрийн 21 цагийн орчим , Ариунболд бид 4 Гацууртын “Бодончын эх” гэх газарт очсон. 2020 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 03 цагийн үед хүн хүний ******* шуудай аччихлаа гэж хэлсэн. Тэгээд , Сүхбаатар нар 1******* шуудай чулууг машин дээр ачаад хөдлөх гэхэд Зүүнхараагийн Од гэх залуу танд 200000 төгрөг өгье, та манай чулууг буулгаад өгөөч гэж хэлэхээр нь Од гэх залуугийн 70-80 шуудай бондгор чулууг машинд ачаад уулнаас буугаад машин шаварт суусан. Би машинаас буугаагүй, машиндаа сууж байсан. Надтай хамт явсан , Сүхбаатар нар ажилласан. Ариунболд чулуу аваагүй, нүх рүү ороогүй, бид нартай хамт нутаг үзнэ гэж явсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2020 оны 09 дүгээр сарын 24-ний орой цагийн үед , Ариунболд, Жамсран ах нарын хамт Мандал сумын ******* ******* *******, “Бодончийн ам” гэх газарт уртаашаа 20 гаран метр, гүн нь 10 метр орчим, өргөн нь 3 метр орчим нүх байсан. ******* ******* ******* *******аас авч явсан мотор асаагаад молдокоор чулуу цохиж авсан, бид хоёр нүх рүү орж чулуу авсан. Ариунболд нүх рүү ороогүй. Бид нартай цуг газар үзнэ гэж цуг явсан. Жамсран ахыг 600000 төгрөгөөр хөлсөлж авч явсан. Уулан дээр очоод машин дотроо суугаад байсан. Чулуу цохиж аваагүй, чулуу татах ажил хийгээгүй. Сүхбаатар бид хоёр чулуу авсан гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 ******* хуудас/,    

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатарын гэрт очиж пором өгсөнд “Буданчийн ам”-нд алт гарч байна, тийшээ очиж үзье гэж хоорондоо ярилцаж тохироод Сүхбаатар мотор, молдок бэлдээд би цэргийн ангид байх Жамсран ахын гэрт очиход Жамсран ах өөрийнхөө 3ил-131 маркийн машинаа засаад байж байсан. Тэгээд би Жамсран ахад хөлсөнд ууланд яваад өгөөч гэж хэлэхэд Жамсран ах миний машин засвартай байгаа, хүний машин гуйгаад явъя гэж хэлсэн. Орой цагийн үед Сүхбаатар, нэг танихгүй залуу /Ариунболд/ бид гурав Сүхбаатарын гэрт байж байхад Жамсран ах 3ил-131 маркийн 88-97 СБА улсын *******тай тээврийн хэрэгсэлтэй ирээд бид нар “Буданчийн ам” гэх газар очиход уртаашаа 20 гаран метр, гүн нь 10 метр орчим, өргөн нь 3 метр орчим нүх байсан. Бид нарыг очиход нүхэн дотор хүмүүс ажиллаж байсан. Бид хоёр нүхний хойд буланд очиж Сүхбаатар бид хоёр молдокоор чулуу цохиж авч байхад манай молдок эвдэрсэн. Тэгэхээр нь хүнээс молдок гуйгаад чулуу цохиж аваад Сүхбаатар нүхнээс чулуу татаж гаргаад шуудайлсан. Бид хоёр 16 бондгор чулуу аваад машин дээр ачаад буцах гэтэл тэнд байсан хүмүүс чулуу тавиад уулнаас бууя гэхээр нь “ач ач” гэж хэлээд Жамсран ахын машин дээр чулуу тавиад уулнаас буух замдаа манай машин шаварт суусан гэх мэдүүлэг /хх-ийн 44-4******* ******* хуудас/,

 Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:..2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Жамсран ах ирээд машин татаж өгье гээд миний машиныг гуйгаад аваад явсан. 2020 оны 09 дүгээр сарын 2*******-ны орой би Жамсран ах руу утсаар ярихад хүний чулуу ачиж яваад Мандал сумын журмын хашаанд орчихлоо гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 48 ******* хуудас/,

 Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17 ******* хуудас/,

 Олборлосон гэх чулууг жинлэж, хураасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 66-7******* ******* хуудас/,

            2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 34 *******тай мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн /шинжээчийн/ “...203200170 *******тай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулууг хэмжсэн хэмжилтээр ...иргэн *******, *******, нарын тээвэрлэж явсан 1720,41 кг чулуу байна. Үйл ажиллагааны улмаас байгаль экологид учирсан хохирлыг тооцох боломжгүй байна. Учир нь энэхүү ухсан чулуунуудын ухашын хэмжээг тодорхойлж хэмжилт хийх боломжгүй, үүнээс гадна чулуу авснаас бусад хэсэг хоосон орон зай их байгаа тул тодорхойлох боломжгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 9******* ******* хуудас/,

             Геологийн төв лабораторийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шинжилгээний дүн /хх-ийн 107-108 ******* хуудас/, зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* *******-р *******ийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 1*******4,171,180 дүгээр хуудас/, Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /163,17*******,18******* ******* хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 ******* зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг. Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, ******* ******* *******, “Буданчийн ам” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийсэн гэмт хэрэг, шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, ******* ******* *******, “Буданчийн ам” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийсэн гэмт хэрэг, шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, ******* ******* *******, “Буданчийн ам” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь: *******, *******, ******* нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд /ХХ-ийн 40-41, 42-43, 44-4******* ******* хуудас/, Гэрч ын мэдүүлэг /ХХ-ийн 13-17 ******* хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17 ******* хуудас/, Олборлосон гэх чулууг жинлэж, хураасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 66-7******* ******* хуудас/, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №34 *******тай мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн /шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9******* ******* хуудас/, Геологийн төв лабораторийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шинжилгээний дүн /хх-ийн 107-108 ******* хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.       

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******, *******, *******  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

  Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар: Энэ хэрэгт “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” 2021 оны 02 ******* сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон О.Энхбат нь “...надад нэхэмжлэх зүйл байхгүй...”, “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх нэхэмжлэл, хохирол төлбөргүй байна гэж дүгнэлээ./хх-н 32-33, 193 ******* хуудас/,

 

Гурав. Шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, ******* ******* *******, “Буданчийн ам” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

  Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* ******* зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

            Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, өөрсдийн хийсэн гэмт хэргийн хор уршгийг ойлгон ухамсарлаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч, иргэний нэхэмжлэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 ******* зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

            Харин 2020 оны 09 дүгээр сарын 26-ны “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоолоор “ҮН 3800 GASOLINE GENERATOR” гэсэн бичвэр бүхий цахилгаан үүсгүүр /улаан өнгөтэй/ 1 ширхэг, том молдок /ногоон өнгөтэй/ 1 ширхэг зэргийг хураан авсныг  шүүгдэгч *******, *******, ******* нарт буцаан олгож, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль Орчны Хяналтын тасаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хадгалж байгаа шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ хууль бусаар олборлолт хийсэн *******8 шуудай буюу нийт 1720 килограмм алтны баяжмалтай гэх чулууг Улсын орлого болгохоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль Орчны Хяналтын тасагт шилжүүлж, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “88-97 СБА” улсын *******тай “Зил-131” загварын тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын өмчлөлд байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй харин ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдож байх тул /хх-н 18 ******* хуудас/ 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, “88-97 СБА” улсын *******тай “Зил-131” загварын тээврийн хэрэгслийг уг тээврийн хэрэгслийн эзэмшигч ад буцаан олгож, шүүгдэгч *******, *******, ******* нараас уг тээврийн хэрэгслийн үнэ 1*******000000 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгох нь зүйтэй байна, мөн гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нар нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэрэгт  цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 ******* зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 ******* зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 ******* зүйл, 36.7 ******* зүйл, 36.8 ******* зүйл, 36.10 ******* зүйл, 36.13 ******* зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Шаазгай ургийн овогт ******* Жамсран, Боржигон ургийн овогт Сүхбаатар, Боржигон ургийн овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авсугай.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориггүй болохыг тус тус дурдсугай.

 

*******. Энэ хэрэгт “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 26-ны тогтоолоор хураан авсан “ҮН-3800 GASOLINE GENERATOR” гэсэн бичвэр бүхий цахилгаан үүсгүүр /улаан өнгөтэй/ 1 ширхэг, том молдок /ногоон өнгөтэй/ 1 ширхэг зэргийг *******, *******, ******* нарт буцаан олгож, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль Орчны Хяналтын тасаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хадгалж байгаа *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэх үедээ хууль бусаар олборлолт хийсэн *******8 шуудай буюу нийт 1720 килограмм алтны баяжмалтай гэх чулууг Улсын орлого болгохоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль Орчны Хяналтын тасагт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* ******* зүйлийн 1, 4, ******* дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт “88-97 СБА” улсын *******тай “Зил-131” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч ад буцаан олгож, шүүгдэгч *******, *******, ******* нараас уг тээврийн хэрэгслийн үнэд *******гаас *******000000 /таван сая/ төгрөг, *******оос *******000000 /таван сая/ төгрөг, *******аас *******000000 /таван сая/ төгрөг, нийт 1*******000000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

 

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******, *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 ******* зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.