Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 01129

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт оршин суух Солоонууд овогт Эрэвгийлхамын Лхагва-Очир /РД70041514/-ын

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багт оршин суух Авга хариад овогт Дамдингийн Тавинтай /РД7111115/-д холбогдох,

     1.335.000 /нэг сая гурван зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Лхагва-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч Э.Лхагва-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Миний бие Д.Тавинтайд 2.335.000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай зээлдүүлсэн юм. Мөнгөө өгсөнөөс хойш 15 хоногийн дараа 1.000.000 төгрөгийг өгсөн. Түүнээс хойш 2 жил 4 сарын хугацаа өнгөрч Д.Тавинтайгаас “мөнгөө авъя” гэхэд “өгөх боломжгүй байна” гэж удаа дараа шалтаг тоочих болсон. Иймд миний зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл болох 1.335.000 төгрөгийг Д.Тавинтайгаас гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Лхагва-Очир нь хариуцагч Д.Тавинтайгаас 1.335.000 /нэг сая гурван зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Зохигч нь 2015 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 2.335.000 төгрөгийн зээлийн гэрээг амаар байгуулж нэхэмжлэгч Э.Лхагва-Очир нь 2.335.000 төгрөгийг хариуцагч Д.Тавинтайд өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдлоо.  

Зохигч нь зээлийн эргэн төлөлт буюу 2.335.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг төлсөн ба зээлийн үлдэгдэл 1.335.000 төгрөгийг зээлийн гэрээнд заасан хугацаанд Э.Лхагва-Очирт   буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”,  72 дугаар зүйлийн 72.3-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно...” гэж тус тус заасан байх тул хариуцагч Д.Тавинтай шүүхэд хуулинд заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.

Иймд хариуцагч Д.Тавинтайгаас 1.335.000 / нэг сая гурван зуун гучин тав  мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Лхагва-Очирт   олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.310  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 36.310  төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Д.Тавинтайд хэргийн материал танилцуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 06, 11 дүгээр сарын 09-ний өдрүүдэд түүний эзэмшлийн 98807718 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй,    

Мєн 2017 оны 11 дїгээр сарын 21-ний єдєр зарлагдсан шїїх хуралдааны товыг Д.Тавинтайд тїїний эзэмшлийн 98807718 дугаар утсаар мэдэгдэхээр 2017 оны 11 дїгээр сарын 15, 11 дїгээр сарын 16-ны єдєр тус тус холбогдоход дуудлагыг хїлээн авах боломжгїй байсан,  2017 оны 11 дїгээр сарын 15-ны єдєр Монгол шуудан ХХК-ийн цахим їйлчилгээгээр, Галт сумын Нїхбат багийн Засаг дарга н.Хадбаатарт 98870333 дугаар утсаар тус тус мэдэгдсэн боловч шїїх хуралдаанд хїндэтгэн їзэх шалтгаангїйгээр хїрэлцэн ирээгїй бєгєєд нэхэмжлэгчийн шїїх хуралдаанд гаргасан хїсэлтийг харгалзан Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зїйлийн 100.3-т зааснаар тїїний эзгїйд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг їндэслэн хэргийг шийдвэрлэлээ.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон