Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/129

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Улсын яллагч                                 О.Нандинцэцэг

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

  Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Д.*******

             Шүүгдэгч                                          С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.*******д холбогдох эрүүгийн 1932002340117 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, Төв аймгийн Сүмбэр суманд 1985 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант 2 дугаар баг, 3-1 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.

-2007 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

 - 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн № 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 03 сарын хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн № 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн. Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /НШ:*******/ ******* ******* ******* *******.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Шүүгдэгч С.******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг “Загдалын гол” гэх газраас иргэн Б.*******гийн бэлчээрт байсан үхрээс 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1 тооны хар халзан зүсмийн шүдлэн насны бухыг хулгайлж 1500000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг дэвсгэр “Загдалын гол” гэх газраас иргэн Э.Түвшинтулгын бэлчээрт байсан адуунаас 1 тооны хар халтар зүсмийн адууг хулгайлж 1200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: ... 2019 оны 09 дүгээр сарын 10-ны үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Загдал гэх газраас хар халзан зүсмийн бухыг хашаандаа авчирч янзлаад Улаанбаатар хот руу Гансүх ах руу залгаад аваад явсан. Мөн оны 09 дүгээр сарын 20-ны үед бас Загдал гэх газраас халтар зүсмийн адуу авчирч янзлаад Гансүх ахтай яриад авах уу гэхэд авна гэхээр нь аваад Улаанбаатар хот руу орж Дэнжийн мянгын махны зах дээр аваачиж зарсан. ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогч Б.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Манай үхэрнүүд 2019 оны 10 дугаар сарын 13-ны өглөө бэлчээрт гараад орой үхэрнүүд ирэхэд манай халзан бух байхгүй байсан. Тэгээд бэлчээрээс алга болчихоор нь хувиараа зөндөө хайсан. Тэгээд олдохгүй болохоор нь тухайн оны 11 дүгээр сарын эхээр цагдаад алдуул мал гээд зүсииг нь хэлж бичүүлсэн байсан. Тэгээд хэд хоногийн дараа Сүмбэр сумын хэсгийн төлөөлөгч Бат-Эрдэнэ гэдэг хүн над руу утсаар залгаад та бух алдсан уу гэж асуусан. Тэгэхээр нь би тийм гэж хэлээд очоод уулзсан. Тэгсэн чинь тэр цагдаа надаас үхрээ хаанаас алдсан болон зүс шинж тэмдэгийн талаар асууж тодруулсан. Таны бухыг авсан хүн олдсон гэж надад хэлэхээр нь би авсан хүн нь хаанахын хүн юм гэж асуухад Сүмбэрийн хүн гэж надад хэлж байсан. Тэгээд би энэ хэрэг шийдэгдэх юм байна гээд тоохгүй байсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/

Гэрч Ж.Гансүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны намар яг хэдэн сарыг нь санахгүй байна. Төв аймгийн Сүмбэр сумын иргэн ******* /Памбага/ миний гар утас руу залгаад ах маргааш завтай юу, Улаанбаатар хот руу мал гаргаж оруулах гэсэн юм гэхээр нь завтай гэсэн. Тэгээд маргааш өглөө нь гэртээ байж байхад ах явах уу гээд өглөө эрт залгахаар нь Пүрэвжаралын гэрт очиход портер маркын тээврийн хэрэгслийн тэвшин дээр 8 хэсэг болгочихсон малын мах байсан. Тэр махыг тээврийн хэрэгсэлдээ ачаад ******* бид хоёр Улаанбаатар хот ороод шууд Хүчит шонхор гэх зах дээр очсон. Тэгээд баахан ченж нар гарч ирээд нэг ченжид махаа өгчихөөд эргээд надтай Сүмбэр сум руу цуг буцсан. ... Над руу ******* утсаар залгаад Улаанбаатар хот руу мах ачих гэсэн юм гэхээр нь гарал үүслийн гэрчилгээтэй мах ачина шүү гэж хэлсэн. ... Би арьс шир зүсийг нь хараагүй. Ямар ч байсэн гарал үүслийн бичиг баримттай мах ачаад Улаанбаатар хот руу оруулсан. ... ******* нь 2019 оны намар санагдаж байна, эхлээд адууны мах, дараа нь үхрийн мах ачсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-31. 104-105 дугаар хуудас/

С.******* мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэхдээ: ... 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Сүмбэр сумын малын эмч Баяржаргал гэх хүнээс Улаанбаатар хот руу мал гаргаж авч явах гэж байгаа гээд нэг үхрийн гарал үүсэл бичүүлж авсан. Тэгээд тэр өдрийн орой нь Сүмбэр сумаас хойд зүгт байдаг "Загдалын гол" гэх газар луу буурал морьтойгоо орсон чинь засмал замын урд талд ганц хар халзан бух таарахаар нь шууд туугаад гэрийн хашаандаа оруулж байлгаж байгаад үүрээр гэрийнхээ хашаанд ганцаараа алж янзлаад махыг нь өөрийн пронтер маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр загсаасан. Гэдэс, толгой, шийрийг нь өөрийн эзэмшлийн 60-59 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөж хогийн жалганд хаясан. Тэгээд Улаанбаатар хот руу таксинд явдаг Гансүх ах руу утсаар яриад мах ачих уу гэхэд ачина гэхээр нь гэртээ дуудаж ирүүлээд тээврийн хэрэгсэлд бухны махаа ачаад Улаанбаатар хот руу орж Дэнжийн мянгын зах дээр 1 кг-ийг нь 4000 төгрөгөөр бодож 800000 төгрөгөнд өгсөн. Тэгээд нөгөө таксиндаа 70000 төгрөг өгсөн. Такситайгаа буцаад Сүмбэр сум орсон. ... Гансүх ах үхрийн мах гэж мэдсэн. Гарал үүсэлтэй гэрийн гаднаас ачсан болохоор намайг өөрийнхөө малнаас гаргаж янзлаад явж байна гэж ойлголсон байх. Би Гансүх ахад хэлэхдээ өөрийнхөө үхрийн махыг янзалж Улаанбаатар хот руу оруулж зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Гансүх ах хулгайн үхрийн мах гэж мэдээгүй. ... 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр Сүмбэр сумын малын эмч Баянжаргал гэх хүнээс Улаанбаатар хот руу мал гаргаж авч явах гэж байгаа гээд нэг адууны гарал үүсэл бичүүлж авсан. Тэгээд маргааш нь Сүмбэр сумаас хойд зүгт байдаг Загадлын гол гэх газар луу буурал морьтойгоо орсон чинь хэсэн адуу явж байхаар нь нэг адуу руу бугуйл шидсэн чинь нэг халтар морь баригдсан. Тэгээд тэр морийг хазаарлаж аваад хөтөлж яваад гэрийн хашаандаа оруулан хашаандаа уяж байгаад үүрээр гэрийн хашаанд ганцаараа янзлаад махыг нь өөрийн портер машины тзвшин дээр загсаагаад: гэдэс толгой, шийрийг нь хогийн жалганд өөрийн эзэмшлиин 60-59 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хийж хаясан. Тэгээд Улаанбаатар хот руу таксинд явдаг Гансүх ах руу утсаар яриад мах ачих уу? гэсэн чинь ачина гэхээр нь гэртээ дуудаж ирүүлээд машинд бухны махаа ачаад Улаанбаатар хот руу орж дэнжийн мянгын зах дээр нэг ченжид өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33, 106-107 дугаар хуудас/

Хохирогч Э.Түвшинтулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг Загдалын гол гэдэг газарт манай 8 тооны адуу бэлчдэг байсан юм. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр би адуугаа очиж шалгахад бүрэн байсан. Хэзээ гэдгээ сайн санахгүй байна. Ямар ч байсан 2019 оны 10 дугаар сард адуугаа эргэхээр очиход хар халтар зүсмийн нар, саран тамгатай 1 тооны адуу байхгүй байсныг хайж яваад Төв аймгийн Сүмбэр сумын цагдаад тэмдэглүүлсэн байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 92-93 дугаар хуудас/

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №41 дугаартай Эд зүйлийн үнэлгээ тогтоосон ... Нэг тооны хар халзан зүсмиин бухыг 1500000 төгрөгөөр үнэлсэн гэх дүгнэлт /ХХ-ийн 37 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Төв аймгийн Сүмбэр сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 47 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /54 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 58-70 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг “Загдалын гол” гэх газраас иргэн Б.*******гийн бэлчээрт байсан үхрээс 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1 тооны хар халзан зүсмийн шүдлэн насны бухыг хулгайлж 1500000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг дэвсгэр “Загдалын гол” гэх газраас иргэн Э.Түвшинтулгын бэлчээрт байсан адуунаас 1 тооны хар халтар зүсмийн адууг хулгайлж 1200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/, Гэрч Ж.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 30-31. 104-105 дугаар хуудас/, С.*******ын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 32-33, 106-107 дугаар хуудас/, Хохирогч Э.Түвшинтулгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 92-93 дугаар хуудас/, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №41 дугаартай Эд зүйлийн үнэлгээ тогтоосон үнэлгээ /ХХ-ийн 37 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. 

Шүүгдэгч  С.******* 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн № 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх шийтгэлтэй байх ба шүүгдэгчийн  2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр  бусдын 1 тооны хар халзан зүсмийн шүдлэн насны бух, мөн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд  бусдын нэг тооны адууг хулгайлсан үйлдэл  цаг хугацааны хувьд шүүхээр ял шийтгэгдсний дараа өмнөх гэмт хэрэг нь /нуугдмал гэмт хэрэг нь/ илэрсэн тул  Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй бөгөөд эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй байна.

Прокуророос шүүгдэгч С.*******ыг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг “Загдалын гол” гэх газраас иргэн Б.*******гийн бэлчээрт байсан үхрээс 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1 тооны хар халзан зүсмийн шүдлэн насны бухыг хулгайлж 1500000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг дэвсгэр “Загдалын гол” гэх газраас иргэн Э.Түвшинтулгын бэлчээрт байсан адуунаас 1 тооны хар халтар зүсмийн адууг хулгайлж 1200000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг “Загдалын гол” гэх газраас иргэн Б.*******гийн бэлчээрт байсан үхрээс 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1 тооны хар халзан зүсмийн шүдлэн насны бухыг хулгайлж 1500000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг дэвсгэр “Загдалын гол” гэх газраас иргэн Э.Түвшинтулгын бэлчээрт байсан адуунаас 1 тооны хар халтар зүсмийн адууг хулгайлж 1200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Хохирогч нарын шүүгдэгчээс нотлох баримттайгаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус  дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч  ******* ******* ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан   бусдын 2 тооны бод мал  “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар С.*******д авсан үүрэг хүлээлгэх арга хэмжээнд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ