| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/1100/И |
| Дугаар | 01144 |
| Огноо | 2017-11-23 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 01144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 11-28 тоотод оршин суух Өвөр торгууд овогт Наранцэцэгийн Хишигжаргал /РЛ91042103/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 01-12 тоотод оршин суух Боржигон овогт Батбаатарын Батзаяа /РЭ92051015/-д холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Н.Хишигжаргал, хариуцагч Б.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Хишигжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Хишигжаргал нь Б.Батзаяатай 2001 онд танилцан үерхэж байгаад 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр охин Батцэцэгийг төрүүлсэн. Б.Батзаяа нь хүүхдээ гараад 2 настай байхад нь яваад одоо хүртэл харилцаагүй байгаа. Иймд Б.Батзаяаг миний охин Батцэцэгийн төрсөн эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...мөн миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа бөгөөд охин Батцэцэгийг цаашид өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа болно гэв.
Хариуцагч Б.Батзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Н.Хишигжаргалтай 2011 онд танилцаж, гэр бүлийн харьцаатай болж, 2012 оны 9 сард охин төрсөн. Хишигжаргал бол ер нь гэр орондоо тогтох дургүй, хүүхдээ нялх байхад ч гэсэн хаяад хонон өнжин алга болчихдог ер нь хүүхдийн ээж, хүний эхнэрийн шинжгүй, нөхөр хүүхдээ гэсэн сэтгэлгүй эрх дураараа чөлөөт амьдралд дуртай нэгэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй, би Эрдэнэтийн МУИС-д оюутан байсан боловч эхнэр маань хардаж, хичээлд яваад жаахан оройтоод ирэхэд л хэрүүл маргаан үүсгээд би сүүлдээ сургуулиа ч хаясан. Бид 2011 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн 2015 онд Улаанбаатар хотод айлын байр түрээслээд амьдарч байхдаа хүртэл гараа зүсээд цус нөжтэйгөө холилдсон байж байсан, энэ үед би унтчихсан байсан, хүн ёолох шиг болохоор нь сэрсэн чинь хажуу өрөөний залуу “эхнэр чинь аяга таваг хагалж шидээд байна” гэсэн. Тэгээд гайхаад сэрээд хартал эхнэр маань гараа зүсээд хавийн газраар нэг цусаа гоожуулчихсан байж байсан энэ хүн бол болж өгвөл л намайг буруутгах гээд л надаас болоод гараа зүссэн мэт ойлголт хүмүүст өгөх гээд байдаг. Би ч гэсэн энэ хүнийг гэртээ орохгүй алга болчихоор нь хүлээж ядаад, сэтгэлээр унаад архи уух асуудал байсан нь үнэн. Энэ хүнийг ямар нэгэн байдлаар айлгаж ичээж дарамталж байгаагүй. Хишигжаргал нь болж өгвөл ямар нэгэн өө гаргаж намайг буруутгах гээд л судсаа хүртэл ханаад цагдаа дуудаж, цагдаа нар намайг аваачиж 2-3 хоног түгжиж байсан. Энэ байдал удаан үргэлжилвэл би аягүй бол хэрэгт орж магадгүй болсон тул бид 2015 оны 6 сараас хойш тусдаа амьдарч байгаа нь үнэн бөгөөд миний бие охин Батцэцэгийн төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цаашид өөрийн үр хүүхдээ авч өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Хишигжаргал нь хариуцагч Б.Батзаяад холбогдуулан, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Н.Хишигжаргал, Б.Батзаяа нар нь 2011 оноос хамтран амьдарч тэдний дундаас 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.Батцэцэг төрсөн болох нь зохигчийн тайлбар, 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн № 0000807766-786/205 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Хариуцагч Б.Батзаяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...охин Б.Батцэцэгийг өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй...” гэх тайлбарыг өгч байх боловч, тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, тусдаа амьдраад 2 жил болсон энэ хугацаанд Б.Батцэцэг нь эхийнхээ асрамжинд байсан Б.Батцэцэг нь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Б.Батцэцэгийг эх Н.Хишигжаргалын асрамжид үлдээж, эцэг Б.Батзаяааас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Хишигжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
Хариуцагч Б.Батзаяагаас хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Б.Батцэцэгт Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч эцэг Б.Батзаяа төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Б.Батцэцэгт сар бүр төлөх тэтгэлэг 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 99.734 төгрөгийг Н.Хишигжаргалд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон