Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Батцэнгэл |
Хэргийн индекс | 162/2021/0222/Э |
Дугаар | 2021/ШЦТ/230 |
Огноо | 2021-09-06 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Н.Нямдорж |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Нямдорж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000223 тоот хэргийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,******* овогтой *******ын *******,/ Регистрийн дугаар: *******/-тай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын Залаа-Овоо 4 дүгээр баг 5 дугаар гудамжны үзүүрийн хашаа болох иргэн О.ийн хашааны гадна үүднээс иргэн *******ийн өмчлөлийн улсын дугаартай Мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар хууль бусаар хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэг холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би гэх хүнтэй 10 цагийн үед 1 том Нийслэл нэртэй 2.5 мл-ийн пиво хувааж уучихаад авлагатай байсан гэх хүнээс мөнгө авах гэсэн чинь намайг хүлээж бай би Банк ороод аваад ирье гэж хэлээд яваад ирэхгүй болохоор нь 12 цагийн үед гэгчийн гэрийнх нь хашааны гадаа байсан Мустанг-5 гэх нэртэй мотоциклийг уурандаа мөнгөний барьцаа болгон мотоциклийн кандуктр утсыг нь би салгаад дүү буюу ийнх руу гэрийнх нь хашаанд орхичоод яваад өгсөн Тухайн үед *******э гэх хүний мотоцикл байсныг мэдээгүй гэх надад өртэй залуугийн мотоцикл юм болов уу гэж бодоод аваад явсан. Тухайн тээврийг хэрэгслийг би т уур ихээр хүрч ингээд чи олоорой гэж бодоод айлын хашаанд даавуугаар бүтээж тавьсан юм. Өөр ямар нэгэн санаа бодол надад байхгүй...” гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 52-54/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв. 3. Хохирогч *******э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед Баянхонгор аймаг Заг сум Чандмань-Овоо 3 дугаар багт байрлах гэрээсээ Залаа-Овоо 4 дүгээр багийн 5 дугаар гудамжны үзүүрт О. гэх өөрийн төрсөн хүүгийнхээ хашааны үүдэн дээр мустанг 5 маркийн мотоциклоо тавьчхаад сумын төвд байрлах Хаан банк, Төрийн банкаар 20-30 минут үйлчлүүлээд буцаад сумын төвд байрлах төрсөн хүү О.ийнхаа гэр лүү очоод хартал миний эзэмшлийн мустанг 5 маркийн тээврийн хэрэгсэл алга болсон байсан. Тухайн өдрийн 11 цаг 50 минутад Чандмань-Овоо 3 дугаар багт байх хөдөө байрлах гэрээсээ эхнэр ийн хамтаар мустанг 5 маркийн мотоциклтойгоо орж ирсэн. Би мотоциклоо тухайн өдөр эрж хайхад Заг сумын төвд байрлах Улаанаа гэх хүний хашаанд даавуугаар бүтээж нуусан байдалтай байж байсан. Намайг мотоциклоо олоход 20 цаг болж байсан. Би тухайн өдөр өөрийн төрсөн хүү О.ийн хамтаар тэр айлын хашаан дотроос очиж авсан. Тухайн хашааны эзнийг танихгүй. Би шууд мотоциклоо аваад явсан. Тухайн өдөр би мэдээгүй байсан. Тухайн өдөр төрсөн хүүгийнхээ буюу О.ийн хашааны үүдэн дээр мустанг 5 маркийн тээврийн хэрэгслээ орхихдоо түлхүүрээ аваад Хаан банк болон Төрийн банк руу орсон. Тухайн өдрийн оройны 20 цагийн үед өөрийн эзэмшлийн мустанг 5 маркийн тээврийн хэрэгслээ олоход кундактарын утсыг салгасан байсан. Миний мустанг 5 маркийн тээврийн хэрэгслийг авч санаатайгаар тийм хэрэг үйлдсэн хүнийг олж хуулийн дагуу арга хэмжээг авхуулмаар байна. Замын зардал нааш цааш явсан шатахуун тосны мөнгөн төлбөрийг нэмж гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/ хх-ийн 19-21 /,
4. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 50 минутын үед Баянхонгор аймаг Заг сум 3 дугаар багаас Заг сум Залаа-Овоо 4 дүгээр багт байрлах төрсөн хүү болох О.ийндаа нөхөр *******ийн хамт нөхрийнхөө эзэмшлийн мустанг 5 маркийн тээврийн хэрэгслээр орж ирсэн. Тэгээд 12 цагийн үед Хаан банк болон Төрийн банкаар 20-30 минут үйлчлүүлснийхээ дараа өөрийн төрсөн хүү болох О.ийнд очтол манай нөхрийн мотоцикл байхгүй алга болсон байсан. Тэгээд 14 цаг 30 минутын үед манай нөхөр төрсөн хүү болох О.ийн хамтаар оройн 20 цаг хүртэл сумын төвийн айл өрхүүдийн хашаануудаар хайж явсан. Тэгээд дараа нь 20 цаг 30 минутын үед мотоциклоо нэг танихгүй айлын хашаан дотроос нь олсон гэсэн. Манай нөхөр *******э нь түлхүүрээ биедээ авч явсан. Би тухайн үед хэрхэн авч явсан талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
5. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Манай гэрт ******* гэдэг нөхөр, манай хүргэн ах Д. гэгчийн хамтаар гэрт байж байсан. Тухайн үед манай нөхөр бид 2 гэрээсээ гарахдаа нөхрийн төрсөн ах буюу Д.ыг гэртээ үлдээчхээд явсан. Харин гэртээ буцаад ирэхэд манай хүргэн ах Д. нь ******* гэх хүнтэй жаахан пиво уусан юм шиг байна лээ халамцуу харагдсан. Тэгээд би манай хашаан дотор бүтээлгээр бүтээчихсэн мотоцикл байхаар нь “Энэ юун мотоцикл юм бэ” гэж *******аас асуусан чинь надад ******* гэх хүн нь ингэж хэлсэн “Чамд ямар хамаатай юм. Наад зүйл чинь наанаа тэгээд байж байг” гэхээр нь би “Та ийм юм хийгээд хэрэгт орохын биш үү” гэж асуутал надад хандаж дахиад хэлэхдээ “Тэр ямар хамаатай юм бэ, би авцааныхаа оронд л авч байгаа юм” гэж надад хэлэхээр нь би за өөрөө мэдэж байгаа юм байлгүй дээ гэж бодоод би тоохгүй орхичихсон. Тэгтэл орой 21 цагийн үед тухайн мотоциклийн эзэн нь ирээд авсан. Тухайн мотоциклийн эзнийг бид хоёр танина. Манай нутгийн *******э гэх нэг настай хүний мотоцикл байсан юм байна лээ. Харин тухайн үед түүний хүү болох О. гэдэг залуу ирээд авч явсан. О. гэх залуу нь манай хашааны хойд талд ирчхээд “Миний мотоцикл танай хашаанд байна уу” гэж асуухад нь би “Тэнд нэг даавуугаар хучаастай мотоцикл байна. Чи өөрөө үзэхгүй юу” гэж хэлтэл очиж үзээд “Мөн байна” гэж хэлээд аваад явсан. Өөр ямар нэгэн зүйлийн талаар ярилцаагүй. Намайг гаднаас ирэхэд миний мал хуйндаа муу ажилд өмсдөг шар тэрлэгэн дээлээр хучиж бүтээсэн байдалтай байсан. Өөр зүйлээр бүтээгээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/,
6. Гэрч О. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сум Залаа- Овоо 4 дүгээр багт байрлах гэртээ байж байсан чинь өглөөний 10 цагийн үед ******* гэх нөхөр манай гэрт орж ирсэн. Тухайн үед ******* нь манай гэрийн хашаанд өөрийн эзэмшлийн цагаан өнгийн мотоциклоо орхичхоод буцаад алхаад гараад явсан. Тэгээд удалгүй намайг гэртээ байж байхад Заг сум Чандмань-Овоо 3 дугаар багт байрлах гэрээсээ манай төрсөн аав *******э ээж болох нар манай аавын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох улсын дугаартай Мустанг 5 маркийн тээврийн хэрэгслээрээ 12 цагийн үед орж ирсэн. Тэгээд төд удалгүй манай аав ээж 2 тухайн Заг сум Чандмань-Овоо 3 дугаар багаас жолоодон орж ирсэн. Мустанг 5 маркийн тээврийн хэрэгслээ манай хашааны үүдэн дээр орхиод Хаан банк болон Төрийн банкаар үйлчлүүлэх гээд гараад явсан. Төд удалгүй 20-30 минутын дараа аав, ээж минь эргэж орж ирээд “Миний хүү мотоцикл яачихваа ижий, аав хоёр нь одоо ингээд буцаад хөдөө гэр лүүгээ явъя” гэхээр нь би гайхаад гараад хашааны урд талаа хартал мотоцикл алга болсон байсан. Тухайн өдрийн 13-20 цаг хүртэлх хугацаанд миний бие өөрөө ганцаараа мотоциклоо Заг сум Залаа-Овоо 4 дүгээр багийн төв буюу сумын төвийн айл өрхүүдийн хашаагаар нэг бүрчилж хайсан. Харин орой 20 цаг орчим сумын төвийн Залаа-Овоо 3 дугаар гудамжинд байрлах саяхан шинээр хашаагаа барьсан Д. гэх айлын хашаагаар шагайж хартал Д.ийн эхнэр болон Д. өөрөө хашаан дотроо амбаараа янзлаад байж байсан. Тэгээд би тэр хоёроос “Манай мотоцикл байна уу” гэтэл гэх эмэгтэй надад “Тэр бүтээлгээр бүтээчихсэн мотоциклийг очоод хардаа” гэж хэлэхээр нь очиж хартал манай аав болох *******ийн мустанг 5 маркийн тээврийн хэрэгсэл мөн байхаар нь би аваад явсан. Тухайн өдөр ******* болон түүний эхнэр , Д. нартай би 16 цагийн үед нь таарсан. Тэгээд би *******аас “Миний аавын мотоциклыг өгчихөө чи авсан уу” гээд шууд асуусан чинь надад “Би юу гэж авдаг юм бэ” гэж хариулсан. Тухайн үед ******* нь бага хэмжээний архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байх шиг байсан. Намайг хашаа руу нь ороод хартал тухайн мотоциклийн урд талын хэсэгт нь улаан өнгийн дээлээр өвдгөвчөөс нь уячихсан байдалтай хойд талын хэсгийн шар өнгийн цэцэгтэй дээлээр бүтээсэн байхаар нь би өөрийн эзэмшлийн гар утсаараа тал бүрээс нь хэдэн зураг дарж, дараа нь мотоциклоо аваад яваад өгсөн...”гэх мэдүүлэг / хх-ийн 46-48/,
7. “Энх нахиа” ХХК-ын шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 19дугаартай шинжээчийн: "Иргэн *******ийн эзэмшлийн эд зүйлд магадалгаа хийсэн тухай" шинжилгээний “...эд зүйлийн хохирлын нийт үнэ цэнэ 600.000 /Зургаан зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 61-62/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатандЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч ******* нь “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын Залаа-Овоо 4 дүгээр баг 5 дугаар гудамжны үзүүрийн хашаа болох иргэн О.ийн хашааны гадна үүднээс иргэн *******ийн өмчлөлийн улсын дугаартай Мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар хууль бусаар хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ш.Оюун-эрдэнэ, гэрч , , О. нарын мэдүүлэг, үнэлгээний ЭнхНахиа ХХК-ийн 191 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Оюун-эрдэнэ нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Өршөөлийн хуулийн 7.1 дүгээр заалтыг хэрэглэхгүйгээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах сургалтад тэнссэн хугацаатай адил хугацаагаар суулгах нь зүйтэй гэж дүгнэлээ. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг хүчхэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр 3-т заасныжурамлан шүүгдэгч ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******т зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч ******* нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хязгаарлалт тогтоосон таслан сэрги йлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ