Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/39

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Эрэнмаш  овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга              Алаг адуун  овогт  Батцэнгэлийн  Долгорсүрэн

Улсын яллагч                               овогт *******ын *******

Шүүгдэгч                                      ******* овогт   *******ы *******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******д холбогдох 1923000000046 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 35 настай, эрэгтэй, ******* боловсролтой, цэцэрлэгийн галч ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ы ******* Регистрийн дугаар: //

Шүүгдэгч Ч.******* нь  Монгол Улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

*******ы ******* нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн  ******* сумын ******* багийн нутагт шалтгаангүйгээр иргэн Б.ыг зодсон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч  Б.ын “... ыг түрүүлж нэг цохиж аваад ******* бас намайг зөрүүлж цохиход миний нэг шүдийг унагасан байна лээ...” гэсэн мэдүүлгээр,

Ч.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “... ах араас гарч ирээд миний шилэн хүзүү рүү цохиод авахаар нь эргэж хараад бариад автал миний уруул руу цохихоор нь би буруу хараад тонгойгоод байж байтал намайг “Чи хэн юм бэ”  араас чинь хутга шаанаа гэхээр нь би эргэж хараад гараараа савсан чинь шүд рүү цохисон юм байлгүй. Миний шүд уначихлаа гээд орилоод байхаар нь жаахан байж байгаад ахыг эмнэлэг дээр дагуулж очоод үзүүлэхэд ахын хоёр шүд уначихсан, амнаас нь цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.ын үйлдлийн улмаас хохирогч Б.ын  эрүүл мэндэд  хөнгөн  хохирол  учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 811950069 дугаартай  “Б.ын доод эрүүний баруун зүүн 1-0 шүд, баруун доод 3-р шүд унасан, хүзүүний баруун талд, зүүн чихний дэлбээнд, дээд уруулын баруун талд өнгөц зулгаралтын ором гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр нотлогджээ.

Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч Ч.ын үйлдэл, хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ч.ын дээрх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар үнэллээ.

 Шүүгдэгч Ч.******* нь иргэн Б.ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй дархан байх эрх”, хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж, түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.  

Шүүгдэгч Ч.ын иргэн Б.ыг зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд  шүүгдэгч Ч.ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.******* нь Б.ыг зодож түүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй  байна.

Шүүгдэгч Ч.*******ос  Б. нь гэмт хэргийн улмаас учирсан  хохирол 1500000 төгрөг нэхэмжилжээ.

Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Б.ад 500000 төгрөгний хохирол  нөхөн төлсөн бөгөөд 1000000 төгрөгийг  нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.ыг иргэн Б.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  Монгол Улсын Эрүүгийн хуулийн  1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2, 1.5, 1.6, 1.8-д  заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ы ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун  тавин  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч Ч.*******д  оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин  мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/ дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч Ч.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ч.*******  хохирогч Б.ад 500000 төгрөгний хохирол  нөхөн төлсөн бөгөөд 1000000 төгрөгийг  нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

7.Шүүгдэгч Ч.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                   Н.ДЭЛГЭРМАА