Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2017/00742

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2017/00

Төв аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Үйлдвэрчний зөвлөлийн байр 1-15 тоотод байрлах “Ганкавиркат” ХХК, захирал С.Гантөмөрт холбогдох

Сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 1 718 270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 сарын 28 өдөр хүлээн авч хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 5 сарын 9-ний өдрийн 1325 тоот гэрээг уг иргэнтэй байгуулсан бөгөөд  уг гэрээгээр 2 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай 2014 оны 5 сарын 9-ний өдрийн дотор төлж дуусгах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл 3 жил гаруйн хугацаанд төлөөгүйгээс Сум хөгжүүлэх сангийн маань эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэрэг үүсгэж, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч “Ганкавиркат” ХХК, захирал С.Гантөмөр нь шүүхэд гаргасан тайлбартаа: “-С.Гантөмөр миний бие 2009 оноос эхлэн НХҮГ-тай гэрээ байгуулан аж ахуй эрхлэх сургалт зохион байгуулж ирсэн. Тус сургалтын байгууллагын тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилгоор 2013 онд сум хөгжүүлэх сангаас 2,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Энэ зээлийг 2017 оны 9 дүгээр сараас 12 сарын 20-ны хооронд хэсэгчлэн төлж дуусгах боломжтой” гэжээ.

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Сум хөгжүүлэх сан нь,  хариуцагч Ганкавиркат” ХХК, захирал С.Гантөмөрөөс сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 1 718 270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч С.Гантөмөр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Сум хөгжүүлэх сангийн нэхэмжилж буй зээлийн төлбөр 1 718 270 төгрөгийг 2017 оны 12 сарын 20-ны дотор төлж барагдуулна гэжээ.

 

 Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Сум хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөр 1 718 270 төгрөгийг хариуцагч “Ганкавиркат” ХХК, захирал С.Гантөмөр нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Сум хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 

 

3. Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                             ШҮҮГЧ                                    Л.МӨНХЦЭЦЭГ