МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат
Улсын яллагчаар Г.Энхбат
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бад холбогдох эрүүгийн 2034000000497 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг “Дэндгэр” гэх газар 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Д.Ариунболдыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Бямбалхагвын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг “Дэндгэр” гэх газар 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Д.Ариунболдыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 18 тал/
- Шүүгдэгч Б.Бямбалхагвын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгаар гаргасан хүсэлт /хх-ийн 45 тал/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 46 тал/
- Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 481 дугаартай “...Д.Ариунболдын биед бүсэлхийн 1, сээрний 12-р нугаламуудын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун далны зөрүүгүй хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх мдүүлэг /хх-ийн 12 тал/,
- Хохирогч Д.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "Манайх Төв аймгийн Сэргэлэн сум Авдар 5-р баг Дэндгэр гэх газар нутаглаж байгаа. 2020 оны 08 сарын 18-ны өдөр өглөө 08 цагийн үед Сэргэлэн сум Дэндгэрийн ар жалганд байх өвөлжөөгөө янзлах гээд манай хуурай ах Болдыг дагуулаад тийшээ явсан юм. Очоод өвөлжөөгөө янзлаад байж байтал 12 цагийн үед Харьер маркын, мөнгөлөг цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй манай саахалт айлын залуу Бямбалхагва, эхнэр Заяагийн хамт ирээд намайг сууж байсан чинь гараараа толгойн ар хэсэг рүү гараараа 6-7 удаа цохиод, ар нуруу хэсэг руу хөлөөрөө хөшиглөж дэвсээд, бас хажуугаар нь эхнэр Заяа нь мөр луу гараараа нэг удаа цохиод байсан. Манай ах Болд салгасан чинь чи муу яахаараа хүн дээрэлхэж өвөлжөөний ард өвөлжөө барьдаг юм, дахиад үргэлжлүүлээд өвөлжөө барих юм бол өвөлжөөг чинь шатаана гээд байхаар нь танай ах чинь намайг энд өвөлжөө барь гэж хэлсэн гэсэн чинь манай ах мэддэг юм биш, би мэддэг юм гэж хэлээд машинаа унаад эхнэрээ суулгаад яваад өгсөн. Миний бие өвдөөд толгойндоо доргилт авсан байсан болохоор жаахан байж байгаад Дагвацэрэн гээд манай саахалт айлынд очиж түргэн дуудаад Сэргэлэн сумын эрүүл мэндийн төвд иртэл ГССҮТ-д очиж толгой ууц нурууны зураг авхуул гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр ирж аваад эмнэлгээр явж үзүүлсэн...намайг сууж байхад машинаасаа Бямбалхагва бууж ирээд толгойн ар хэсэг рүү гараараа 7-8 удаа цохисон, ар нуруу хэсэг рүү 8-9 удаа өшиглөөд дээрэс дэвссэн, бид хоёрын дунд өр авлагын асуудал байхгүй, томографизикийг зураг авхуулсан чинь дал хугаралттай, нурууны сэртэн яс хугаралттай байна гэсэн, ар нуруу хэсгээр өвдөөд их зовиуртай байгаа чи эмчилгээний зардалаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06 тал/
- Гэрч Б.Амарзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүсэн: "Манайх Төв аймгийн Сэргэлэн сум Авдар 5-р баг "Нарийн" гэх газар нутаглаж байгаа юм. Манай өвөлжөөний хажууд 500 метр орчим зайд Ариунболд гэх залуу өвөлжөөний малын бэлчээр дээр өвөлжөөгөө бариад байгаа юм. 2020 оны 08 сарын 18-ны өдөр 11 цагийн үед манаи нөхөр Бямбалхагва бид хоёр өөрийн эзэмшлийн Харрер маркын тээвриин хэрэгсэлтэи Ариунболд дээр очоод чи яагаад хүний өвөлжөөний хажүуд өвөлжөөгөө бариад байгаа юм бэ гэсэн чинь энд Давгаа барь гэж хэлсэн та нар юу МЭДДЭГ ЮМ ГЭЭД урдаас дайраад байсан. Би наад өвөлжөөгөө буулгаад эндээс нүу гэж хэлсэн чинь би яаж ийм их юм барьчихаад буулгадаг юм нуүж чадахгуй гээд байсан. Тэгтэл манай нөхөр Бямбалхагва, Ариунболдыг сууж байхаар нь түлхсэн чинь энэ хоёр хоорондоо барилцаад авсан. Манай нөхөр Бямбалхагва Ариунболдыг толгойн ар дагц хэсэг лүү нэг удаа цохих шиг болсон, бас босож ирээд нэг удаа ар нуруу хэсэг лүү нь цохисон. Тэгээд байж байтал Ариунболд хөрөө барьж босож ирээд манай нөхөр Бямбалхагвыг цохих гээд дайраад байхаар нь би салгасан. Тэгээд нөхөр бид хоер нүүгээрээ гэж хэлээд машинаа унаад яваад өгсөн. Би одоо 5 сартай жирэмсэн баигаа болохоор Ариунболд энэ хоёрыг зодолсоноос хойш сэтгэл санаагаар унаад хүүхэд гарчих гээд Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлсэн Тэрнээс хоиш бие хаа их муу, сэтгэл санаа тогтоворгүй байгаа.Гараараа толгой хэсэг лүү нэг удаа цохисон. Бас ар нуруу хэсэг лүү нэг удаз хөлөөрөө хөшиглөсөн. Өөр цохиж зодоогүй. Цохиж байгаа харагдсан. Манай нөхөр Бямбалхагвын биед учирсан гэмтэл шарх байхгүй байгаа. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би ерөөсөө гар хүрээгүй. Ариунболд, Бямбалхагва хоёрыг хоорондоо барилцаад авахаар нь салгасан." гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
- Шүүгдэгч Б.Бямбалхагвын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: "Манайх Төв аймгийн Сэргэлэн сум Авдар з-р баг Нарийн гэх газар нутаглаж зусаж байгаа юм. 2020 оны 08 сарын 17-ны өдөр манай хамаатан Дагвацэрэн гэх залуу манай өвөлжөөний хажууд өвөлжөө бариулсан Ариунболдыг манай өвөлжөөний хажууд буу гэж хэлсэн байсан. Би тэгээд Дагвацэрэн дээр очоод чи яаж байгаа юм өвөлжөөний хажууд айл буулгаад өвөлжөө бариуллаа, наад айлыг чинь манайх буулгахгүй, наад айлаа очиж нүүлгэ гэж хэлээд явсан юм. Маргааш нь буюу 08 сарын 18-ны өдөр 11 цагиин үед манай өвөлжөөний хажууд хашаа хороо бариж байсан Ариунболд дээр өөрийн эзэмшлийн 98-ЗЗ ТӨА упсын дугаартай, Харьер маркын тээвриин хэрэгсэлтэй очоод чи яагаад өвөлжөөний хажууд өвөлжөө бууц бариад баигаа юм, мал бэлчээогүй боллоо, урагшаа зөндөө бууц өвөлжөө байхад заавал манай өвөлжөөний өвөлжөөний хажууд барьлаа гэсэн чинь би нүүхгүй, эд зөндөө их хана босгочихсон байна гээд байхаар нь газар нүх ухаж байхад нь түлхээд түлхсэн чинь босч ирээд тэгээд надтай заамдалцаад миний цамцыг ураад байхаар нь унагааж байгаад ар нуруу хэсэг үү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд манай эхнэр салгатал хөрөө бариа босж ирээд чи ямар малтай юм уу гэж хэлээд дайраад баисан юм. Тэгэхээр нь чи ямар ч байсан нуүнэ шуү гэж хэлээд би эхнэрээ дагуулаад яваад өгсөн. Түлхэж унагааж байгаад нуруу хэсэг лүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Толгойн ар хэсэг лүү бас нэг удаа гараараа цохисон. Манай эхнэр Амарзаяа, Ариунболдтой хашаа бариж байгаа гээд нэг танихгүй запуу бас байсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй байна. Миний цамц урагдсан байсан. Би нэг удаа ар нуруу хэсэг лүү өшиглөснөө хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 тал/,
- Шүүгдэгч Б.Бямбалхагвын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б нь 2020 оны 8 сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 21, 45 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 9 сарын 04-ний өдөр 134 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-46, 47 тал/ 2020 оны 9 сарын 04-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.
Б.Бд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Бямбалхагвийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Ариунболдод хохирлын 2.200.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бямбалхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Ариунболдод хохирлын 2.200.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА