| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00731/и |
| Дугаар | 151/ШШ2017/00855 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2017/00855
| 2017 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2017/00855 | Төв аймаг |
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 151/2016/00731/и хэргийн индекстэй,
Хүсэлт гаргагч: Төв аймаг, Баянчандмань сум, 1 дүгээр баг, Чандмань 3 хороо ханан 15 гудамж 3 тоотод оршин суух Бууч овогт Нямдоржийн Цэрэндолгор /ДГ81073001, утас:94449399/-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Пүрэвдоржийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтэнд 2017 оны 07 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Цэрэндолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Цэрэндолгор нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “- Миний бие Д.Пүрэвдоржтой 2005 онд гэр бүл болсон. 2006 онд охин Ундармаа, 2010 онд охин Цовоо нар төрсөн. Д.Пүрэвдорж нь хамтран амьдрагч Г.Чагнаадоржийнд байгаа боловч иргэний харъяаллаа Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт шилжүүлэн яваад тодорхой хаяггүй байна. Пүрэвдорж нь одоо Улаанбаатар хот руу ажил хийх гээд явсан. Гэхдээ 7 хоногийн өмнө Баянчандмань суманд байна гэж байсан. Би өөрөө бол таараагүй. Д.Пүрэвдоржоос гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа тул Д.Пүрэвдоржийг эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хэлэлцээд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлахад иргэн Н.Цэрэндолгор нь хариуцагч Д.Пүрэвдоржтой 2005 онд гэрлэлтээ батлуулж, гэрлэгчдийн дундаас 2006 онд охин П.Ундармаа, 2010 онд П.Цовоо нар төржээ. Гэрлэгчид нь 2013 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба хариуцагч Д.Пүрэвдоржийн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа тул нэхэмжлэгч Н.Цэрэндолгор нь гэрлэлтээ цуцлуулах боломжгүй болсон байна.
Иймд нэхэмжлэгч Н.Цэрэндолгор нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хариуцагч Д.Пүрэвдоржийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул хариуцагч Д.Пүрэвдоржийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч Н.Цэрэндолгорын хүсэлтийг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иймд Д.Пүрэвдоржийг эрэн сурвалжлахыг Төв аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч гэх Дамчуу овогт Дашцэрэнгийн Пүрэвдоржийн ээж Улцангийн Дашцэрэнгийн оршин суугаа хаяг Говь-Алтай аймаг, Бугат сум, Фермийн 2-р баг, Д.Пүрэвдоржийн хамтран амьдрагч гэх н.Чагнаадоржийн оршин суугаа газрын хаяг Төв аймгийн Баянчандмань сумын 1-р баг, Оч хороолол 1-1 тоот /Ерөнхий боловсролын сургуульд нярав ажилтай/, Д.Пүрэвдоржийн гар утасны дугаар 94190102 гэх мэдээллийг өгсөн тул дээрхи хаяг, утасны дугааруудаар Д.Пүрэвдоржийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гарагч нэхэмжлэгч Н.Цэрэндолгорын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Д.Пүрэвдоржийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дүгээр зүйлийн 155.4-т зааснаар Д.Пүрэвдоржийг эрэн сурвалжлах түүний оршин суугаа газрыг тогтоож, байгаа газрыг нь олж тогтоож шүүхэд ирүүлэх ажиллагааг Төв аймгийн Цагдаагийн газараар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гарагч нэхэмжлэгч Н.Цэрэндолгорын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ